Weather news and local forecast      Glass account      Opening Hours : Monday - Friday 8.30 am to 5.30 pm
E-mail

info@mongolianre.com

Phone

(+976) 75770002

About us

Board of Directors

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД
ТАВИГДАХ ШААРДЛАГА

       Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 21.1-д заасны дагуу “Үндэсний давхар даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн бүрэлдэхүүнд санхүүгийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, даатгуулагч болон даатгагчийн төлөөлөл болон хараат бус 3 гишүүнийг сонгох бөгөөд ТУЗ-ийн гишүүнд холбогдох хууль, журамд заасан дараах шаардлага тавигдана:

  1. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
  2. Ял шийтгэлгүй байх;
  3. Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх;
  4. Санхүү, даатгал, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэшсэн байх;
  5. Санхүү, даатгал, хууль эрх зүйн салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаал хашсан байх;
  6. Төрийн, улс төрийн болон улс төрийн намын албан тушаал хашдаггүй байх;
  7. Санхүү, даатгалын байгууллагад ажилладаггүй байх;
  8. Санхүү, даатгалын байгууллага болон тэдгээрийн холбогдох этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болон тэдгээрийн холбогдох этгээд биш;
  9. Дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалд ажиллаж байгаагүй байх;
  10. Өмнө нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуулиар тогтоосон хугацаанд хуралдуулаагүйгээс бүрэн эрх нь дуусгавар болсон компанийн эрх бүхий албан тушаалтан байгаагүй байх;
  11. СЗХ-ноос тогтоосон тохиромжтой этгээдийн шалгуурыг хангасан байх;
  12. Өөрөө эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн хувьцаа эзэмшигч биш байх;
  13. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх;
  14. Компанийн хяналтын багц хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын эрх бүхий албан тушаалтны нэгдмэл сонирхолтой этгээд биш байх;
  15. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн албан хаагч биш байх;
  16. Компанитай бизнесийн аливаа холбоогүй байх;
  17. ТУЗ-ийн хараат бус гишүүдийн нэгээс доошгүй нь даатгалын салбарт ажиллах эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч байж болно.

A Future Full of Hope