Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-аас газар тариалангийн техникүүдэд шинэчлэл хийж буй ажлын хүрээнд Ди Би Эм лизинг ХХК-аас “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-аар дамжуулан түрээсэлж буй техникүүдийг Ард даатгал ХК, Монгол даатгал ХХК, Миг даатгал ХХК-уудтай хамтран давхар даатгах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
2017 онд 64 аж ахуй нэгж, иргэн даатгуулан 9.35 сая төгрөгийн давхар даатгалын хураамж төвлөрүүлсэн бол 2018 онд 56 аж ахуйн нэгж, иргэн даатгуулж 14.5 сая төгрөгийн давхар даатгалын хураамж төвлөрүүлсэн.