Цаг агаарын мэдээ      Шилэн данс      Ажлын цаг : Даваа - Баасан 8.30 - 17.30
Э-шуудан

info@mongolianre.com

Утас

(+976) 75770002

Ил тод байдал

Үйл ажиллагааны талаар

Эдийн засгийн өсөлт

Нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 онд 89.9 их наяд төгрөг болж, өмнөх онтой харьцуулахад 9.3 (11.5%) их наяд төгрөгөөр өслөө. Эдийн засгийн өсөлтөд тээврийн салбараас бусад салбарын үйлдвэрлэл эерэг нөлөө үзүүлсэн хэвээр байна.  Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 2.2 (36.7%) их наяд төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 4.1 (11.5%) их наяд төгрөгөөр, үйлдвэрлэл, барилга 2.0 (22.4%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлөв. (Хүснэгт.1)          

Гадаад худалдаа

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2025 онд нийт 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.1 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс экспорт 15.7 тэрбум ам.доллар, импорт 11.3 тэрбум ам.доллар болж, тэнцэл 4.3 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. (Зураг.1)