Цаг агаарын мэдээ      Шилэн данс      Ажлын цаг : Даваа - Баасан 8.30 - 17.30
Э-шуудан

info@mongolianre.com

Утас

(+976) 75770002

Бүтээгдэхүүн

Барилга угсралтын даатгал


Үндэсний Давхар Даатгал ХК нь баригдаж буй талбай дээрх эд хөрөнгөнд учрах хохирол болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалд давхар даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжтой.

  1. Баригдаж буй талбай дээрх эд хөрөнгөнд учрах хохирол
    Даатгалын эрсдэлийн улмаас барилга явагдаж буй талбай дээрх бараа материал, түүхий эд, тоног төхөөрөмж гэх мэт эд хөрөнгөнд гэмтэл хохирол гарсан тохиолдолд нөхөн төлбөр олгоно.

  2. Гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага
    Барилга угсралтын ажлын явцад даатгуулагч болон түүний ажиллагсад, гэрээт ажиллагсдын санамсаргүй буруутай үйлдлээс үүсэх гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан хохирлыг нөхөн төлнө.

    Даатгалын хамгаалах гол эрсдэлүүд:
    • Гал  болон дэлбэрэлт, тэсрэлт
    • Байгалийн эрсдэл
    • Ус чийгийн эрсдэл