2019-2025 ОНД ДАВХАР ДААТГУУЛАГЧДАД ОЛГОСОН НӨХӨН ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ
“Үндэсний давхар даатгал” ХК нь:
“Үндэсний давхар даатгал” ХК нь 2019–2025 оны тайлант хугацаанд давхар даатгалын гэрээний хүрээнд үүссэн даатгалын тохиолдлуудад холбогдох давхар даатгуулагчдад нөхөн төлбөрийг тухай бүр шуурхай, бүрэн олгож ажилласан.
Уг хугацаанд олгосон нөхөн төлбөрийн хэмжээ нь даатгалын зах зээлийн эрсдэлийн нөхцөл байдал, тохиолдлын давтамж, хохирлын хэмжээтэй уялдан жил бүр харилцан адилгүй байсан бөгөөд 2020 онд нөхөн төлбөрийн олголт хийгдээгүй, харин дараагийн жилүүдэд томоохон хохирлууд үүссэнтэй холбоотойгоор олгосон нөхөн төлбөрийн хэмжээ нэмэгдсэн байна.
Тайлант хугацаанд нийт 26.4 тэрбум төгрөгийн давхар даатгалын нөхөн төлбөрийг давхар даатгуулагчдад олгосон нь компанийн санхүүгийн чадавх, үүрэг хариуцлага, эрсдэлийн удирдлагын бодлого тогтвортой хэрэгжиж байгааг харуулж байна.