Цаг агаарын мэдээ      Шилэн данс      Ажлын цаг : Даваа - Баасан 8.30 - 17.30
Э-шуудан

info@mongolianre.com

Утас

(+976) 75770002

Бидний тухай

Үйл ажиллагааны чиглэл

Компанийн бүтэц, орон тоо ажлын байраар

Гүйцэтгэх захирал:

Холбогдох хууль, дүрэм болон ТУЗ-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдана:

  • Бодлого, хөтөлбөрийг боловсруулах, үйл ажиллагааг төлөвлөх,  удирдах, зохицуулах, хянах замаар компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж ажиллана.
  • Компанийн зорилт, стратеги, бодлого, хөтөлбөрийг тодорхойлох, ерөнхий удирдлага, чиглэлээр хангана.
  • Төсөв боловсруулах, батлуулах, удирдах, зардлыг хянах, хүний нөөцийн болон санхүүгийн нөөцийн үр ашигтай зарцуулалтыг хангана.
  • Үйл ажиллагааны гүйцэтгэлийг хянах, үнэлэх, зөвлөмж, тайланг судлах, гадна талд байгууллагаа төлөөлнө.



Андеррайтинг, бизнес хөгжлийн газар:

  1. Компанийн давхар даатгалын үйл ажиллагааг зохион байгуулж, даатгалын бүтээгдэхүүнийг давхар даатгах андеррайтинг хийх, үнийн санал боловсруулах;
  2. Давхар даатгалын гэрээ болон баталгааг  даатгалын компаниуд, зуучлагч нартай байгуулах, даатгалын компаниуд, зуучлагч болон бусад оролцогч талуудтай хамтарч ажиллах;
  3. Олон улсын давхар даатгалын үйл ажиллагааг зохион байгуулж, олон улсын давхар даатгалын гэрээ болон баталгааг байгуулах;
  4. МИД болон давхар даатгалын бүтээгдэхүүний программ хангамжийг хөгжүүлэх, хэрэгжилтийг хангах;
  5. Нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг даатгалын гэрээ, нөхөн төлбөрийн журмын хүрээнд хэрэгжүүлэх;
  6. Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээ хийх;
  7. Олон улсын болон дотоодын төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  8. Бизнесийн болон стратеги, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах
  9. Маркетингийн үйл ажиллагааг зохион байгуулах, хөгжүүлэх;

 

Эрсдэлийн менежмент, хөрөнгийн удирдлагын газар:

  1. Компанийн сангийн хөрөнгийг /МИД-ын хамтын эрсдэлийн сангаас бусад/ холбогдох зохицуулалтын хүрээнд удирдан зохион байгуулах, бүрдүүлэх, төлөвлөх, нөөц сангуудын байршлын тайланг гаргах;
  2. Даатгалын үйл ажиллагаанд шаардагдах актуар тооцоолол хийх, актуар тайлан гаргах, судалгаа хийх;
  3. Компанийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, холбогдох судалгааг боловсруулан тайлагнах;
  4. Эдийн засаг, бизнесийн орчин болон хөрөнгө оруулалтын сувгийн судалгаа, санхүүгийн тайлангийн шинжилгээ хийх;

 

Захиргаа, удирдлагын газар:

  1. Хүний нөөц, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн асуудлыг шийдвэрлэх;
  2. Санхүүгийн үйл ажиллагаа, нягтлан бодох бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг хангах;
  3. Худалдан авалтын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;
  4. Компанийн цахим хуудас, цахим сурталчилгааг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
  5. Архив, бичиг хэргийн ажлыг хариуцан зохион байгуулах;
  6. Хууль эрх зүйн асуудлыг хариуцан зохион байгуулах;
  7. Чанарын менежментийн тогтолцооны стандарт /ISO: 9001/-ыг нэвтрүүлэх;

Итгэл дүүрэн ирээдүй