Монгол Улс улаан буудайг нийт газар тариалангийн талбайн 70 орчим хувьд тариалдаг. Улаан буудай нь улсын хүнсний аюулгүй байдал, тариалан эрхлэгчдийн ажил эрхлэлтэд ихээхэн нөлөө үзүүлдэг үндэсний стратегийн бүтээгдэхүүн юм.
Улаан буудайн тариалалт нь борооны усаар ихэвчлэн услагддаг учраас ган гачгаас болж сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа ихээхэн хохирол амсаад байна. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас тариалан эрхлэгчдийн хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд татаас олгох, техник, үр, шатахуунаар дэмжлэг үзүүлэх, зээл олгох гэх мэт олон ажлууд зохион байгуулдаг ч цаг уурын өөрчлөлт нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг тун эрсдэлтэй болгодог. 1992-2006 онд ургамал ургаагүй газар нутгийн хэмжээ 3 дахин өссөн бөгөөд ургамлын биомасс 20-30 хувиар буурсан байна.
2015 онд болсон цаг уурын таагүй байдал 2017 онд давтагдаж, 77,7 мянган га талбайд улаан буудайн ургац алдаж, 154.5 мянган тонн хүнсний улаан буудай дутсан байдаг. Үүнийг тухайн үеийн зах зээлийн ханшаар бодвол 85 орчим тэрбум төгрөгийн хохирол амссан байна.
2015 онд гэхэд л Монгол улс тариалсан нийт улаан буудайнхаа 45 хувийг, 2017 онд 46 хувийг хэт халалтаас болж алдсан байдаг. Ургац алдсан тариалан эрхлэгчид орлогогүй болж, гаргасан зардалаа ч нөхөж чадахгүй хэмжээнд хүрэх нь байдаг бөгөөд дотоодын улаан буудайн нийлүүлэлт буурч, дэмжих сангаас авсан зээлээ төлж чадахгүй, хаана хаанаа бэрхшээлтэй байдал бий болдог байна.
Газар тариалан эрхлэгчдийн хувьд ургац алдах нь тариаланчдад хүнд нөхцөл болдогоор зогсохгүй тариаланчид газар тариалан эрхлэхдээ зориулж урьдчилан авсан материал, тоног төхөөрөмжийн болон бусад зээлээ төлөх боломжгүй болдог тул Монгол Улсын санхүүгийн салбар, төрийн дэмжлэгийн аливаа хөтөлбөрүүдэд ч хүндэвтэр байдал үүсгэдэг. Ингэснээр тариалан эрхлэгчдийн цаашид тариалан эрхлэх хүсэл эрмэлзэл нь буурахаас гадна дараа дараагийн жилүүдэд нь зээл авч, бизнестээ санхүүжилт олоход бэрх болдог. Улаан буудай тариалж буй газар нутгийн хэмжээгээр манайх өргөн уудам хэдий ч дэлхийн бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад нэг га-гаас авах ургацын хэмжээ хэд дахин бага байна.
Үндэсний давхар даатгал ХК нь Хөдөө аж ахуйг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр Улаан буудайн индексжүүлсэн даатгалыг орчин үеийн дэвшилтэт технологи дээр үндэслэн зохион байгуулж байгаа бөгөөд ХБНГУ-ын Лейбницийн нэрэмжит Шилжилтийн эдийн засагтай орнуудын хөдөө аж ахуйн хөгжлийн хүрээлэнтэй хамтран бүтээгдэхүүнийг боловсруулсан юм.
Улаан буудайн индексжүүлсэн даатгал гэж даатгуулагчид учирсан бодит хохирол бус даатгалын гэрээний хугацаанд баг (засаг захиргааны нэгж)-ийн хэмжээнд ургамал ургалтын индекс буурсан тохиолдолд нөхөн төлбөр төлөх даатгал юм.
МИКРО ТҮВШИНД:
МАКРО ТҮВШИНД:
Улаан буудайн тариалан эрхлэгч нь 6, 7 дугаар сарын байгалийн бүхий л эрсдэлээс өөрийн улаан буудайн ургацаа хамгаалж байгаа юм. (Улаан буудайн ургалтын индекст багийн түвшинд нөлөөлж болзошгүй байгалийн бүх эрсдэлүүд орно)
Тариаланч хүсвэл нэмэлтээр дараах эрсдэлийг даатгуулж болно. Үүнд:
Улаан буудайн индексжүүлсэн даатгал нь тариалан эрхлэгчийн улаан буудай тариалсан талбайн бодит ургацын хэмжээг даатгахгүй. Харин тариалан эрхлэгчийн улаан буудай тариалсан талбай байрлах багийн хэмжээнд ургамал ургалтын индекс нь сүүлийн хорин жилийн дундаж индексээс 10 хувиар буурвал нөхөн төлбөр олгож эхэлнэ.
Ургамлаас ялгарах туяаг хиймэл дагуул ашиглан зургийг нь авч талбайн эрсдэлийг тодорхойлдог. Ургамал нь нарны туяаг өөртөө шингээж улаан, ногоон, цэнхэр, ягаан өнгийн туяа болгон ялгаруулдаг байна. Эрүүл болон эрсдэлд орсон ургамал нь ягаан, улаан туяаг өөр өөр хувиар ялгаруулдаг ба түүнээс ургалтын байдлыг тодорхойлж болохыг эрдэмтэд тогтоожээ. Харин ногоон, цэнхэр өнгийн туяа төдийлөн хамааралгүй байдаг байна. Ургамлаас ялгарах ягаан, улаан туяаг ашиглан УРГАМАЛ НОГООРЛЫН ИНДЕКС-ийг тооцох жишиг 1970-аад оноос эхэлж дэлхий дахинд түгэн дэлгэрснээр даатгалын үйлчилгээнд өргөн ашиглах болсон байна.
Ургамал ургалтын индекс нь ургамал эрүүл байх тусам өсөж, эрсдэл нэмэгдэхийн хирээр буурдаг байна.
НАРНЫ ГЭРЛИЙН ТУСГАЛААС ХАМААРЧ УРГАМЛААС ГАРАХ ТУЯА
Улаан буудайн ургацын хэмжээ болон ургамал ургалтын индекс хоорондын хамаарал 90%-аас доошгүй байдаг нь Монгол Улсын баг тус бүрийн сүүлийн 20 жилийн түүхэн мэдээллийг харьцуулж үзэхэд гарч ирсэн байна. Иймд баг тус бүрээр ногоорлын индекс дээр суурилсан улаан буудайн даатгал нь тариалан эрхлэгчийн улаан буудайн ургацын хэмжээг төлөөлөн тодорхойлох боломжтой.
Хиймэл дагуулаас авсан зурагт ургалт сайтай, хамгийн эрүүл газар нь улаан өнгөөр (индексийн хэмжээ өндөр), эрсдэлд орсон эсвэл ургалт муутай газар нь ногоон өнгөөр (индексийн хэмжээ бага) харагддаг байна. ХБНГУ-ын Лейбницийн нэрэмжит Шилжтийн эдийн засагтай орнуудын хөдөө аж ахуйн хөгжлийн хүрээлэн нь хиймэл дагуулаас цуглуулсан ургалтын мэдээллийг үндэслэн ургамал ургалтын индексийг тооцоолж, хохирол үнэлгээг багийн хэмжээгээр хийнэ. Институт нь Улаан буудайн индексжүүлсэн даатгалд зориулж ургамал ургалтын индексийг харуулах онлайн поатформыг боловсруулаад байна.
https://www.klimalez.org/klimastat/mongolia/
Онлайн платформын харагдах байдал
Иймд талууд харилцан итгэлцэл сайтай, морал хазард байхгүй гэдгээрээ давуу талтай юм.
Үндэсний давхар даатгал ХК нь 2016 онд хөдөө аж ахуйн салбарын тулгуур багана болох газар тариалангийн гол ургамал буюу улаан буудайн даатгалыг уламжлалт хэлбэрээр (Нэрлэсэн эрсдэлт улаан буудайн даатгал) туршилтын сумдад хэрэгжүүлж, 2016-2019 онд 196 сая төгрөгийн даатгалын хураамж төвлөрүүлэн, 802 сая төгрөгийн нөхөн төлбөр олгоод байна.
Нэрлэсэн эрсдэлт улаан буудайн даатгалыг цаашид хэрэгжүүлэхэд цаг хугацаа их шаардагддаг, зардал ихтэй, даатгалын хураамж өндөр зэргээс шалтгаалж нийт тариаланчдыг хамарч чадахгүй байсан тул бид улаан буудайн даатгал болон өөр төрлийн индексжүүлсэн даатгал хийж ирсэн арга туршлага дээрээ үндэслэн “Улаан буудайн индексжүүлсэн даатгал”-ыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын “Шилжилтийн эдийн засгийн хөдөө аж ахуйн хөгжлийн Лейбниц институт”-тэй хамтран нэвтрүүлээд байна.
Улаан буудайн индексжүүлсэн даатгал нь дараах давуу талтай:
ХОХИРОЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХ, НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХОД ЗАРЦУУЛАХ ЦАГ ХУГАЦААГ ХЭМНЭНЭ
Улаан буудайн индексжүүлсэн даатгал нь уламжлалт даатгалтай харьцуулахад даатгуулагчийн талбай дээр очиж үзлэг хийх шаардлагагүй, хиймэл дагуулаас авсан мэдээ мэдээлэл дээр үндэслэх учраас Хохирол үнэлгээ хийх, нөхөн төлбөр олгоход цаг хугацаа хэмнэнэ.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛ БАГА
Талбай дээр очиж хохирол үнэлгээ хийх шаардлагагүй тул даатгалын компаниудад үйл ажиллагааны зардал багатай.
ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ БАГА, ХҮРТЭЭМЖТЭЙ
Үйл ажиллагааны зардал багатай тул тариалан эрхлэгчийн төлөх хураамжийн хэмжээ бага, хямд үнэтэй байна.
ТАРИАЛАНЧ ӨӨРИЙН ХҮЧЭЭР САЙН УРГАЦ АВСАН БАЙСАН Ч БАГИЙН ГАЗАР НУТАГ НЬ ГАНТАЙ БАЙСАН ТОХИОЛДОЛД НӨХӨН ТӨЛБӨР АВЧ БОЛНО
Даатгуулагчийн талбай дээрх бодит хохирол дээр бус тухайн багийн гангийн нөхцөл байдал буюу ургамлын ургалт дээр үндэслэн нөхөн төлбөр төлөх тул тариаланч өөрийн хүчээр сайн ургац авсан байсан ч багийн багийн газар нутагт нь гантай байсан бол нөхөн төлбөр авдаг.
ХЯРУУ, ХҮЙТРЭЛТ, ЦАСНЫ ЭРСДЭЛИЙГ ДААТГУУЛАХ БОЛОМЖТОЙ
Даатгуулагч нь нэмэлтээр хяруу, хүйтрэлт, цасны эрсдэлийг даатгуулах боломжтой. Энэ тохиолдолд индексжүүлсэн даатгал хийгдэхээс гадна уламжлалт хэлбэрээр буюу эрсдэл гарсан тохиолдолд талбай дээр очиж хохирлын үнэлгээг хийх тул даатгалын хураамж нэмэгддэг.
ДААТГАЛЫН ХУРААМЖ
Даатгалын хураамж нь багийн эрсдэлийн түвшнээс шалтгаалан эрсдэл ихтэй багуудад өндөр, эрсдэл багатай багуудад бага байна.
Даатгалын хураамж = Даатгалын үнэлгээ * Даатгалын хураамжийн хувь
ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР
Улаан буудайн даатгалын бүтээгдэхүүний хувьд олон оролцогч талууд эрсдэлийг хуваан хариуцаж, олон улсын давхар даатгалын компанид эрсдэлийг шилжүүлсэн тул НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОЛТ НАЙДВАРТАЙ БАЙНА.
Тухайн даатгуулагчийн харьяалагдаж буй багийн ургамлын ногоорлын индексийн бууралтын хэмжээг тооцоолон нөхөн төлбөр олгоно.
2020 онд улсын хэмжээнд нийт 387 тариалан эрхлэгчтэй 22488 га талбайд тариалсан улаан буудайг даатган, даатгалын гэрээ байгуулж, даатгалын хураамжинд 539 сая төгрөгийг төвлөрүүлсэн. Даатгалын нийт үнэлгээ нь 15 тэрбум төгрөг юм.
Хөвсгөл аймгийн аймгийн Тариалан сумын 1-р багийн А байгууллага 500 га талбайд буудай тариалжээ. Тариалан эрхлэгчийн дундаж ургац 15 цн/га бөгөөд 1 цн буудайг 60,000 төгрөгөөр үнэлж даатгуулсан.
Даатгалын үнэлгээ нь:
Даатгалын үнэлгээ = Даатгуулах га * Дундаж ургац * Улаан буудайн үнэ (цн) буюу
500га * 15 цн/га* 60,000 төгрөг=450,000,000 төгрөг байна. Даатгалын үнэлгээ нь таны даатгалаас авч болох нөхөн төлбөрийн дээд хэмжээ юм.
Даатгалын хураамж нь Хөвсгөл аймгийн хувьд 5%
Даатгалын хураамж = Даатгалын нийт үнэлгээ * Хураамжийн хувь буюу
450,000,000 төгрөг * 5% = 22,500,000 төгрөг байна.
Даатгуулсан талбайн харъяа багийн хувьд:
* Хэрвээ А компанийн тариалан эрхэлж буй багийн ногоорлын индекс нь тухайн жилдээ 11 болж буурсан бол даатгуулагч 144,212,219 төгрөгийн нөхөн төлбөр авна.