Цаг агаарын мэдээ       Шилэн данс      Ажлын цаг : Даваа - Баасан 8.30 - 17.30
Утас

(+976) 75770002

Э-шуудан

info@mongolianre.com

Бүтээгдэхүүн

Экспортын даатгал


A picture containing company name  Description automatically generatedМонгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон Улсын Хөгжлийн Ассоциацитай хамтран уул уурхайн бус салбарын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн экспортын чадавхыг бэхжүүлэх болон экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх зорилгоор Экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд “экспортын шинэ төрлийн  санхүүгийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх” нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэгч байгууллагаар Үндэсний давхар даатгал ХК ажиллаж байна. 

Экспортын зээлийн даатгал
Экспортын зээлийн даатгал гэдэг нь даатгуулагч экспортын гэрээнд үндэслэн барааг илгээх, үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой үүсэх төлбөрийн эрсдэлээс хамгаалах нөхцөл бүхий даатгал юм. Экспортын зээлийн даатгал нь ихэвчлэн худалдан авагчийн багцыг эрсдэлээс хамгаалдаг ба өр төлөлтийн удаашралт, төлбөрийн чадваргүй болох, дампуурал зэргээс үүдэлтэй төлөгдөөгүй үлдсэн авлага эсвэл нэхэмжлэлийн мөнгөн дүнгээс тохиролцсон хувь хэмжээгээр нөхөн төлбөр олгодог бизнесийн байгууллагуудад зориулсан даатгал юм.

Уг бүтээгдэхүүний ач холбогдол нь:

  • Даатгуулагчийг найдваргүй өр зээлээс хамгаалах эрсдэлийг бууруулах хэрэгсэл
  • Даатгуулагчид нэмэлт санхүүжилт, ялангуяа эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх арга хэрэгсэл
  • Даатгуулагчид зээлийн мэдлэг, дүн шинжилгээ хийх боломжийг олгох даатгалын үйл ажиллагаа
  • Даатгуулагчийн бизнесийн өсөлтийг сайжруулж, шинэ зах зээлд илүү борлуулалт хийх боломжийг олгоно


Даатгах эрсдэлүүд
Богино хугацаат нийлүүлэгчийн зээлийн даатгал нь нийлүүлэгчийг худалдан авагч нь арилжааны эрсдэлийн улмаас үүсэх төлбөрөө төлөхгүй байх эрсдэлээс хамгаалдаг. Даатгуулагч хүсвэл улс төрийн эрсдэлээс нэмж даатгуулах боломжтой ба даатгалын гэрээ хийхдээ даатгуулах эрсдэлээ тодорхой зааж өгөх боломжтой. 

Арилжааны эрсдэлд:

  • Худалдан авагч түр төлбөрийн чадваргүй болох,
  • Худалдан авагч дампуурах
  • Төлбөрийн удаашралт

Улс төрийн эрсдэлд:

  • Худалдан авагчийн засгийн газрын шийдвэрийн дагуу төлбөрийг зогсоох
  • Валютын ханшийн үл хөрвөх байдал
  • Худалдан авагч компанийг улсын мэдэлд авах, хөрөнгийг албадан хураах
  • Экспорт, импортын лицензийг цуцлах, сунгахгүй байх, хүчингүй болгох
  • Дайн, иргэний дайн, бослого, үймээн самууны улмаас төлбөр төлөлт хойшлох