Шилэн данс      Ажлын цаг : Даваа - Баасан 8.30 - 17.30
Бүтээгдэхүүн

Хариуцлагын даатгал

Үндэсний Давхар Даатгал ХК нь бүхий л төрлийн хариуцлагын даатгалд давхар даатгалын үйлчилгээг дотоодын даатгагч нарт үзүүлж байна.

Ерөнхий хариуцлагын даатгал

Даатгуулагч байгууллагын явуулж буй үйл ажиллагааны явцад гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндийн өмнө хүлээх хариуцлагыг даатгах юм.

Даатгуулагчийн санамсар болгоомжгүй үйлдэл, үйл ажиллагааны улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах гэх мэт эрсдэлүүд багтана.


Бүтээгдэхүүний хариуцлагын даатгал

Даатгуулагчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон үзүүлсэн үйлчилгээний шууд үр дүнгээс шалтгаалан үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөнд учирсан хохирлоос таныг хамгаалах зорилготой даатгал юм.

Нөхөн төлбөрийг тооцоолохдоо мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн мөнгөн хэлбэрээр, эсвэл даатгалын компанийн сонголтоор гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих зэрэг засвар үйлчилгээний зардал буюу даатгалын үнэлгээг харгалзан нөхөн төлбөр олгоно.


Мэргэжлийн хариуцлагын даатгал

Ажилтан албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан хайхрамжгүй үйлдэл, мэргэжлийн алдаа, ур чадвар дутсанаас үүдэн бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилготой даатгал юм.

Даатгалын гол эрсдэл:

  • Даатгуулагчийн ажил мэргэжлийн алдаа,
  • Даатгуулагчийн санаатай бус үйл ажиллагаа

 
Ажил олгогчийн хариуцлагын даатгал

Ажил олгогчийн буруутай үйлдлийн улмаас ажиллагсдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд ажил олгогчийн өмнөөс хохирлыг нөхөн төлөх зорилготой даатгал юм.

Даатгах эрсдэлүүд:

    • Үйлдвэрийн осол
    • Мэргэжлээс шалтгаалах өвчин
    • Хордлого зэрэг ажил олгогчийн буруугаас ажилтанд учрах эрүүл мэндийн хохирлууд орно.