Цаг агаарын мэдээ      Шилэн данс      Ажлын цаг : Даваа - Баасан 8.30 - 17.30
Э-шуудан

info@mongolianre.com

Утас

(+976) 75770002

Бидний тухай

Үйл ажиллагааны чиглэл

Компанийн бүтэц, орон тоо ажлын байраар

Гүйцэтгэх захирал:

Холбогдох хууль, дүрэм болон ТУЗ-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдана:

  • Бодлого, хөтөлбөрийг боловсруулах, үйл ажиллагааг төлөвлөх,  удирдах, зохицуулах, хянах замаар компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж ажиллана.
  • Компанийн зорилт, стратеги, бодлого, хөтөлбөрийг тодорхойлох, ерөнхий удирдлага, чиглэлээр хангана.
  • Төсөв боловсруулах, батлуулах, удирдах, зардлыг хянах, хүний нөөцийн болон санхүүгийн нөөцийн үр ашигтай зарцуулалтыг хангана.
  • Үйл ажиллагааны гүйцэтгэлийг хянах, үнэлэх, зөвлөмж, тайланг судлах, гадна талд байгууллагаа төлөөлнө.



Андеррайтинг, бизнес хөгжлийн газар:

Андеррайтингийн алба

  1. Компанийн давхар даатгалын үйл ажиллагааг зохион байгуулж, даатгалын бүтээгдэхүүнийг давхар даатгах андеррайтинг хийх, үнийн санал боловсруулах;
  2. Давхар даатгалын гэрээ болон баталгааг  даатгалын компаниуд, зуучлагч нартай байгуулах, даатгалын компаниуд, зуучлагч болон бусад оролцогч талуудтай хамтарч ажиллах;
  3. Олон улсын давхар даатгалын үйл ажиллагааг зохион байгуулж, олон улсын давхар даатгалын гэрээ болон баталгааг байгуулах;
  4. МИД болон давхар даатгалын бүтээгдэхүүний программ хангамжийг хөгжүүлэх, хэрэгжилтийг хангах;

Бизнес хөгжил, олон улсын хамтын ажиллагааны алба

  1. Компанийн бизнес болон стратеги төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах;
  2. Олон улсын болон дотоодын төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  3. Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээ хийх;
  4. Маркетингийн үйл ажиллагааг зохион байгуулах, хөгжүүлэх;

 

Бүртгэл, санхүү төлөвлөлтийн газар:

Нягтлан бодох бүртгэлийн алба

  1. Компанийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
  2. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу тайлан мэдээг хариуцан ажиллах;
  3. Худалдан авалтын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;

Санхүү төлөвлөлт, тайлагналын алба

  1. Компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлого, санхүүгийн урт болон богино хугацааны төсөв, төлөвлөгөө, холбогдох журам, зааврыг Нягтлан бодох бүртгэлийн болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцүүлэн боловсруулах, боловсронгуй болгон сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
  2. Компанийн санхүүгийн тайлан, нэмэлт тайлан, татварын тайланг гаргах, илгээх;
  3. Компанийн дотоод үйл ажиллагааны дараа тайлангаарх тооцоог баримтуудын дагуу хянаж,  гүйцэтгэлийг хангуулах;
  4. Шилэн дансны тухай хуулийн дагуу тайлан мэдээг хариуцан ажиллах;
  5. Компанийн санхүүгийн тайланд шинжилгээ хийж тайлагнах;

 

Эрсдэлийн менежмент, хөрөнгийн удирдлагын газар:

  1. Компанийн мөнгөн хөрөнгийг /МИД-ын хамтын эрсдэлийн сангаас бусад/ холбогдох зохицуулалтын хүрээнд удирдан зохион байгуулах, бүрдүүлэх, төлөвлөх, нөөц сангуудын байршлын тайланг гаргах;
  2. Даатгалын үйл ажиллагаанд шаардагдах актуар тооцоолол хийх, судалгаа хийх;
  3. Нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг даатгалын гэрээ, нөхөн төлбөрийн журмын хүрээнд хэрэгжүүлэх;
  4. Компанийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, холбогдох судалгааг боловсруулан тайлагнах;
  5. Эдийн засаг, бизнесийн орчин болон хөрөнгө оруулалтын сувгийн судалгаа хийх;

 

Захиргаа, удирдлагын газар:

  1. Хууль эрх зүй, комплаенсын асуудлыг хариуцан зохион байгуулах;
  2. Хүний нөөц, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
  3. Архив, бичиг хэргийн ажлыг хариуцан зохион байгуулах;
  4. Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу дотоод үйл ажиллагааг зохион байгуулах, газар нэгжийн хоорондын уялдаа холбоог хангах;
  5. Компанийн цахим хуудас, цахим сурталчилгааг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах;