#ЦахимаарЗолгоё
2021-02-11

2021-02-11
Шинийн нэгний өглөө наран ургахад халуун ам бүлээрээ золгож, хайртай аав, ээж, ахан дүүс, төрөл төрөгсөд, найз нөхдийнхөө амар амгалан цахимаар мэндчилэн золгохыг уриалж байна.
Цахим золголт - Цар тахлыг намжааж чадна.
Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ
2021-02-01

Өнгөрсөн хоногт: Булган, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар цас орж, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар цасан болон шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
2021-02-01

1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар цас орж, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар цасан болон шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 8-13 м/с. Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 21-26 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Хүйтэрч өдөртөө 19-21 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 2, 3-ны өдөр Хэнтэйн уулархаг нутгаар, 4-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хараа, Ерөө, Туул, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 3-ны өдөр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 55 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 12:01 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 12:11 цагт очиж, иргэн Б-н 8х10 метрийн хэмжээтэй байшингийн 3х3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 12:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 12:13 цагт очиж, иргэн Б-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн “Бага-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/Малчин М-ын зөөврийн сууц шатсан тухай мэдээллийг 01.31-ний өдрийн 17:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид 01.31-ний өдөр очиж нөхцөл байдалтай танилцсан. Уг гал түймэрт отор хийж явсан Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн малчин М-ын 2.6х6 метрийн хэмжээтэй зөөврийн сууц бүрэн шатаж, малчин Л /26 настай, эмэгтэй/, М /48 настай, эрэгтэй/, И /49 настай, эмэгтэй/ нар нүүр, хүзүү, гарын хэсгээрээ түлэгдэж бэртсэн/
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 19:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:40 цагт очиж, иргэн Д-ын 7х9 метрийн хэмжээтэй байшингийн 2х2 метрийн хэмжээтэй өрөө шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 4 дүгээр хэсгийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.01-ний өдрийн 00:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 00:07 цагт очиж, иргэн Б-ын 10х18 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг болон таазны хэсэг шатаж байсныг 2 цаг 40 минут ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 41 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 322 км-т, Ө-51°13’12”, У-100°18’00″/ 01.31-ний өдрийн 10:49 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 11:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуут гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 28 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 309 км-т, Ө-51°20’24”, У-100°21’36″/ 01.31-ний өдрийн 18:24 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 18:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуут гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 307 км-т, Ө-51°22’12”, У-100°22’12″/ 02.01-ний өдрийн 00:49 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 01:05 цагт хүлээн авсан.
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуут гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 307 км-т, Ө-51°22’12”, У-100°22’12″/ 02.01-ний өдрийн 00:49 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 01:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хачим гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 307 км-т, Ө-51°16’48”, У-100°19’48″/ 02.01-ний өдрийн 01:55 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 02:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баяны энгэр Хавчуу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 8 км/-т Иргэн А нь 01.30-ны өдрийн 10:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 01.31-ний өдрийн 01:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн анги, цагдаагийн хэсэг, Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 01.31-ний өдөр иргэн А/16 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус багийн “Хавчуу” гэдэг газарт 4 км-ын радиуст зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:33 цагт түр зогсоосон. 02.01-ний өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ. /Иргэн А нь нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 хорооны харьяат бөгөөд эмээгийндээ мал маллахаар ирээд 1 сар болж байсан/
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Шилийн тойром” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 270 км-т, сумын төвөөс баруун зүгт 70 км-т/ Тус сумын харьяат малчин Г нь 01.31-ний өдрийн 14:00 цагийн орчим мал хариулж яваад /морьтой/ сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагч, ар гэрийнхэн малчин Г /50 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 02.01-ний өдрийн 01:26 цагт “Шилийн тойром” гэдэг газар /гэрээс нь 5 км-ын зайтай/-аас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Баян нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 270 км-т, сумын төвөөс баруун зүгт 70 км-т/ Тус сумын харьяат малчин Э нь 01.31-ний өдрийн 12:00 цагийн орчим мал хариулж яваад /морьтой/ сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 19:35 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын алба хаагчид малчин Э /37 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 02.01-ний өдрийн 01:10 цагт “Алаг дулаан” гэдэг газар /гэрээс нь 30 км-ын зайтай/-аас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн Шорвог нуур гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 45 км-т/Тус сумын харьяат малчин Б нь 01.31-ний өдрийн 18:00 цагийн орчим мал хариулж яваад /морьтой/ сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид малчин Б /65 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 23:30 цагт “Мандал” гэдэг газар /гэрээс нь 5 км-ын зайтай/-аас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Баянхонгор аймгийн Жаргалант сумын Нам толгой багийн Баян хөндий гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км-т, сумын төвөөс урд зүгт 18 км-т/ Тус сумын харьяат малчин Ж нь 01.30-ны өдрийн 11:00 цагийн орчим мал хариулж яваад /мотоциклтой/ сураггүй алга болсон тухай дуудлагыг 01.31-ний өдрийн 22:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Байдраг сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин Ж53 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 02.01-ны өдрийн 01:45 цагт тус сумын Доод-Улаан хад гэдэг газар малчин Д/гэрээс нь 5 км-ын зайтай/-ынд эсэн мэнд байхад нь олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн “Дулааны-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 95 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/2 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.31-ний өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан 14:55 цагт очиж, Булган аймгаас Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн А-ийн “Марк-2” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 8 минут ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Малчид, иргэдийн анхааралд
2021-01-28

2021-01-28
Энэ сарын 27-31-ний өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг ЦУОШГ-аас анхааруулж байна. Иймд малчид, иргэд та бүхэн цаг агаарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, шаардлагатай арга хэмжээг авахад тань туслах зорилгоор дараах зөвлөмжийг хүргэж байна.
Малчдад хүргэх зөвлөмж видео мэдээг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Монгол Улсад урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо
2021-01-13

2021-01-13
Монгол Улсын 2020 оны Мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо. Үүнээс 4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30.0 сая хонь, 27.7 сая ямаа байна.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын нийт тоо өмнөх оноос 3.9 сая (5.5%), үүнээс хонь 2.2 сая (6.9%), ямаа 1.5 сая (5.3%), адуу 122.1 мянган толгой (2.9%), үхэр 21.8 мянга (0.5%)-аар тус тус буурч, тэмээ 521 толгойгоор (0.1%) өссөн байна.
Ховд, Дорноговь, Сэлэнгэ, Увс, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотод малын тоо өмнөх оноос 10.0-208.2 мянган толгойгоор өслөө.
Малын тооны бууралтад:
Өвөрхангай аймгийн малын тоо 1146.4 мянга (20.4%)
Баянхонгор аймгийнх 805.0 мянга (17.3%)
Архангай аймгийнх 768.3 мянга (12.5%)
Хөвсгөл аймгийнх 539.9 мянга (8.9%)
Дундговь аймгийнх 352.0 мянга (8.6%)
Говь-Алтай аймгийнх 286.9 мянга (8.0%)-аар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Ихэнх нутагт 2020 онд зуншлага оройтсон бөгөөд зудын эрсдэл өндөртэй, өвс, тэжээлийн эрэлт хэрэгцээ ихэссэн, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг нь малыг зах зээлд нийлүүлэх, мах бэлтгэл нэмэгдүүлсэн нь малын тоог бууруулах гол шалтгаан болсон байна.
Түүнчлэн өмнөх оноос төллөсөн хээлтэгч 206.9 мянга, бойжсон төл 809.9 мянган толгойгоор буурч, зүй бусаар хорогдсон том мал 944.5 мянган толгойгоор нэмэгдсэн нь мөн нөлөөлсөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Монгол Улсын газар хөдлөлтийн эрсдэлийн талаар товч мэдээлэл хүргэе.
2021-01-12

2021-01-12
Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаанаас харахад манай улсын хот, суурин газрын 70 гаруй хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш баллын бүс нутагт оршдог бөгөөд 7 ба түүнээс дээш балл бүхий газар хөдлөлтийн бүс нутагт манай нийт хүн амын 80 шахам хувь нь амьдарч байна.
ШУА-ийн газар хөдлөлтийн албанаас гаргасан статистик судалгаанаас үзэхэд сүүлийн жилүүдэд манайд жил бүр дунджаар 60 орчим мянган удаа бага хэмжээний газар чичирхийлэл болдог байна. Үүнээс М>5,0 дээш хүчтэй газар хөдлөлтийг аюултай үзэгдэл гэж үздэг.
Улаанбаатар хотыг газрын хөрсний хэв шинжээр нь авч үзвэл газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй газарт тооцогдоно. Улаанбаатар хотын орчимд байгаа идэвхтэй хагарлыг
Хустайн хагарал - Улаанбаатар хотын төв цэгээс баруун өмнө зүгт 30 орчим км зайнаас азимут нь Зүүн Хойноос- Баруун Өмнө чиглэлтэй сунан тогтсон идэвхитэй хагарал.
Эмээлтийн хагарал - Улаанбаатар хотоос Баруун урагш 15 орчим км-ээс Баруун хойш-Зүүн Өмнө чиглэлтэй сунаж тогтсон идэвхитэй хагарал.
Гүнжийн хагарал - Улаанбаатар хотоос Зүүн хойш 5 км орчмоос зүүн хойш суналтай хагарал гэж хуваадаг байна.
Монгол орны нийслэл Улаанбаатар хот нь геологийн тогтолцооны хувьд /хөрсний нягтрал/ Токио, Кобэ, Мехико, Лос Анжелес, Тайпей зэрэг бусад газар хөдлөлийн бүсэд оршдог том хотуудтай харьцуулахад харьцангуй нягтралт сайтай хэдий ч Туул, Улиастай, Тэрэлж, Дунд гол, Сэлбийн голын сав газраар газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд хамаарагддаг байна.
Эх сурвалж: Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх судалгаа,
Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхийг бэхжүүлэх төслийн судалгааҮндэсний давхар даатгал ХК нь дээрх хэлбэрийн даатгалуудаас гадна ил уул уурхайн бүхий л төрлийн эрсдэлийн давхар даатгалыг хийн эхэлж байгаа ба энэхүү даатгалын хүрээнд Практикал даатгал ХХК-тай уул уурхай, хөдөө аж ахуйн хүнд болон тусгай зориулалтын машин механзмын давхар даатгал, ерөнхий хариуцлага, удирдах ажилтны хариуцлага, ачаа тээврийн, мэргэжлийн хариуцлагын давхар даатгал хийхээр хамтран ажиллаж байна.
Та бүхэнд Монгол Улсад даатгалын салбар үүсч хөгжсөний 86 жилийн ойн мэндийг хүргэе.
2020-11-24

2020-11-24
Монгол Улсад:
Давхар даатгалын 1 компани - Үндэсний давхар даатгал ХК, Ердийн даатгалын 15, Урт хугацааны даатгалын 1 болон даатгалын зуучлагч 54, даатгалын хохирол үнэлэгч 26 компани, даатгалын 2448 төлөөлөгч ажиллаж байна.
Монгол Улсад:
Давхар даатгалын 1 компани - Үндэсний давхар даатгал ХК,
Ердийн даатгалын 15 - Амар даатгал ХХК, Ард даатгал ХК, Бодь Даатгал ХК, Мандал Даатгал ХК, МИГ Даатгал ХХК, Монгол даатгал ХК, Монре Даатгал ХХК, Мөнх Даатгал ХХК, Номин Даатгал ХХК, Практикал Даатгал ХХК, Тэнгэр Даатгал ХХК, Улаанбаатар хотын даатгал ХХК, Хаан Даатгал ХХК, Ганзам даатгал ХХК,
Урт хугацааны даатгалын 1 - National Life Daatgal болон даатгалын зуучлагч 54, даатгалын хохирол үнэлэгч 26 компани, даатгалын 2448 төлөөлөгч ажиллаж байна.

Даатгалын компаниудын санхүүгийн тайлангийн харьцуулалт
2020-11-23
Колумбын бизнесийн сургуулийн 2010 онд эрхлэн гаргасан Даатгалын компаниудын анализ болон үнэлгээ /Analysis and Valuation of Insurance Companies/ судалгааны ажлын 2-р бүлэгт даатгалын компаниудын санхүүгийн тайланд тусгагдах хөрөнгө тус бүр дээр анализ хийсэн байна. Энэхүү анализын үр дүнг товч танилцуулъя.
2020-11-23
Хүснэгт 1-т амьдралын даатгал (LH), ердийн даатгал (PC), холимог төрөлт (ML), давхар даатгал (Re), даатгалын брокерүүд (IB)-ийн тоо, орлого, цэвэр орлого, хөрөнгө, үнэт цаас болон зах зээлийн үнэ цэнийн мэдээллийг 1999-2009 оны 11 жилийн дундаж дүнгээр харууллаа. Энэхүү мэдээллийг COMPUSTAT мэдээллийн сангаас авсан байна.
Хүснэгт 1. Түүврийн статистик (ам.доллараар)

Амьдралын болон ердийн даатгал нь зах зээлийн голлох салбар болохыг харж болно.
Ердийн даатгалын компани нь орлого, үнэт цаасны хувьд давамгайлж байгаа боловч нийт хөрөнгийн хувьд амьдралын даатгал хоёр дахь их байна.
Энэхүү ялгаа нь амьдралын болон ердийн даатгалын компаниудын үйл ажиллагаа, хүлээх эрсдэлийн ялгаанаас үүссэн байна. Иймд ялгаатай зах зээл дээр ялгаатай үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын санхүүгийн байдлыг харьцуулахын тулд нийтлэг хэмжээний анализ (common-size analysis) хийх аргачлалыг ашигласан.
Нийтлэг хэмжээний анализ гэдэг нь санхүүгийн менежерүүдийн санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийхэд ашигладаг хэрэгсэл бөгөөд тайлангийн хугацааны нийт дүнд мөр бүрийн хөрөнгөнүүдийн эзлэх хувийг гаргаснаар хөрөнгө тус бүрийн санхүүгийн тайланд үзүүлэх нөлөөллийг харуулах юм.
Хүснэгт 2-т хөрөнгийн төрлүүдийн эзлэх хувийг харууллаа.

Даатгалын компаниудын хамгийн том хөрөнгийн төрөл нь хөрөнгө оруулалт байна.
Хүснэгт 3-т өр төлбөр ба эздийн өмчийн төрлүүдийн эзлэх хувийг харууллаа.

Амьдралын даатгалын компани нь хураамжийн орлогыг ихэвчлэн шууд орлогод тооцдог тул орлогод тооцоогүй хураамж 0 хувь байгаа боловч нөхөн төлбөрийн нөөц сангийн эзлэх хувь ердийн даатгалын болон давхар даатгалынхтай харьцуулахад харьцангуй бага байна.
Ердийн даатгал болон давхар даатгалын хувьд эздийн өмч харьцангуй өндөр байдаг. Давуу эрхийн хувьцаа аль ч компанийн хувьд бараг 0 хувийг эзэлж байна.
Хүснэгт 4-т орлогын тайлан дахь гүйлгээ тус бүрийн эзлэх хувийг харууллаа.

Ердийн даатгал болон давхар даатгалын хувьд даатгалын хураамж нь орлогын ихэнх хэсгийг буюу дунджаар 64 хувийг бүрдүүлдэг бол 19 хувийг хөрөнгө оруулалтын орлого бүрдүүлж байна.
Нийт орлогын 54 хувийг нөхөн төлбөрийн зардал, 26 хувийг үйл ажиллагааны зардал эзэлж байгаа нь хураамжийн орлогын 64 хувиас хэтэрсэн үзүүлэлт байна.
САНХҮҮГИЙН САЛБАРЫН 2020 ОНЫ III УЛИРЛЫН ТОЙМ МЭДЭЭЛЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
2020-11-19
Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын 2020 оны III улирлын тойм мэдээллийг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

2020-11-19
Хөрөнгийн зах зээл: Зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.9 хувиар өсөж 2,601.2 тэрбум төгрөгт хүрч, 2019 оны жилийн эцсийн ДНБ-ий дүнтэй харьцуулахад 7.1 хувьтай тэнцэж байна. Түүнчлэн ТОП-20 индекс өмнөх оны мөн үеийн байдлаас 1926 нэгжээр буурч 17532-д хүрсэн. Мөн III улиралд нийт 40.9 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 63.5 хувиар буурсан байна. Нийт арилжааны 1.4 хувийг Засгийн газрын үнэт цаас, 13.1 хувийг компанийн бонд, 85.4 хувийг хувьцаа тус тус эзэлж байна. Түүнчлэн Хөдөө аж ахуйн биржийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 28.9 хувиар буурч 4 төрлийн 472.2 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн арилжаалагдсан байна.
.jpg)
Даатгалын зах зээл: Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.63 хувиар өсөж 390.7 тэрбум төгрөгт, нөөц сан 6.3 хувиар өсөж 180.5 тэрбум төгрөгт хүрлээ. Ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамжийн орлого өмнөх оны мөн үеэс 2.0 хувиар өсөж 159.9 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өсөж 56.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тайлант улиралд өмнөх оны мөн үеэс даатгалын зүйлийн тоо 18.4 хувиар өсөж 3.4 саяд хүрчээ. Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар нэмэгдэж 43.5 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн орлогын 27.2 хувийг эзэлж байна.
Банк бус санхүүгийн байгууллага III улирлын байдлаар нийт 533 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 19.3 хувиар өслөө. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар өсөж 1.4 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд зээлийн үлдэгдлийн 47.1 хувь хэрэглээний зээлийн үлдэгдэл байна. Нийт зээлийн үлдэгдлийн 85.5 хувийг иргэдийн зээл, 14.5 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна. Зээлийг чанараар ангилахад 86.7 хувийг хэвийн зээл, 3.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 9.4 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна. Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.4 дахин нэмэгдэж 552.0 мянгад хүрсэн бол нийт харилцагчдын тоо 2.6 саяд хүрсэн дүнтэй байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.2 пунктээр буурч 2.9 хувьтай байна.

Хадгаламж, зээлийн хоршоо: ХЗХ-дын тоо өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар буурч 248-д хүрсэн бөгөөд 73182 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн байна. ХЗХ-дын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 6.0 хувиар өсөж 234.4 тэрбум төгрөгт хүрсэн ба хадгаламжийн хэмжээ 163.6 тэрбум төгрөг буюу 69.7 хувийг эзэлж байна. Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар өсөж 171.2 тэрбум төгрөгт хүрснээс 88.4 хувийг хэвийн зээл, 7.3 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 4.3 хувийг чанаргүй зээл эзэлж байна. ХЗХ-дын нийт олгосон зээлийн 70.8 хувь нь хэрэглээнд, 12.1 хувь нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт, 5.9 хувь нь ХАА-н салбарт олгогджээ. ХЗХ-дын гишүүдийн мөнгөн хадгаламжийн сарын жигнэсэн дундаж хүү 1.46 хувьтай, зээлийн хүү 2.85 хувьтай байна.
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага: 57 зуучлалын байгууллагаар дамжуулан 856 хэлцлээр нийт 150.6 мянган м.кв талбай, 131.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлуулан худалдан, худалдан авч шилжүүлсэн бол 48 зуучлалын байгууллагаар дамжуулан 555 хэлцлээр нийт 45.7 мянган м.кв талбай, 5.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлжээ.
Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа: Тайлант улиралд 16.8 их наяд төгрөгийн алт, мөнгө худалдан авч, 291.3 тэрбум төгрөгийн алт, мөнгөний борлуулалт хийсэн байна. Түүнчлэн үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид 450.1 сая төгрөгийн алтан эдлэл, 146.3 сая төгрөгийн мөнгөн эдлэл худалдан авч, 751.6 сая төгрөгийн алтан эдлэл, 257.6 сая төгрөгийн мөнгөн эдлэл худалдан борлуулсан байна.
.jpg)
Давхар даатгалын компанийн андеррайтингийн мөчлөг
2020-11-27

2020-11-27
Бид цахим хуудсаараа дамжуулан санхүүгийн болон даатгалын салбарын талаар мэдээлэл хүргэдэг билээ. Энэ удаад даатгалын болон давхар даатгалын компанийн андеррайтингийн мөчлөгийн тухай товч тайлбарлая
Андеррайтингийн мөчлөг гэдэг нь даатгалын компанийн өсөлт, ашигт ажиллагаа, хураамж, алдагдалын урт хугацааны хэлбэлзэлийг хэлдэг. Тус мөчлөг нь даатгалын компани алдагдал орж, андеррайтингийн бодлогоо чангатган, хураамжаа нэмэхээс эхэлнэ. Хураамж өссөнөөр ашиг нэмэгдэж, даатгагчийн хөрөнгө өсөх бөгөөд зах зээлд илүү өрсөлдөх чадвартай болсноор үнээ буулгаж, даатгалын багцдаа эрсдэл хуримтлуулна. Ингээд их эрсдэлтэй багц дахин хохирол хүлээхэд андеррайтингийн мөчлөг дахин эхлэх юм.
Давхар даатгагч нь анхлан даатгагчийн том хэмжээний хохирлыг хамгаалж байдаг тул их хэмжээний хохирол гарахад давхар даатгагчийн хураамж өсөж, андеррайтингийн мөчлөгт нөлөөлдөг. Том хэмжээний хохирол нь даатгалын зах зээл дээр эрэлт үүсгэж, чөлөөт өрсөлдөөний зах зээлийн зарчмаар өндөр хураамжийг хүлээн зөвшөөрдөг байна.
2020 оны улаан буудайн индексжүүлсэн даатгалын борлуулалтыг орон даяар амжилттай хийж дуусгалаа
2020-10-26

Уг даатгалд хамрагдсан тариалан эрхлэгчид ган, хуурай халуун салхи, мөндөр, хортон шавж, хүчтэй салхи, элсэн шуурга, үргэлжилсэн бороо, үер гэх мэт 6, 7 дугаар сарын байгалийн бүхий л эрсдэлээс өөрийн улаан буудайн ургацаа хамгаалсан юм.
2020-10-26

Монгол Улс улаан буудайг нийт газар тариалангийн талбайн 70 орчим хувьд тариалдаг. Улаан буудай нь үр тарианы 90 гаруй хувийг дангаар эзэлж, улсын хүнсний аюулгүй байдал, тариалан эрхлэгчдийн ажил эрхлэлтэд ихээхэн нөлөө үзүүлдэг үндэсний стратегийн бүтээгдэхүүн юм. Гэвч улаан буудайн тариалалт нь борооны усаар ихэвчлэн услагддаг учраас ган гачгаас болж сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа ихээхэн хохирол амссан билээ.
Газар тариалан эрхлэгчдийн хувьд ургац алдах нь хүнд нөхцөл болдог төдийгүй тариалалтдаа зориулж урьдчилан авсан материал, тоног төхөөрөмжийн болон бусад зээлээ төлөх боломжгүй болох нь бий. Энэ нь Монгол Улсын санхүүгийн салбар, төрийн дэмжлэгийн аливаа хөтөлбөрүүдэд ч хүндэвтэр байдал үүсгэснээр тариалан эрхлэгчдийн цаашид тариалан эрхлэх хүсэл эрмэлзэл нь буурахаас гадна дараа дараагийн жилүүдэд нь зээл авч, бизнестээ санхүүжилт олоход бэрх болдог байна.
Улаан буудай тариалж буй газар нутгийн хэмжээгээр манайх өргөн уудам хэдий ч дэлхийн бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад нэг га-гаас авах ургацын хэмжээ хэд дахин бага байдаг нь үүнтэй зарим талаар холбоотой гэж үзэж болно.
Иймд Үндэсний давхар даатгал ХК нь Хөдөө аж ахуйг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр Улаан буудайн индексжүүлсэн даатгалыг /УБИД/ орчин үеийн дэвшилтэт технологи дээр үндэслэж ХБНГУ-ын Лейбницийн нэрэмжит Шилжилтийн эдийн засагтай орнуудын хөдөө аж ахуйн хөгжлийн хүрээлэнтэй хамтран боловсруулсан бөгөөд орон даяар УБИД-ын борлуулалтыг амжилттай хийж дууслаа. Даатгалын борлуулалтыг Ард даатгал ХХК, Мөнх даатгал ХХК-ийн даатгалын төлөөлөгчдөөр дамжуулан борлуулсан юм.
2020 онд улсын хэмжээнд нийт 387 тариалан эрхлэгчтэй даатгалын гэрээ байгуулж, 15 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 22,488 га талбайд тариалсан улаан буудайг даатгалаа. Уг даатгалд хамрагдсан тариалан эрхлэгчид ган, хуурай халуун салхи, мөндөр, хортон шавж, хүчтэй салхи, элсэн шуурга, үргэлжилсэн бороо, үер гэх мэт 6, 7 дугаар сарын байгалийн бүхий л эрсдэлээс өөрийн улаан буудайн ургацаа хамгаалсан юм.
УБИД гэж даатгуулагчид учирсан бодит хохирол бус даатгалын гэрээний хугацаанд тариаланчийн улаан буудайгаа тарьж буй багийн хэмжээнд ургамал ургалтын индекс буурсан тохиолдолд нөхөн төлбөр төлөх даатгал юм.
Даатгалын хураамжийг таатай нөхцөлөөр буюу 30%-ийг Хөдөө аж ахуйг дэмжих сангаас улаан буудайн тариалалтын зээл, тусламж авч байхдаа, 70%-ийг ургац хурааж дуусаад ХААДсан-д зээлээ ургац хэлбэрээр төлөхдөө өгөх боломжтой байв.
2020 оны УБИД-д хамрагдсан тариаланчид хүсвэл нэмэлт хураамж төлж, 8, 9 сарын цочир хүйтрэл, цас, хярууны эрсдэлийг нэмэлтээр даатгуулах боломжтой байсан бөгөөд тэдгээр тариаланчдын талбайд цочир хүйтрэл, цас, хярууны эрсдэлээс болж хохирол амссан тохиолдолд Үндэсний давхар даатгал ХК болон даатгалын компанийн төлөөлөл талбай дээр очин, уламжлалт даатгалын нэгэн адил ургацын хохирол үнэлгээг хийж, нөхөн төлбөрийг тооцоолсон юм.
Гадаад худалдааны бодлоготой болж, хөрөнгө оруулалтад таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна
2020-10-02

2020-10-02
Улсын Их Хурлын гишүүдийн санаачилгаар Улсын Их Хурлын даргын дэмжлэг дор Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, Төрийн Банк, Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам Монгол) хамтран 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордонд “ROUNDTABLE 2020 – ГАДААД ХУДАЛДАА, ГАДААД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ”-ыг зохион байгууллаа.
Энэхүү форумд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Д.Өнөрболор болон Хууль зүй, Дотоод хэргийн Сайд Х.Нямбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд О.Батнайрамдал, ГХЯ-ны газрын захирал В.Оюу, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго болон бизнес, хувийн хэвшил, олон улсын худалдааны танхимуудын төлөөлөгчид гээд 400 орчим хүн оролцлоо..jpg)
Уг форумаар эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлон хөгжлийн бодлогыг улс, орон нутгийн онцлог, хүн амын нутагшилтай уялдуулан төлөвлөх, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг боловсруулах, гадаад худалдааны бодлогыг зөв тодорхойлох, гадаадын хөрөнгө оруулагч нарт хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийхэд нь дэмжлэг үзүүлэх, идэвхжүүлэх, тэднийг хөхиүлэн дэмжих, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах асуудлыг судалж, шийдлийн санал боловсруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг зохистой төлөөлж улсын эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байна. Хагас өдөр үргэлжилсэн уг форумын оролцогчид Гадаад хөрөнгө оруулалтын орчин, Монгол Улсын гадаад худалдааны бодлого, Олборлох салбарын орчин, Бизнесийн салбарын орчин гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
МОНГОЛ УЛСАД ОРЖ ИРЖ БУЙ ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 80 ГАРУЙ ХУВИЙГ УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОХ САЛБАР ДАНГААРАА БҮРДҮҮЛЖ БАЙНА
Монгол Улсын хөгжиж буй зах зээл болон ашигт малтмалын асар их нөөц баялаг нь хөрөнгө оруулагчдад ашиг орлого сайтай боломж гэж харагддаг боловч макро эдийн засгийн орчин нь эрсдэл өндөртэй, хууль тогтоомж боловсруулан гаргах үйл явцад оролцогч талууд санал бодлоо оруулах боломж нөхцөл хязгаарлагдмал учраас гадаадын хөрөнгө оруулагчид болгоомжлоход хүргэдэг. Ашигт малтмалаа экспортлох, ихэнх бараа бүтээгдэхүүнээ импортлох маягаар явагддаг эдийн засгийн загвар нь зах зээлд бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулахад төр, засгийн зүгээс тогтоох саад тотгор багатай гэсэн үг юм.
Олон Улсын Санхүүгийн корпорацын Ахлах мэргэжилтэн Д.Жигжидмаа:
“2019 оны эцсийн байдлаар Монгол Улсад орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалын 80 гаруй хувийг уул уурхай, олборлох салбар дангаараа бүрдүүлж байна. Энэ нь Хөгжиж буй бусад орнуудтай харьцуулахад гадаадын шууд хөрөнгө оруулалт нь нэг салбарт (уул уурхайн) хэт өндөр төвлөрөлтэй байгаа юм. Тиймээс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бусад салбарт татах хөрөнгө оруулалтын орчны шинэтгэл хийх нь чухал. Ингэснээр эдийн засгийг олон тулгууртай болгох суурь бий болох юм.”
Хөрөнгө оруулагчдын хувьд ч Монгол Улсад хөрөнгө оруулалттай холбоотой цөөн хэдэн хориг хязгаарлалтыг эс тооцвол ихэнхдээ зах зээлд чөлөөтэй нэвтрэх эрх эдэлдэг. Биеийн тамир, спорт дасгалжуулалтын төв, түргэн хоолны газар, жижиг дэлгүүр гэх мэт франчайзийн бизнесүүд хүлээлтээс давж байгаа тул амжилттай яваа олон улсын бизнес загваруудыг Монголын үйлчилгээний салбарт нэвтрүүлэх боломжтой гэдгийг хөрөнгө оруулагчдад харуулж байна. Монголын ноолуур, хөдөө аж ахуйн салбар ч итгэл найдвар төрүүлэхүйц байна. Гэхдээ уул уурхай зэрэг улс төрийн хувьд эмзэг эдийн засгийн салбаруудад хөрөнгө оруулах нь илүү их эрсдэл дагуулж байна.
Цар тахлын үед уул уурхайгаас ч илүү бүтээмж бий болгож буй хөдөө аж ахуйн салбарт "Экспортыг дэмжих төсөл" хэрэгжиж байна
2020-10-01

2020-10-01
Цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засгийн бүтцэд нэлээд өөрчлөлт ороод байгаа бөгөөд цаашид энэ байдал үргэлжлэх төлөвтэй. Голлох дөрвөн салбараас хөдөө, аж ахуйн салбар цар тахлын үед дангаараа өсөлт гаргасан бөгөөд өмнөх оны мөн үеэс бодитоор 13% өсөж, уул уурхайн салбараас ч илүү бүтээмжийг бий болгожээ.
Энэ үед Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилттэйгээр ХХААХҮ-ийн салбарт хэрэгжих Экспортыг дэмжих төслийн бүтцийн өөрчлөлтийг танилцуулах арга хэмжээ 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр боллоо.
Уул уурхайгаас хэт хамааралтай манай улсын хувьд эдийн засгийг солонгоруулах, хүн амын дундаж орлогыг өсгөх, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний стандартыг сайжруулах, чанарын удирдлагыг дэлхийн түвшинд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх гээд олон ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Энэ талаар төслийн зохицуулагч А.Хашцэцэг "Экспортыг дэмжих төслийн бүтцэд өөрчлөлт оруулаад дахин хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэ төсөл маань уул уурхайн бус салбарын аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийн стандарт, чанарын удирдлагыг сайжруулах, Засгийн газрын экспортын чиглэлтэй үйл ажиллагаа, бодлогод дэмжлэг үзүүлэх гэсэн зорилготой.
Уг төслийн хүрээнд Үндэсний давхар даатгал компани экспортын шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүнийг боловсруулж, зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа билээ. Экспортын даатгал нь өмнө дурдсан гадаад худалдааны эрсдэлүүдээс үүсэх хохирлыг хамгаалж, нийлүүлэгчдэд нийт борлуулалтын эргэлтээ эрчимтэй өсгөх, хохиролтой холбоотой зээлийн эрсдэлийг бууруулах, бизнесийн ашигтай ажиллагааг сайжруулах боломж олгох юм.

УИХ-ын даргын дэмжлэг дор “Roundtable 2020” гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын форум зохион байгуулав
2020-10-01

Улсын Их Хурлын гишүүдийн санаачилгаар Улсын Их Хурлын даргын дэмжлэг дор өнөөдөр /2020.09.30/ “Roundtable 2020” гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын форумыг Төрийн ордонд зохион байгуулав.
2020-10-01

Форумыг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгахгүйгээр адил тэгш байх зарчмыг баримталдаг, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны хувьд нээлттэй, таатай орон гэдгийг онцлоод “Ковид 19” цар тахлаас шалтгаалсан хорио, онцгой дэглэмийн хугацаа тавигдаж, дэлхий нийтийн бизнес, хөрөнгө оруулалтын харилцаа сэргэх үед гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах өрсөлдөөн улам хүчтэй болох учир уг өрсөлдөөнд өнөөдрөөс бэлтгэлээ хангаж, хууль эрх зүйн орчноо илүү таатай, нээлттэй болгож, хөрөнгө оруулалтын хамгаалалтын механизмыг шинэ түвшинд гаргаснаар итгэлийг олж авах, “ухаалаг” дэмжлэг, хөшүүргийг бий болгон зохицуулалтын ил тод, шуурхай төрийн үйлчилгээг бий болгох зайлшгүй шаардлага үүсэж буйг тэмдэглэсэн юм.

Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын орчин, нөхцлийг сайжруулахын тулд эрх зүйн болоод гүйцэтгэх засаглалын хүрээнд юуг шинэчлэн засч сайжруулах, ямар тулгамдсан асуудал, санал, шүүмжлэл байгааг хувийн хэвшлийн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас нээлттэй сонсох зорилготой тус форумд УИХ-ын гишүүд, Монгол Улсад суугаа Элчин сайд нар, гадаад, дотоодын худалдаа, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгчид зэрэг 150 орчим хүн хүрэлцэн ирсэн байв.

Нээлтийн үйл ажиллагааны дараа “Гадаад хөрөнгө оруулалтын орчин”, “Монгол Улсын гадаад худалдааны бодлого”, “Олборлох салбарын орчин”, “Бизнесийн орчин” гэсэн сэдвүүдээр панелистууд илтгэл тавьж, илтгэлийн сэдвийн дагуу оролцогчид санал, шүүмж, зөвлөмжийн үг хэлж, асуулт асуусан. Сэдэв тус бүрийн модератор УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Д.Өнөрболор, Г.Дамдинням, Х.Ганхуяг болон панелистууд оролцогчдын асуултад хариулт өглөө.



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Roundtable 2020” форумыг хааж үг хэлэв. Тэрбээр, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаар олон уулзалт, ярилцлагыг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнесийн холбоод, хувийн хэвшлийнхэн зохион байгуулдаг байсан бол энэ удаагийн форумыг төрийн байгууллага, тодруулбал Улсын Их Хурал гишүүдийнхээ санаачлагаар зохион байгуулж буйг эхэнд нь онцолсон.
Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлаас гадаад худалдааг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үр ашгийг нь дээшлүүлэхэд анхаарлаа хандуулж, энэ талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, хууль эрх зүйн орчныг сайжруулахад чиглэгдсэн нэлээдгүй арга хэмжээ авч ирсэн ч үр дүн нь санасан хэмжээнд хүрэхгүй байна гээд бизнесийн одоогийн орчин, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн шинэчлэл болон цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаар ярихдаа Дэлхийн банк, “Транспери интернэшнл” байгууллагын судалгааны дүнг эш татан танилцуулав.
Мөн гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг нэгдсэн удирдлагаар хангаж, уялдуулан зохицуулж байх бүтцийг бий болгох асуудлыг Засгийн газрын хэмжээнд авч үзэж шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд гадаадын хөрөнгө оруулалтын талаар уулзалт, форумыг Улсын Их Хурлын хавар, намрын ээлжит чуулганы өмнө тогтмол зохион байгуулж байх уламжлалыг тогтоох нь зүйтэй талаар тэмдэглэлээ.
“Roundtable 2020” гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын форумыг Улсын Их Хурлын гишүүдийн санаачилгаар Улсын Их Хурлын даргын дэмжлэгийн дор Улсын Их Хурал, Засгийн газар, Монгол дахь АНУ-ын худалдааны танхим хамтран зохион байгууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Энэ өвлийн цаг агаар ямар байх вэ?
2020-09-25

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер Б.Жаргалангаас 2021 оны хоёрдугаар сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг тодрууллаа.
2020-09-25

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер Б.Жаргалангаас 2021 оны хоёрдугаар сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг тодрууллаа.
Тэрбээр "Аравдугаар сард нутгийн өмнөд хэсгээр, арваннэгдүгээр сард Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар, нэгдүгээр сард Хэнтийн нуруу орчмоор, хоёрдугаар сард Баян-Өлгий, Увс, Завханы нутгаар, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа.
Өнгөрсөн зун ихэнх нутгаар бороо хур ихтэй байсан боловч Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх нутаг, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр харьцангуй бага хур тунадас орсон бөгөөд өвөл хаврын бэлчээрийн даацыг тооцоолсон дүнгээс үзвэл Говь-Алтайн зарим сумдын нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн ихэнх сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан.
Өвөл хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан дээрх аймаг сумдын нутагт өвс хадлан эртлэн бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх зэрэг өвлийн бэлтгэлээ сайн хийхийг зөвлөж байна" хэмээв.
Агаарын температур болон хур тунадасыг сар бүрээр харвал:
Аравдугаар сард
Агаарын температурын хувьд, Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсэг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна. Бусад нутгаар дунджийн орчим байх нь.
Хур тунадас, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорногвийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.
Арваннэгдүгээр сард
Агаарын температурын хувьд, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгууд болон Их нууруудын хотгор, Хэнтийн нуруу орчмоор олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх нь.
Хур тунадас, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгууд буюу Баян-Өлгий, Ховдын зарим сум, Говь-Алтайн хойд хэсэг, Баянхонгорын ихэнх, Завханы зүүн, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна.
Арванхоёрдугаар сард
Агаарын температурын хувьд, Их нууруудийн хотгор орчмоор буюу Увсын ихэнх нутаг, Ховд, Говь-Алтайн хойд, Завханы баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх нь.
Хур тунадас нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага орох төлөвтэй байна.
Ирэх оны нэг, хоёрдугаар сард
Агаарын температурын хувьд, нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Хур тунадас нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага байх бол Хэнтийн нуруу орчмоор буюу Төв, Сэлэнгэ аймгийн ихэнх нутаг, Булганы зүүн, Хэнтийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.
Хоёрдугаар сард Баян-Өлгий, Увс, Завханы нутгаар, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цастай байх нь.
Олон жилийн дундаж үзүүлэлтийг 1981-2010 оны агаарын температур, хур тунадасын хэмжээгээр тооцон гаргадаг байна.
ЗӨВЛӨМЖ
Нийт нутгийн 50 орчим хувьд бэлчээрийн даац хэтэрсэн байгаа учир тэдгээр аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй.
Ихэнх гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл арваннэгдүгээр сарын сүүлийн 10 хоногт тогтох төлөвтэй байгаа хэдий ч энэ жил гол мөрөн, нуурын мөсний зузааны даац хүн, мал, машин техник явахад аюулгүйн хэмжээнд хүрч чадахгүй гэдгийг анхаарч, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг ард иргэдэд сануулж байна.
2020 оны хагас жилийн мал тооллогын дүн мэдээ
2020-08-28

Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн малын хорогдлын мэдээнээс харахад хагас жилийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 2,569,049 толгой мал хорогдсон үзүүлэлттэй байсан.
2020-08-28

Улсын хэмжээнд Үндэсний статистикийн хорооноос хагас жилийн мал тооллогыг зохион байгуулсан ба энэ жил сонгуулийн жил тохиосонтой холбоотойгоор мал тооллогын ажил эрт буюу 2020 оны 5 дугаар сарын 25-аас 31-ний өдрийн хооронд хийгдсэн.
Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн малын хорогдлын мэдээнээс харахад хагас жилийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 2,569,049 толгой мал хорогдсон үзүүлэлттэй байсан ба хорогдол гарсан аймгуудаас харахад Архангай, Булган, Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий гэсэн нийт 10 аймгийн 49 сум болон Улаанбаатар хотын Налайх дүүрэгт малын хорогдлын хувь нь сумын малын босго үзүүлэлт болох 5 болон 6 хувиас давсан байна. Үүнээс Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд малын хорогдол ихээхэн гарсан бөгөөд үхрийн хорогдол 28.9 хувь, хонины хорогдол 26.1 хувь, адууны хорогдол 14.9 хувь, ямааны хорогдол 13.2 хувь, тэмээний хорогдол босго үзүүлэлтээ даваагүй ч орлуулагч мал болох хонины хорогдлын хувиар тооцох тул тэмээний хорогдол нь 26.1 хувь гэж тус тус гарсан байна.
Хагас жилийн мал тооллогын дүн мэдээнд үндэслэн 2019 онд Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчдад энэ оны 9 дүгээр сард нөхөн төлбөр тооцоолж олгогдоно.
Сайхан наадаарай
2020-07-10

2020-07-10

Форс мажор болон Хүнд нөхцөл байдлын тухай
2020-05-19

Гай гамшиг бизнес эрхлэгчдэд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд нөлөөлөх, саад учруулах явдал түгээмэл байдаг. Үүсгэгдэж буй шалтгаан нөхцлөөр нь үүргийн гүйцэтгэлд саад болох дээрх тохиолдлуудыг дотор нь: Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Форс мажор/, Хүнд нөхцөл байдал /Hardship/ гэж 2 ангилдаг.
2020-05-19

Бид цахим хуудсаараа дамжуулан санхүүгийн болон даатгалын салбарын талаар мэдээлэл хүргэдэг билээ. Энэ удаад Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, Хүнд нөхцөл байдал гэж юу болох тухай товч танилцуулъя.
Бизнесийн харилцаа улам бүр өргөжин тэлж, дэлхийн эдийн засгийн бараа эргэлт хурдацтай явагдаж байгаа өнөө үед түүнийг зохицуулах гол механизм болсон гэрээний ач холбогдол асар өндөрт тавигдаж байна. Гэрээгээр харилцаагаа зохицуулна гэдэг нь талуудыг ирээдүйд бий болох болон одоо тохиолдоод байгаа эрсдлээс хамгаалах арга болдог. Богино хугацаанд биелэгдэж, үүргийн харилцаа дуусгавар болох гэрээний тухайд энэ нь ховор тохиолддог ч газар хөдлөлт, халдварт өвчин, гал түймэр, зуд, үер гэх мэт байгалийн шинжтэй, инфляци, эдийн засгийн хэт тогтворгүй өөрчлөлт, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал гэх мэт хэлж ирдэггүй гай гамшгийн хор хөнөөлийг төсөөлөхөд бэрх. Ийм гай гамшиг бизнес эрхлэгчдэд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд нөлөөлөх, саад учруулах явдал түгээмэл байдаг. Үүсгэгдэж буй шалтгаан нөхцлөөр нь үүргийн гүйцэтгэлд саад болох дээрх тохиолдлуудыг дотор нь:
• Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Форс мажор/
• Хүнд нөхцөл байдал /Hardship/ гэж 2 ангилдаг
Ийнхүү ангилах нь гэрээний талууд үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал юунаас үүссэнийг тодорхойлоход ач холбогдолтой бөгөөд саад бэрхшээл нь байгалийн уу аль эсвэл нийгмийн хүчин зүйлээс шалтгаалан бий болсон уу гэдгийг тогтоосноор үүрэг гүйцэтгэгч тал үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдлаа нотлож гүйцэтгээгүй үүргийн хариуцлагаас чөлөөлөгдөхөд дөхөм болно.
Форс мажор /Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл/
Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл гэдэг нь тухайн гэрээ хэлцэл байгуулах үед урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал үүссэн, эсвэл тухайн нөхцөл байдал талуудын хяналтаас гадуур болсон, түүнийг даван туулах боломжгүй болсон нөхцөл байдал юм.
Энэхүү нэр томъёо нь орчин үед гэрээний заалт болон түгээмэл хэрэглэгдэж байгаа ба талуудын хяналт, хүсэл зоригоос үл хамаарах (гал, үер, газар хөдлөлт, цас зуд, гэх мэт байгалийн болоод дайн, зэвсэгт бослого, өвчин тахал, гэмт хэрэг гэх мэт гэрээний үүрэг биелүүлэгч этгээд өөрийн хүсэл зоригоор даван туулах, гэрээний үүргийг тухайн нөхцөл байдлаас шалтгаалан биелүүлэх боломжгүй үйл явдал тохиолдлууд) нөхцөл байдлаас шалтгаалан гэрээний үүргээ биелүүлэх боломж, чадваргүй болоход үүнийгээ нотолж чадвал гэрээний үүрэг гүйцэтгээгүй хариуцлагаас чөлөөлөгдөнө.
Hardship /Хүнд нөхцөл байдал/
Хүнд нөхцөл байдал гэдэг нь хууль эрх зүй, улс төр, эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас талууд эдийн засаг, санхүү, төлбөрийн чадваргүй болох, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт хохиролтой, алдагдалтай, ашиггүй байх зэргээс болж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болох ойлголт юм.
Хүнд нөхцөл байдал ба форс мажор нь хоорондоо төсөөтэй ч үүсэн бий болох нөхцөл, үр дагавар зэргээрээ ялгаатай. Хүнд нөхцөл байдал учирснаас аль нэг тал үүргээ бүрэн биелүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй байх буюу ийнхүү биелүүлээд ч ямар ч ашиггүй байх зэрэг үр дагавар гардаг бол форс мажор тохиолдоход гэрээ биелэгдэх боломжгүй болно.
Монгол Улсын Иргэний хуулийн 101.7, 220, 221, 255.1, 319.2, 321.3, 352.5.3, 356, 384.2, 393.7, 419.2, 427.2, 499.2, 500.2 дугаар зүйлүүдэд гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас үүсэх хариуцлага, үр дагаварын талаар зохицуулсан байдаг.
Улсын хэмжээнд 923.1 мянган толгой мал хорогджээ.
2020-05-12

Том малын зүй бус хорогдол энэ оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд 923.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 481.6 (2.1 дахин) мянгаар нэмэгдсэн байна. Харин дөрөвдүгээр сарын хувьд 365.1 мянган толгой мал хорогдсон нь эхний дөрвөн сард хорогдсон малын 39.6 хувийг эзэлж байгаа аж.
2020-05-12

Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 31 сая хээлтэгч малын 18.8 сая нь буюу 60.8% нь энэ оны эхний дөрвөн сард төллөсөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Өөрөөр хэлбэл,
- Эм хонины 68 хувь,
- Эм ямааны 61.3 хувь,
- Ингэний 35.2 хувь,
- Үнээний 34 хувь,
- Гүүний 19.6 хувь нь төллөжээ.
Нийт гарсан төлийн 96.1 хувь буюу 18.1 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 214.1 (1.2%) мянгаар өсжээ.
Түүнчлэн том малын зүй бус хорогдол энэ оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд 923.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 481.6 (2.1 дахин) мянгаар нэмэгдсэн байна. Харин дөрөвдүгээр сарын хувьд 365.1 мянган толгой мал хорогдсон нь эхний дөрвөн сард хорогдсон малын 39.6 хувийг эзэлж байгаа аж.
Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл,
- хонь 480.3 мянга,
- ямаа 342.7 мянга,
- үхэр 63.1 мянга,
- адуу 36.8 мянган толгой,
- тэмээ 285 толгой хорогдсон.
Үндсэндээ нийт хорогдсон малын 52 хувийг хонь, 37.1 хувийг ямаа эзэлжээ.
Улаан буудайн индексжүүлсэн даатгал хийж байна.
2020-05-05

Улаан буудайн индексжүүлсэн даатгал гэж даатгуулагчид учирсан бодит хохирол бус даатгалын гэрээний хугацаанд баг (засаг захиргааны нэгж)-ийн хэмжээнд ургамлын нормчилсон ялгаврын индекс буюу ногоорлын индекс буурсан тохиолдолд нөхөн төлбөр төлөх даатгал юм. Даатгуулагч нь нэмэлтээр хяруу, хүйтрэлт, цасны эрсдэлийг даатгуулах боломжтой.
2020-05-05

Үндэсний давхар даатгал ХК нь малчин түмний сайн мэдэх болсон “Малын индексжүүлсэн даатгал”-ыг орон даяар зохион байгуулдгаас гадна 2016 онд хөдөө аж ахуйн салбарын тулгуур багана болох газар тариалангийн гол ургамал буюу улаан буудайн даатгалыг уламжлалт хэлбэрээр (Нэрлэсэн эрсдэлт улаан буудайн даатгал) туршилтын сумдад хэрэгжүүлж, 2016-2019 онд 196 сая төгрөгийн даатгалын хураамж төвлөрүүлэн, 802 сая төгрөгийн нөхөн төлбөр олгоод байна.
Нэрлэсэн эрсдэлт улаан буудайн даатгалыг цаашид хэрэгжүүлэхэд цаг хугацаа их шаардагддаг, зардал ихтэй, даатгалын хураамж өндөр зэргээс шалтгаалж нийт тариаланчдыг хамарч чадахгүй байсан тул бид улаан буудайн даатгал болон өөр төрлийн индексжүүлсэн даатгал хийж ирсэн арга туршлага дээрээ үндэслэн “Улаан буудайн индексжүүлсэн даатгал”-ыг Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн дэмжлэгтэйгээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын “Шилжилтийн эдийн засгийн хөдөө аж ахуйн хөгжлийн Лейбниц институт”-тэй хамтран нэвтрүүлж, тариаланч иргэн, аж ахуйн нэгж та бүхэнд санал болгож байна.
УЛААН БУУДАЙН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН
Улаан буудайн индексжүүлсэн даатгал гэж даатгуулагчид учирсан бодит хохирол бус даатгалын гэрээний хугацаанд баг (засаг захиргааны нэгж)-ийн хэмжээнд ургамлын нормчилсон ялгаврын индекс буюу ногоорлын индекс буурсан тохиолдолд нөхөн төлбөр төлөх даатгал юм. Даатгуулагч нь нэмэлтээр хяруу, хүйтрэлт, цасны эрсдэлийг даатгуулах боломжтой.
АЧ ХОЛБОГДОЛ:
Хохирол үнэлгээ хийх, нөхөн төлбөр олгоход цаг хугацаа хэмнэнэ.
Талбай дээр очиж хохирол үнэлгээ хийх шаардлагагүй тул үйл ажиллагааны зардал багатай.
Үйл ажиллагааны зардал багатай тул ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ БАГА, ХЯМД даатгуулна.
ХБНГУ-ын “ШИЛЖИЛТИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨГЖЛИЙН ЛЕЙБНИЦ ИНСТИТУТ”-аас сансрын хиймэл дагуулын цуглуулсан ургамлын ногоорлын мэдээн дээр үндэслэн ХОХИРОЛ ҮНЭЛГЭЭГ ХИЙЖ, НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ бөгөөд ИНТЕРНЕТТЭЙ ОРЧИНД НОГООРЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ХЭН Ч ХАРАХ БОЛОМЖТОЙ тул үйл ажиллагаа ил тод, талуудад үл ойлголцол гарахгүй байх давуу талтай.
Улаан буудайн тариалалтаа даатгуулснаар тариаланч нарт банк болон бусад хөтөлбөрөөс ЗЭЭЛ, ТУСЛАМЖ, САНХҮҮЖИЛТ АВАХ БОЛОМЖ НЭЭГДЭНЭ.
Дэлгэрэнгүй
Малын индексжүүлсэн даатгалын борлуулалт дуусахад 2 сарын хугацаа үлдлээ
2020-04-22

2020 оны МИД-ын борлуулалт 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх тул малчин, мал бүхий иргэд үлдсэн хугацаанд даатгалдаа амжиж хамрагдах боломжтой.
2020-04-22

2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар МИД-д нийт 7,653 малчин өрх 29,271,795,105 төгрөгийн үнэлгээ бүхий 1,550,554 толгой малаа даатгуулсан байна. Борлуулалтын явцыг аймаг тус бүрээр нь салган харахад Баянхонгор, Архангай, Булган, Дорнод, Баян-Өлгий гэх аймгуудын даатгалын хамрагдалт ойролцоо байгаа бөгөөд үүнээс хамгийн их даатгалын борлуулалт Булган аймагт хийгдэж нийт 728 малчин өрх 83,814 толгой малаа даатгуулсан байна.
Даатгалд хамрагдсан 1,550,554 толгой малын 42.05%-ийг хонь, 43.76%-ийг ямаа, 8.22%-ийг үхэр, 5.79%-ийг адуу, 0.18%-ийг тэмээ тус тус эзэлж байна. 2020 оны МИД-ын борлуулалт 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх тул малчин, мал бүхий иргэд үлдсэн хугацаанд даатгалдаа амжиж хамрагдах боломжтой.
Даатгалын салбарын зах зээлийн мэдээ
2020-04-15

“Үндэсний давхар даатгал” ХК нь 2018 онд 522 сая төгрөгийн, 2019 онд 18 сая төгрөгийн нөхөн төлбөрийг тус тус олгосон байна.
2020-04-15

2019 оны жилийн эцсийн байдлаар ердийн даатгалын 15, урт хугацааны даатгалын 1, давхар даатгалын 2, даатгалын зуучлагч 54, даатгалын хохирол үнэлэгч 27 компани даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулж байна. Даатгалын болон давхар даатгалын компаниудын нийт хөрөнгө 365.85 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.9 тэрбум төгрөгөөр буюу 10.2 хувиар өссөн байна. Энэхүү өсөлт нь зарим даатгалын компанийн үйл ажиллагаа өргөжиж, хуримтлагдсан ашиг, хураамжийн орлого түүнийг дагаад даатгалын нөөц сан нэмэгдсэнтэй холбоотой юм. Мөн 57.3 тэрбум төгрөгийг давхар даатгалын хураамжийн зардалд зарцуулснаар даатгалын цэвэр хураамжийн орлого 132.1 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Давхар даатгалын компаниуд 2.1 тэрбум төгрөгийн давхар даатгалын хураамж төвлөрүүлж, үүнээс 1.7 тэрбум төгрөгийг гадны давхар даатгагчид давхар даатгалын хураамж /retrocession/ хэлбэрээр шилжүүлжээ. “Үндэсний давхар даатгал” ХК нь 2018 онд 522 сая төгрөгийн, 2019 онд 18 сая төгрөгийн нөхөн төлбөрийг тус тус олгосон байна. 2019 онд ердийн болон урт хугацааны даатгалын компаниуд нийт 57.3 тэрбум төгрөгийн давхар даатгалын хураамжийн зардал гаргасан бөгөөд үүний 3.7 хувь буюу 2.1 тэрбум төгрөгийг дотоод давхар даатгагчдад даатгуулахад зарцуулсан байна.
Эх сурвалж: www.frc.mn
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Малчдын зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлөлтийн хугацааг 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах саналыг банкуудад хүргүүлээ.
2020-04-14

Дэлхийн улс оронд тархсан халдварт өвчнөөс үүдэн эдийн засагт үүсээд буй хүндрэл бэрхшээлийг даван туулах, эрсдлийг бууруулах зорилгоор малчдад тулгарч буй асуудлуудыг шийдэхэд санаачлага гаргахыг хүсч ...
2020-04-14

Дэлхийн улс оронд тархсан халдварт өвчнөөс үүдэн эдийн засагт үүсээд буй хүндрэл бэрхшээлийг даван туулах, эрсдлийг бууруулах зорилгоор малчдад тулгарч буй асуудлуудыг шийдэхэд санаачлага гаргахыг хүсч ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан МОНГОЛ БАНК, ХААН БАНК, ТӨРИЙН БАНК-ны удирдлагуудад хандан санал хүргүүллээ.

Уг саналд, Дэлхий дахинаа тархаад байгаа шинэ коронавирусийн халдвар цар тахлын байдалд шилжиж ард иргэдийн аж амьдрал, бизнесийн үйл ажиллагаанд эрсдэлт нөхцөл байдал үүссэнийг хохирол багатай даван туулах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас дэс дараатай олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Улсын онцгой комиссоос хөл хорио тогтоох, үйлдвэр, худалдаа, тээвэр зэрэг хүн ам олноор төвлөрөл үүсгэн ажилладаг салбаруудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох зайлшгүй арга хэмжээ авч байгаа нь ноос, ноолуур, арьс, шир, мах зэрэг мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалтаас өрхийн дийлэнх орлогоо бүрдүүлдэг малчид, хөдөөгийн хөдөлмөрч иргэдийн хувьд эдийн засгийн туйлын хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байна. Сүүлийн жилүүдийн судалгаанаас үзэхэд малчид ноолуурын орлого орох үе болох 3-5 дугаар сард зээлийн эргэн төлөлтөө хийхээр тааруулан зээл авдаг байна. Банкууд ч үүнийг харгалзан үзэж зээлээ өгдөг байна. Коронавирусийн тархалтаас үүдэн энэ жил дээрх горим, хугацаа алдагдахад хүрч байгаа нь малчдаас огт хамааралгүй гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа билээ. Засгийн газраас ноолуурын салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах, ажлын байраа хадгалах болон малчдын орлогыг бууруулахгүй байх зорилгоор ноолуур худалдан авахад зориулан жилийн 3.0 хувийн хүүтэй, 300.0 хүртэл тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрлэгчдэд олгуулах, хүүгийн зөрүүг төсөв хариуцахаар шийдвэрлээд байна. Хөнгөлөлттэй зээлийг холбогдох дүрэм, журмын дагуу зохицуулж, олгож эхлэхэд тодорхой хугацаа шаардагдаж байна. Энэ хооронд малчдыг зээлээ цаг хугацаанд нь төлөх шаардлагыг арилжааны банкны зүгээс хүчтэй тавьж байгаа нь хүндрэл бэрхшээл үүсгэж байна.
Засгийн газраас Монголбанк болон Монголын банкуудын холбоотой удаа дараа зөвлөлдөж, эдийн засагт бий болсон хүндрэлийн үед зээлдэгчдээ хамгаалж дэмжих зорилгоор зээлийн гэрээг шинэчлэх, хугацааг сунгах, хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх боломжуудыг ашиглах замаар зээлдэгчдээ дэмжих талаар ойлголцсон билээ. Малчдын зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлөлтийн хугацааг 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах, энэ үед нэмэгдүүлсэн хүү, алданги тооцохгүй, аливаа шимтгэл, хураамж авахгүй байх зэргээр хүн амын хүнс, эх орны үйлдвэрүүдийн түүхий эд үйлдвэрлэгч малчдаа дэмжиж ажиллахыг хүсч байна. Малчдын зээлийн хугацааг сунгаж шийдвэрлэснээр ноолуур бэлтгэлийн ажлыг Засгийн газрын бодлогын дагуу зохион байгуулах, үүний үр дүнд малчдын орлого нэмэгдэж зээлээ төлөх чадавхи сайжрах, боловсруулах үйлдвэрүүд түүхий эдээ хөнгөлөлттэй зээлээр бэлтгэж үйл ажиллагаагаа хэвийн явуулах, ажлын байраа хадгалж үлдэх боломж бүрдэнэ.
Хамтран ажиллахыг санал болгож байна.
Монголын банкны холбоо, Төрийн банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Богд банк, Ариг банк, Кредит банк, Хаан банк, Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкуудад тус тус санал хүргүүллээ.
Уг саналд “Covid-19” короновирусын халдварын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Онц байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.8 дахь заалтыг үндэслэн тус яаманд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, ажлын байрыг хадгалах бүх талын арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй “Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан гамшгийн эрсдлээс хамгаалах штаб”-ыг байгуулан ажиллаж байна.
Иймд та бүхнийг энэ цаг үед хүн амын болоод эдийн засгийн өсөлт, хөгжилтэй үйл ажиллагаагаа уялдуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоодод олгосон зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлөлтийн хугацааг хойшлуулах, хүү, алдангиас чөлөөлөх, сэргээн босголтын үеийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллах саналыг хүргүүлж байна. Та бүхнийг улс орон, ард түмнээ дээдэлсэн шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Хамтын ажиллагаанд талархсан, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан гэжээ.
Даатгалын компаниудын Covid-19 өвчний эрсдэлийг даатгаж байна
2020-04-13

Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа корона вирусын халдвараас үүсээд байгаа айдсыг бууруулах, иргэдийг эдийн засгийн хүндрэлд орохоос хамгаалахад хувь нэмрээ оруулах, харилцагчдаа эрсдэлээс хамгаалах зорилгоор манай улсын даатгалын компаниуд гэрээнийхээ нөхцөлд өөрчлөлт оруулан ажиллаж байна.
2020-04-13

Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа корона вирусын халдвараас үүсээд байгаа айдсыг бууруулах, иргэдийг эдийн засгийн хүндрэлд орохоос хамгаалахад хувь нэмрээ оруулах, харилцагчдаа эрсдэлээс хамгаалах зорилгоор манай улсын даатгалын компаниуд гэрээнийхээ нөхцөлд өөрчлөлт оруулан ажиллаж байна.
Монгол даатгал
Гадаадад зорчигчийн гэнэтийн ослын даатгалыг сонгон үйлчлүүлсэн даатгуулагч нь тухайн улсад зорчиж байх үед дэгдэлт үүсээгүй, хөл хорио тавигдаагүй байх үед зорчсон тохиолдолд Covid-19 өвчлөлтэй холбоотой эрсдэл нь даатгалын хамгаалалтад гэрээний дагуу орно.
Эх сурвалж: https://www.mongoldaatgal.mn/
Бодь даатгал
Бодь даатгал Эрүүл мэндийн даатгалын хүрээнд Сovid-19 туссан тохиолдолд таны эмчилгээний зардлыг хариуцна. Эмчийн зааврын дагуу худалдан авсан эм тариа, шинж тэмдгийн дагуу онош тогтоолгохоор өгсөн шинжилгээ, хэвтэн эмчлүүлэх үед гаднаас худалдан авсан эм тарианы зардал, даатгуулагч өөрөө төлсөн эмчилгээний зардал зэргийг хариуцна. Онош батлагдахаас өмнө тусгаарлагдан зардлыг даатгал хариуцахгүй болно.
Эх сурвалж: https://bodi-insurance.com/personal-life-and-health-insurance/
Ард даатгал
Ард даатгал компаниас ArdMedicare олон улсын эрүүл мэндийн даатгалдаа COVID-19 вирусын халдварын эрсдэлийг хамрууллаа.
Эх сурвалж: https://arddaatgal.mn/
Хаан даатгал
Гадаад зорчигчийн гэнэтийн ослын даатгал нь даатгуулагч таныг гадаад улс оронд зорчих үед тань тохиолдох бүх төрлийн гэнэтийн осол болон хүнд өвчний улмаас үүсэх санхүүгийн хохирлыг нөхөн төлөх зорилго бүхий даатгал юм.
Дэлхий дахинд үүсээд буй “COVID-19” цар тахлаас улбаалан 2020.04.01-ээс өмнө гадаад зорчигчийн гэнэтийн ослын даатгал хийлгэсэн даатгуулагчдын хувьд гэрээнд заагдсан нөхөн төлбөрийг авах юм.
Эх сурвалж: https://khaandaatgal.mn/news/25
Нэйшнл лайф даатгал
Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа төрийн тусгай алба хаагчид, улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг хамгаалах зорилгоор “Нэйшнл Лайф Даатгал” ХХК-н зүгээс үнэ төлбөргүй даатгалд хамруулахаар боллоо. Даатгалд хамрагдсанаар КОВИД 19 өвчнөөр оношлогдвол даатгуулагчид 500 мянган төгрөгийг, уг өвчний улмаас амь насаа алдвал гэр бүлд нь 12 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгох юм.
Эх сурвалж: https://nlic.mn/
Дэлхийн банкны “Экспортыг дэмжих” төслөөс хийгдэж буй судалгаанд аж ахуйн нэгжүүдийг идэвхитэй оролцохыг урьж байна.
2020-04-08

Дэлхийн банкны “Экспортыг дэмжих” төсөл нь ХХААХҮЯ-ны харъяанд шилжин ирсэний дагуу үйл ажиллагааны чиглэлээ шинэчлэн тодорхойлох зорилгоор доорх судалгааг авч байгаа...
2020-04-08

Дэлхийн банкны “Экспортыг дэмжих” төсөл нь ХХААХҮЯ-ны харъяанд шилжин ирсэний дагуу үйл ажиллагааны чиглэлээ шинэчлэн тодорхойлох зорилгоор доорх судалгааг авч байгаа тул экспортлогч болон цаашид гадаадад бараа бүтээгдэхүүнээ экспортлох сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг идэвхитэй оролцож, хамтран ажиллахыг урьж байна. Судалгаанд оролцохыг хүсвэл ЭНД ДАРЖ оролцоно уу.
COVID-19 халдвараас улбаатай энэхүү хямралын үед Европ экспорт эрхлэгчдийгээ хэрхэн дэмжиж байна вэ?
2020-04-07

Герман улсын Оффенбург их сургуулийн профессор Андреас Класены хийсэн дүн шинжилгээг та бүхэнтэй хуваалцъя. Профессор Андреас Класен нь Монгол Улсад экспортын зээлийн даатгалыг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж буй Үндэсний давхар даатгал ХК-ийн зөвлөхөөр ажиллаж байна.
2020-04-07

Экспорт-импортын банк, Экспортын зээлийн агентлагуудын экспортлогчдод тулгамдаж буй санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлээр авч буй арга хэмжээ, шийдвэрүүдэд Герман улсын Оффенбург их сургуулийн Олон улсын бизнесийн профессор Андреас Класены хийсэн дүн шинжилгээг та бүхэнтэй хуваалцъя. Профессор Андреас Класен нь Монгол Улсад экспортын зээлийн даатгалыг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж буй Үндэсний давхар даатгал ХК-ийн зөвлөхөөр ажиллаж байна.
Дэлхий нийтэд коронавирусын тархалт эрчимжиж, хүн амын эрүүл мэндээс гадна бизнесийн ихэнх салбарын эрэлтэд сөрөг цохилтыг үзүүлээд байна. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал буюу UNCTAD энэ онд эдийн засгийн тодорхойгүй байдал дэлхийн эдийн засагт хоёр их наяд долларын нөлөөг үзүүлнэ гэж тооцоолжээ. Европын экспорт эрхлэгчид, ялангуяа жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хувьд хариу арга хэмжээ авах чадвар хязгаарлагдмал байдаг тул томоохон бэрхшээлтэй тулгарч байна. Франц, Герман, Итали зэрэг орнуудын бизнес эрхлэгчид дараах шалтгаануудын улмаас дарамтад орж байна.
Нэгдүгээрт, эрэлт гэнэт огцом буурч, хагас боловсруулсан бараа бүтээгдэхүүний хомсдолоос улбаатай нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, зээлийн даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ болон арилжааны зээл багасч, буурсанаас үүдэн санхүүгийн цочрол бий боллоо. Хэд хэдэн салбарт үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоосноор дэлхий нийтээр нийлүүлэлтийн тал дээр бэрхшээл үүсээд байна. Санхүүгийн бэрхшээл аль хэдийнэ тулгарч эхэлсэн бөгөөд төлбөрийн чадвартай болон төлбөрийн чадвар бага компаниудын аль алинд нь хөрвөх чадварын асуудлууд урган гарч ирсээр. Хоёрдугаарт, өнгөрсөн жилээс л экспорт эрхлэгчдийн гадаад орчны хүчин зүйлст эрс өөрчлөлт гарч эхэлсэн. Доналд Трампын Хятад болон Европын холбоотой хийж буй худалдааны дайн үүний зөвхөн ганц жишээ. Засгийн газрууд бүс нутгийн болон олон талт худалдааны стратегиэ цуцалсаар байгаа нь дэлхий нийтийг худалдааны бодлогын тодорхойгүй байдалд хүргэж, улмаар олон улсын худалдаа дарамт шахалтад орж байна. Гуравдугаарт, сүүлийн арван жилийн хугацаанд хөгжиж буй зах зээл, хөгжиж буй эдийн засагтай орнууд Испани эсвэл Их Британи зэрэг дэвшилтэт эдийн засагтай орнуудтай харьцуулахад өсөлтөд илүү ач холбогдол хандуулах болсон. South-South trade буюу хөгжиж буй орнууд хоорондын худалдаа илүү чухлаар тавигдах болж, Европ дахь уламжлалт аж үйлдвэржсэн орнуудын харилцаа холбоог улам бүр муутгаж байна.
Европын холбооны ихэнх Засгийн газар коронавирусын дэгдэлт нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд шууд хохирол учруулж байгааг хүлээн зөвшөөрлөө. Зээлийн урсгал хязгаарлагдмал байна. Тухайлбал, зээлийн нөхцөл, барьцаа хөрөнгийн шаардлагыг хангасан зээлдэгчид хүртэл арилжааны банкаас зээл авч чадахгүй байгаагаас үүдэн эргэлтийн хөрөнгийн асуудалд орж, улмаар экспортлогчид экспортын даатгалын хамгаалалт аваагүй бол захиалгаа нийлүүлэх боломжгүйд хүрч байна. Дэлхий нийтийн бодлогын тодорхойгүй байдлаас гадна гадаад худалдан авагчдын санхүүгийн эрсдэл нэмэгдэж буй энэ үед экспортлогчдод экспортын гүйлгээний эрсдэлээ хаахад даатгалын хамгаалалт улам бүр шаардагдах боллоо.
Экспорт эрхлэгчдийн зах зээлийг тэлэх, өрсөлдөөнийг дэмжих зорилгоор Засгийн газрууд оновчтой бодлого, стратеги боловсруулан, хэрэгжүүлж ирсэн. Өрсөлдөх чадвартай улс байх эсэх нь экспортын санхүүжилтийн арга хэрэгсэл болон баталгаа даатгал зэрэг эрсдлийг бууруулах механизм, тогтолцоог хэрэгжүүлэх төрийн бодлого, хөтөлбөртэй нягт уялдаатай байдаг. Тиймээс ч хэдэн арван жилийн өмнөөс экспорт-импортын банк, экспортын зээлийн агентлагууд байгуулагдан, хувийн хэвшлийн санхүүжилтийг дэмжих, тогтвортой байлгахад чиглэсэн катализаторын үүргийг гүйцэтгэж байна. Эдгээр байгууллага олон улсын худалдаанд туйлын чухал үүргийг гүйцэтгэдэг нь дэлхийн санхүүгийн хямралын үед нотлогдсон. Коронавирусын дэгдэлтийн улмаас дэлхий нийт ахин тууштай, шийдэмгий бодлого, арга замыг эрэлхийлж, хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Арилжааны банкууд зээлийн урсгалыг хадгалах боломжгүй болсон үед Экспорт-импортын банкууд болон экспортын зээлийн агентлагууд, цаашлаад төрөөс экспорт эрхлэгчид, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, шийдлээр хангах хэрэгтэй.
ГЭХДЭЭ ХЭН ШИЙДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?
Европын комисс нь түр хугацаанд төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээг баталж гишүүн орнуудад эдийн засгийн уян хатан дэмжлэг үзүүлэх нөхцлийг хангалаа. Уг арга хэмжээнд 5 төрлийн дэмжлэгийг тусгажээ. Үүнд:
1. Төлбөрийн чадварын яаралтай хэрэгцээг шийдвэрлэх зорилгоор шууд буцалтгүй тусламж олгох
2. Олон нийтэд зээл, хөнгөлөлттэй хүүтэй зээл үргэлжлүүлэн олгох зорилгоор арилжааны банкуудад төрөөс баталгаа гаргах
3. Банкуудад шууд тусламж, дэмжлэг олгох
4. Гадаад худалдааны эрсдэлийг бууруулах уян хатан бодлого, хэрэгслийг ашиглах
5. Зах зээлийн бус эрсдэлүүдийг хаах арга зам буюу шаардлагатай тохиолдолд экспорт-импортын банк, экспортын зээлийн агентлагууд богино хугацаат экспортын зээлийн даатгалын үйлчилгээг үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх
Уг арга хэмжээ, зааварчилгааны хүрээнд экспорт-импортын банк, экспортын зээлийн агентлагууд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан тээвэрлэлтийн өмнөх санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд анхаарал хандуулж байна. Тухайлбал, Дани улсын EKF Экспортын зээлийн агентлаг нь ЖДҮ эрхлэгчдэд нийт 1.25 тэрбум кроны үнэлгээтэй эргэлтийн хөрөнгийн баталгаа /зээлээ төлөхгүй байх эрсдэлийн 80%-ийн хамгаалалттай/-ны хөтөлбөрийг танилцууллаа. Австри улсын OeKB грүп нь эргэлтийн хөрөнгийн баталгааны сангаа 2 тэрбум еврогоор нэмэгдүүлэн нийт 7 тэрбум евро болгов. Швед улсын EKN Экспортын зээлийн агентлаг нь эргэлтийн хөрөнгийн бүтээгдэхүүний хамгаалалтын хувийг нэмэгдүүлэх боломжийг нягталж байна. Түүнчлэн Эстони улсын хувьд зээлийн барьцаа хөрөнгийн төсвийг 500 сая еврогоор нэмэгдүүлж, 1.5 тэрбум болгосноос гадна 50 сая евро бүхий хөрөнгө оруулалтын зээлийн хөтөлбөрийг танилцууллаа.
Европын Комисс ба зарим гишүүн орнуудын хамтарсан үйл ажиллагааны дагуу экспорт-импортын банк, экспортын зээлийн агентлагууд нэрлэсэн зах зээлийн эрсдэлүүд болон OECD-ийн гишүүн орнуудад хамгийн уртдаа 2 жил хүртэлх хугацаанд хийх экспортын гүйлгээний эрсдэлийг хамгаалах даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэж байна.
Хямралын үед экспортын гүйлгээний эрсдэлийн үнэлгээг сайтар, нягт хийх шаардлагатай боловч Словак тэргүүтэй зарим орнуудын экспорт-импортын банк, экспортын зээлийн агентлагууд илүү уян хатан бүтээгдэхүүн, үйлчилгээнд анхаарал хандуулж байна. Чех улсын EGAP зээлийн даатгалын корпораци даатгуулах хүсэлт болон нөхөн төлбөрийг хурдан хугацаанд шийдвэрлэж байна.
Дани улсын Засгийн газар их хэмжээний эргэлтийн хөрөнгийн санг үүсгэж, өндөр хохирлыг улсын төсвөөс гаргахаар шийдвэрлэсэн бол Норвеги улс экспортын зээлийн агентлагаа агаарын тээврийн салбарт шинэ баталгааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэв. Түүнчлэн Польш улсын KUKE экспортын даатгалын компани нь бүх дунд болон урт хугацаат экспортын зээлийн шинэ төслүүдийн гүйлгээний бүх эрсдэлийг хамгаалахаар болжээ.
Ийнхүү хөгжингүй болон хөгжиж буй орнууд экспортын зээлийн агентлагийг байгуулан экспортыг санхүүжүүлж, экспортын зах зээл дэх эрсдэлийг бууруулж байна. Олон улсын худалдаа нь санхүүгийн орчин түүн дотроо эргэлтийн хөрөнгө, худалдааны зээлийн системтэй нягт холбоотой. Манай улсын хувьд уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй экспортлогчдын хувьд экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох, бизнесийн орчныг дэмжих шаардлагатай байгаа билээ. Энэ ч утгаараа Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр, Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр, Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрүүдэд тус тус экспортын санхүүгийн бүтээгдэхүүнийг бий болгох замаар экспортлогч үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжихийг тусгасан байдаг.
Уг стратегийн зорилго, бодлогын орчинд нийцүүлэн Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын Хөгжлийн Ассосиаци /ОУХА/-ын хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу Экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь уул уурхайн бус салбарын ЖДҮ эрхлэгчдийн экспортын чадавхыг бэхжүүлэх болон экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх зорилготой.
Төслийн нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Үндэсний давхар даатгал ХК нь экспортын зээлийн даатгалыг Монгол Улсад нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бусад улсуудын адилаар Монгол Улсад экспортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй ЖДҮ эрхлэгчид арилжааны банкуудаас хангалттай хэмжээний эргэлтийн хөрөнгийн зээл, бүтээгдэхүүн авахад бэрхшээлтэй тулгардаг. Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэснээр нэмэлт материал, цалин хөлсний асуудлыг шийдэж улмаар нээлттэй дансны нөхцлөөр бараа, бүтээгдэхүүнээ экспортолж борлуулалтаа эрчимтэй өсгөх боломжтой юм. Ингэснээр экспортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй ЖДҮ эрхлэгчдийн зах зээлд өрсөлдөх чадвар өснө. Экспортын даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлснээр экспортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй, эрхлэхийг зорьж буй ЖДҮ эрхлэгчид экспортын даатгалын гэрээг барьцаа хөрөнгөөр ашиглан эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болно.
Түүнчлэн ЖДҮ эрхлэгчид бараа, бүтээгдэхүүнээ нээлттэй дансны нөхцлөөр борлуулснаар экспортын хэмжээгээ өсгөж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх давуу талтай ч улс төрийн болон арилжааны өндөр эрсдэлээс үүдэн их хэмжээний хохирол амсдаг. Хилийн чанад дахь худалдан авагчийн эрсдэлийг бууруулах худалдааны санхүүжилтийн хэрэгсэл болох экспортын даатгал нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид экспортын хэмжээгээ болон өрсөлдөх чадварыг сайжруулахад ашиглах уян хатан нөхцөл бүхий чухал санхүүгийн хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл, уг арилжааны бус бодлогын даатгалын схемийг бүрдүүлснээр Монгол Улсын уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн экспортын чадавх бэхжиж, экспортын зах зээлд нэвтрэх боломж өргөжнө.
Үндэсний давхар даатгал ХК нь 2020 онд экспортын зээлийн даатгалын хоёр төрлийн бүтээгдэхүүн /Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн даатгал, нийлүүлэгчийн зээлийн даатгал/-ийг зах зээлд нэвтрүүлэн дараах үндсэн хоёр асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Үүнд:
1. Бүтээгдэхүүн боловсруулалт буюу үйлдвэрлэлийн үе шатанд барьцаа хөрөнгө шаардахгүйгээр эргэлтийн хөрөнгийн зээл авах бололцоог бий болгох;
2. Нийлүүлэгчийн зээлээр дамжуулан нээлттэй дансаар худалдаа хийсэн тохиолдолд зээлийн хугацааг сунгаж төлбөрийн нөхцлийг сайжруулснаар Монгол Улсын экспортлогчдын өрсөлдөх чадварыг сайжруулах
Бүтээгдэхүүний танилцуулга бичлэгийг https://www.youtube.com/watch?v=i8UuetQ5wp4&t=8s, https://www.youtube.com/watch?v=aM_W5LsW8b8&t=2s холбоосоор дамжуулан үзэх боломжтой ба санал, хүсэлт, асууж тодруулах зүйл байвал компанийн 7577-0002 утсаар болон info@mongolianre.com хаягаар холбогдох боломжтой.
Үндэсний давхар даатгал ХК-ийн даатгалын бүтээгдэхүүнүүд
2020-04-06

Малын индексжүүлсэн даатгалаас гадна дотоодын даатгалын компаниуд болон гадаадын давхар даатгалын компаниудтай хамтран факультатив төрлийн давхар даатгалын гэрээнүүдийг хийгээд байна.
2020-04-06

Үндэсний давхар даатгал ХК нь одоогийн байдлаар малын индексжүүлсэн даатгалаас гадна дотоодын даатгалын компаниуд болон гадаадын давхар даатгалын компаниудтай хамтран факультатив төрлийн давхар даатгалын гэрээг хийсэн бөгөөд эдгээр гэрээнд хөрөнгө, хариуцлага, агаарын хөлгийн их бие болон сэлбэг хэрэгсэл, агаарын хөлгийг өмчлөх, эзэмших ашиглахтай холбоотой хариуцлага, гэнэтийн осол, бизнес тасалдал, төлбөр тасалдал, хуулийн хариуцлага, газар тариалангын давхар даатгалын хэлбэрүүдийг багтаасан байна. Мөн хоёр даатгалын компанитай трити төрлийн гэрээг хийгээд байна.
Үндэсний давхар даатгал ХК нь дээрх хэлбэрийн даатгалуудаас гадна ил уул уурхайн бүхий л төрлийн эрсдэлийн давхар даатгалыг хийн эхэлж байгаа ба энэхүү даатгалын хүрээнд Практикал даатгал ХХК-тай уул уурхай, хөдөө аж ахуйн хүнд болон тусгай зориулалтын машин механзмын давхар даатгал, ерөнхий хариуцлага, удирдах ажилтны хариуцлага, ачаа тээврийн, мэргэжлийн хариуцлагын давхар даатгал хийхээр хамтран ажиллахаар гэрээг хийгээд байна.
МИД-ын борлуулалтыг цахим хэлбэрээр борлуулах платформ боловсруулах зөвлөх cонгон шалгаруулалт
2020-03-25

Малын индексжүүлсэн даатгал /МИД/-ын борлуулалтыг цахим хэлбэрээр борлуулах платформ боловсруулах зөвлөх нь МИД-ын борлуулалтын суваг нэмэх...
2020-03-25
Малын индексжүүлсэн даатгал /МИД/-ын борлуулалтыг цахим хэлбэрээр борлуулах платформ боловсруулах зөвлөх нь МИД-ын борлуулалтын суваг нэмэх, малчдын МИД-д даатгуулах үйл ажиллагааг хялбарчлах, хурдан шуурхай болгох, даатгуулагчдыг мэдээллээр хангах, даатгуулагчийн болон даатгалын зүйлийн мэдээллийн үнэн зөв байдлыг хянах зорилгоор пос аппликейшн болон вэб аппликейшн боловсруулах, одоогийн ашиглагдаж байгаа системийн сайжруулалт, өөрчлөлт хийх ажлыг гүйцэтгэнэ.
Пос болон вэб аппликейшн нь дор дурьдсан үйлдлүүдийг хийдэг байхаар боловсруулагдана. Үүнд:
ПОС аппликейшн нь
- Малчны бүртгэл хийх.
- Малчны бүртгэл шалгах, хянах /Хур системээс/
- Даатгалын гэрээ танилцуулах.
- Даатгуулах малын төрөл, тоо шалгах /Хур системээс/
- Даатгуулах малын тоо болон төлөх хураамжинд тулгуурлан тооцооллыг хийж харуулах.
- Даатгалын хүсэлтийн маягт бэлтгэх.
- Тооцоололд суурилан даатгалын хүсэлтийг бүртгэх.
- Төлбөр төлөлт хийх.
- Даатгалын хураамж төлөх хэсэг.
- Qpay, болон бусад суваг.
- Баталгаажуулалт хийх.
- Төлбөр төлөлтийн мэдээллийг хянан баталгаажуулах.
- Нөхөн төлбөрийн болон бусад шаардлагатай мэдээлэл хүргэх.
Вэб аппликейшн нь
- Пос аппликейшн сувгаар орж ирсэн борлуулалтын мэдээг харуулах
- Төлбөрийн мэдээллийг хянах
- Эзэмшиж буй малын мэдээлэл хянах /Хур системээс/
- Шинэ сувгаар орж ирсэн борлуулалтын мэдээг хуваарилах
- Нөхөн төлбөр мэдээлэх
- Үр дүнг тайлагнах
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагч нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цагаас өмнө дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
- Компанийн болон үйл ажиллагааны танилцуулга
- Өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл
- Компанийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
- Ажил гүйцэтгэх төлөвлөгөө, хуваарь
- Үнийн санал
Баримт бичгийг хүргүүлэх, нэмэлт мэдээлэл лавлахдаа Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Чингисийн өргөн чөлөө, 10 Б байр, (14251), Бизнес тауэр, 20 давхар Үндэсний давхар даатгал ХК /Утас: 7577-0002/ хаягт хандана уу.
Токиогийн олимп хойшлогдвол Swiss Re давхар даатгалын компани 250 сая ам.долларын нөхөн төлбөр олгож болзошгүй байна.
2020-03-24

Арга хэмжээ цуцлагдахаас сэргийлсэн уг даатгалыг олон улсад их ашигладаг бөгөөд зөвхөн олимп биш өөр бусад спортын тэмцээн, урлагын тоглолт цуцлагдаж уг даатгалын нэхэмжлэл ихсэн төлөвтэй байна гэж мэдээлжээ.
2020-03-24

Covid-19 өвчин дэлхий нийтээр тархсанаас болж Олон Улсын Олимпын Хороо энэ зун зохион байгуулагдах Токио 2020 зуны олимпын наадмыг хойшлуулах шийдвэр гаргажээ. Түүнээс өмнө Канад, Австрали зэрэг улсууд Токиогийн олимпд тамирчдаа явуулахгүй гэж мэдэгдэж байсан.
Тэгвэл олимп хойшлогдсоноор дэлхийн тэргүүлэгч давхар даатгалын компани болох Swiss Re компани Event cancellation insurance буюу томоохон арга хэмжээ цуцлагдахад нөхөн төлбөр олгох даатгалаар 250 сая ам.долларын нөхөн төлбөр олгох урьдчилсан тооцоо гаргасан байна. Арга хэмжээ цуцлагдахаас сэргийлсэн уг даатгалыг олон улсад их ашигладаг бөгөөд зөвхөн олимп биш өөр бусад спортын тэмцээн, урлагын тоглолт цуцлагдаж уг даатгалын нэхэмжлэл ихсэн төлөвтэй байна гэж мэдээлжээ.
Япон Улс нь Токиогийн олимпыг зохион байгуулахад 12.6 тэрбум ам.доллар зарцуулсан гэж байгаа ч дотоодын аудитын компаниуд хоёр дахин илүү зардал гаргасан гэж таамаглаж байгаа юм.
Эх сурвалж: www.insurancetimes.co.uk
Аллианз даатгалын компани коронавирусын тархалттай холбогдон гарсан аяллын даатгалын зарим эрсдэлийг нөхөн төлөх нөхцөлийг даатгалын гэрээндээ тусгалаа.
2020-03-16

Аялалын даатгалд пандемик халдварын үеийн эрсдэлийг даатгалын компаниуд даатгадаг байсан бол 2003 онд SARS ханиад гарсны дараа даатгалын болон давхар даатгалын компаниуд тус эрсдэлийг даатгахаа больсон байсан.
2020-03-16

Аялалын даатгалд онгоц хойшлох, ачаа саатахаас өөр нэг чухал хамгаалалт нь аялах хугацаан дахь эрүүл мэндийн эрсдэлийн хамгаалалт юм. Аялалын даатгалд пандемик халдварын үеийн эрсдэлийг даатгалын компаниуд даатгадаг байсан бол 2003 онд SARS ханиад гарсны дараа даатгалын болон давхар даатгалын компаниуд тус эрсдэлийг даатгахаа больсон байсан.
Харин одоо зарим даатгагчид даатгалын нөхцөлөө өөрчлөн аялагчдын таагүй нөхцөл байдлыг бууруулахыг эрмэлзэж байна. Даатгалын томоохон компаниудын нэг болох Аллианз компани коронавирустай холбогдон гарах аялал цуцалсан болон эрүүл мэндийн зарим зардлын нэхэмжлэхийг тодорхой хугацаанд хүлээн авч, даатгуулагчдад нөхөн төлбөр олгохоор боллоо.
Та аялалд явах, гадны улс руу бизнес уулзалтад явахаар бол аялалын даатгал заавал хийлгээрэй. Мөн даатгалын гэрээнд гадны улсад зорчих үед эрүүл мэндийн хамгаалалтад ямар эрсдэлүүд тусгагдсан байгааг сайтар шалгаж байхыг зөвлөж байна.
Уул уурхайн эрсдэлийг давхар даатгах үйлчилгээг нэвтрүүллээ
2020-03-09

“Үндэсний давхар даатгал” ХК нь дотоодын даатгалын зах зээлд уул уурхайн эрсдэлийг давхар даатгах үйлчилгээг зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан гаргаж байна.
2020-03-09

“Үндэсний давхар даатгал” ХК нь дотоодын даатгалын зах зээлд уул уурхайн эрсдэлийг давхар даатгах үйлчилгээг зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан гаргаж байна. Үүнтэй холбогдуулан “Практикал даатгал” ХХК-тай анхны гэрээгээ байгуулж байна. Энэхүү гэрээнд Үндэсний давхар даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Энхтайван болон “Практикал даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Баярмагнай нар тус тус гарын үсэг зурав.
Тус гэрээг байгуулснаар “Практикал даатгал” ХХК-д тоног төхөөрөмж, машин механизм, хариуцлагаа даатгуулсан уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд бүхий л төрлийн эрсдэлүүдээс бүрэн хамгаалагдах боломжтой юм.

“Үндэсний давхар даатгал” ХК нь Монгол Улсын даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц давхар даатгалын үндэсний компани төдийгүй 2014 онд байгуулагдаж дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан олон улсын стандартад нийцсэн давхар даатгалын үйлчилгээг үзүүлж байна. Тус компани нь А.М Бэст агентлагийн /A.M Best/ “AА-“ болон “А-“ үнэлгээтэй дэлхийн шилдэг компаниуд болох СКОР /SCOR/, Ханновер Ре /Hannover Re/, ЖИК Ре /GIC Re/ зэрэг компаниудад уул уурхайн эрсдэлээ давхар даатгуулсан юм.
“Практикал Даатгал” ХХК нь 2003 онд байгуулагдаж, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж ажиллаж байгаа ба тэр дундаа уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт мэргэшин ажилласаар ирсэн байна. Тус компани нь “Үндэсний Давхар Даатгал” ХК-тай гэрээ байгуулснаар уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизм, хариуцлагын даатгалын эрсдэлийг дотоодын зах зээлд даатгах чадвараа нэмэгдүүлж байгаагаараа онцлогтой. “Практикал Даатгал” ХХК нь төв оффис болон орон нутгийн 20 салбарууддаа ISO 9001:2015 хэрэгжүүлсэн анхны даатгалын компани юм.
Давхар даатгал гэж юу вэ?
2020-03-09

Биднээс хамгийн их асуудаг асуулт бол давхар даатгалын компани бусад даатгалын компаниас юугаараа ялгаатай вэ гэдэг асуулт юм. Уг асуултад ерөнхийд нь хариулбал даатгалын компанийг даатгадаг компани гэж хэлж болно.
2020-03-09

Биднээс хамгийн их асуудаг асуулт бол давхар даатгалын компани бусад даатгалын компаниас юугаараа ялгаатай вэ гэдэг асуулт юм. Уг асуултад ерөнхийд нь хариулбал даатгалын компанийг даатгадаг компани гэж хэлж болно.
Та өөрийн автомашин болон эд хөрөнгөө даатгуулж байгаа даатгалын компанийг анхлан даатгагч гэж ойлгож болно. Эдгээр анхлан даатгагчид өөрийн санхүүгээ болзошгүй эрсдэлээс хамгаалж дахин дараагийн шатны даатгал болох давхар даатгалын компанид даатгуулдаг. Ийнхүү таны автомашин, байшинг даатгасан даатгалын компани эрсдэлийнхээ тодорхой хувийг давхар даатгалын компанид шилжүүлж таныг болон өөрийн компанийг болзошгүй эрсдэлээс хамгаалдаг байна. Товчоор хэлбэл давхар даатгал нь даатгалын компаниудыг санхүүгийн эрсдэлээс хамгаалаад зогсохгүй компанийн үйлчлүүлэгчийг хохирлоос хамгаалдаг юм.
Үүний нэг томоохон жишээ бол 2008 оны санхүүгийн хямрал болон томоохон байгалийн гамшгийн үед учирсан их хэмжээний хохирлууд юм. Олон тэрбум, их наяд долларын хохиролтой гамшгийн үед зарим даатгалын компаниуд төлбөрийн чадваргүй болж хэрэглэгчид нөхөн төлбөрөө авч чадахгүй болох зэрэг эрсдэлийн үр дагаврууд гардаг. Энэ үед давхар даатгал ажилладаг.
Малын индексжүүлсэн даатгалын борлуулалт энэ оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ
2020-03-06

Малчид та бүхэн даатгалын компанийн төлөөлөгч болон, зуучлагч банкаар дамжуулан малаа даатгуулснаар Хаан банк болон Төрийн банкнаас малчны зээлийн хүүгийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
2020-03-06

Малын индексжүүлсэн даатгал /МИД/-ын борлуулалт энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хотын 9 дүүрэг, 330 сумдад эхэллээ. Энэ жил нийт 10 даатгалын компани болох Ард даатгал ХК, Бодь даатгал ХХК, Монгол даатгал ХК, Монре даатгал ХХК, Миг даатгал ХХК, Мөнх даатгал ХХК, Номин даатгал ХХК, Практикал даатгал ХХК, Тэнгэр даатгал ХХК, Хаан даатгал ХХК-ууд МИД-ын борлуулалтад оролцож, Хаан банк болон Төрийн банкууд зуучлан борлуулж байна.
2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар нийт 4,000 гаруй малчин өрх 812,000 толгой малаа даатгуулаад байна. Үүнээс Баянхонгор аймагт хамгийн өндөр буюу нийт борлуулалтын 10 хувийг эзэлж байна.
Сүүлийн саруудад дэлхий даяар COVID-19 /корона вирус/ өвчин тархсанаас болж улс орны удирдлагууд ард иргэдээ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээнүүд /багш сурагчдыг амраах, олон нийтийн арга хэмжээг хориглох, зарим байгууллагууд цагийн хязгаарлалттай ажиллах, орон нутаг хоорондын хөдөлгөөнийг хорих гэх мэт/-ээс шалтгаалан МИД-ын борлуулалтын үйл ажиллагаа удаашраад байна.
Малчид, мал бүхий иргэд өөрийн харъяалагдах аймаг сумынхаа аль ч даатгалын компанийн төлөөлөгч, зуучлагч банкны салбаруудаар дамжуулан 6 дугаар сарын 30-ныг хүртэл даатгалдаа хамрагдах боломжтой. Мөн малчид та бүхэн даатгалын компанийн төлөөлөгч болон, зуучлагч банкаар дамжуулан малаа даатгуулснаар Хаан банк болон Төрийн банкнаас малчны зээлийн хүүгийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Монгол Улсын малын тоо 70.9 сая хүрчээ
2020-03-04

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2019 оны жилийн эцэст малын тоо 70 сая 949.9 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 4.5 сая толгой буюу 6.8 хувиар өслөө.
2020-03-04

Монгол Улсын 2019 оны жилийн эцсийн мал тооллогын ажлыг энэ сарын 7-17-ны хооронд улс орон даяар амжилттай өрнүүллээ. Мал тооллогын урьдчилсан дүнг өнөөдөр ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газраас танилцууллаа. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2019 оны жилийн эцэст малын тоо 70 сая 949.9 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 4.5 сая толгой буюу 6.8 хувиар өслөө.
Урьдчилсан дүнгээр нийт мал сүргийн дотор
§ Хонь 45.5 хувь
§ Ямаа 41.2 хувь
§ Үхэр 6.2 хувь
§ Адуу 5.9 хувь
§ Тэмээ 0.7 хувийг тус тус эзэлж байна.
Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг 6 сая 166.0 мянган толгой мал тоолуулж тэргүүлсэн бол, Хөвсгөл аймаг 6 сая 37.3 мянган толгой, Өвөрхангай аймаг 5 сая 625.0 мянган толгой, Төв аймаг 4 сая 978.7 мянган толгой, Хэнтий аймаг 4 сая 867.6 мянган толгой мал тоолуулжээ.
Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна.
Түүнчлэн мал тооллогын урьдчилсан дүнгээр 233.2 мянган малтай өрх тооллогод хамрагдсан нь өмнөх оноос нэг хувиар өсжээ.
Мөн 285 мянган малчин тоологдсон ба нийт малчдын 40 хувь нь зээлтэй байна. Зээл авсан малчдын 33 хувийг 35-44, 22 хувийг 25-30, 25 хувийг 45-54 насны малчид эзэлж байгаа юм.
Тооллогын урьдчилсан дүнгээр нийт малчдын 27.4 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан бөгөөд эдгээр малчдын 60 хувь нь 35-54 насныхан байна.
Эх сурвалж: www.nso.mn
Актуарч гэж хэн бэ?
2020-03-02

“Актуарч хүн болон мафийн толгойлогч юугаараа ялгаатай вэ? гэвэл актуарч хүн энэ жил хичнээн хүн нас барах талаар хэлж чадах бол мафийн толгойлогч хэн хэн нас барахыг нэрлэж чадна” гэсэн наргиа байдаг.
2020-03-02
Та бүхэнд даатгалын салбарын тухай сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байгаа билээ. Энэ удаад даатгалын салбарын маш чухал, бүр хамгийн чухал ч гэж хэлж болох актуарч гэж ямар мэргэжил болох тухай хүргэж байна.
“Актуарч хүн болон мафийн толгойлогч юугаараа ялгаатай вэ? гэвэл актуарч хүн энэ жил хичнээн хүн нас барах талаар хэлж чадах бол мафийн толгойлогч хэн хэн нас барахыг нэрлэж чадна” гэсэн наргиа байдаг. Учир нь актуарч бол математик, статистикийн суурьтай судалгаа шинжилгээ хийж, ирээдүйд гарах эрсдэлийг төсөөлөн, хэмждэг мэргэжилтэн юм.
Актуарын мэргэжил нь санхүүгийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг удирдах хэрэгцээ шаардлагаас үүссэн. Анхандаа, актуарч гэдэг үг нь аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд математик, статистикийн судалгаа хийдэг мэргэжилтнийг илэрхийлдэг байв.
Актуарын шинжлэх ухаан нь анх даатгалын салбараас үүсэлтэй бөгөөд актуарч нь 18 дугаар зууны үед амь даатгал, тэтгэврийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ердийн даатгал зэрэг даатгалын уламжлалт салбаруудад ажиллаж байлаа.
Харин одоо актуарын шинжлэх ухааныг илүү олон чиглэлд ашиглах болсны нэг томоохон салбар нь хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар юм. Өнөөдөр актуарчид хамтын сангийн компаниуд, хөрөнгийн менежментийн фирмүүд, арилжааны болон хөрөнгө оруулалтын банкнууд, болон санхүүгийн үйлчилгээ эрхэлдэг бусад аж ахуйн нэгжүүдэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Эдгээр салбарууд нь актуарчдын хувьд аажмаар уламжлалт салбар болж эхлээд байна.
Цаашид ч актуарчийн мэдлэг, ур чадварыг илүү өргөн зах зээл дээр ашиглах хэрэгцээ шаардлага гарч ирсээр байгаагаас байгууллагын эрсдэлийн удирдлага нь шинээр хөгжиж буй чиглэл юм. Дээр дурдсан санхүүгийн байгууллагуудаас гадна актуарчийн ажилладаг шинэхэн салбарууд бол зам, тээврийн хэрэгслийн үйлчилгээ, шуудан холбоо харилцаа, дулаан, цахилгааны эрчим хүч, байгаль орчин, байгалийн нөөц, засгийн газар, боловсролын салбарууд болоод байна.
Өргөжин хөгжиж буй эдгээр салбарууд нь актуарчдад илүү олон боломжуудыг нээн өгч, мэдлэг, чадварыг нь хөгжүүлэн, авьяасыг нь сорьж, тухайн мэргэжлийг улам нэр хүндтэй болгож байгаа юм.
Даатгалын салбарын түүхэнд гарсан томоохон нөхөн төлбөрүүд
2020-02-17

Та бүхэнд даатгалын салбарын түүхэнд олгож байсан томоохон нөхөн төлбөрүүдийн талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
2020-02-17

Та бүхэнд даатгалын салбарын түүхэнд олгож байсан томоохон нөхөн төлбөрүүдийн талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
2005 оны гурван хар салхи
Катрина, Рита, Вилма гэсэн гурван хар салхи нь 2005 онд 28 удаагийн хүчтэй шуургаар АНУ-ын урд хэсгээр их хэмжээний хохирол учруулжээ. 205 км / цаг хурдтай явган шуурга нь 169 тэрбум долларын хохирол учруулсан бөгөөд дан ганц Катрина хар салхины учруулсан хохирлын нөхөн төлбөрт 45 тэрбум ам.доллар өгсөн байна. Энэ нь Америкийн түүхэнд хамгийн их хохирол учруулсан байгалийн гамшгийн нэг хэвээр байна.
2008 оны санхүүгийн хямрал
2008 оны Уолл стрийтээс эхлэлтэй дэлхийн санхүүгийн хямралын үеэр компани, хувь хүн гэлтгүй сүүлийн 100 жилд тохиогоогүй их хэмжээний хохирол амссан. Lehman Brothers-ын ипотекийн зээлийн хямрал болон төд удалгүй нүүрлэсэн дэлхийн санхүүгийн хүндрэл шууд хамааралтай байсан гэж үзэх нэг нь бий. Тухайн үед Америкийн даатгалын компаниудын төлсөн нөхөн төлбөр нь 21 их наяд ам.доллар байсан гэлцдэг. Гэхдээ уг тоо албан ёсны тоо биш бөгөөд нийт олгосон нөхөн төлбөрийн хэмжээ санхүүгийн нууц юм.
#сонирхолтоймэдээ #гадаадмэдээ
Тайланд Улсын даатгагч Коронавирусын анхны даатгалын үйлчилгээг санал болгож эхэллээ
2020-02-12

Энэхүү даатгал нь Коронавирусын тархалтаас үүсээд байгаа бүх нийтийн айдсыг бууруулах зорилготой ажээ.
2020-02-12

Дэлхийн томоохон даатгалын компаниудын нэг TQM компани Коронавирусын даатгалын үйлчилгээг Бангкок Даатгал компанитай хамтран нэвтрүүлж эхэллээ. Даатгалын үнэ нь 299 бахт (9.62USD) байх бөгөөд даатгалын гэрээ эзэмшигч тус өвчний улмаас нас барсан тохиолдолд 50.000 бахтын (1600USD) нөхөн төлбөр олгох юм. Энэхүү даатгал нь Коронавирусын тархалтаас үүсээд байгаа бүх нийтийн айдсыг бууруулах зорилготой ажээ. Бангкок даатгалын компаниас коронавирусын тохиолдол нь эрүүл мэндийн даатгал хэрэгтэй зүйл гэдгийг Тай иргэдэд ойлгуулж байна гэж мэдээлсэн байна. Коронавирус зүүн өмнөд Азийн хоёр дахь том зах зээл болох Тайланд Улсад Хятадын дараа буюу тархалтаараа хоёрдугаарт бичигдэж байна. Тайланд Улсад жуулчдын хөдөлгөөн буурч, олон нийтийн цугларалтыг хориглон, мэс заслын маск зэрэг ариун цэврийн бүтээгдэхүүний хомстолд ороод байна. TQM корпораци хятад улсаас гаралтай шинэ коронавирусын тархалт болон Тайланд улсын эдийн засгийн удаашралын үед өөрийн уян хатан стратеги барьж байгаагаа үүгээр харуулж байна. TQM-ийн хувьцаа Тайланд SET100 индексийн хамгийн сайн үзүүлэлттэй компаниудын нэг бөгөөд өнгөрсөн жил 200%-ийн өгөөжтэй байсан.
/Эх сурвалж: www.insurancejournal.com/
/Эх сурвалж: www.bloomberg.com /
Орчин үеийн барилга барих явцыг амарчилах байдал нь хөрөнгийн даатгалын үнэ ихсэх байдалд нөлөөлж байна
2020-02-10

2019 оны 11 сард Их Британид хийсэн судалгаанаас хөрөнгийн даатгалын үнэд хамгийн ихээр нөлөөлж байгаа шалтгааныг цаг агаарын өөрчлөлтөөс үүсч буй эрсдэл гэж үзсэн байна.
2020-02-10

2019 оны 11 сард Их Британид хийсэн судалгаанаас хөрөнгийн даатгалын үнэд хамгийн ихээр нөлөөлж байгаа шалтгааныг цаг агаарын өөрчлөлтөөс үүсч буй эрсдэл гэж үзсэн байна. Жишээ нь 2018 онд Их Британид хүйтний эрч чангарснаас болж барилгын ус дамжуулах хоолой хагарснаар 194 сая фунт стерлингийн нөхөн төлбөр олгосон бөгөөд тус жилд мөн зуны халуунаас шалтгаалан газрын суулттай холбоотой 64 сая фунт стерлинг нөхөн төлбөр олгожээ.
Мөн энэхүү судалгаанд орчин үеийн барилгын явц болон материалыг эрсдэл болж байна хэмээн үзсэн байна. Жишээлбэл, модон болон металл хүрээ, нийлмэл хавтан зэрэг хөнгөн материалууд нь уламжлалт барилгын материал болох тоосго болон чулуунаас хямд боловч галын эрсдэлийг ихэсгэдэг гэж үзжээ. Түүнчлэн энэхүү эрсдэлд барилгын эрчим хүчийг хэмнэлттэй ашиглах зориулалтаар ашигладаг дотоод болон гадаад бүрхүүл орж байна. Учир нь эдгээр нь шатах эрсдэл ихтэй ба усанд гэмтэх магадлал ихтэй байдаг.
Дахин нэгэн томоохон эрсдэл нь ус бөгөөд 2017 онд 3 жилийн хугацаанд уснаас үүссэн хохирлын нөхөн төлбөр нь 31%-иар ихэсчээ. 2016 онд уг нөхөн төлбөр нь 654 сая фунт стерлинг байжээ. Мөн галын эрсдэлээс үүсэн 2018 онд даатгагчид 1.3 тэрбум фунт стерлинг нөхөн төлбөр өгссөн нь хөрөнгийн даатгалын хувьд хамгийн өндөр зардалтай эрсдэлүүдийн нэг болохыг тогтоосон байна.
Энэхүү эрсдэлийг хэрхэн багасгах вэ?
Судлаачид хөрөнгө эзэмшигчид гэрээт гүйцэтгэгчиддээ аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг даган мөрдөхийг шаардах хэрэгтэй бөгөөд ялангуяа гал гаргах аюултай ажлын явцад байнгын хяналт тавьж байх хэрэгтэй гэж үзсэн ба сантехникчээр хөрөнгийнхөө усны хоолойг байнгын шалгуулж, усны дохиолол суурилуулах болон эзэнгүй байгаа барилгын ус болон тогны хангамжийг салгахыг зөвлөжээ.
Мөн даатгалын компанийн мэргэжилтнүүд эрсдэлийн тухай илүү их мэдээлэлтэй байдаг учир хөрөнгө эзэмшигчдэд энэхүү мэдээллийг хуваалцан ямар эрсдэлийн эсрэг ямар арга хэмжээ авахыг товч танилцуулах нь хөрөнгийн даатгалын эрсдэл болон зардлыг багасгах алхам болж өгнө.
Эх сурвалж: insurancetimes.co.uk
Даатгалын салбар ойн түймрийн хохирлыг барагдуулж чадах уу?
2020-02-03

Австрали улсад түймэр гарч, түүний араас үргэлжилсэн мөндөр, их хэмжээний хур тунадас унаснаас зарим газраар үер болсон тухай бид мэдэх билээ.
2020-02-03

Австрали улсад түймэр гарч, түүний араас үргэлжилсэн мөндөр, их хэмжээний хур тунадас унаснаас зарим газраар үер болсон тухай бид мэдэх билээ. Түймрийн улмаас 10 сая гаруй га талбай шатаж, хагас тэрбум ан амьтан үрэгдэж хүрээлэн буй орчинд ноцтой хохирол учруулсан.
Харин Австраличууд дээрх байгалийн гамшигт үзэгдлийг хэрхэн даван туулж байна вэ? Австралийн даатгалын зөвлөлийн мэдээлсэнээр түймрийн улмаас хохирсон иргэд 20 гаруй мянган нөхөн төлбөрийн хүсэлт ирүүлсэн бөгөөд урьдчилсан байдлаар уг нэхэмжлэлийн нийт төлбөр 1.65 тэрбум доллар болсон бөгөөд цаашид ихсэх хандлагатай байна гэлээ. Мөн үер, их хэмжээний мөндөр орсоны улмаас иргэдийн байшин, авто машин ихээр гэмтсэн бөгөөд түүний улмаас даатгалын компаниудад 29 мянган нөхөн төлбөр хүссэн өргөдөл ирсэн бөгөөд тооцоолсон хохирол 320 сая долларт хүрсэн байна. /01 дүгээр сарын 21-ны өдрийн байдлаар/
Дээрх хохирол нь Австрали Улсад өмнө тохиолдож байсан байгалийн гамшгийн хохирлын хэмжээ болох 2018 оны 12 сард гарч байсан үерээс болж үүссэн 1.4 тэрбум доллар, 2019 оны эхээр болсон үерээс үүссэн 1.3 тэрбум долларын хохирлын хэмжээнээс хэтэрсэн ч даатгалын компаниуд болон давхар даатгагчид бүрэн барагдуулах боломжтой гэж A.M Best-ээс мэдээлсэн байна.
Сонирхуулахад Австрали Улсын түүхэнд болсон хамгийн их даатгалын хохирол учруулсан ойн түймэрт 1983 онд 1.76 тэрбум доллар, 1967 онд 2.16 тэрбум долларын хохирлыг даатгалын компаниуд барагдуулсан байдаг байна.
Эх сурвалж: Insurance Business
Шинэ оны мэнд дэвшүүлье!
2019-12-30

2019-12-30

Монгол Улсын Эрсдэлийн Удирдлагын Форумаас онцлох 5 эрсдэл
2019-11-14

Бид өдөр бүр ямар нэг эрсдэлтэй нүүр тулж байдаг.
2019-11-14

Бид өдөр бүр ямар нэг эрсдэлтэй нүүр тулж байдаг. Жишээ нь цас орж, зам талбай халтиргаатай болсон энэ үед явган зорчигч хальтирч унах, автомашинтай бол мөргөлдөх эрсдэл үүсдэг бол байгууллагын хэмжээнд алдагдалтай эсвэл ашиггүй ажиллах, аюулгүй байдал алдагдах зэрэг эрсдэлүүд үүсдэг. Эдгээр эрсдэлийг тооцоолохгүйгээр бид урагшаа алхана гэдэг үлгэртэй адил. Иймд хөгжил ярихын тулд эхлээд учирч болох эрсдэлийг тодорхойлох, үнэлэх дараа нь түүнийг удирдах, арилгах арга замуудыг хэлэлцэх нь зүйтэй юм.
Мандал даатгал ХК “Монгол улсын эрсдэлийн удирдлагын форум”-ыг 2010 оноос хойш зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн форум “2020 оны макро эдийн засгийн эрсдэл ба бизнесийн төлөвлөгөө” болон “Байгууллагын эрсдэлийн талаарх шинэ өнцөг” сэдвийн хүрээнд болж өнгөрлөө. Ингээд эдийн засаг, бизнесийн орчин, нийгэмд тулгамдаж буй эрсдэлийг тодорхойлж, шийдвэрлэх арга замуудыг мэргэжлийн шинжээчдийн оролцоотойгоор хэлэлцдэг 10 дахь удаагийн форумаас гарсан 5 эрсдэлийг онцолж байна.

1. Ханшийн эрсдэл
БНХАУ-ын эдийн засаг саарч буйтай холбоотойгоор манай улсын экспортын бүтээгдэхүүний үнэ, хэмжээ буурах улмаар валютын орж ирэх урсгал буурч ханшийн эрсдэл үүсэх.
2. Гадаад өрийн дарамтад өртөх эрсдэл
Төсвийн төсөлд ирэх оны төсвийн орлого, зарлагыг 20 орчим хувиар нэмэгдүүлж2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцсон. 2020 онд 42 сая тонн /түүхэнд байгаагүй хэмжээ/ нүүрс экспортолно гэж төсөөлсөн нь төсвийн алдагдлыг дахин нэмэгдүүлж улмаар ДНБ-ээс 2 дахин их гадаад өрийн дарамтад орох эрсдэлийг үүсгэж байна.
3. Эдийн засаг буурах эрсдэл
Гадаад худалдааны дайны нөлөөгөөр Хятадын эдийн засаг буурч үүнийг дагаад уул уурхайн бүтээгдэхүүнээс хараат Монгол улсын төсвийн орлого буурч эдийн засгийн өсөлт удаашрах магадлалтай байна.
4. Бизнесийн орчны эрсдэл
Сонгууль дөхөж буйтай холбоотойгоор улс төрчдийн хоосон амлалт хөрөнгө оруулагчдыг үргээж хөрөнгө оруулалтыг сааруулах улмаар бизнесийн орчныг эрсдэлд оруулахаар байгаа юм.
5. Эрүүл мэндийн салбарын эрсдэл
Монголчууд чанартай эрүүл мэндийн үйлчилгээг авахын тулд жилд 70-120 сая долларыг гадаад орнуудад зарцуулж байна. ЭМД-ын сангийн төсөв менежментгүй хураамж хэлбэртэй, 1 хүнд ногдох эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр чанартай тусламж, үйлчилгээ авахад хангалтгүй, үйлчилгээ авах байгууллагууд хязгаарлагдмал учир хүн амын эрүүл мэндийн эрсдэл хүрээгээ тэлсээр байна.
“Монгол улсын эрсдэлийн удирдлагын форум 2019”-д Монголбанк, Монголын хөрөнгийн бирж, Мандал даатгал ХК, Интермед эмнэлэг, GCR Монголиа ХХК, МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүд оролцож Монгол улсын макро эдийн засгийн эрсдэлээс гадна бизнесийн орчинд шинээр түрэн гарч ирж буй эрүүл мэндийн эрсдэл, ажилтны бүтээмжийн асуудал болон Оюутолгой төслийн талаар хэлэлцсэн юм.



Даатгагчийн эрсдэлийн удирдлагыг сайжруулна
2019-10-28
.JPG)
Санхүүгийн зохицуулах хорооноос Дэлхийн банкны Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөлтэй хамтран “Эрсдэлд суурилсан хөрөнгө” сэдэвт сургалт, семинарыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
2019-10-28
.JPG)
Санхүүгийн зохицуулах хорооноос Дэлхийн банкны Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөлтэй хамтран “Эрсдэлд суурилсан хөрөнгө” сэдэвт сургалт, семинарыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Сургалт нь Эрсдэлд суурилсан хөрөнгө (Risk Based Capital-RBC), түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг хэрхэн тооцоолох, тэдгээрийн үндсэн зарчим, цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх зүйлс зэрэг сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд сургалтад Даатгалын компаниудын гүйцэтгэх удирдлага, актуарч, эрсдэлийн шинжээч, их сургуулийн багш болон Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох ажилтнууд хамрагдлаа.
Эрсдэлд суурилсан хөрөнгийн тогтолцоог нэвтрүүлснээр даатгагчийн өөрийн эрсдэл даах чадвар, шаардагдах хөрөнгийн хэмжээг бодитой тогтоох, эрсдэлийн удирдлага сайжрах, олон нийтийн итгэл нэмэгдэх зэрэг чухал ач холбогдолтой юм.
.JPG)
Үр тарианы хураалт 83.5 хувь байна
2019-10-25

10 дугаар сарын 25-ны байдлаар 82.4 мянган га-г ангилан хадаж нийтдээ 292.5 мянган га-гаас 361.7 мянган тонн үр тариа...
2019-10-25

10 дугаар сарын 25-ны байдлаар 82.4 мянган га-г ангилан хадаж нийтдээ 292.5 мянган га-гаас 361.7 мянган тонн үр тариа, үүнээс 349.6 мянган тонн улаанбуудай, 14.7 мянган га-гаас 189.3 мянган тонн төмс, 7.9 мянган га-гаас 90.5 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 83.5 хувь, хүнсний ногооны хураалт 94.7 хувь, төмсний хураалт 98.3 хувийн явцтай байна.
2019 онд улсын хэмжээгээр 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.0 мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн.
Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах урьдчилсан баланс гарсан.
(Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлэв.)

2019 оны 10 дугаар сарын 26-наас 10 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 27-нд нутгийн төв хэсгээр, 28-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ
Азийн давхар даатгагчдын чуулга уулзалтад оролцлоо
2019-10-14

“Тайпинг Рииншуранс” корпораци Ази тивийн давхар даатгагчдын 19 дүгээр чуулга уулзалтыг Хонг Конг хотын Айланд Шангрила зочид буудалд 2019 оны 10 дугаар сарын 9–ний өдрөөс 11-ний...
2019-10-14

“Тайпинг Рииншуранс” корпораци Ази тивийн давхар даатгагчдын 19 дүгээр чуулга уулзалтыг Хонг Конг хотын Айланд Шангрила зочид буудалд 2019 оны 10 дугаар сарын 9–ний өдрөөс 11-ний өдрийг хүртэл зохион байгуулав. Ази тивийн давхар даатгагчдын чуулга уулзалтын бүх гишүүдийн зөвшөөрлийн үндсэн дээр Монгол Улсын Үндэсний давхар даатгал ХК-ийг Ази тивийн давхар даатгагчдын чуулга уулзалтын гишүүн байгууллагаар элсүүлллээ.
Энэ удаагийн чуулга уулзалтад “Сингапур Рииншуранс” хязгаарлагдмал корпораци, “Тай Рииншуранс” ХХК, “Азийн Рииншуранс” корпораци, “Пакистан Рииншуранс” ХК тус тус оролцож чадаагүй бөгөөд нийт 12 гишүүн ба БНСУ, БНХАУ, БНЭУ, Вьетнам, Филиппин, Малайз, Тайван, Индонези зэрэг улс орнуудын Азийн давхар даатгалын 12 гишүүн давхар даатгалын компанийн 20 гаруй удирдлагууд оролцжээ.
Давхар даатгагчид хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, цаашдын үйл ажиллагааг улам эрчимтэй хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг онцолсон юм. Түүнчлэн чуулга уулзалтад оролцогчид “Нэг бүс, нэг зам” санаачилга, санхүүгийн технологийн хөгжил, түүний Азийн зах зээл дэх нөлөө, даатгалын салбарын технологийн шинэ санаачилгууд, салбарын хөгжил, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.


Монголын малчин өрхүүдийн даван туулах, дасан зохицох чадварыг хиймэл дагуулын мэдээний тусламжтайгаар нэмэгдүүлэх нь
2019-09-24

“Хиймэл дагуулын мэдээнд суурилсан малын индексжүүлсэн даатгал” (СИБЕЛИУс) төслийн тойм мэдээний 8 сарын дугаарт тавтай морилно уу.
2019-09-24

2019 оны 8 сар
“Хиймэл дагуулын мэдээнд суурилсан малын индексжүүлсэн даатгал” (СИБЕЛИУс) төслийн тойм мэдээний 8 сарын дугаарт тавтай морилно уу. Ихэнхи хүмүүс амралттай байсан тул 7 сарын дугаар хэвлэгдээгүй болно.
Бид энэ удаагийн дугаартаа мал амьтан хамгаалах төсөл дээр илүү анхаарал хандуулсан бөгөөд энэ нь Монголын Дата Кубын ажиллагааг шалгасан, нөгөө талаар Дата Кубын олон чадваруудыг харуулсан ажил болсон юм.
Монголын бөхөн гөрөөс хамгаалах ажлыг дэмжих нь
СИБЕЛИУс төсөл нь Монгол дахь малчин ардад тусламж үзүүлэх зорилготой хэдий ч Зузанна Скорниевска (дадлагажигч) өнгөрсөн зун eOsphere-д ажиллаж байх хугацаандаа тус төслөөс боловсруулан гаргадаг бэлчээрийн мэдээлэл нь ховордсон ан амьтныг хамгаалах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх боломжтой болохыг батлан харуулсан.

Бөхөн гөрөөс ундаалж буй дүр зураг. WWF Монголын зохиогчийн эрхтэй нийтлэв.
Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Улаан Жагсаалтад бөхөн гөрөөс нь маш ихээр ховордсон гэж тэмдэглэгдсэн бөгөөд 1990-ээд оны эхэн үеэс хойш бөхөн гөрөөсийн 95% нь устаж үгүй болсон байна. Бөхөн гөрөөс нь Орос болон Казакстан улсын нутаг дэвсгэрт цөөн тоогоор амьдардаг бол Монголын бөхөн гөрөөсийн тоо толгой мэдэгдэхүйц хэмжээгээр багасч зөвхөн баруун аймгуудын цөөн тооны бүсэд харагдах болжээ. Бөхөн гөрөөсийн хувьд хэд хэдэн төрлийн хүндрэлтэй тулгардаг байна. Монгол орны хувьд гол асуудал нь малчдын бэлчээрт хүрэх тэмцэл байдаг ба хавар, зуны бороо оройтож орох, ган гачиг тохиолдох нь бэлчээрт муугаар нөлөөлж улмаар бөхөн гөрөөс Монголын хахир өвөлд шим тэжээлээр дутагддаг байна.
Сүүлийн жилүүдэд үхэлд хүргэх янз бүрийн өвчинд бөхөн гөрөөс олон тоогоор нэрвэгдсээр байна. 2016-2017 оны хооронд малын мялзан өвчнөөс үүдэн Монгол бөхөн гөрөөсний тоо толгой 50% буурсан бөгөөд 2018 оны сүүлийн мэдээнээс харахад Монгол улсын хэмжээнд нийт 3800 бөхөн гөрөөс үлдсэн нь тогтоогджээ. Үүнээс гадна бөхөнгийн хорогдолтод хулгайн ан ихээр нөлөөлдөг ба тэдний зөөлөн хуван эвэрийг Хятадын уламжлалт танг бэлтгэхэд хэрэглэх зорилгоор агнадаг байна.

Цайвар ногоон бүсүүд нь бөхөн гөрөөсийн одоогийн амьдарч байгаа газрууд. Тод ногоон хэсгүүд нь бөхөнг дахин нутагшуулах боломжтой эсэхэд үнэлгээ хийгдэж буй газрууд.
Монгол дахь Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF) нь бөхөнгийн тоог өсгөх, цаашид малын өвчлөл болон ган зудын аюулын үед даван туулах чадварыг нь дээшлүүлэхээр ажиллаж байна. Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF) нь бөхөнгийн сүргийг шинээр нутагшуулах боломжтой 13 бүс нутгийг тогтоогоод байна. Эдгээр 13 бүс нь бөхөнгийн тоо толгой илүү олон байх үед амьдарч байсан газрууд юм. Бөхөнг дахин нутагшуулахад хэд хэдэн хүчин зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй. Эдгээр хүчин зүйлсийн нэг нь дахин нутагшуулах бүсийн чанар болон тогтвортой байдлыг харгалзан үзэх бөгөөд Зузанна уг сэдвийн хүрээнд Дэлхийн Байгаль Хамгаалах Санд (WWF) хэрэгтэй мэдээлэл өгсөн байна.

Залуу бөхөн гөрөөс. WWF Монголын Зохиогчийн эрхтэй нийтлэв.
СИБЕЛИУс системийн гол цөм нь Монголын Дата Куб ба энэ нь хиймэл дагуулаас шууд татсан мэдээлэл, тэр дундаа бэлчээрийн газрын зураг гэх мэт урт хугацааг хамарсан мэдээллийг их хэмжээгээр хадгалах үр дүнтэй арга юм. Зузанна Дата Кубээр 2009 оноос 2018 он хүртэлх бөхөнгийн амьдарч байсан орчин мөн тухайн үед дахин нутагшуулахаар зорьсон бүсүүдийн бэлчээрийн түвшний талаарх мэдээллийг олж авсан байна. Доорх диаграм нь 2009 оноос 2018 оны хооронд 10 жилийн турш 6 дугаар сар болгон бэлтгэн гаргасан бүс нутаг бүрийн (бөхөнгийн амьдарч буй орчин болон дахин нутагшуулах зорилтот бүс) нэг га-д ногдох килограмаар хэмжигдэх бэлчээрийн дундаж биомассыг харуулж байна. Бид Дата Кубээс хүссэн цаг үеийн мэдээлэл олж авах боломжтой хэдий ч 6 дугаар сарын датаг ашиглаж эхэлсэн шалтгаан бол энэ сар нь бэлчээр өөрийгөө нөхөн сэргээх хамгийн чухал цаг үе байдаг.
Бөхөнг дахин нутагшуулахад олон хүчин зүйлсийг харгалзаж үзэх хэрэгтэй, гэвч дан ганц бэлчээрийн мэдээлэлд үндэслэн хамгийн тохиромжтой бүс нутгийг тодорхойлох боломжтой юм. Диаграмаас үзэхэд дахин нутагшуулахад хамгийн боломжтой бүсүүд нь: 1, 6, 8 ба 9. Зөвхөн 6, 9-р бүсүүдийн хувьд л гэхэд томоохон газар нутгийг хамарч байгаа тул дангаараа бэлчээрийн хэмжээг 117,29 ба 154,15 сая кг-р нэмэгдүүлэх боломжтой.
Мөн одоогийн бөхөн амьдарч буй 5 бүс нутгийн бэлчээрийн дундаж нягтрал нь 6 сард 100 кг/га байгаа нь хачирхалтай бөгөөд 3, 5-р бүсийн бэлчээрийн хэмжээ харьцангуй доогуур байгаа нь бэлчээрийн нөхцөл байдалд бусад хүчин зүйлс нөлөөлж байгааг харуулж байна.

2009-2018 оны 6 дугаар сарын байдлаарх бэлчээрийн үнэ цэнийн дундаж (кг/га). Хөндлөн улаан шугам нь тухайн бүсийн 10 жилийн дундаж утгыг харуулна.
Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн ажилтан Баяндонойгийн Гантулга нь Зузаннагийн төслийн хугацаанд өөрийн санал зөвлөмжөө хуваалцсан байна. Энэ төслийн үр дүнг судалж үзсэний дараа тэрээр СИБЕЛИУс-н багт: “Бидний ажилд туслалцаа үзүүлсэнд баярлалаа. Дахин нутагшуулах бүс сонгоход энэ үр дүн чухал үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байна. Зуны биомассийн үзүүлэлт бөхөн гөрөөст маш чухал юм.… Та бүхний гаргасан энэ үр дүн цаашид бөхөнгийн урт удаан хугацаанд нутагших бүсүүд дэх бэлчээрийн хурдацтай өөрчлөлтийг үнэлэхэд бидэнд туслах болно” хэмээжээ.
Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн (WWF) хувьд бас нэг чухал асуудал бол бүс нутгуудын газрын бүрхүүлийн найрлага, шинж чанарыг олж тогтоох явдал юм. Учир нь зарим тохиолдолд бут сөөг гэх мэт идэх боломжгүй ургамлууд сансрын зураглал дээр идэж болох бэлчээр шиг харагдах тал байдаг. Одоо судлагдаж байгаа дараагийн алхам бол Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн (WWF) ургамал судлаачид Сентинел 2 Хиймэл Дагуулаас авсан өнгөт RGB зургийг ургамлын бүтэц болон хөрсний төрлийг хооронд нь ялгаж үзэх боложтой эсэхийг шалгах явдал юм.

Зузанна Скорниевска нь Саутхэмптон Их Сургуульд 3 дахь жилдээ физикийн чиглэлээр суралцаж байна. Түүний eOspherie-т хийсэн дадлагын ажлыг Английн Физикчдийн Сүлжээ (SepNET) зохион байгуулсан ба оюутнууддаа ажлын туршлага суулгах зорилгоор жилд физикийн чиглэлээр суралцаж байгаа 80 гаруй оюутнуудад гадны оронд дадлага хийх боломж олгодог байна.

Бөхөн гөрөөсийн сүрэг. WWF Монголын зохиогчийн эрхтэй нийтлэв.
Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын зөвлөгөөн эхэллээ
2019-09-19

Төрийн ордонд болж байгаа зөвлөгөөнд аймаг, нийслэл, дүүрэг, яамдын болон харъяа агентлаг, байгууллагын санхүү, эдийн засаг, татвар, нийгмийн даатгал, банк, статистикийн 700 гаруй төлөөлөгч оролцож байна.
2019-09-19

Төрийн ордонд болж байгаа зөвлөгөөнд аймаг, нийслэл, дүүрэг, яамдын болон харъяа агентлаг, байгууллагын санхүү, эдийн засаг, татвар, нийгмийн даатгал, банк, статистикийн 700 гаруй төлөөлөгч оролцож байна.
“Монгол Улсын санхүү, эдийн засгийн шинэчлэл, сорилт” сэдвээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үндсэн илтгэл тавьсан бол салбар хуралдаанаар “Төсвийн шинэчлэл, сорилтууд”, “Банк-санхүүгийн хөгжлийн чиг хандлага”, “Макро эдийн засаг, статистикийн төлөв байдал, хөгжлийн хандлага”, “Нягтлан бодох бүртгэл, үнэлгээ, аудит: Шинэчлэл зорилтууд” зэрэг сэдвээр 17 илтгэл хэлэлцэн, цаашдын бодлогоо тодорхойлж, зөвлөмж гаргах юм.
Зөвлөгөөнд оролцогсдод Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, амжилт хүсэв. Тэрээр эдийн засгаа хямралаас гаргах, иргэдийн амьдралыг дээшлүүлэх, татварын тогтолцоог тэгш, шударга болгох, бүртгэл, тайлагнал, хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, төсөв, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтнуудын бүтээлч санал санаачилга, хичээл зүтгэл, идэвх оролцоо чухал үүрэгтэйг тэмдэглэв.
Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын VI зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” Олон улсын хуралд оролцлоо
2019-09-18

Санхүүгийн зохицуулах хороо, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Хүртээмжтэй даатгалын асуудлаарх Азийн орнуудын мэдлэг туршлага солилцох сүлжээ...
2019-09-18

Санхүүгийн зохицуулах хороо, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Хүртээмжтэй даатгалын асуудлаарх Азийн орнуудын мэдлэг туршлага солилцох сүлжээ( MEFIN)-тэй хамтран зохион байгуулж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” сэдэвт төр, хувийн хэвшлийн олон улсын зөвлөлдөх ээлжит VII уулзалтыг Улаанбаатар хотноо есдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уулзалтыг нээж СЗХ-ны Ажлын албаны дарга Б.Ариунаа, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, GIZ RFPI ASIA III төслийн удирдагч Антонис Малагардис, GIZ Mongolia OIC байгууллагыг төлөөлж хатагтай Биети Диппмар нар үг хэлэв.
Хурлын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгалын талаар нэгдмэл нэг ойлголттой байх тухай болон хууль эрх зүйн зохицуулалт, технологийн дэвшил, оролцогч бусад улс орнуудын туршлага, уур амьсгалын даатгалын бүтээгдэхүүнийг бий болгох гол зорилтот бүлэг, зорилтот түвшин зэрэг асуудлыг онцлон хэлэлцлээ.

“Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” Олон улсын хурал үргэлжилж байна
2019-09-17

Санхүүгийн зохицуулах хороо, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Хүртээмжтэй даатгалын асуудлаарх Азийн орнуудын мэдлэг туршлага солилцох сүлжээ( MEFIN)-тэй хамтран зохион байгуулж буй...
2019-09-17

Санхүүгийн зохицуулах хороо, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Хүртээмжтэй даатгалын асуудлаарх Азийн орнуудын мэдлэг туршлага солилцох сүлжээ( MEFIN)-тэй хамтран зохион байгуулж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” сэдэвт уулзалт өнөөдөр эхэлж, амжилттай үргэлжилж байна.
Уулзалтыг нээж СЗХ-ны Ажлын албаны дарга Б.Ариунаа, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, GIZ RFPI ASIA III төслийн удирдагч Антонис Малагардис, GIZ Mongolia OIC байгууллагыг төлөөлж хатагтай Биети Диппмар нар үг хэлэв.
Хурлын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгалын талаар нэгдмэл нэг ойлголттой байх тухай болон хууль эрх зүйн зохицуулалт, технологийн дэвшил, оролцогч бусад улс орнуудын туршлага, уур амьсгалын даатгалын бүтээгдэхүүнийг бий болгох гол зорилтот бүлэг, зорилтот түвшин зэрэг асуудлыг онцлон хэлэлцлээ.



Нээлттэй хаалганы өдөр боллоо
2019-09-17

Монгол Улсын Засгийн газар хийсэн ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэхээр 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа.
2019-09-17

Монгол Улсын Засгийн газар хийсэн ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэхээр 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа.
Энэ өдрүүдэд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх бөгөөд яам, агентлагууд төрийн үйлчилгээг хүргэсэн.
2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын Ажлын алба, Шадар сайдын Ажлын алба, Сангийн яамны өдөрлөг боллоо.
Энэ үеэр Улаанбаатар-Дархан, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамын шинэчлэл, өргөтгөл, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, орон сууцны “Солонго I, II хороолол төсөл”, нисэх онгоцны шинэ буудал, “Шинэ сум” төсөл, Байгалийн түүхийн музей, Төв цэвэрлэх байгууламж, цэнгэлдэх хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтын ажлын өнөөгийн явцын талаар танилцуулна. Мөн Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагууд ажлаа сурталчлав.
Төрийн банк үнэгүй данс, карт нээж өгч, Гялс банкны үйлчилгээ үзүүлэх бол “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК үнэт цаасны эзэмшил, өмчлөх эрх, бүртгэл, компаниудын ногдол ашиг, хувь тараах талаар мэдээлэл өгөх юм байна.
Энэ үеэр “Үндэсний давхар даатгал” ХК нь компанийн үйл ажиллагааг сурталчлан, давхар даатгалын бүтээгдэхүүний үйлчилгээний талаар танилцууллаа.

Азийн төлөөх БОАО форумын бага хурал боллоо
2019-08-26

Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм.
2019-08-26

Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Монгол Улсад зохион байгуулж буй форумын анхны арга хэмжээ болох Улаанбаатарын Бага хурал 2019 оны 08 сарын 20-ны өдөр Шангри-Ла зочид буудалд боллоо.
Улаанбаатарын Бага хурлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Монгол Улс нь Азийн орнуудын хооронд эдийн засгийн асуудлаарх мэдээлэл солилцоо, харилцан уялдаатай үйл ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой Азийн төлөөх Боао форумын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж ирснийг тэмдэглээд Бага хурлыг Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулж буйг онцлов.
Нээлтийн ажиллагаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана, Азийн төлөөх Боао форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодун зэрэг албаны хүмүүс үг хэллээ.
Бага хурлын үйл ажиллагаанд Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Пакистан зэрэг 10 гаруй орны 300 орчим Засгийн газрын болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.
“Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвийн дор явагдах Улаанбаатарын бага хурлын үеэр “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжууд”, “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх нь”, “Дэд бүтцийн харилцан холбогдох байдлыг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх нь”, “Ногоон хөгжлийг хамтын зорилт болгох нь” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг, салбар хуралдааныг зохион байгуулсан болно. Тус форумын үеэр Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайван Business leaders dialogue салбар хуралдаанд оролцлоо. Салбар хуралдааны үеэр Хятад улс руу уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортлогчдыг дэмжих, экспортын даатгал хийх, Хятадын төрийн өмчит компани болох Sinosure -аас Хятад Улсын бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдээллийг авч, экспортлогчдыг мэдээллээр хангах зэрэг асуудлаар ярилцлаа.

Сайхан наадаарай!
2019-07-10

2019-07-10

Үндэсний давхар даатгал ХК-ийн МИД-ын нөхөн төлбөрийн тухай
2019-07-08

СЗХ хэвлэлийн бага хурал хийлээ
2019-05-27
.JPG)
Өнөөдөр санхүүгийн зохицуулах хорооноос хэвлэлийн бага хурал хийж, ажлаа танилцуулан, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
2019-05-27
.JPG)
Өнөөдөр санхүүгийн зохицуулах хорооноос хэвлэлийн бага хурал хийж, ажлаа танилцуулан, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Хурлын үеэр Хөрөнгийн зах зээл, Даатгалын зах зээл, Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж, зээлийн хоршооны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, тоо баримтыг танилцуулж, Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчийн итгэлийн судалгааны 2019 оны эхний улирлын үр дүнг олон нийтэд мэдээллээ. Мэдээллийн хураангуйг та бүхэнд хүргэж байна.
Хөрөнгийн зах зээл
Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны дэлгэрэнгүй бүртгэлд төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой болон хувийн нийт 307 хувьцаат компани бүртгэлтэй байгаа бөгөөд 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар 54 үнэт цаасны компани Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.
2019 оны 1 дүгээр улирлын байдлаар Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2,456.5 тэрбум төгрөгт хүрчээ. ЗЗҮ-г өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 134.2 тэрбум төгрөгөөр буюу 5.2 хувиар буурч, 2018 оны жилийн эцсийн ДНБ-ий дүнд харьцуулахад 7.6 хувьтай тэнцсэн бөгөөд нийт ЗЗҮ-ний 90.4 хувийг 30 компанийн үнэлгээ бүрдүүлж байна. Түүнчлэн ТОП-20 индекс өмнөх оны мөн үеийн байдлаас 195.75 нэгжээр буюу 0.93 хувиар буурчээ.
2019 оны 1 дүгээр улирлын байдлаар “Монголын хөрөнгийн бирж” ХК болон “Монголын үнэт цаасны бирж” ХК-аар дамжуулан нийт 49.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдлээ. Нийт арилжааны дүнг задлан авч үзвэл, МХБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 15.3 тэрбум төгрөгийн хувьцаа, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 29.1 тэрбум төгрөгийн хувьцаа, 4.9 тэрбум төгрөгийн ЗГҮЦ, МҮЦБ-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 50.0 сая төгрөгийн компанийн өрийн хэрэгсэл, 9.6 сая төгрөгийн хувьцааг тус тус арилжаалав.
Даатгалын зах зээл
Тухайн зах зээлийн хэмжээг илэрхийлэх гол үзүүлэлтүүдийн нэг болох нийт хөрөнгийн хэмжээ даатгалын салбарын хувьд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.8 хувиар өсөж 327.6 тэрбум төгрөгт хүрсэн. Даатгалын салбарт давхар даатгалын нэг компани нэмэгдсэнтэй холбоотойгоор даатгалын салбарын хөрөнгийн бүтцэд өөрчлөлт гарсан ба давхар даатгалын нийт хөрөнгийн салбарын үзүүлэлтэд эзлэх хувь хэмжээ өнгөрсөн оны мөн үед 17.1 хувь байсан бол тайлант улирлын байдлаар 21.3 хувь болж өслөө. Салбарын нийт хөрөнгийн 75.9 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 2.8 хувийг урт хугацааны даатгалын компанийн хөрөнгө тус тус эзэлж байна.
Харин нийт хураамжийн орлого өмнөх оны нэгдүгээр улирлаас 8.5 хувиар өсөж 38.3 тэрбум төгрөг болов. Энэхүү өсөлтийн 98 хувийг ердийн даатгалын компаниудын нийт хураамжийн орлогын өсөлт бүрдүүлэв. Хураамжийн орлогын төвлөрүүлэлтийг авч үзвэл даатгалын зуучлагчид 7.1 тэрбум төгрөг буюу 18.5 хувийг, даатгалын төлөөлөгчид 8.7 тэрбум төгрөг буюу 22.7 хувийг бүрдүүлсэн байна.
Даатгалын компаниудын нийт нөхөн төлбөрийн зардал тайлант улиралд 12.6 тэрбум төгрөгт хүрч, нийт хураамжийн орлогын 32.8 хувийг эзлэв. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нөхөн төлбөрийн зардал 8.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс ердийн даатгалын компаниудын нөхөн төлбөр 99 хувийг бүрдүүлж байна.
Даатгалын компаниуд өөрийн хүлээж авсан эрсдэлээ шилжүүлэх зорилгоор давхар даатгалын компанид даатгуулдаг. Манай орны хувьд дийлэнх даатгалын компаниуд гадны давхар даатгалын компанид эрсдэлээ даатгадаг ба тайлант улиралд даатгалын компаниуд нийт 12.5 тэрбум төгрөгийн давхар даатгалын хураамжийн зардалтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 0.5 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд нийт хураамжийн орлоготой харьцуулахад 32.6 хувь байна.
Тайлант улиралд даатгалын компаниудын цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 55.4 хувиар өсөж 5.5 тэрбум төгрөг болсон байна. Салбарын өөрийн хөрөнгийн өгөөж 3.9 хувь, нийт хөрөнгийн өгөөж 1.7 хувь байна.
Банк бус санхүүгийн байгууллага
2019 оны 1 дүгээр улирлын байдлаар санхүүгийн зах зээлд нийт 539 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллагууд нь нийт 10 төрлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн дагуу эрхлэх боломжтой байдаг. Үүнээс тайлант улиралд нийт байгууллагуудын дийлэнх нь буюу 91.5 хувь нь зээлийн үйл ажиллагааг эрхэлж, 8.5 хувь нь зөвхөн гадаад валют арилжааны үйлчилгээг дагнан эрхэлж байна.
Нийт хөрөнгийн хэмжээ 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар 1.4 их наяд төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 33.3 хувь буюу 348.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. Активын бүтцээс харвал салбарын хөрөнгийн өсөлтийн 77.1 хувийг зээлийн өсөлт, пассивын бүтцээс харвал 53.6 хувийг хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт тус тус бүрдүүлж байна.
Тайлант улиралд банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 268.8 тэрбум төгрөгөөр буюу 38.0 хувиар өсөж, 975.5 тэрбум төгрөгт хүрлээ. Нийт зээлийн үлдэгдлийн 84.2 хувийг иргэдийн зээл, 15.8 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна. Зээлийн чанараар ангилан харвал 86.8 хувийг хэвийн зээл, 4.1 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 9.1 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна. 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар салбарын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 11.1 байсан бол тайлант улиралд уг үзүүлэлт 2.0 нэгжээр буурч, зээлийн чанар сайжирсан байна.
Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.9 дахин нэмэгдэж 263.9 мянга хүрсэн бол нийт харилцагчдын тоо өмнөх оны мөн үеэс 1.2 дахин нэмэгдэж 1.7 саяд хүрсэн дүнтэй байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн уг өндөр өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар 3.4 хувьтай байгаа бөгөөд хүүгийн түвшин өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна.
Тайлант улиралд салбарын нийт орлого өмнөх оны мөн үеэс 32.7 хувиар өсөж, 75.4 тэрбум төгрөгт, нийт ашиг 31.0 тэрбум төгрөгт хүрсэн ба нийт банк бус санхүүгийн байгууллагуудын 80.5 хувь нь 34.6 тэрбум төгрөгийн ашигтай, 15.8 хувь нь 3.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, үлдсэн 3.7 хувь нь тайлант улиралд үйл ажиллагаа явуулаагүй байна. Салбарын ашигт ажиллагааны үзүүлэлтүүд болох нийт хөрөнгийн өгөөж 2.5 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 3.3 хувьтай байгаа ба өмнөх оны мөн үеэс 0.6, 0.8 хувиар тус тус өссөн дүнтэй байна.
Хадгаламж, зээлийн хоршоо
2019 оны 1 дүгээр улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 282 ХЗХ, нийт 27 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. ХЗХ-дын нийт гишүүдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 15.0 хувиар өсөж тайлант улиралд 66,296 боллоо.
Тайлант улиралд ХЗХ-дын нийт хөрөнгийн хэмжээ 211.7 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 31.7 хувийн өсөлтийг үзүүлжээ. Салбарын нийт хөрөнгийн 83.4 хувийг нэг тэрбум төгрөгөөс дээш хөрөнгөтэй 20 ХЗХ, 12.9 хувийг 100 саяас нэг тэрбум хөрөнгөтэй 120 ХЗХ, үлдсэн буюу 3.7 хувийг 100 саяас доош хөрөнгөтэй 142 ХЗХ-д бүрдүүлж байна. Салбарын активын бүтцээс харвал нийт хөрөнгийн өсөлтийн 77.8 хувийг зээлийн өсөлт, пассивын бүтцээс харвал 84.4 хувийг хадгаламжийн өсөлт тус тус бүрдүүлж байна.
Салбарын нийт зээлийн үлдэгдлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33.6 хувиар өсөж 157.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин цэвэр зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 33.1 хувиар өсөж 152.8 тэрбум төгрөг, зээлийн эрсдэлийн сан 49.6 хувиар өсөж 4.7 тэрбум төгрөгт хүрчээ. Мөн нийт зээлийн 93.7 хувийг хэвийн зээл, 2.5 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 3.8 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оны мөн үеэс 1.8 пунктээр буурч 3.8 хувьд хүрчээ.
Мөн салбарын нийт хадгаламжийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 39.8 хувиар өссөн бөгөөд түүний 98.1 хувийг хугацаатай хадгаламж, 1.9 хувийг хугацаагүй хадгаламж бүрдүүлж байна. Тайлант улиралд ХЗХ-дын нийт орлого өмнөх оны мөн үеэс 29.3 хувиар өсөж 12.6 тэрбум төгрөгт хүрсэн бол цэвэр ашгийн хэмжээ 2.0 хувиар буурч 0.45 тэрбум төгрөг боллоо. Салбарын хэмжээнд нийт 282 ХЗХ үйл ажиллагаа явуулж байгаагаас 194 ХЗХ нь 1.0 тэрбум төгрөгийн ашигтай, 74 ХЗХ 0.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол 14 ХЗХ ашиг, алдагдалгүй ажилласан байна.
Түүнчлэн хадгаламж, зээлийн хоршоодын өөрийн хөрөнгийн өгөөж 1.8 хувь, нийт хөрөнгийн өгөөж 0.3 хувь байгаа бол гишүүдэд олгож буй зээлийн хүүгийн орлогын нийт зээлд эзлэх хувь өмнөх оноос 0.2 пунктээр буурч 7.7 хувьд хүрчээ. Харин ХЗХ-дын үйл ажиллагааны зардал ба нийт орлогын харьцаа тайлант улиралд 26.9 хувь гарч өмнөх оноос 0.3 пунктээр буурчээ. Энэ нь ХЗХ-д 100 төгрөгийн орлого олохын тулд дунджаар 27 төгрөгийн зардал гаргаж байна гэсэн үг юм.


Үр тарианы тариалалтын явц 40.6 хувьтай байна
2019-05-22

Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д улаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийнэ.
2019-05-22

Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д улаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийнэ. Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтыг 950 гаруй аж ахуйн нэгж, хоршоо 16.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж 5 дугаар сарын цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хангайн болон төвийн бүсэд 5 дугаар сарын 08-наас, бусад бүсүүдэд 05 дугаар сарын 12-ноос хаврын тариалалтын ажил эхэллээ. Тариалалтад зүтгэх хүчний трактор 3130, үр тарианы үрлүүр 2201, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 570 ажиллах бөгөөд тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой. 05 дугаар сарын 21-ны байдлаар улсын хэмжээгээр 156.6 мянган га-д үр тариа, үүнээс 149.4 мянган га-д улаанбуудай, 6.4 мянган га-д төмс, 1.4 мянган га-д хүнсний ногоо, 3.3 мянган га-д тэжээлийн, 15.1 мянган га-д тосны ургамал, нийтдээ 182.9 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалтын явц 40.6 хувьтай, төмс 46.5 хувь, хүнсний ногоо 16.0 хувьтай явагдаж байна. Тариалалтын явц өнгөрсөн жилийн мөн үеэс 10 орчим хувиар доогуур байгаа нь 5 дугаар сарын дунд 10 хоногт тариалангийн ихэнх бүс нутгаар хүйтэн сэрүүн, салхи ихтэй байсантай холбоотой бөгөөд өнөөдрөөс тариалалтын ажил хэвийн эрчимтэй явагдаж байна. Хаврын тариалалтад зориулан 241 аж ахуйн нэгж, иргэнд 10.1 мянган тонн үрийн буудайг 30 хувийн, 338 аж ахуйн нэгж, иргэнд 1.4 мянган тонн шатахууныг 50 хувийн, 198 аж ахуйн нэгж, иргэнд 62 тонн ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгож тариалалтын ажилд дэмжлэг үзүүлээд байна.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд 7.6 сая ам.долларын хөрөнгөөр газар тариалан, тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 50-165 морины хүчтэй трактор 186 ширхэг, дарш хураагч 34 ширхэг, хадлан, таримал тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 60 иж бүрдэл техникийг нийлүүлж 10 хувийн урьдчилгаатай, жилийн 2 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай зээлээр олгож байгаагийн зэрэгцээ 2.4 мянган га талбайг услах хүчин чадал бүхий 35 ширхэг усалгааны тоног төхөөрөмжийг 12 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэйгээр 15 аж ахуйн нэгж, 2 иргэнд зээлээр олгоод байна.
“Хүнсний ногоо” хөтөлбөрийн хүрээнд 9 нэр төрлийн 2.2 тонн хүнсний ногооны үр, 45 тонн төмсний супер элит үрийг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан хүнсний ногоо тариалагчдад үнэгүй олгож байгаагийн зэрэгцээ 32 м2 талбай бүхий 160 ширхэг нийлэг хальсан хүлэмж нийлүүлж иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлээр олгож байна.
“Жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд 171.0 сая төгрөгийн санхүүжилтээр 15.6 мянган ширхэг бага тархацтай жимс жимсгэнийн суулгац нийлүүлэх тендер шалгаруулалтыг зарлаж хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 5 дугаар сарын 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд зарим газраар, 25-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Хугацааны эхэн болон сүүлээр дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй байна.
Тиймээс цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан тариалалтын ажлыг шуурхайлах арга хэмжээг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газруудтай хамтран зохион байгуулж байна.
Үндэсний давхар даатгал ХК Монголын Бизнесийн Зөвлөлд гишүүнээр элсэв
2019-05-20

Үндэсний давхар даатгал ХК нь Монголын анхны давхар даатгалын компани бөгөөд санхүүгийн зах зээлийн тогтвортой өсөлтийг хангах, өрсөлдөх чадвар бүхий давхар даатгалын тогтолцоог хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2018 оны 303 дугаар тогтоолоор компанийн нэрийг шинэчлэн өөрчилж, үйл ажиллагаагаа өргөтгөн ажиллаж байна.
2019-05-20

Үндэсний давхар даатгал ХК нь Монголын анхны давхар даатгалын компани бөгөөд санхүүгийн зах зээлийн тогтвортой өсөлтийг хангах, өрсөлдөх чадвар бүхий давхар даатгалын тогтолцоог хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2018 оны 303 дугаар тогтоолоор компанийн нэрийг шинэчлэн өөрчилж, үйл ажиллагаагаа өргөтгөн ажиллаж байна.
2019 оны 5 сарын 16-ны өдөр Монголын Бизнесийн Зөвлөл /BCM/ Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд бизнесийн төлөөлөгчдийг оролцуулсан сарын ээлжит уулзалтыг зохион байгуулсан бөгөөд сарын ээлжит хурлаа зохион байгууллаа. Тус хурлын үеэр Үндэсний давхар даатгал ХК Монголын Бизнесийн Зөвлөлд гишүүнээр элсэж, гишүүний сертификатыг гардан авлаа. Тус Зөвлөл нь Монголын бизнесийн салбарт томоохон хувь нэмэр оруулж байгаа бөгөөд бизнесийн хүрээгээ тэлж өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх юм.

Г.Энхтайван: Өнгөрсөн онд газар тариалангийн салбарт даатгалын хураамжаасаа 4-5 дахин их нөхөн төлбөр олгосон
2019-04-29

“Forbes Mongolia” сэтгүүл даатгалын салбарын
2019-04-03

“Forbes Mongolia” сэтгүүл Монголын даатгалын “Шилдэг 10 компани”-ийг нэрлэлээ. Жагсаалтыг “Бодь даатгал” тэргүүлсэн бол “Монгол даатгал”, “Мандал даатгал”, “Тэнгэр даатгал”, “Хаан даатгал”, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” компаниуд багтсан байна.
2019-04-03

“Forbes Mongolia” сэтгүүл Монголын даатгалын “Шилдэг 10 компани”-ийг нэрлэлээ. Жагсаалтыг “Бодь даатгал” тэргүүлсэн бол “Монгол даатгал”, “Мандал даатгал”, “Тэнгэр даатгал”, “Хаан даатгал”, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” компаниуд багтсан байна.
Эрэмбийг гаргахдаа олон улсын даатгалын топ компаниудыг эрэмбэлдэг жишгийн дагуу нийт хөрөнгө, даатгалын хураамжийн цэвэр орлого, хохирлын харьцаа, харилцагчдад санал болгож буй бүтээгдэхүүний тоо зэрэг хүчин зүйлсийг үндэслэсэн байна.

2018 оны эцсийн байдлаар даатгалын болон давхар даатгалын компаниудын нийт хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35.6 хувиар өсөж, 331.9 тэрбум төгрөг хүрсэн байна.

Харин Монгол Улсад даатгалын нэвтрэлт буюу салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 0.5 хувь байгаа аж. Энэ нь өндөр хөгжилтэй орнуудад 10-20 хувь байдагтай харьцуулбал бага үзүүлэлт болж байна.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia
САНХҮҮ БАНКНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНХДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО
2019-03-27

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Санхүү банкны эмэгтэйчүүд” Төрийн бус байгууллагаас санаачлан “Санхүү банкны эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган”-ыг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Төрийн ордны их танхимд зохион байгуулагдлаа.
2019-03-27

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Санхүү банкны эмэгтэйчүүд” Төрийн бус байгууллагаас санаачлан “Санхүү банкны эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган”-ыг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Төрийн ордны их танхимд зохион байгуулагдлаа.
Энэхүү чуулганыг Санхүүгийн Зохицуулах хороо болон Улсын Их Хурал, Монголбанк, Хөгжлийн банктай хамтран “Санхүү Банкны Эмэгтэйчүүдийн Холбоо” ТББ-аас зохион байгуулсан бөгөөд“Үндэсний давхар даатгал” ХК-ийн төлөөлөл оролцов. Олон нийтэд санхүүгийн боловсрол олгох, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд төр засгийн байгууллагаас баримталж буй бодлогыг хөндөн хэлэлцэж, үнэт цаасны, даатгалын, хадгаламж, зээлийн хоршооны болон банк бус санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаа, далайц болон санхүүгийн хүртээмжийн талаарх өнөөгийн төлөв байдлыг товч танилцуулж, улс орны хөгжилд төрийн бодлого, шийдвэр, тогтвортой байж, урт хугацааны стратеги, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд нэн чухал болохыг онцлон дурдсан юм.
Түүнчлэн Монголын банк санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн төлөөлөл, бизнесийн салбарын шилдэг эмэгтэйчүүд болон бодлого боловсруулагч төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, нийгмийн эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд санхүүгийн боловсрол олгох, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр чууллаа.

Даатгалын багц дүрэм мөрдөгдөж эхэллээ
2019-03-27

Санхүүгийн зохицуулах хорооноос шинэчлэн баталсан “Даатгалын багц дүрэм”-ийг Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлээ. Ингэснээр багц дүрэм албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.
2019-03-27

Санхүүгийн зохицуулах хорооноос шинэчлэн баталсан “Даатгалын багц дүрэм”-ийг Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлээ. Ингэснээр багц дүрэм албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.
Хорооны энэ оны 02 тоот тогтоолоор Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн баталсан энэхүү багц дүрэмд нийт 17 журам, заавар, аргачлал, шалгуур багтаж буй юм. Тухайлбал, даатгалын үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, даатгалын нөөц сан болон санхүүгийн тайлан, мэдээллийн маягт зэрэг тус салбарт мөрдүүлж буй зохицуулалтын гол баримт бичгүүд багтаж байна.
Зарим журмыг шинэчлэн баталж, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн нэрийг өөрчиллөө
2019-03-20

Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр хуралдлаа.
Хуралдаанаар, “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам”, “Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам”-ыг тус тус шинэчлэн баталлаа.
2019-03-20

Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр хуралдлаа.
Хуралдаанаар, “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам”, “Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам”-ыг тус тус шинэчлэн баталлаа.
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн оноосон нэрээ “Үндэсний давхар даатгал” ХК болгон өөрчлөх, мөн “Бодь даатгал” ХХК, “Гэр даатгал” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хүсэлтүүдийг хэлэлцэн зөвшөөрөв.
Түүнчлэн, “Лэндмн ББСБ” ХК-д банк бус санхүүгийн факторингийн болон итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж, “Түмэн өгөөж баялаг” ХЗХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгож, нэр бүхий таван ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгалаа.
Мал аж ахуйн салбар дахь санхүүжилтийн хүртээмж ба бизнесийн хөгжил” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо
2019-01-30

Мэрси Кор Монгол Олон Улсын байгууллагын “Дасан Зохицох, Даван Туулах Чадвартай Орон Нутгийн Иргэд” хөтөлбөрийн хүрээнд “Санхүүгийн Хүртээмж ба Бизнес Хөгжил” төслийг Хөгжлийн Шийдэл ТББ хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хүрээнд оролцогч талуудын уулзалт хэлэлцүүлгийг 2019 оны 1 сарын 29- ний өдөр зохион байгуулав.
2019-01-30

Мэрси Кор Монгол Олон Улсын байгууллагын “Дасан Зохицох, Даван Туулах Чадвартай Орон Нутгийн Иргэд” хөтөлбөрийн хүрээнд “Санхүүгийн Хүртээмж ба Бизнес Хөгжил” төслийг Хөгжлийн Шийдэл ТББ хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хүрээнд оролцогч талуудын уулзалт хэлэлцүүлгийг 2019 оны 1 сарын 29- ний өдөр зохион байгуулав.
Уг төсөл нь Хэнтий, Булган, Сэлэнгэ, Сэлэнгэ аймгийн Хушаат суманд хэрэгжсэн ба мал, аж ахуйн бизнесүүдэд Хөгжлийн Шийдэл ТББ нь Санхүүжилтийн мэдээлэл олгох гарын авлага боловсруулах, бизнес төлөвлөгөө боловсруулан өгөх, Менторшип хөтөлбөр хэрэгжүүлэх, үе шаттай бизнесийн сургалтууд зохион байгуулах, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, Бизнес хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Уг үйл ажиллагаанд ХААХҮЯам, Олон Улсын Хөгжлийн Агентлагууд, тухайлбал Мерси Кор Монгол, Зээлийн Батлан Даалтын Сан, Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК, Дэлхийн банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, арилжааны банкнууд болон төсөл санхүүжүүлэгч байгууллагуудын төлөөллүүд махны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй асуудал, уг асуудлыг даван туулахад оролцогч талуудын оролцоо, цаашид авах арга хэмжээний талаар ярилцсан үр дүнтэй уулзалт зохион байгуулагдлаа.
Газар хөдлөлтийн параметрийн даатгалын бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээр санал солилцлоо
2018-12-19

Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК нь гамшгийн эрсдэлээс хамгаалах шинэ бүтээгдэхүүн болох газар хөдлөлтийн параметрийн даатгалыг нэвтрүүлэх зорилгоор Швейцарийн холбооны улсын “Целсиус Про” (Celsius Pro) компанитай хамтран ажиллаж байна. “Целсиус Про” (CelsiusPro) нь тусгайлсан параметрийн даатгалын бүтээгдэхүүнийг боловсруулан даатгагч ба даатгалын зуучлагчдад платформ шийдлээр хангадаг Щвейцарийн компани юм.
2018-12-19

Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК нь гамшгийн эрсдэлээс хамгаалах шинэ бүтээгдэхүүн болох газар хөдлөлтийн параметрийн даатгалыг нэвтрүүлэх зорилгоор Швейцарийн холбооны улсын “Целсиус Про” (Celsius Pro) компанитай хамтран ажиллаж байна. “Целсиус Про” (CelsiusPro) нь тусгайлсан параметрийн даатгалын бүтээгдэхүүнийг боловсруулан даатгагч ба даатгалын зуучлагчдад платформ шийдлээр хангадаг Щвейцарийн компани юм.
“Целсиус Про” компанийн захирал Марк Руеег, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Бизнес хөгжил, төслийн газрын дарга Б.Батбаяр, мэргэжилтнүүдийн хамтаар нар 2018 оны 12 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал болон холбогдох удирдлагууд, Монголын ипотекийн корпорац, арилжааны банкуудын төлөөлөлтэй газар хөдлөлтийн параметрийн даатгалын бүтээгдэхүүнийг танилцуулах, санал солилцох зорилгоор уулзалт зохион байгууллаа.
Монгол Улсын нутаг дэвсгэр нь Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог, судлаачдын боловсруулсан "Монголын газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зураг"- т нийт нутаг дэвсгэрийн 75 хувь нь 7 ба түүнээс дээш (М5К-) баллын бүс нутагт газар хөдлөлт болох магадлалтай болохыг тогтоожээ. ШУА-ийн газар хөдлөлтийн албанаас гаргасан статистик судалгаанаас үзэхэд сүүлийн жилүүдэд жил бүр дунджаар 60 орчим мянган удаа бага хэмжээний газар чичирхийлэл болдгийг тогтоосон. Сүүлийн жилүүдэд гамшгийн эрсдэл ихээр нэмэгдэж байгаатай холбогдуулан түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор гамшгийн даатгалын нэг хэлбэр болох газар хөдлөлтийн параметрийн даатгалыг нэвтрүүлэхээр олон улсын туршлага судалж, газар хөдлөлтийн түүхэн мэдээлэл, судалгаа шинжилгээнд тулгуурлан боловсруулаад байна. Уг даатгалын бүтээгдэхүүн нь улс орныг гамшгийн эрсдэлийг удирдах, хохирлыг зохицуулах төрийн ачааллыг бууруулах, газар хөдлөлтийн гамшгийн дараа түргэн шуурхай нөхөн төлбөрийг олгох, АНУ-ын Геологийн Судалгааны (USGS) төвөөс 72 цагийн дотор газар хөдлөлт бүрийг 5x5 км-ийн нарийвчлалтайгаар “Shake Maps” /Чичирхийллийн газрын зураг/ бүхий PSA /Peak Spectral Acceleration/ үнэлгээг ашиглан тогтоодог, цахим платформын хамгийн сайн шийдлээр дамжуулан ил тод бүтээгдэхүүнийг удирдан зохион байгуулдаг талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Уулзалтад оролцогчид “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь төр, хувийн хэвшлийн оролцоог хангасан, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлсэн давхар даатгалын бүтээгдэхүүнийг нэвтрүүлж буйг дэмжээд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн хошууч генерал Т.Бадрал, “Монгол Улсын Их Хурлын 2011 оны 22 дугаар тогтоолоор баталсан Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэлд “Гамшгийн эрсдэл хуваалцах даатгал”, “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичиг-т “Гамшгийн эрсдэлийг шилжүүлэх болон хуваалцах механизм, арга хэрэгслийг бий болгох, сайжруулах”, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын 34 дүгээр зүйлийн 2.5-д “Аж ахуйн нэгж, байгууллага гамшгийн эрсдлийн үнэлгээ хийлгэх, холбогдох даатгалд хамрагдах” зэрэг эрх зүйн болон бодлогын баримт бичгүүдэд гамшгийн эрсдэлийн даатгалыг хөгжүүлэх тухай тус тус заагдсан байдаг. Тиймээс энэ чиглэлд онцгой анхаарч гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, учирсан хор уршгийг шуурхай арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр өгөөжтэй хүргэх талаар анхаарч ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Уг бүтээгдэхүүнийг цаашид нэвтрүүлэхэд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан санал солилцсон юм.
Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэх нь зүйтэй гэдэгт салбарынхан санал нэгдэв
2018-12-11

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Герман-Монголын хамтын ажиллагааны хөдөө аж ахуйн төсөл хамтран аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж зэрэг 100 гаруй хүнийг хамруулсан "Тогтвортой газар тариалан" зөвлөгөөнийг өнөөдөр (2018.12.11) Чингис зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.
2018-12-11

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Герман-Монголын хамтын ажиллагааны хөдөө аж ахуйн төсөл хамтран аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж зэрэг 100 гаруй хүнийг хамруулсан "Тогтвортой газар тариалан" зөвлөгөөнийг өнөөдөр (2018.12.11) Чингис зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.
2018 оны ургац хураалтын нэгдсэн дүнгээр нийт 444.7 мянган тонн үр тариа, үүнээс 428.6 мянган тонн улаанбуудай, 167.9 мянган тонн төмс, 99.2 мянган тонн хүнсний ногоо, 23.4 мянган тонн тосны ургамал, 134.3 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авч буудай, төмсний дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдээд байна. Энэ жил 134.3 мянган тонн таримал тэжээл хураан авсан нь сүүлийн 30 шахам жилийн хугацаанд гарч байгаагүй амжилт юм. Тариалангийн салбарт техник технологийн иж бүрэн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж, үр, сортоо шинэчлэн, хаврын тариалалт, намрын ургац хураалтын ажилд тариаланчдад төрөөс боломжит дэмжлэгүүдийг өгч ажиллан, тэдний хөдөлмөрийн үр дүнд тариалах талбай, хураан авах ургацын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
Ийнхүү 2018 онд хийж бүтээсэн ажлаа дүгнэн хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөн, ололт амжилт, сайн туршлагаа харилцан солилцох зорилгоор газар тариалангийн салбарынхан зөвлөлдөж байгаа нь энэ. Зөвлөгөөн тогтвортой газар тариалан эрхлэх тухай асуудалд төвлөрч, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх бодлогын хүрээнд таримлын сэлгээ, тариалалтын технологийн чиглэлээр хийсэн судалгааны ажлуудаа салбарын эрдэмтэд танилцуулж, нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлэв.
Тухайн бүс нутгийнхаа байгаль цаг уурын нөхцөлд тохирсон үр, сорт, суулгацыг зөв сонгон тариалах, техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэн, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлж, хөрсний үржил шимийг сайжруулан, усалгаатай тариаланг нэмэгдүүлэн, байгаль цаг уурын эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллийг бууруулах замаар удаан хугацаанд үр ашигтай газар тариалан эрхлэхийг тогтвортой газар тариалан гэж тодорхойлж байна. Тиймээс газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэх нь зүйтэй гэдгийг салбарынхан хүлээн зөвшөөрлөө. Ингээд зөвлөгөөний зарим нэг илтгэлээс хүргэж байна.



Ц.БОЛОРЧУЛУУН: САЛБАРЫН ОЙРЫН ХУГАЦААНЫ ЗОРИЛТ, ХҮРЭХ ҮР ДҮНГЭЭ ТОДОРХОЙЛСОН

Зөвлөгөөний эхэнд ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун "Тогтвортой газар тариалангийн хөгжил" илтгэлдээ "Атрын III аян"-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүрээнд үр тариа, төмсөөр дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангахыг зорин ажиллаж байгаа бөгөөд "Хүнсний ногоо", "Жимс жимсгэнэ", "Малчид, ногоочдын ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байгаагаа дурдлаа. Газар тариалангийн салбар тэр дундаа улаанбуудай, тэжээлийн үйлдвэрлэлийн чиглэлээр 2019 онд үр тариа, тос, тэжээлийн болон буурцагт таримлын үрийн нөөц бүрдүүлж, таримлын зохистой сэлгээг сонгон нэвтрүүлэх замаар тариалангийн талбайн эзэмшилт ашиглалт, хөрсний үржил шимийг сайжруулж, ургацын хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
2020 он гэхэд үр тарианы техникийн 90 хувь, төмс үйлдвэрлэлийн 80 хувь, хүнсний ногооны 60 хувийг бүрэн шинэчлэхээр төлөвлөжээ. Усалгаатай газар тариаланг нэмэгдүүлэхийн тулд услалтын систем шинээр барьж, таримлын ургацыг программчлах аргыг боловсруулах юм. Хөрсний үржил шимийг бууруулахгүй хамгаалж чадахуйц ээлжлэн тариалах системийг нэвтрүүлнэ гэж байгаа энэ салбарын бас нэг томоохон зорилт.
Тогтвортой газар тариалан эрхлэхэд орхигдуулж боломгүй асуудал бол агуулах, зоорийн аж ахуй. Одоогийн байдлаар улсын хэмжээнд элеваторын нийт багтаамж 523 мянган тонн, үүнээс ТЭДС-нд 182 мянган тоннын багтаамжтай элеватор байна. Төмс, хүнсний ногооны 10,2 мянга гаруй зоорь байгаа бөгөөд багтаамж нь 200 мянган тоннд хүрээд байна. Цаашид алслагдсан болон хил орчмын худалдааны бүсэд элеватор байгуулж, хуучин элеваторуудын тоног төхөөрөмжийг шинэчлэн, Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн хадгалалт, борлуулалтын цогцолбор байгуулж, аймгийн төв, томоохон суурин газарт механикжсан зоориуд байгуулахаад ирэхээр 2020 он гэхэд ТЭДС-гийн элеваторын багтаамж 227 мянган тонн, зоорийн багтаамж 270 мянган тоннд хүрнэ гэж урьдчилан тооцоолсноо танилцууллаа.
Я.МЯГМАРСҮРЭН: ТАРИАЛАНЧДЫГ САЙН ҮРЭЭР ХАНГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Эрдэмтэн, нарийн бичгийн дарга Я.Мягмарсүрэнгийн хувьд үр тарианы таримлын үр, сортын чиглэлээр олон жил судалгаа хийсэн бөгөөд тухайн бүс нутгийн нөхцөлд дасан зохицсон ган, халуунд тэсвэртэй, чанартай, арвин ургац бүхий шинэ сортыг тарьснаар ургацыг 20-30 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэдгийг тогтоожээ. Сортуудын улсын ургацад эзлэх хувийг авч үзвэл, Дархан сорт 24 хувь, бурятская остистая 20 хувь, сэлэнгэ 13 хувь, алтайская 9 хувь, алтайская жиница 8 хувь, бусад сорт 11 хувь байна. Сортод тавигдах гол шаардлага бол ургалтын хугацаа, ургац өгөх чадавх, үрийн биохими технологийн чанар, тэсвэрлэх байдал зэрэг болно.
Одоогоор эрт болцтой халхгол-1, дархан-131, дундын болцтой орхон, дархан-34, дархан-74, арвин, дунд оройн болцтой дархан-144 зэрэг шинэ сортыг туршиж үзэх боломжтой. Мөн тариаланчид шинээр эрдэнэшиш, буурцагтан ургамал, сагадай, хатуу буудай, арвай, хошуу будаа зэргийг тариалах боломжтой бөгөөд ингэхдээ хүнс болон тэжээлийн үнэт чанар, хөрс сайжруулах боломж, бүтээгдэхүүний гарц, ургац, механикжилтад тохиромжтой эсэх, зах зээлийн эрэлт, импорт орлох зэргийг харгалзан үзэх хэрэгтэй.
Цаашид үрийг зээл, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог тогтолцоог улам боловсронгуй болгох, үрийн чанарын хяналтыг сайжруулах, сайн чанарын үрээр тариаланчдыг хангах, буудайн урамшууллыг аж ахуйн нэгжийн үрийн шинэчлэлтэй уях, тухайн бүс нутгийн онцлогт тохирсон сортыг оновчтой хуваарилж тариалах нь зүйтэй гэдгийг тэрбээр зөвлөв.
И.ОТГОНБААТАР: СЭЛГЭЭ БҮХИЙ ТАРИАЛАЛТЫН ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ

ХААИС-ийн дэргэдэх Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга И.Отгонбаатар Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн захиалгаар “Монгол орны үр тарианы таримлын уламжлалт болон сайжруулсан сэлгээ бүхий тариалалтын технологи” сэдэвт судалгааны ажил хийж, дүгнэлт, зөвлөмж гаргажээ.
Ээлжлэн тариалалт нь хөрсийг элэгдлээс хамгаалах чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс хөрсийг элэгдлээс хамгаалах уг агротехнологийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд таримлын хөрс хамгаалах чадварт үндэслэн, сэлгээний таримлыг оновчтой сонгох нь чухал. Тариалангийн талбай элэгдэхийн хэрээр уринш, өргөн мөрт таримлын эзлэх хувийг багасгаж, олон наст буурцагт болон үет ургамлын эзлэх хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Манай нөхцөлд нэг наст буурцагт таримлууд, хоёр наст хошоон өвсийг ашиглан ногоон бордуурт уринш хийх, царгас, хүцэнгэ, ерхөг зэрэг буурцагт болон үет олон наст ургамлыг тариалсны үндсэн дээр элэгдэж, эвдэрсэн хөрсийг сэргээх, тэжээлийн вандуй, хошуу будааны холимог зэрэг ургамлыг тэжээлд тарих нь оновчтой гэв.
Ээлжлэн тариалах систем нь тодорхой хэсэг талбайг хамарч олон жил дамжин мөрдөгддөг болохоор тариалангийн эдэлбэр газрын үржил шимийг нь бууруулахгүйгээр зөв ашиглах, нэмэгдэл зардал гаргалгүйгээр ургацыг дээшлүүлэх, хөрс боловсруулах, бордох, хог ургамал, өвчин, хортонтой тэмцэх, үрийн аж ахуйг эрхлэх, хөрсийг салхи, усны элэгдэл, эвдрэлээс хамгаалах зэрэг тариалангийн арга барилыг боловсруулах үндсэн суурь болдог учир түүнийг зөв сонгон мөрдөх нь агрономын төдийгүй эдийн засгийн чухал ач холбогдолтой гэх зэргээр олон үнэт зөвлөмж, зааварчилгаа өглөө.
ДР.АЛФОНС ГЕБЕЛ: НОГООН ТЭЖЭЭЛ ТАРИАЛАХАД АНХААРАХ АСУУДАЛ БИЙ

Зөвлөгөөнд ХБНГУ-ын Хөдөө аж ахуйн зөвлөх Др.Алфонс Гебел оролцож, малын ногоон тэжээлийг үр ашигтай үйлдвэрлэх, манай орны нөхцөлд тэжээлийн ургамал тариалах боломжуудын талаар тариаланчдад танилцуулсныг онцлох нь зүйтэй. Тэрбээр, тэжээлийн ургамлын тариалан эрхлэхдээ тэжээллэг чанар сайтай, малд идэнгитэй, ус бага зарцуулдаг, түргэн өсөлттэй, хөрсөнд хучлага үүсгэдэг, хур тунадасны чийгийг хуримтлуулдаг, уургийн агууламж өндөр, хөрсөнд сөрөг нөлөөгүй ургамлыг сонгож тарих нь зүйтэй гэлээ.
Тэжээлийг тариалахдаа хөрсний нягтрал, тариалалтын өмнөх хөрсний үрлэн бүтэц, үрлэгээний техникийн бүрэн бүтэн байдал, дахин ба давхар үрлэгээнд ашиглах борной, үрлэгээний дараа булдах зэрэгт анхаарах хэрэгтэй. Тэжээлийн үр нь соёолох чадвар сайтай, цэвэр сортын, аливаа нөхцөлийг тэсвэрлэх болон хадгалалт даах чадвартай эсэхийг харгалзан үзэхийг зөвлөлөө.
Д.ЗАНДРААГОМБО: ХӨРСНИЙ ҮРЖИЛ ШИМИЙГ САЙЖРУУЛАХ ГУРВАН ТӨРЛИЙН ҮНДСЭН АРГА БАЙНА

Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Хөрс, агрохимийн лабораторийн эрхлэгч Д.Зандраагомбо тариалангийн талбайн хөрсний үржил шимийг сайжруулах арга замын талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн. Тэрбээр, ургамал хэвийн ургац бүрдүүлэхийн тулд түүний амьдралд шаардлагатай ус, агаар, дулаан ба шим тэжээлийн бодисоор нэгэн зэрэг тасралтгүй хангах хөрсний чадварыг хөрсний үржил шим гэж тодорхойлж байна.
Үржил шим сайтай хөрс гэж ургамлын өсөлт хөгжилтөд хангалттай шим тэжээлийн бодисыг агуулсан, ургамал ургахад тохирсон дулааны нөхцөл бүрдсэн, шаардлагатай ус чийгийг агуулсан, ургамлын амьдралд хор хөнөөл учруулах хорт бодисууд хөрсний химийн найрлагад ороогүй, таримал ургамал, бактер, мөөгөнцөрийг өвчлүүлэх өвчин хортон агуулаагүй хөрсийг тооцдог аж. Хөрсний үржил шимийг сайжруулах физикийн аргад хөрс элдэншүүлгийг зөв сонгох, зурваслан тариалах, ойн зурвас байгуулах зэрэг багтаж байна. Химийн аргад эрдэс, шим, бактерийн бордоогоор бордох, хүчиллэг хөрсийг шохойн бордоогоор, шүлтлэг хөрсийг гөлтгөнөөр бордох аргыг хамруулж байгаа юм. Тэгвэл хөрсний үржил шимийг сайжруулах биологийн аргад ээлжлэн тариалалтыг нэрлэж болно.
Эх сурвалж: ХХААХYЯ
Г.Энхтайван: СЗХ санхүүгийн зах зээлийнхээ хөгжлийн хурдыг гүйцэж ажиллаж чадахгүй байна
2018-12-03

Засгийн газраас “Үндэсний давхар даатгал” ХК-ийг байгуулах шийдвэрийг өнгөрсөн аравдугаар сард гаргасан. Энэ талаар “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайвантай ярилцлаа.
2018-12-03

Засгийн газраас “Үндэсний давхар даатгал” ХК-ийг байгуулах шийдвэрийг өнгөрсөн аравдугаар сард гаргасан. Энэ талаар “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайвантай ярилцлаа.
-Монгол Улсын даатгалын салбарын хөгжил дэлхийн бусад орны хөгжилтэй харьцуулахад ямар шатанд яваа вэ?
-Даатгалын салбарын хөгжил нь тухайн улсын иргэдийн боловсролын түвшин, дотоодын нийт бүтээгдэхүүн, хүн амын орлогын түвшин, санхүүгийн зах зээлийн хөгжил, эдийн засгийн салбарын бүтэц гэх зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Тухайлбал, хөгжингүй орнуудад даатгалын салбарын нийт хураамж нь дотоодын нийт бүтээгдэхүүний долоо орчим хувьтай тэнцүү байдаг. Монгол Улсад энэ үзүүлэлт харьцангуй бага байгаа. Гэхдээ манай улсад даатгалын салбар таван жилийн дунджаар 13 хувийн орлогын өсөлттэй байна. Олон нийт ч даатгалын ач холбогдлын талаар ойлголттой болж, даатгалд хамрагдах нь нэмэгдэж байна. Жишээ нь, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хууль батлагдсанаар даатгалд хамрагдах иргэдийн тоо маш ихээр нэмэгдсэн.
-Даатгалын салбарт ямар асуудал тулгамдаж байна вэ. Түүнийг шийдвэрлэх гарц нь юу вэ?
-Олон асуудал хүлээгдэж байна. Хамгийн чухал нь даатгалын зах зээлийн хөгжил маань одоо ямар түвшинд байна, 10 жилийн дараа хаана хүрэх юм, манай улсын хөгжлийн бодлого дэлхий нийтийн чиг хандлагатай яаж уялдах юм гэдгээ тодорхой болгох хэрэгтэй байна. Үүнийг тодорхой болгоход хамгийн эхэнд даатгалын салбарын статистик мэдээ үнэн гардаг болмоор байна.
-Одоо энэ статистик мэдээ худлаа гардаг гэж үү?
-Зарим мэдээллүүд нь зөрүүтэй гардаг. Санхүүгийн зохицуулах хороо зөвхөн даатгалын компаниудын ирүүлсэн тайланг нэгтгээд л салбар ийм байна, хураамж ингэж өслөө, салбар ингэж хөгжиж байна гээд тайлан гаргаад байдаг. Гэтэл бодит байдал өөр байна шүү дээ. Тухайлбал, Монгол Улсаас гадаад руу давхар даатгалд төлөгдөж байгаа мөнгөн дүнг илүү тодорхой, нарийвчлалтай болгох шаардлага бий. Учир нь Монголбанкнаас гаргасан статистик мэдээ болон СЗХ-ны мэдээллүүд зөрүүтэй байдаг. Сүүлийн таван жилийн статистик мэдээллийг харвал Монголбанкны гаргасан тайлан мэдээ нь СЗХ-ны мэдээнээс олон сая доллараар зөрж байгаа. Үүнээс гадна даатгалын салбарын хяналт, зохицуулалттай холбоотой асуудлууд шинэчлэгдэх, өөрчлөгдөх шаардлага их байна. Үүнд илүү анхаарч ажиллах ёстой. СЗХ зөвхөн дотоодын даатгалын компаниудын тайлан балансад үндэслэж энэ тоог гаргаж байна. Манай урд хөршийн даатгалын зохицуулалтын байгууллага бүх даатгалын утга бүхий гадаад шилжүүлгийг хянах тогтолцоотой байдаг. СЗХ-н дахь бүртгэл мэдээлэл алдаатай, дотоодын зах зээлийн оролцогчдын зах зээлийг хамгаалахгүй байгаа нь даатгалын салбарын өсөлт, энэхүү салбарт ажиллаж, хөдөлмөрлөж байгаа мэргэжлийн байгууллагуудыг дэмжихгүй байгаа гэж харагдаж байна. Хэрэв СЗХ нь дотоодын зах зээлээ хөгжүүлэх, энэ салбарын санхүүгийн зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бол гадаадын даатгал, давхар даатгалын байгууллагуудын Монгол Улсаас төвлөрүүлж буй валютын урсгалын тэнцвэртэй байдалд анхаарах, зөв чиглэл рүү зохицуулах ажилаа хийх хэрэгтэй байна. Ийм учраас банкнаас бусад салбарын эзлэх хувь хэмжээ 4 хувьтай байсаар байна.
-СЗХ-ны хяналт сул байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ. Зөвхөн дотоодын даатгалын компаниудын мэдээллийг нэгтгээд статистик үзүүлэлтийг гаргаж байна. Өөрсдийн гаргасан тоон мэдээлэлдээ тулгуурлан даатгалын салбарын хөгжил хангалттай байгаа хэмээн ярьдаг. Үнэн хэрэгтээ бусдын хийсэн ажлыг нэгтгэж нэг тайлан болгочихоод бид хийсэн хэмээн ярьж байна шүү дээ. Үүний оронд зохицуулалт хийж даатгалын салбарт үзүүлсэн үр нөлөө, үр дүнгээ тайлагнах хэрэгтэй байна. Үнэт цаас, хөрөнгийн зах зээл болон банк бус санхүүгийн байгууллагын зах зээл дээр ч мөн ижил байгаа. СЗХ уг нь хуулиар хүлээсэн үүрэг нь зах зээл дээр зохицуулалт хийх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага боловч зөвхөн хяналт шалгалтаа хийж, үүнээс гаднах гол зохицуулалтын, зах зээлээ хөгжүүлэх ажлаа хийж чадахгүй байна. СЗХ сүүлийн хоёр жилийн хугацаанд даатгалын салбарын хөгжил, оролцогч талуудын оролцоог хумих бодлогыг хийлээ. Товчхондоо, үндсэн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна.
-Танай компани анх Хөдөө аж ахуйн давхар даатгал гэж байгуулагдсан. Энэ жил хэчнээн малчин өрх малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан бэ?
-Манай компани малын индексжүүлсэн даатгалыг даатгалын компаниудтай хамтран хэрэгжүүлээд дөрвөн жил болж байна. Энэ жил 36 мянган малчин өрх малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан. Даатгалд хамрагдсан малчны мал байгаль цаг уурын болзошгүй аюулаас бүрэн хамгаалагдсан гэсэн үг. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг баталгаа болсон мал аж ахуйн салбар, малчин түмний ахуй амьдралыг байгаль цаг уурын аюулаас хамгаалсан чухал ач холбогдолтой даатгал. Энэ жил малчдад нөхөн төлбөр хэлбэрээр тэрбум орчим төгрөгийг олгосон. Үүнээс гадна Сангийн яам, ХХААХҮЯ-тай хамтран газар тариалангийн даатгалыг даатгалын компаниудтай хамтран хийсэн.
-Засгийн газраас “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийг “Үндэсний давхар даатгал” ХК болгон үйл ажиллагааг нь өргөтгөсөн. Засгийн газрын тогтоол гараад сар гаруйн хугацаа өнгөрсөн ч үйл ажиллагаагаа эхлүүлэхгүй байгаа нь ямар шалтгаантай холбоотой вэ?
-Үндэсний давхар даатгалын тогтолцоог бүрдүүлэх, үндэсний давхар даатгалын компанитай болох талаар олон жил бүхий л түвшиндээ ярьж хэлэлцэж, олон ч хөтөлбөр, стратеги батлуулж ирсэн. Засгийн газраас энэхүү зорилтын хүрээнд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийг 2014 онд үүсгэн байгуулсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай компани малын индексжүүлсэн даатгал, газар тариалангийн даатгал, газар тариалангийн тоног төхөөрөмжийн даатгалын үйлчилгээг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлсэн. Мөн 2017 онд УИХ-аас экспортын даатгалын компанийг үүсгэн байгуулах тогтоол гарч энэхүү тогтоолоор экспортын даатгалын үйл ажиллагааг “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК зохион байгуулж зах зээлд нэвтрүүлэх үүрэг хүлээсэн. Экспортын даатгал зах зээлд нэвтэрснээр манай экспортлогчид худалдааны эрсдэлээс хамгаалагдах боломжтой болж байгаа юм. Жишээ нь, манай махны салбарын экспортын асуудал байна. Мах гаргах гэрээгээ хийчихдэг, махаа бэлдчихдэг. Гэтэл гэнэт цаад тал нь авахаа больдог, төлбөрөө хугацаандаа төлдөггүй, эсвэл гэнэт малын өвчин гараад экспорт зогсоод тухайн аж ахуйн нэгж хохироод зарим үед дампуурах тохиолдол хүртэл гардаг. Үүнээс л бүрэн хамгаалагдах юм. Мөн манай компани дотоодын даатгалын байгууллагуудтай хамтарч дотоодын даатгалын эрсдэлийг хүлээж авах чадавхийг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх ажлуудыг төлөөвлөөд ажиллаж байна. Гэтэл үндэсний давхар даатгалын тогтолцоог бүдүүлэх болон Засгийн газар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтарч экспортын даатгалын үйл ажиллагааг эхлүүлэх ажил СЗХ-ны шийдвэрээс хамаарч гацах эрсдэл үүсээд байна.
-Үндэсний давхар даатгалын компанийг байгуулах Засгийн газрын тогтоол гарсан гэж ойлгосон?
-Холбогдох бүх яамд, эрх бүхий байгууллагууд саналаа ирүүлээд тогтоол нь гарсан. Гэвч СЗХ нь тухайн салбарынхаа хөгжлийг ойлгохгүй, мөн боловсон хүчний нөөц бололцоо дутмаг, эсвэл удирдлагуудын зах зээл дээрх хувийн сонирхол давамгайлаад байна уу гэх зэргээс үүдэн гацаанд орчхоод байна. Товчхондоо, СЗХ компанийн бүртгэлийг хийгээгүйн улмаас үйл ажиллагаа зогссон. СЗХ уг нь долоон гишүүнтэй хамтын удирдлагатай байгууллага, хорооны долоон гишүүн олонхоороо шийдвэр гаргах ёстой. Гэтэл хорооны ажлын алба нь хорооны хуралдаанд оруулдаггүй, асуудлыг хэлэлцүүлдэггүй. СЗХ нь танай компани хөдөө аж ахуйн даатгал хий, харин өөр эрсдэлийн даатгал хийж болохгүй ээ гэж байгаа нь Компанийн тухай хууль тогтоомжоор хамгаалагдсан хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа асуудал.
-СЗХ-ноос гаргаж буй даатгалын салбарын бодлого болохгүй байгаагаас салбарын хөгжил удаашраад байна гэж та дүгнэж байгаа юм уу?
-Даатгалын тухай хуульд даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бол санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн яам буюу Сангийн яам байна хэмээн заасан байгаа. Сангийн яам бодлогоо тодорхойлоод, тодорхойлсон бодлогын хүрээнд нь СЗХ ажиллах ёстой боловч учраа олохгүй, зах зээлээ боомилсоор хоёр жил боллоо. Даатгал, банк бус, үнэт цаасны зах зээл гээд бүх л салбарууд зогсонги байдалд орлоо. Уг нь бодит эдийн засаг сэргээд байдаг.
-Даатгалын салбарын хөгжил нь зээлийн хүүг бууруулахад чухал үүрэгтэй гэж эдийн засагчид хэлдэг. Манай улсын зээлийн хүү өндөр байгаа нь даатгалын салбартай холбоотой байна уу?
-Тэгэлгүй яахав. Даатгалын нөөц сангууд нэмэгдсэнээр хөрөнгийн зах зээл болон банкны салбарт байршиж, тухайн эдийн засагт үзүүлэх үр нөлөө маш өндөр болно. Мөн даатгалын компаниуд банкуудтай хамтран зээлийн барьцаа хөрөнгийн даатгал, зээлдэгчийн амь насны даатгалыг одоо хийж байгаа. Хөгжингүй орнуудад бизнесийн олон төрлийн даатгалууд, дотоод гадаад зээлийн эрсдэлийн даатгал гэх мэт бизнес эрхлэгчдийг хамгаалсан даатгалын бүтээгдэхүүнүүд түгээмэл. Одоо манай хийх гээд байгаа экспортын даатгал нь нэг талаасаа экспортлогчийг эсвэл импортлогчийг хамгаалж байгаа боловч яг үр нөлөө нь арилжааны банкны зээлийн эрсдэлийг ихээхэн хэмжээгээр бууруулж байгаа. Эрсдэлгүй зээлдэгчийн хүү харьцангуй буурна шүү дээ, үүн дээр ч гэсэн СЗХ нь Монголбанктай хамтарч богино хугацаанд зээлийн хүүг бууруулахад нөлөөлөх бүрэн бололцоотой.
-“Үндэсний давхар даатгал” ХК-ийг байгуулснаар эдийн засгийн ямар үр өгөөж гарах вэ?
-Гадаадын давхар даатгал руу шилжиж байгаа валютын урсгал багасах, дотоодын даатгалын эрсдэл даах чадавхи нэмэгдэх, салбарын хөрөнгө оруулалт ихсэх, хүний нөөцийн чадавх дээшлэх гэх мэт олон сайн нөлөө бий. Өнөөдрийн байдлаар дотоодын даатгалын компаниуд зах зээлийн томоохон эрсдэлд оролцож чадахгүй байгаа нь гадаадын даатгагчдад, брокерт хамгийн том харилцагчдаа алдахад хүргэж байна. Мөн манай аж ахуйн нэгжүүд Монгол Улсад даатгалын үйл ажиллагаа явуулах эрхгүй, зөвшөөрөлгүй мөн тухайн орныхоо эрх бүхий байгууллагад бүртгэлтэй эсэх нь тодорхойгүй брокероор дамжин даатгалаа хийлгэх тохиолдлууд гарсаар байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын, монгол хүний өмч хөрөнгө хаана эцсийн байдлаар даатгагдаж байгаа, хэрэглэгч хохирсон тохиолдолд хэнд хандах нь тодорхойгүй байна. Үүнийг СЗХ хянаж чадахгүй байна, мөн зохицууулалтын орчныг сайжруулах ажил хийхгүй байна.
Эх сурвалж: Мэдээ.мн
Russian Re компанийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав
2018-11-21

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Бизнес хөгжил, төслийн газрын дарга Б.Батбаяр, Андеррайтингийн газрын дарга Т.Оюунбат нар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ОХУ-ын Russian Re олон улсын давхар даатгалын компанийн Бүс нутгийн хөгжлийн газрын захирал В.Борисюктай уулзалт хийлээ.
2018-11-21

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Бизнес хөгжил, төслийн газрын дарга Б.Батбаяр, Андеррайтингийн газрын дарга Т.Оюунбат нар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ОХУ-ын Russian Re олон улсын давхар даатгалын компанийн Бүс нутгийн хөгжлийн газрын захирал В.Борисюктай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК үйл ажиллагаа өргөтгөх зорилтын хүрээнд компанийн нэрийг сольж, “Үндэсний давхар даатгал” ХК болох шийдвэрийг Засгийн газраар батлуулсан. Монгол даатгалын зах зээлд давхар даатгалын шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа болон давхар даатгалын тогтолцоог хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Russian Re компани нь анх 1995 онд байгуулагдсан бөгөөд Азийн зах зээл дээр Вьетнам, Филиппин, БНСУ, Монгол зэрэг улс орнуудтай хамтран ажилладаг 20 гаруй жилийн туршлагатай юм.
Намрын ургац хураалт дунджаар 35 орчим хувьтай явагдаж байна
2018-09-21

Есдүгээр сарын 21-ний байдлаар 22,1 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 34,7 мянган га-гаас 54,2 мянган тонн үр тариа, 7,7 мянган га-гаас 103,3 мянган тонн төмс, 4,4 мянган га-гаас 52,7 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 10,2 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 54-60 хувьтай явагдаж байна.
2018-09-21

Есдүгээр сарын 21-ний байдлаар 22,1 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 34,7 мянган га-гаас 54,2 мянган тонн үр тариа, 7,7 мянган га-гаас 103,3 мянган тонн төмс, 4,4 мянган га-гаас 52,7 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 10,2 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 54-60 хувьтай явагдаж байна.
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр, 26-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говь, Их нуруудын хотгор, говийн бүсийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 10-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар сэрүүсэх тул нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, малчид, тариаланчид та бүхэн цаг агаарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, ажлаа зөв зохион байгуулна уу.
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БАГЦ МЭДЭЭЛЭЛ
2018 оны газар тариалангийн салбарын зорилт /2018.04.04/
2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д улаанбуудай, 13 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн.
2018 оны ургацын урьдчилсан баланс /2018.08.24/
Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон юм.
ХХААХҮ-ийн сайд, Ургацын улсын комиссын дарга Б.Батзоригийн газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, тариаланчдад хандан өгсөн зөвлөмж /2018.08.24/
Ургац хураалтын үед аймаг бүрт Ургацын штаб байгуулж, Улсын ургацын комисстой хамтран шуурхай ажиллаж байна. Ийнхүү тарианы болц, хүн хүч, техникийн хангамж, намрын цаг агаарын төлөв байдлыг харгалзан ургацыг технологийн дагуу богино хугацаанд хураан авахад нь зориулж, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, тариаланчдад хандан ХХААХҮ-ийн сайд, Ургацын улсын комиссын дарга Б.Батзориг дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
- - Үр тариа, буудайг бүрэн болцоос хойш 7-10 хоногийн дотор хураах
- - Хаягдал аль болох бага байлгахын тулд нэг талбайг 4-7 хоног, аж ахуй нэгжийн хэмжээнд 10-15 хоногт ургац хураалтыг дуусгах
- - Оройтож боловсорсон ногоон тариад захалгаа хийх, зурваслан хадаж салхилуулах, шаардлагатай үед ангилан хадах бэлтгэлийг хангах
- - Хураалтын техникүүдийг сүрэл цацагч төхөөрөмжөөр тоноглох, сүрлийг талбайд бүрэн цацах
- - Намрын цаг уурын төлөв байдалтай хураах арга, хугацааг уялдуулж зөв төлөвлөх
- - Хураах техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, техникийн хангамжийг бүрдүүлэх
- - Тарианы болц, өндөр, нам, өтгөн, шингэнийг харгалзан талбай нэг бүрд хураах техникийн хадах ба цайруулах ангийн тохируулгыг зөв хийх, үүнд хяналт тавих
- - Боловсон хүчин, техникийн операторчдын тогтвор суурьшил, мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, хураах талбайд техникийн зөв тохиргоо хийх чадвар эзэмшүүлэх
- - Үтрэм, элеватор, зоориндоо ариутгал хийх
- - Тариалангийн талбайг хашаажуулах, хамгаалах зэрэг ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг нийт газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, тариаланчдад зөвлөж байна.
Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг орон нутгийн удирдлагуудад өгсөн чиглэл /2018.09.20/
Цасан шуурганд мал уруудаж ургацыг сүйтгэхээс сэргийлэх талаар орон нутгийн удирдлага ард иргэдийг дайчлан зохион байгуулах
Ургац хураалтын шатахууны зарцуулалт өсөх тул хангамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах
Налсан тариаг хураахад зориулсан иш өргөгч, морозовын соёо зэрэг нэмэлт эд ангийг нийлүүлэх ажлыг ТЭДС, дилер аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулах
Хураасан төмс, хүнсний ногоог хөлдөхөөс хамгаалж хучих, яаралтай зоорилох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх
Газар тариалангийн бүс нутгийн цаг үеийн нөхцөл байдал /2018.09.21/
Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Түшиг суманд бага зэрэг бусад сумын нутагт 25-30 см зузаан цас орсон.
Үтрэмд байгаа буудайг яаралтай ТЭДС-д тушаах, үтрэмийг чөлөөлж, чийгтэй буудайг хатаах арга хэмжээ авах бэлтгэлийг хангах, шатахууны нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Учир нь замын байдал хүндэрчээ.
Төв аймгийн Эрдэнэсант цасгүй, Сүмбэр сум бага зэрэг цастай. Жаргалант, Цээл, Угтаалцайдам, Борнуур, Баянчандмань, Баянцогт суманд цастай. Жаргалант, Борнуур сум хамгийн их цастай буюу 30 см орчим зузаан цас орсон байна.
Дархан-Уул аймаг цастай байгаа ч хайлж байна.
Хөвсгөл, Булган аймагт цас бага орсон бөгөөд цагийн байдал хүндрээгүй.
Одоогийн байдлаар сумдын Ургацын штаб Улсын ургацын комисстой хамтран тариалангийн талбайд мал орохоос хамгаалах арга хэмжээ авч, газар дээр нь шуурхай ажиллаж, мэдээ мэдээллээ дор бүрд солилцож байна.
Газар тариалангийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ /2018.08.28/
Засгийн газрын 2018 оны тавдугаар сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар Засгийн газар малчид, тариаланчдын дундах он удаан жилийн зөрчил, маргаанд цэг тавих түүхэн шийдвэр гаргасан. Энэ бол 7 аймгийн 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоосон явдал юм. Уг шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Орхон, Төв аймгийн Цээл, Сүмбэр, Баянцогт, Булган аймгийн Хутаг-Өндөр, Орхон аймгийн Жаргалант зэрэг газар тариалангийн бүс нутагт хашаа барих ажлыг эхлүүллээ. Цаашид ойн зурвас татах, хашаажуулах ажлыг үе шаттай авч хэрэгжүүлнэ.
Хаврын тариалалтын ажилд тариаланчдад дэмжлэг үзүүлэх, тариалалтыг хэвийн явуулах бүхий л нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаараа дамжуулан 3,4 сая литр шатахууныг хөнгөлөлттэй нөхцөлөөр олголоо. Мөн үр, сортын шинэчлэл хийх замаар га-гаас авах ургацыг нэмэгдүүлэх зорилгоор 5,9 мянган тонн буудайн элит үрийг ОХУ-аас импортоор оруулж ирэн, 2015-2017 онд тохиолдсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас тариалангийн салбар санхүүгийн хүндрэлд орсныг харгалзан тариаланчдад хямд үнээр нийлүүлэв.
Усалгаатай талбайн хэмжээг жил бүр нэмэгдүүлэх зорилтыг хангахын тулд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий, Хөвсгөл аймагт тус бүр хүнсний ногоо, тэжээлийн таримлын чиглэлээр услалтын систем байгуулахаар ажиллаж байна. Мөн 1100 га талбайг услах хүчин чадал бүхий үр тарианы усалгааны тоног төхөөрөмжийг БНХАУ-ын санхүүжилтээр тус улсаас нийлүүлэхээр болов. Эдгээр нь усалгаатай газар тариаланг хөгжүүлэх эхний алхам юм.
Техник, технологийн шинэчлэлийн хүрээнд ОХУ, ХБНГУ, Беларусь Улсын шалгарсан техник, тоног төхөөрөмжийг оруулж ирэхээр хэлэлцээ хийж байна. Энэ ажил эхнээсээ үр дүнгээ өгч, 2018 оны наймдугаар сарын 6-нд газар тариалангийн зориулалттай 20 гаруй нэр төрлийн 200 орчим шинэ техник, тоног төхөөрөмжийг ОХУ-аас хүлээн авлаа. Эдгээр тоног төхөөрөмжийг тариалан эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд жилийн 4,62 хувийн хүүтэй, урьдчилгаа төлбөртэй, 60 сарын хугацаанд түрээсийн гэрээ байгуулан олгоно. Ингэснээр намрын ургац хураалтад шаардлагатай техникийн хүчин чадал бүрдсэн гэж үзэж байна.
Энэ бүхэн нь газар тариалангийн салбарт баримтлах Засгийн газрын бодлого маш тодорхой, дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлж буйн гол илрэл. Тиймээс ч 2018 оны намар ургац алдах бүхий л эрсдэлээс урьдчилан сэргийлж, сайн ургац авахаар эрчимтэй ажиллаж байна. Энэ ч үүднээс ургац хураалтын ажлыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулах зорилгоор улсын ургацын комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад албан даалгавар өгч, үр тарианы байдал, хураалтад анхаарах асуудлаар аймаг, орон нутгийн удирдлага, аж ахуй нэгж, иргэдэд хандан зөвлөмж хүргүүлсэн гэдгээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг илэрхийллээ.
Эх сурвалж: ХХААХҮЯам
Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав
2018-09-01

Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК, Бүгд Найрамдах Энэтхэг улсын (БНЭУ) Экспортын зээлийн даатгалын корпораци (ECGC Ltd) -тай 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
2018-09-01

Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК, Бүгд Найрамдах Энэтхэг улсын (БНЭУ) Экспортын зээлийн даатгалын корпораци (ECGC Ltd) -тай 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт тусгасан хамтын ажиллагааг хэрэгжүүлснээр талууд Монгол, Энэтхэгийн худалдааг дэмжих зорилгоор худалдаа бизнесийн салбарын мэдээлэл солилцох, харилцан туслалцаа үзүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах замаар туршлага хуваалцах, даатгал болон давхар даатгалын салбарт хамтран ажиллах юм.

Тус корпораци нь 1957 онд БНЭУ-ын Засгийн газрын санаачилгаар улсаас гарч буй экспортыг дэмжиж, зээлийн эрсдэлийн даатгалын үйлчилгээ үзүүлэхээр байгуулагдсан. ECGC Ltd нь Экспортыг дэмжигч байгууллага төдийгүй Энэтхэгийн экспортлогчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зээлийн даатгалыг хийдэг. Одоогийн байдлаар экспорлогчдод болон арилжааны банкуудад зориулсан экспортын богино, дунд, урт хугацааны нөхцөлтэй 31 төрлийн бүтээгдэхүүнийг санал болгож байна. Экспортын зээлийн даатгалын үйлчилгээ болон худалдааны бусад төрлийн үйлчилгээгээр арвин туршлагатай тул Монгол Улсад “Экспортын зээлийн даатгал”-ыг нэвтрүүлэхэд өөрийн туршлага, мэдлэгийг хуваалцах ХААДД ХК-тай харилцан идэвх чармайлт гаргаж ажиллахаа мэдэгдсэн юм.
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-д БНХАУ-ын SINOSURE-ын төлөөлөл айлчиллаа.
2018-07-30

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-д БНХАУ-ын Экспортын зээлийн даатгалын корпораци SINOSURE-ийн төлөөлөл 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр айлчилж, уулзалт хийлээ.
2018-07-30

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-д БНХАУ-ын Экспортын зээлийн даатгалын корпораци SINOSURE-ийн төлөөлөл 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр айлчилж, уулзалт хийлээ.
Уулзалтад SINOSURE корпорацийн зүгээс Эрсдэлийн удирдлагын газрын дарга хатагтай Тао Жианчун тэргүүтэй 4 хүн, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-аас Экспортын даатгалын газрын дарга Б.Батбаяр тэргүүтэй 3 хүн оролцож, тус тусын байгууллагынхаа талаар танилцуулан, МУ-ын экспортын одоогийн нөхцөл байдал болоод нийт ажиллах хүчний 53%-ийг бүрдүүлж буй хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ажилладаг экспортлогч аж ахуй нэгж, иргэдэд экспортын даатгалыг авч хэрэгжүүлснээр экспортын төрөлжилт, эдийн засгийн хөгжил болон ажил эрхлэлтэд ямар ач холбогдолтой болох тухай ярилцаж, цаашид хамтрын ажиллах боломж бололцооны тухай хэлэлцэв.
SINOSURE корпораци нь Экспортын зээлийн даатгалын дэлхийд тэргүүлэгч 4 байгууллагын нэг бөгөөд БНХАУ-ын гадаад эдийн засаг, худалдааг хөгжүүлэх, хамтын ажиллагааг нь сайжруулах зорилгоор 2001 онд байгуулагдсан, төрийн дэмжлэгтэй байгууллага юм.
Тус байгууллагын зээлийн мэдээллийн санд 10 сая компани, 40 мянган банк, 800 гаруй салбарын талаар мэдээлэл байдаг ба 200 гаруй бүс нутаг, улсын эрсдэлийн талаар мэдээлэлтэй, өргөн баялаг туршлагатай аж.
Дашрамд дурьдахад манай улсын нийт экспортын 87.8 % нь БНХАУ руу чиглэдэг бөгөөд уул уурхайн бус салбарт ажиллаж буй аж ахуй нэгжүүд даатгалд хамрагдаж БНХАУ-ын худалдан авагч байгууллагуудын төлбөр төлөх чадвар, зээлийн найдвартай байдлын талаар мэдээллийг авснаар өөрсдийнхөө бараа, бүтээгдэхүүнийхээ авлагад санаа зоволгүй ажиллах боломж бүрдэх билээ.
Хотол олноороо сайхан наадаарай
2018-07-10

2018-07-10

Малын индексжүүлсэн даатгалын талаар олон улсад танилцууллаа
2018-07-06

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулсан "Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал" 2018 оны 7 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.
2018-07-06

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулсан "Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал" 2018 оны 7 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.
“Гамшгийн эрсдэлийг бууруулснаар тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор болсон хуралд Ази, Номхон далайн орны 50 улс орон, олон улсын байгууллага, Засгийн газар хоорондын байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, шинжлэх ухааны, боловсролын зэрэг байгууллагын нийт 3000 гаруй төлөөлөгч оролцсон юм. Монгол Улсад хуралдаж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал урьдчилан сэргийлэх асуудлыг нийт хэлэлцүүлгийнхээ цөм болгон авч үзэж байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэг томоохон хэсэг нь даатгал болохыг Азийн улсуудын гамшгаас хамгаалах байгууллагууд нэгэнт хүлээн зөвшөөрч, энэ чиглэлээр үнэлгээ дүгнэлт, судалгаа тооцооллын ажлуудыг хийж байна.
Бага хурлын үеэр “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдвээр салбар хуралдаан болж, Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК-ийн Андеррайтингийн газрын дарга Т.Оюунбат хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй эрсдэл, тэр дундаа мал аж ахуйн салбарт тулгамдаж буй ган, зуд зэрэг эрсдэлүүдээс хамгаалах даатгалын хэрэгжилтийн талаар Азийн бага хурлын төлөөлөгчдөд танилцуулж, илтгэл тавилаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт байгаль, цаг уурын нөхцөл байдал чухал хүчин зүйл болдог. Ган, зуд, үер, ой хээрийн түймэр, салхи, шуурга гээд байгалийн гамшигт үзэгдэл, давагдашгүй хүчин зүйлд мэдрэмтгий. Мөн хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй цөлжилт нэрвэгдэх, мал, амьтан, ургамлын халдварт өвчин гарах, хөнөөлт мэрэгчид, шавьжнаас болж хохирол амсах нь бий.
Гантай зун малчид нутаг сэлгэн нүүдэллэдэг бол зудтай өвөл малчдын амьжиргаа буурч, хөдөөнөөс хот руу шилжих, түүнийгээ дагасан хүндрэлтэй асуудлууд урган гарч байна. Гантай үед усан хангамж тулгамдсан асуудал болдог бөгөөд орон нутагт худгийн тоог 50 мянгад хүргэх шаардлагатай байна. Бэлчээрийн даацад нөлөөлж буй нэг хүчин зүйл нь үлийн цагаан оготно, царцааны хөнөөл гэж үздэг учраас тэдгээртэй тэмцэж байгаа ч хүч, хөрөнгө дутаж байна.
Ийнхүү салбар хуралдаанаар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр улс орнуудын тэргүүн туршлага, ололт амжилтын талаар харилцан туршлага солилцож, тулгамдаж буй асуудлаа хэлэлцсэн юм. 4 өдөр үргэлжилсэн "Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал" амжилттай болж өндөрлөлөө.
MEFIN-ий улсуудын гамшгийн эрсдэлийг даатгалаар бууруулах талаар явуулж буй сорилт, туршлагын гарын авлага
2018-07-04

Монгол Улсад хуралдаж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал урьдчилан сэргийлэх асуудлыг нийт хэлэлцүүлгийнхээ цөм болгон авч үзэж байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэг томоохон хэсэг нь даатгал болохыг Азийн улсуудын гамшгаас хамгаалах байгууллагууд нэгэнт хүлээн зөвшөөрч, энэ чиглэлээр үнэлгээ дүгнэлт, судалгаа тооцооллын ажлуудыг хийж байна.
2018-07-04

Монгол Улсад хуралдаж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал урьдчилан сэргийлэх асуудлыг нийт хэлэлцүүлгийнхээ цөм болгон авч үзэж байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэг томоохон хэсэг нь даатгал болохыг Азийн улсуудын гамшгаас хамгаалах байгууллагууд нэгэнт хүлээн зөвшөөрч, энэ чиглэлээр үнэлгээ дүгнэлт, судалгаа тооцооллын ажлуудыг хийж байна.

Хүртээмжтэй даатгалын асуудлаарх харилцан мэдлэг, туршлага солилцох сүлжээ буюу MEFIN (The Mutual Exchange Forum on Inclusive Insurance)-ий улсууд гамшгийн эрсдлийн даатгал, түүний хяналт зохицуулалт, бизнесийн загвар, чадавхи бий болгох болон гамшгаас урьдчилан сэргийлэх, даатгуулах талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг дээшлүүлэх гэсэн үндсэн чиглэлүүдээр тодорхой санаачилга, туршлага бий болгож харилцан солилцоод байна. MEFIN-ий ажлын албанд нэгтгэн боловсруулсан “Гамшгийн эрсдэлийн даатгалын гарын авлага” (Disaster Risk Insurance Manual, DRIM)-д тус сүлжээний улсууд болох Монгол, Индонези, Вьетнам, Филиппин, Балба, Шри Ланка улсуудад учирч буй эрсдлүүд, тэдгээрийн онцлог, гамшгийн эрсдлийг бууруулах талаар Засгийн газраас явуулж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг нэг бүрчлэн танилцуулж, даатгалын аргаар гамшгийн эрсдэлийг бууруулах эрэлхийлэл, сорилт, туршлагуудыг тоймлон танилцуулж буй юм.
Хэдий сүлжээний улсууд харилцан солилцож буй ч энэхүү туршлага, санаачилгын гарын авлагыг гамшгийн эрсдэл, ялангуяа байгалийн гамшгийн ижил төстэй нөхцөл бүхий улс орнууд татан авч, судлан үзэхэд нээлттэй юм. НҮБ-аас баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сэндайн үйл ажиллагааны хүрээ”-нд Засгийн газрууд үр дүнд чиглэсэн шат дараатай бодлого, стратегийг хэрэгжүүлэх, сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж буй энэ үед MEFIN-ий улсуудын туршлага, санаачилга нэмэр болох нь гарцаагүй юм. Учир нь гарын авлагад эрсдлийг үнэлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, стратегийг хэрэгжүүлсний дараа үлдэж буй эрсдлийг хэрхэн арилгах, даван туулах болон эрсдэлийг бууруулах санхүүгийн арга хэрэгслүүд зэрэг олон асуудлыг тусгасан байна.
MEFIN бол Азийн орнуудын даатгалын зохицуулагч байгууллагууд хоорондоо мэдлэг, сайн туршлагыг солилцох зорилгоор бий болгосон хамт ажиллагааны бүтэц юм.

“ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ БА НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-2018” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2018-05-07

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2 дахь жилдээ “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгийг 5 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа.
2018-05-07

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2 дахь жилдээ “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгийг 5 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа.
Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон бусад төлөөлөгчид оролцлоо. Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Эрдэнэт үйлдвэр ХХК болон Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн ажиллагсадтай өндөр хурдны интернэтээр шууд холбогдож, мэндчилгээ дэвшүүлэв.
Уг өдөрлөгт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 75 хуулийн этгээд оролцож, 2017 онд гаргасан эдийн засгийн эерэг үзүүлэлтийг сайжруулах, гаргасан ололт амжилтаа бататгах, харилцан туршлага солилцон үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй сурталчиллаа. 2017 онд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 72 хувь нь 859 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Төрийн өмчит компаниуд 2016 онд 4,6 их наяд төгрөгийн орлого олж, 4,9 их наяд төгрөгийн зардал гаргаж 380 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол 2017 онд 7 их наяд төгрөгийн орлого олж, 5,9 их наяд төгрөгийн зардал гаргасан. 2017 онд 12,6 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлсэн нь 2016 онынхоос 3 дахин нэмэгдсэн. Мөн авлага 2017 онд 11,5 тэрбум төгрөгөөр, өглөг 736 тэрбум төгрөгөөр бууруулсан амжилтаа олон нийтэд танилцууллаа.
Өдөрлөгт нийт хамт олноороо идэвх санаачлагатай, үр бүтээлтэй оролцсон 4 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг “ТОП”-оор өргөмжлөв. ТОП 4 аж ахуйн нэгжид “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “МИАТ” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ шалгарлаа. Мөн өдөрлөгийн үеэр 2017 оны зорилтот түвшин, эдийн засгийн үзүүлэлтээрээ амжилттай ажилласан төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 11 хуулийн этгээдийн удирдлагыг шагнав.
Өдөрлөгийн хүрээнд төрийн өмчийн удирдлага, зохион байгуулалт болон төрийн өмчийн хууль эрх зүйн орчинд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, тэдгээрийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч, ТУЗ-ийн хараат бус гишүүдэд сургалт, семинар зохион байгууллаа.
Цаашид үйл ажиллагаа олон нийтэд тогтмол сурталчлах, өмч хувьчлалын талаар мэдээлэл өгөх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэлээр худалдан авалт хийх, тендерийг ил тод, цахимаар хэрхэн зохион байгуулах талаарх сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулна.
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн ажилтнууд “Газар тариалангийн тогтвортой хөгжил” улсын тариаланчдын зөвлөгөөнд оролцлоо
2018-04-04

Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК-ийн ажилтнууд 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан “Газар тариалангийн тогтвортой хөгжил” тариалынчдын улсын зөвлөгөөнд оролцлоо. Уг зөвлөгөөний үеэр манай ажилтнууд Монгол улсын газар тариалангийн үндсэн бүтээгдэхүүн болох улаан буудайг тариалж буй иргэд, аж ахуй нэгжүүдийг урьдчилан сэргийлэх боломжгүй нэр бүхий эрсдэлээс хамгаалж, санхүүгийн орлогын найдвартай байдлыг нь хангах зорилгоор компанийнхаа 2016 оноос хойш хариуцан зохион байгуулж буй “Нэрлэсэн эрсдэлт улаан буудайн даатгал”-ын бүтээгдэхүүнийхээ талаар тариаланчдад танилцуулж, мэдээ мэдээлэл өгсөн юм.
2018-04-04

Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК-ийн ажилтнууд 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан “Газар тариалангийн тогтвортой хөгжил” тариалынчдын улсын зөвлөгөөнд оролцлоо. Уг зөвлөгөөний үеэр манай ажилтнууд Монгол улсын газар тариалангийн үндсэн бүтээгдэхүүн болох улаан буудайг тариалж буй иргэд, аж ахуй нэгжүүдийг урьдчилан сэргийлэх боломжгүй нэр бүхий эрсдэлээс хамгаалж, санхүүгийн орлогын найдвартай байдлыг нь хангах зорилгоор компанийнхаа 2016 оноос хойш хариуцан зохион байгуулж буй “Нэрлэсэн эрсдэлт улаан буудайн даатгал”-ын бүтээгдэхүүнийхээ талаар тариаланчдад танилцуулж, мэдээ мэдээлэл өгсөн юм.
Газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд, салбарын эрдэмтэн судлаачид төрийн байгууллагын хамтарсан зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ жил бүр хаврын тариалалтын өмнө зохион байгуулдаг. Энэ удаагийн улсын зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн 700 гаруй тариаланч, ногоочид, жимсчид оролцож 2018 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, технологийн талаар санал солилцон байна.

“Газар тариалангийн тогтвортой хөгжил” тариаланчдын улсын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн “Монголын тариаланчдын үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч Ж.Энхбаяр нар үндсэн илтгэл тавьж, зөвлөгөөний үеэр Засгийн газрын “Хүнсний ногоо, Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрүүдийн нээлтийн арга хэмжээ болсон юм.
ХХААХҮ-ийн сайд Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой 2019 онд тохиож байгаатай холбогдуулан Засгийн газраас ой угтсан “Атар-60” хоёр жилийн 19 бүтээлч ажлын төлөвлөгөөг батлан гаргаж хэрэгжилтийг зохион байгуулж эхэлсэн талаараа тариаланчдад мэдээлэл өгч энэхүү ойгоо хөгжлийн төлөөх бүтээлч ажлаар угтахыг уриаллаа. “Газар тариалангийн тогтвортой хөгжил” тариаланчдын улсын зөвлөгөөн Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, Үр тариа гэсэн хоёр салбарын үйлдвэрлэл тулгамдсан асуудлыг хэлэлцэх салбар хуралдаанаар үргэлжилсэн байна.

Үр тариа үйлдвэрлэлийн салбар хуралдааны үеэр ХХААХҮЯамны ГТБХЗГазрын дарга Ц.Болорчулуун нь Улаанбуудайн даатгалын ач холбогдол, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч нийт тариаланчидийг даатгалд хамрагдахыг нийт тариаланчиддаа уриалсан юм.

“ХӨДӨӨ АЖ АХУЙН ДАВХАР ДААТГАЛ”ХК-ИЙН ХОЛБОГДОХ АЖИЛТНУУД ТӨВ АЙМГИЙН ҮР ТАРИА ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ, ДААТГАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЛАА.
2018-03-26

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Энхтайван тэргүүтэй андеррайтингийн газрын холбогдох ажилтнууд 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Төв аймагт зохион байгуулагдсан “Аймгийн үр тариа үйлдвэрлэгчдийн зөвлөлдөх уулзалт”-д оролцож, Андеррайтингийн газрын дарга Т.Оюунбат компанийнхаа хариуцан хэрэгжүүлж буй улаанбуудайн даатгалын бүтээгдэхүүнийхээ талаар танилцууллаа.
2018-03-26

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Энхтайван тэргүүтэй андеррайтингийн газрын холбогдох ажилтнууд 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Төв аймагт зохион байгуулагдсан “Аймгийн үр тариа үйлдвэрлэгчдийн зөвлөлдөх уулзалт”-д оролцож, Андеррайтингийн газрын дарга Т.Оюунбат компанийнхаа хариуцан хэрэгжүүлж буй улаанбуудайн даатгалын бүтээгдэхүүнийхээ талаар танилцууллаа.
Уг уулзалтад Төв аймгийн тариалан эрхлэгчид, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Экспортыг дэмжих төсөл болон бусад холбогдох албаны хүмүүс газар тариаланг мэрэгчдээс хамгаалах, уринш бэлдэх, үр суулгах, тариалангийн салбарт шаардлагатай байгаа бодлого зохицуулалт ажлууд, цаг агаар, тариалангийн даатгал гэх мэт 2018 оны тариалалттай холбоотой чухал асуудлуудаар илтгэл тавьж, мэдээлэл солилцсон юм.
Г.Наранчулуун: 44 мянган төл хүлээж аваад байна
2018-03-12

Хүйтний эрч суларч, зарим нутгаар нэмэх хэмд шилжсэн ч өвөлжилт хүндэрсэн аймгууд олон байгаа юм байна. Мөн мал төллөлт эхэлж, эхний төлөө зарим аймгийн малчид хүлээж аваад байгаа юм байна. Мал төллөлт, хаваржилтын талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуунаас тодрууллаа.
2018-03-12

Хүйтний эрч суларч, зарим нутгаар нэмэх хэмд шилжсэн ч өвөлжилт хүндэрсэн аймгууд олон байгаа юм байна. Мөн мал төллөлт эхэлж, эхний төлөө зарим аймгийн малчид хүлээж аваад байгаа юм байна. Мал төллөлт, хаваржилтын талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуунаас тодрууллаа.
-Аймаг, орон нутгийн хувьд өвөлжилт ямар байна вэ?
-Нийт нутгийн 40 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Тодруулбал, Увс, Ховд, Дорнод аймгийн хойд нутгуудаар цастай, бусад хэсгээр цас багатай байна. Сүүлийн өдрүүдэд цаг агаар дулааны хэм өссөнтэй холбогдуулан шар усны үер буух төлөвтэй байна. Тиймээс иргэд, малчид шар усны үерээс хамгаалах урьдчилсан арга хэмжээ авах шаардлагатай байна. Ялангуяа үхсэн малын сэг, зэмийг устгах арга хэмжээг орон нутгийн удирдлага малчид хамтран хэрэгжүүлэхгүй бол халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй байна.
-Өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс, тэжээлийн хангалтыг яаж хүргүүлж байна вэ?
-Энэ жил гарч байгаа ганц хүндрэл бол тэжээлийн хомсдол байсан. ОХУ-аас 50 мянган тонн тэжээл татах, сонгон шалгаруулалтад 34 аж ахуй нэгж шалгарсан. Одоогоор 26 тэрбум төгрөгийг зарцуулж, 31 мянган тонныг ОХУ-аас оруулж ирээд байна. Аж ахуй нэгжүүдээр дамжуулан 17 мянган тонныг борлуулжээ. Үүний үр дүнд тэжээлийн хомсдол буурсан. Мөн ОХУ-аас 216 мянган тонн улаанбуудай импортолж байгаа бөгөөд тэжээлийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болох юм.
-Энэ жил хичнээн төл хүлээж авахаар тооцоолсон бэ?
-Оны эхэнд 28 сая хээлтэгч тоологдсон бөгөөд 22 сая орчим төл хүлээж авах байх гэсэн төлөв гарсан. Одоогийн байдлаар 44 мянган эх мал төллөж, 44 мянган төл бойжиж байна. Хаврын улиралд салхитай, хавсаргатай байснаас зүй бус малын хорогдол ихэсдэг. Гэхдээ энэ жилийн хувьд сүүлийн жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага байгаа юм. Улсын хэмжээнд нэг хувь буюу 751 мянган мал зүй бусаар хорогдсон байна. Баянхонгор, Ховд зэрэг аймгуудад хамгийн их тооны мал хорогдсон байна.Малчид шар будааны зутан, каш, хар цай зэрэг нэмэлтээр хооллох, эх малыг нь шинэ өвс, тэжээлээр тэжээх зэрэг малчид өөрсдөө хариуцлагатай байж чадвал төл алдах эрсдэлээс хамгаалагдана. Хамгийн чухал нь малчид цаг агаарын мэдээ, мэдээллийг цагт нь хүлээж авах шаардлагатай байна. Цаг агаарын урьдчилсан мэдээнд тулгуурлан өдөр тутмын мэдээг цаг алдалгүй авч, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь чухал.

Г.Энхтайван: Монгол Улс Экспортын зээлийн агентлагтай болно
2018-02-27

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайвантай ярилцлаа. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран уул уурхайн бус салбарын ЖДҮ эрхлэгчдийн экспортын чадавхыг бэхжүүлэх болон экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх зорилготой төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь “Экспортыг дэмжих төсөл” юм. Уг төслийн хүрээнд экспортлогчдыг санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилготой “Худалдааны зээлийн даатгал” хэмээх шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх ажлыг “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Экспортын даатгалын газар хариуцан ажиллаж байгаа юм байна.
2018-02-27

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайвантай ярилцлаа. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран уул уурхайн бус салбарын ЖДҮ эрхлэгчдийн экспортын чадавхыг бэхжүүлэх болон экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх зорилготой төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь “Экспортыг дэмжих төсөл” юм. Уг төслийн хүрээнд экспортлогчдыг санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилготой “Худалдааны зээлийн даатгал” хэмээх шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх ажлыг “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Экспортын даатгалын газар хариуцан ажиллаж байгаа юм байна.
-Ярилцлагынхаа эхэнд уншигчдадаа сонирхуулж өөрийн байгууллагын талаар товч танилцуулахгүй юу?
-“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь 2014 онд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Засгийн газрын 280 дугаар тогтоолоор байгуулагдсан, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц бөгөөд анхны давхар даатгалын компани юм. Одоогоор Малын индексжүүлсэн даатгал, тариалангийн даатгал болон бусад хэлбэрийн давхар даатгал хийдэг. 2017 онд Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон Улсын Хөгжлийн Ассоциаци хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй Экспортыг дэмжих төслийн нэгдүгээр бүрэлдэхүүн хэсэг болох экспортын санхүүгийн бүтээгдэхүүн гаргах, экспортын даатгалын охин компани байгуулахаар зорин ажиллаж байна.
-Сүүлийн үед экспортыг солонгоруулах талаар эдийн засагчдын дунд их ярих болсон. Энэ хүрээнд хийгдэж буй ажил бол Экспортыг дэмжих төсөл гэж ойлгож байна. Төслийн тухай уншигчдадаа сонирхуулбал?
-Экспортыг дэмжих төсөл нь 2017 оны гуравдугаар сард нээлтээ хийсэн, Дэлхийн Банкны Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа, 4.5 жилийн хугацаанд үргэлжлэх төсөл юм.
Уг төсөл нь уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн экспортын чадавхыг бэхжүүлэх, гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломжийг нэмэгдүүлэх зорилготой. Бүтцийн хувьд экспортын шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, экспортын өрсөлдөөнийг дэмжих, төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд энэ хүрээнд холбогдох ажлуудыг хийнэ.
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь “Худалдааны зээлийн даатгал” хэмээх санхүүгийн шинэ үйлчилгээг Монголынхоо экспортлогчдод хүргэх үүргийг хүлээн ажиллаж байгаа нь бидний хувьд итгэл хүлээсэн, хариуцлагатай ажил болж байна.
-"Худалдааны зээлийн даатгал”-ын бүтээгдэхүүнийг хийж, хүмүүст хүргэх ажлыг танай компани хариуцаж байгаа гэж хэллээ. Энэ нь ямар бүтээгдэхүүн болох талаар манай уншигчдад мэдээлэл хүргэхгүй юу?
-Уг даатгалыг товчхондоо бараа, үйлчилгээ экспортолж буй аж ахуй нэгжийг бараагаа борлуулсны дараа худалдан авагчаасаа төлбөрөө авч чадахгүй болох эрсдэлээс хамгаалдаг даатгал гэж ойлгож болно. Олон улсад худалдааны зээлийн даатгал гэж нэрлэдэг. Мөн экспортын зээлийн даатгал ч гэдэг.
-Энэ даатгалын талаар анх удаа сонсож байна. Монголд уг төслийг хэрэгжүүлж, экспортын даатгалыг хийх болсон шалтгаан юу вэ?
-Ер нь улс орнууд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих үүднээс экспортоо бодлогоор дэмждэг. Эдийн засгаа хүнд нөхцөл байдлаас гаргахын тулд нэн тэргүүнд экспортын салбараа дэмжиж, түүгээр дамжуулан нийт эдийн засгаа хөл дээр нь босгосон олон улс орон байна. Өнөөдөр дэлхийд хөгжингүй гэгдэж буй орнууд бүгд дэлхий дахины бараа, үйлчилгээг нийлүүлэгч орнууд байгаагаас үүнийг харж болно.
Манай улсад уул уурхайн бус экспортын салбаруудад анхаарч, бодлогоор хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Нийт экспортын орлогын 87 хувийг дан ганц уул уурхайн салбараас бүрдүүлж, экспортын бүтээгдэхүүний 85 хувийг БНХАУ-руу гаргадаг.
Нэг үгээр манай улсын экспортын салбар ганцхан олсноос зүүгдээстэй байна гэж хэлж болно.
Ийм үед уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл нь Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг эмзэг, өрсөлдөх чадвар сул, хямралд өртөх эрсдэлтэй болгож байгаа юм.
Нөгөөтэйгүүр, Монгол Улс далайд гарцгүй, хоёр их гүрний дунд хашигдсан, дэд бүтцийн хөгжил, экспортын төрөлжилт тааруу, түүхий эд давамгайлж байгаа зэрэг нь экспортын барааны өрсөлдөх чадварыг бууруулж, экспортын салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа. Бидний өмнө энэ салбарт тулгамдаад буй асуудлуудаа шийдэхэд зайлшгүй хийх шаардлагатай олон ажил байгаагийн нэг нь уг төслийн хүрээнд зах зээлд нэвтрүүлэх гэж буй экспортын даатгал юм.
-Экспортын зээлийн даатгалыг хийж эхэлснээр ямар ач холбогдолтой вэ?
-Нэгдүгээрт экспортлогчдын орлогыг баталгаажуулж, дэлхийн зах зээлд итгэлтэй, зоригтой ажиллах нөхцлийг бүрдүүлнэ. Ингэснээр худалдан авагчийн найдваргүй байдлаас болж дампуурах вий гэсэн айдас алга болж, шинэ зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж, экспортоо нэмэгдүүлэн, үйлдвэрлэлийнхээ цар хүрээг өргөтгөх боломж нээгдэнэ. Үйлдвэрлэл өргөжихийн хэрээр шинэ ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл бууран, хүмүүсийн амьжиргаа сайжрах, эдийн засгийн хүртээмжтэй өсөлт бий болж, гадаад худалдааны ашиг нэмэгдэх ач холбогдолтой.
Өнөөдөр манай арилжааны банкууд зээлийн болон хадгаламжийн үйлчилгээ үзүүлдэг ч худалдааны санхүүжилтийн үйлчилгээ нь хүрэлцээтэй биш байдаг, санхүүжилтийн зээл олголоо ч өндөр хүүтэй, барьцаа хөрөнгө шаарддаг. Энэ нь манай экспортлогчдод зээл авч, шаардлагатай түүхий эд, ажлын хөлсийн зардлыг төлөх, худалдан авагчийнхаа захиалсан барааг цаг тухайд нь үйлдвэрлэхэд нэг ёсны хязгаарлалт болж байна л даа.
Олон улсад бол экспортлогчид банкнаас эргэлтийн хөрөнгийн зээл авахдаа экспортын зээлийн даатгалын гэрээгээ барьцаанд тавьдаг. Ингэснээр санхүүгийн асуудлаа шийдэж, худалдан авагчид бараагаа нийлүүлэх боломжтой болдог.
Хоёрдугаарт, улс орны эрх ашгийн хувьд Экспортын зээлийн даатгал нь уул уурхайн салбар хэт давамгайлж, урд хөршийнхөө эрэлт хэрэгцээ, зах зээлээс хэт хамааралтай болсон экспортын салбарын эмзэг байдлыг бууруулж, эдийн засгаа солонгоруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэх юм.
-Та экспортын зээлийн даатгалыг эдийн засгаа солонгоруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж хэллээ. Үүний талаар илүү дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Манай улс бол хөдөө аж ахуйн орон. Байгаль, цаг уурын өвөрмөц тогтоцтой учраас энэ давуу талаа ашиглаж дан ганц уул уурхай бус ноос ноолууран бүтээгдэхүүн, органик мах, чацаргана, эмчилгээний чанартай гоо сайхны болон хүнсний бүтээгдэхүүнүүд гээд олон нэр төрлийн барааг экспортлох, төрөлжилтийг бий болгох бүрэн боломж байна.
Гэхдээ бэрхшээл ч бий. Даатгалын бүтээгдэхүүнээ боловсруулах судалгааны үеэр бид цөөнгүй жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгжтэй уулзаж, ярилцсан. Бараагаа экспортод гаргая гэхэд олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, холбогдох чанарын болон бусад сертификат авах, найдвартай зах зээл, худалдан авагчаа олох, худалдан авагчаасаа төлбөрөө найдвартай хүлээн авах тал дээр бэрхшээл тулгардаг тухай тэд ярьж байсан.
Өнөөгийн байдлаар манай экспортын баримжаатай томоохон салбар гэгддэг ноос ноолуурын салбарын хувьд нийт экспортын 85 хувь нь угаасан болон самнасан хэлбэрээр гарч, ердөө 15 хувь нь нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болж худалдаалагдаж байгаа юм.
Уул уурхайн салбар нийт экспортын 87 хувийг эзэлж байгаа ч нийт ажиллах хүчний ердөө дөрвөн хувь нь энэ салбарт ажилладаг. Харин эсрэгээрээ, хөдөө аж ахуйн салбарт нийт ажиллах хүчний 30 хувь ажиллаж, хүн амын бараг тал хувийн амьжиргаа, орлогын эх үүсвэрийг бүрдүүлж байна шүү дээ.
Ажил эрхлэлтийг дэмжье гэвэл хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, уул уурхайн бус бусад салбарыг дэмжих нь зүйтэй.
Хэчнээн байгалийн баялагтай ч уул уурхайдаа хэт их төвлөрч, гадаад худалдаагаа өрөөсгөл маягаар хөгжүүлбэл Голланд өвчин тусах эрсдэлтэйг манай улсад дэлхийн олон судлаач эрдэмтэд болон олон улсын гашуун туршлага сануулдаг.
Байгалийн баялгаа шууд гаргах бус экспортоо төрөлжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нь манай улсын эдийн засгийн хөгжлийн нэгээхэн гарц болно гэж харж байна.
-Энэ даатгалд хамрагдсанаар манай экспортлогчид ямар, ямар эрсдэлээс хамгаалагдах вэ?
-Экспортын зээлийн даатгал нь арилжааны болон улс төрийн эрсдэлээс хамгаалдаг. Арилжааны гэдэгт худалдан авагчтай холбоотой буюу түүний дампуурах, төлбөрийн чадваргүй болох, төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй удаашруулах, татан буугдах, төлбөр төлөхөөс татгалзах гэх мэт эрсдэл, улс төрийн гэдэгт ерөнхийдөө хүлээн авагч улсын улс төр, эдийн засгийн байдал, бодлогоос шалтгаалсан эрсдэл буюу дайн, бослого, терроризм, үймээн самуун, хувьсгал гэх мэт эрсдэлийг хамруулдаг юм.
Түүнчлэн экспорт, импортын бодлого, зохицуулалтад гарсан өөрчлөлт, хүлээн авагч улсын валют хөрвөх чадваргүй болох зэрэг эрсдэлээс болж экспортлогч төлбөрөө авч чадахгүй болох эрсдэлийг даатгах нь бий. Олон улсын практикт нэг жил хүртэл буюу богино хугацааны даатгалд нийт гарсан хохирлын 85 хүртэл хувийн даатгалын хамгаалалт санал болгодог.
-Олон улсад экспортын даатгал хэр танигдсан байдаг юм бол?
-Олон улсын худалдаа нь дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжилд маш их нөлөөтэй. Эдийн засгийн хямралын үеэр болон түүний дараа дэлхийн эдийн засгийг сэргээж, өрийн дарамтаас гарахад олон улсын худалдаа өндөр үүрэг гүйцэтгэдэг. Энэ утгаараа бараа худалдааг эрсдэлээс хамгаалах үүрэгтэй Экспортын даатгал нь олон улсад шинэ ойлголт биш. Бүр XIX зуунд үүссэн байдаг юм.
Экспортын зээлийн даатгалыг олон улсад экспорт импортын банк буюу эксим банкууд, Засгийн газрын бодлогоор экспортыг хөгжүүлж санхүүжүүлэх зорилготой экспортын зээлийн агентлагууд болон хувийн даатгалын компаниуд хийж ирсэн.
-Экспортын зээлийн агентлаг гэдэг нь?
-Экспортын зээлийн агентлагуудыг эдийн засгаа сэргээх, хүн амаа орлогожуулах, ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор төрийн бодлогоор байгуулдаг. Тухайлбал, Канад улсад 1944 онд дайны үеэр хямарсан улсынхаа эдийн засгийг сэргээж, экспортоо нэмэгдүүлэх зорилгоор Экспортын зээлийн даатгалын тухай хуулийг батлан, Экспортын зээлийн даатгалын корпорацийг байгуулж, одоог хүртэл хөгжүүлсэн нь өнөөгийн EDC буюу Канадын экспортын зээлийн агентлаг. Энэ байгууллага нь өнөөдөр экспортын санхүүжилт олгож, экспортын зээлийн даатгалыг хийгээд зогсохгүй Канадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, экспортын салбарыг хөгжүүлдэг, улсынхаа эдийн засагт нөлөө бүхий байгууллагуудын нэг болсон.
Экспортын зээлийн агентлаг нь Төрийн өмчийн агентлаг учраас Засгийн газраараа дамжуулан чухал шаардлагатай төрийн байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажилладаг. Дани улс гэхэд Экспортын зээлийн агентлагаа төр нь батлан даадаг. Тэр агентлаг нь гадаад, дотоод зах зээл дээр улсынхаа экспортын бодлогыг хэрэгжүүлэх, төлөөлөх үүрэг гүйцэтгээд явж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл даатгалын нөхөн төлбөрөө экспортлогчид өгөхөд хөрөнгө нь хүрэлцэхгүй болсон ч төрөөс батлан даасан учраас экспортлогч хамгаалагдсан, нөхөн төлбөрөө найдвартай авна гэсэн үг. Ер нь Экспортын зээлийн агентлагууд бол экспортыг хөгжүүлж, эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэх Засгийн газрын өмчийн байгууллага тул хөгжлийнхөө эхэн үед төрөөс батлан даалттай байх нь элбэг л дээ.
Үүний зэрэгцээ Экспортын зээлийн агентлагууд даатгуулагчийн өмнө хүлээсэн хариуцлагаа найдвартай биелүүлэхийн тулд давхар даатгуулж, ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг, сайн туршлагатай байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлдэг. Түүнчлэн цаашид тогтвортой үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчин бүрдүүлж өгөх нь ихээхэн чухал.
-Манай улсад экспортын даатгалыг хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?
-Манай компани олон улсын шилдэг мэргэшсэн зөвлөх, судлаачидтай хамтран уул уурхайн бус салбарын жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалтууд зохион байгуулж, зах зээлийн судалгаа хийсэн.
Экспортын даатгал хийхэд тохиромжтой хувилбарыг судлахад төрийн өмчийн бие даасан, нээлттэй үйл ажиллагаатай Экспортын зээлийн агентлаг байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрч, холбогдох ажлуудыг хийж эхлээд байна.
Экспортын зээлийн даатгал нь ерөнхийдөө тээвэрлэлтээс өмнөх болон тээвэрлэлтийн дараах гэсэн хоёр төрөлтэй байдаг. Манайд ч энэ жишгээр хоёр төрлийн экспортын даатгалын бүтээгдэхүүнийг эхний ээлжинд хийх юм. Тээвэрлэлтээс өмнөх гэхээр худалдан авагч бараагаа захиалаад, захиалсан барааг нь үйлдвэрлэхэд шаардлагатай эргэлтийн хөрөнгийн зээл авахад дэмжлэг үзүүлэх, тээвэрлэлтийн дараах гэдэгт худалдан авагчид бараагаа нийлүүлээд, дараа нь төлбөрөө авч чадахгүй байх эрсдэлээс хамгаалах даатгал орно гэж ойлгож болно.
-Тэгвэл Экспортын зээлийн агентлаг нь эрсдэлээс хамгаалах даатгалын үйлчилгээг үзүүлэх төдийгүй санхүүжилтийн нэгээхэн хөшүүрэг болж таарах нь ээ дээ?
-Тэгж ойлгож болно. Түүнээс гадна экспортлогчдод худалдан авагчаа олоход нь тусалж, найдвартай эсэх талаар нь мэдээлэл өгөх үйлчилгээг ч олон улсын практикт үзүүлэх нь бий.
-Хэзээнээс даатгалын үйлчилгээгээ хүмүүст хүргэж эхлэх вэ?
-Бид 2019 оноос бүтээгдэхүүнээ бэлэн болгоод хэрэглэгчдэдээ хүргэхээр зорьж ажиллаж байна. Даатгалаа бэлэн болмогц хүмүүст хэрхэн хамрагдах талаар мэдээлэл хүргэх болно. Үүнээс өмнө хэд хэдэн чухал ажил хийх хэрэгтэйн нэг нь уг даатгалын үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх юм. Өнөөгийн хууль эрх зүйн орчинд судалгаа хийж үзэхэд худалдааны зээлийн даатгалын харилцааг зохицуулах эрх зүйн акт байхгүй байна. Хэрвээ энэ даатгалаа урт хугацаанд, амжилттай үргэлжлүүлж, ач тусыг нь хүртэн, хөгжүүлье гэвэл үүнд зайлшгүй анхаарах хэрэгтэй.
Экспортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа болон эрхлэхийг зорьж буй ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжсэн экспортын зээлийн агентлагийг үйл ажиллагаа эрхлэхэд зохих эрх зүйн орчин шаардлагатай байна.
-Ярилцлагын төгсгөлд Экспортыг дэмжих төсөл, тэр дундаа Экспортын зээлийн даатгалыг хэрэгжүүлэх нь төрийн бодлоготой хэрхэн уялдаж байгаа талаар дурьдахгүй юу?
-Төрийн бодлогын тухайд Экспортыг дэмжих төслийн зорилго нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Гадаад бодлогын үзэл баримтлал, Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр болон Монгол Улсын Их Хурлаас баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөртэй нийцэж байгаа.
Mongolian Economy сэтгүүлийн 2018 оны нэгдүгээр сар №136 дугаараас
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
2018-02-14

2018-02-14

Улсын аварга малчин, тариаланчид тодорлоо
2018-01-31

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, фермер, тариаланчдыг тодорууллаа. Энэ жил 21 аймгаас 171 малчин, 13 саальчин, таван фермерийн материал ирүүлснийг 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна. Энэ дагуу 136 малчныг “Улсын аварга малчин”, 10 малчныг “Улсын хошой аварга малчин”, есөн саальчныг “Улсын аварга саальчин”, таван фермерийг “Улсын аварга фермер”-ээр тодруулжээ. Аварга малчдын хамгийн залуу нь 32 настай бол хамгийн ахмад нь 85 настай байна. Мөн есөн аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар шалгарууллаа. Улсын аваргуудын шагналыг Цагаан сарын өмнө гардуулан өгөх юм. Аль аймгийн аль сумаас улсын аваргууд тодорсныг дараахь жагсаалтаас харна уу.
2018-01-31

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, фермер, тариаланчдыг тодорууллаа. Энэ жил 21 аймгаас 171 малчин, 13 саальчин, таван фермерийн материал ирүүлснийг 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна. Энэ дагуу 136 малчныг “Улсын аварга малчин”, 10 малчныг “Улсын хошой аварга малчин”, есөн саальчныг “Улсын аварга саальчин”, таван фермерийг “Улсын аварга фермер”-ээр тодруулжээ. Аварга малчдын хамгийн залуу нь 32 настай бол хамгийн ахмад нь 85 настай байна. Мөн есөн аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар шалгарууллаа. Улсын аваргуудын шагналыг Цагаан сарын өмнө гардуулан өгөх юм. Аль аймгийн аль сумаас улсын аваргууд тодорсныг дараахь жагсаалтаас харна уу.
УЛСЫН АВАРГА МАЛЧИН
Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн малчин Дамдинсүрэнгийн Шаравсүрэн, Ихтамир сумын Бугат багийн малчин Өлзийбаярын Нямбаяр, Өндөр-Улаан сумын Бэлхи багийн малчин Халзангийн Дорждарам, Эрдэнэмандал сумын Өлзийт багийн малчин Бүрэнгийн Баттулга, Идэр-Улаан багийн малчин Сономжамцын Зоригтбаатар, Жаргалант сумын Асайт багийн малчин Бямбаагийн Батмөнх, Цэцэрлэг сумын Хонгорж багийн малчин Самдангийн Тамир, Өлзийт сумын Бодонт багийн малчин Юндэнгийн Түвшинсайхан, Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн малчин Сүрэнгийн Алтангэрэл, Цахир сумын Цахир багийн малчин Бямбаагийн Баянтөр, Чулуут сумын Хайрхан багийн малчин Дахийраадын Шаарийбуу,Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн малчин Раамижидын Шаравсамбуу;
Баян-Өлгий аймгийн Буянт сумын 1 дүгээр багийн малчин Мөнхөөгийн Цэнд-Очир, Толбо сумын 1 дүгээр багийн малчин Бугбайн Бахыт, Бугат сумын 1 дүгээр багийн малчин Мешелийн Аманбек, Цэнгэл сумын 3 дугаар багийн малчин Ахбайн Муса, Сагсай сумын 3 дугаар багийн малчин Мекейн Мейрам;
Баянхонгор аймгийн Өлзийт сумын Байн ам багийн малчин Сангидоржийн Ганбат, Жинст сумын Цагаан-Ус багийн малчин Намдагийн Мөнхжаргал, Баянхонгор сумын Гэгээн шавь багийн малчин Даржаагийн Батсүх, Баян-Овоо сумын Асгамба багийн малчин Дагвадоогийн Равдан, Баянцагаан сумын 1 дүгээр багийн малчин Наранцэцэгийн Ганхуяг, Баацагаан сумын Могой багийн малчин Сангидоржийн Эрдэнэ-Очир, Баянлиг сумын 1 дүгээр багийн малчин Бадамхоролын Энхбат, Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн малчин Рэнцэнгийн Нармандах,Хүрээмарал сумын Сонор багийн малчин Лхамаагийн Балдангомбо, Богд сумын Алтай багийн малчин Цэдэндоржийн Лүндэнбат;
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн малчин Цэдэвсүрэнгийн Батчулуун, Орхон сумын Бүхт багийн малчин Жадамбаагийн Мягмарсүрэн, Могод сумын Жаргалант багийн малчин Балжингийн Гончигсүрэн, Сайхан сумын Хульж багийн малчин Найдангийн Батмөнх, Дашинчилэн сумын 2 дугаар багийн малчин Бадарчийн Равдандорж, Баян-Агт сумын Дулаанхан багийн малчин Лут-Очирын Намнандорж;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн малчин Цагааны Мөнхбат, Тонхил сумын Бүс-Уул багийн малчин Чантуугийн Бузанков, Жаргалан сумын Бүрэн багийн малчин Самбуугийн Пүрэвсүрэн, Дарви сумын 2 дугаар багийн малчин Бүдрагчаагийн Дашцэрэн, Чандмань сумын Эрдэнэ-Уул багийн малчин Налжирын Намжилсүрэн, Дэлгэр сумын Баянбуурал багийн малчин Тулгачийн Алзахгүйбаатар, Шарга сумын Хамтын хүчбагийн малчин Банзарын Дашмягмар, Төгрөг сумын 4 дүгээр багийн малчин Дашдоржийн Даваахүү;
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн малчин Мөрдоржийн Батсайхан, 6 дугаар багийн малчин Шагдарын Пүрэв;
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Мишигийн Дорлиг, малчин Лхамрагчаагийн Тамирхүү, Орхон сумын Энхтал багийн малчин Санжийн Гантөмөр;
Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн малчин Ойдовын Цог, Өргөн сумын Сүмбэр багийн малчин Мажигийн Түмэн-Эрдэнэ, Эрдэнэ сумын Еншөөв багийн малчин Тогоомаамын Сарангэрэл, Мандах сумын Сэрвэнбаянхошуу багийн малчин Нямсүрэнгийн Баясгалан, Сайхандулаан сумын 2 дугаар багийн малчин Ёндонгийн Эрдэнэбилэг;
Дорнод аймгийн Сэргэлэн сумын Баян багийн малчин Намжилын Удирсад, Халхгол сумын Ташгай багийн малчин Хүүжийн Батаажий, Чойбалсан сумын Сүмбэр багийн малчин Жамбал-Осорын Бадарчин;
Дундговь аймгийн Гурвансайхан сумын Элгэн багийн малчин Лувсангийн Бархас, Луус сумын Буянт багийн малчин Содномын Баатар, Дэрэн сумын Алаг-Өндөр багийн малчин Жасрайн Одонпүрэв, Адаацаг сумын Өвөр-Уртбагийн малчинЖалбуугийн Батсайхан, Өндөршил сумын Цог багийн малчин Ёндонгийн Дашжамц, Өлзийт сумын 4 дүгээр багийн малчин Цэнджавын Алдархүү, Эрдэнэдалай сумын 2 дугаар багийн малчин Дамбажамцын Ганхуяг;
Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Жаргалант багийн малчин Бүлтгэрийн Хадхүү, Сантмаргазсумын Баяндавсбагийн малчин Арьхадын Баасандорж, Баянтэссумын Хачиг багийн малчин Цогдовын Жигдэнгомбо, Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн малчин Лхүнрэвийн Төмөр-Очир,Түдэвтэйсумын Ойгонбагийн малчин Банзрагчийн Амаржаргал,Нөмрөг сумын Нуурбагийн малчин Дэндэвийн Тойвгоо,Завханмандал сумын Мандал багийн малчин Лувсан-Очирын Сосорбарам, Их-Уул сумын Зарт багийн малчин Тогтохоогийн Энхтүвшин, Тосонцэнгэл сумын Рашаант багийн малчин Чойсүрэнгийн Алтансүх;
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн малчин Сүрэнгийн Цэнд-Аюуш;
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар багийн малчин Олзвойн Очирбат, Арвайхээрсумын 5 дугаарбагийн малчин Пүрэвдамбын Дэмбэрэлдорж,Баруунбаян-Улаансумын 3 дугаар багийн малчин Нинжийн Бямбадорж, Баянголсумын 5 дугаар багийн малчин Пүрэвдоржийн Бадамдорж, Хархоринсумын 4 дүгээрбагийн малчин Галсандоржийн Мэндбаяр, Богд сумын 4 дүгээр багийн малчин Агвааны Лүндээжанцан, Бат-Өлзийсумын 4 дүгээр багийн малчин Гомбын Баяртогтох, Нарийнтээл сумын 3 дугаарбагийн малчин Мөрөмийн Өлзийбат, Уянга сумын Жаргалант багийн малчин Базарын Эрдэнэбилэг, Сант сумын Улаан-Овоо багийн малчин Бямбажавын Батцогзол;
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн малчин Бямбаагийн Баттулга, Баян-Овоо сумын Налихбагийн малчин Отгондоржийн Авирмэд,Сэврэй сумын Бүйлсэнбагийн малчин Түмэнбаярын Мягмарбаатар, Мандал-Овоосумын Баянхошуу багийн малчин Ренчинбадамын Ганбаатар,Булган сумын 1 дүгээр багийн малчин Дашийн Отгонсүрэн, Цогтцэций сумын Сийрст багийн малчин Жагарайн Тодгэрэл;
Сүхбаатар аймгийн Мөнххаансумын 2 дугаар багийн малчин Доржийн Нямдорж,Сүхбаатар сумын Баянгол багийн малчин Цогзолийн Цэрэнням,Уулбаян сумын Жаргалант багийн малчин Огоонжавын Сандагжав,Халзан сумын 3 дугаар багийн малчин Гомбосүрэнгийн Мөнхбаяр,Онгон сумын Их булагбагийн малчин Дамдины Өлзиймэнд,Баруун–Урт сумын 8 дугаар багийн малчин Шарын Сүх-Очир, Дарьганга сумын 2 дугаар багийн малчин Түвшинбаярын Батжаргал;
Сэлэнгэ аймгийнОрхонтуул сумынБаянцогт багийн малчин Намдаагийн Балдорж,Баянгол сумын Гонир багийн малчин Басангийн Балжинням,Сантсумын Хушаат багийн малчин Жигжидсүрэнгийн Цогтбаатар,Алтанбулагсумын 3 дугаарбагийн малчин Оршихын Оюунчимэг, Зүүнбүрэн сумын Бэлчир багийн малчин Тэгшбаянгийн Бат-Орших;
Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн малчин Борын Золжаргал, Алтанбулаг сумын Замт багийн малчин Цэрмаагийн Намжил, Бүрэнсумын Өнжүүл багийн малчин Болдын Пагжав,Баянсумын Цантбагийн малчин Эрдэнэбилэгийн Содномжамц, Эрдэнэсумын 4 дүгээрбагийн малчин Түмэндэмбэрэлийн Мэндсайхан,Баянжаргалансумын 3 дугаар багийн малчин Рэнцэндоржийн Мөнхдорж, Сэргэлэнсумын Хайрханбагийн малчин Гомбын Бундага,Баян сумын Цавчирбагийн малчин Цэенбальдарын Ганхүү,Баянцагаан сумын 2 дугаарбагийн малчин Батсүхийн Баасансүрэн;
Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн малчин Мондгойн Цэрэндорж,Зүүнговь сумын Тохой багийн малчин Тавхийн Удвал, Өмнөговь сумын Улиаст багийн малчин Цэдэнбалын Мягмардорж, Цагаанхайрхан сумын Хунт багийн малчин Лхамсүрэнгийн Мэндбаяр,Завхан сумын Айрагбагийн малчин Дүхэржавын Дамдинсүрэн, Түргэн сумын Баянхайрхан багийн малчин Самтангийн Отгонбаяр;
Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчирбагийн малчин Магсарын Батхүү, Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Цэрэндоржийн Доржпалам,Манхан сумын Зэрэг багийн малчин Бямбаагийн Дэчингончиг,Цэцэгсумын Хөшөөтбагийн малчин Бямбаагийн Машбат, Мянгадсумын Чацаргант багийн малчин Цэвэгмидийн Бямбадорж,Алтай сумын Алтангадасбагийн малчин Баасанхөхийн Оюунбаатар,Чандманьсумын Жаргалант багийн малчин Данаагийн Доржравдан;
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн малчин Цэнд-Аюушийн Налгар, Шинэ-Идэр сумын Баяннуур багийн малчин Жадамбын Лхамсүрэн,Төмөрбулагсумын 2 дугаар багийн малчин Хорлоогийн Хүрэлбаатар, Цагаан-Уулсумын Тосонбагийн малчин Гэндэнгийн Сүхбаатар,Цэцэрлэгсумын Дэлгэрхаанбагийн малчин Сэдэдийн Цэвээндорж,Их-Уулсумын Их-Уул багийн малчин Содгойн Энхбаяр,Рашаантсумын Талын-Усбагийн малчин Халтарын Түмэндэмбэрэл,Улаан-Уулсумын 1 дүгээр багийн малчин Цүлтэмийн Болд-Эрдэнэ,Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн малчин Мядагмаагийн Баатардаваа;
Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Жаргалант багийн малчин Лувсанцэрэнгийн Аюурзана, Биндэр сумын Баян-Өндөр багийн малчин Эрдэнэжамцын Дашдэндэв, Баянхутаг сумын Жаргалант багийн малчин Гомбосүрэнгийн Гонгорбаатар, Галшар сумын Сангийн далайбагийн малчин Дугарсүрэнгийн Энхтайван, Хэрлэн сумын Тахилгат багийн малчин Доржийн Пүрвээ,Баянмөнх сумын Дулаан багийн малчин Жамъяндоржийн Пүрэвчулуун,Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн малчин Цэдэвсүрэнгийн Болд;
УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН
- Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн малчин Сүрэнгийн Даваадорж;
- Булган аймгийн Сайхан сумын Сайхан-Овоо багийн малчин Шагдарын Дамдинсүрэн;
- Говь-Алтай аймгийн Дарви сумын Хужирт багийн малчин Осорхүүгийн Гансүх;
- Дундговь аймгийн Дэрэн сумын Бумбат багийн малчин Доржпаламын Батгэрэл;
- Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн малчин Гомбожавын Золжаргал;
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн малчин Сумъяагийн Өлзийбаатар;
- Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд багийн малчин Жигжидийн Хэнмэдэх;
- Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Хавтага багийн малчин Батдоржийн Дэлгэр;
- Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн малчин Лувсансүрэнгийн Лувсанбаяр;
- Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Дамдинхүүгийн Баатарцогт.
УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн саальчин Шажинбатын Энхтуяа;
- Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ёлын ам багийн саальчин Адъяагийн Эрдэнэбилэг, Баянлиг сумын 5 дугаар багийн саальчин Түндэвийн Оргил;
- Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн саальчин Данзангийн Түмэнжаргал;
- Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн саальчин Сандуйжавын Оюунчимэг;
- Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн саальчин Цэвээнжавын Ганхүү;
- Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн саальчин Мотоорын Баянжаргал, Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн саальчин Шархүүгийн Гэрэлчулуун, Их-Уул сумын Асгат багийн саальчин Шагдарсүрэнгийн Бадрал
УЛСЫН АВАРГА ФЕРМЕР
- Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн фермер Нэмэхийн Наранбаатар;
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн фермер Дашнямын Отгонбаяр;
- Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны фермер Очирбатын Дашрэнцэндорж;
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Тайшир-Өргөө” ХХК
УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Ургац хангай” ХХК;
- Орхон аймгийн Жаргалант сумын “Орхон тариа” ХХК;
- Сэлэнгэ аймгийнЕрөө сумын “Моностойн нуруу” ХХК;
- Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Анхтамир” ХХК;
- Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Цэгээн хуст” ХХК;
- Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Элит үр” ХХК;
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Ургацын хишиг” ХХК;
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Товхонхан” ХХК;
- Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын “Газар шороо” ХХК
УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ
- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын тариаланч Жазейны Маруа;
- Баян-Өлгий аймгийн Сагсай сумын тариаланч Рыстаны Еркин;
- Говь-Алтай аймгийн Халиун сумын тариаланч Мамаагийн Хайдав;
- Дархан-Уул аймгийн Орхон сумын тариаланч Базарын Ариунболд;
- Дархан-Уул аймгийн Орхон сумын тариаланч Далайгийн Сүхболд;
- Дорнод аймгийн Баянтүмэн сумын тариаланч Зэвэгийн Батхуяг;
- Завхан аймгийн Улиастай сумын тариаланч Ядамын Банзрагч;
- Орхон аймгийн Жаргалант сумын тариаланч Лувсансамбуугийн Ганбат;
- Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн ундарга” ХХК-ийн механикжуулагч Дашзэгвийн Нэргүй;
- Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын тариаланч Батаагийн Эрдэнэтогтох;
- Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Бооцын тариа” ХХК-ийн механикжуулагч Даржаагийн Ганболд;
- Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Өгөөж Мандал-Уул” ХХК-ийн механикжуулагч Нямсүрэнгийн Жаргалбат;
- Төв аймгийн Борнуур сумын тариаланч Юнрэнгийн Отгонбаяр;
- Увс аймгийн Тариалан сумын тариаланч Төмөрдөөгийн Алтанхүү;
- Увс аймгийн Түргэн сумын тариаланч Бямбацогтын Батхүү;
- Увс аймгийн Улаангом сумын тариаланч Чангаагийн Батсуурь;
- Ховд аймгийн Буянт сумын тариаланч Намсрайн Хандхүү;
- Ховд аймгийн Булган сумын тариаланч Батжавын Төмөрбаатар;
- Ховд аймгийн Жаргалант сумын тариаланч Шагдармаагийн Оюунжаргал;
- Ховд аймгийн Ховд сумын тариаланч Жумагалийн Адай;
- Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Хөвсгөл Алтан дуулга” ХХК-ийн механикжуулагч Ганболдын Атарсайхан.
Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК-ийн ажилтнууд цусаа хандивлалаа
2018-01-14

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь үйл ажиллагаандаа нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорьдог.
2018-01-14

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь үйл ажиллагаандаа нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорьдог.
Энэ ч утгаараа манай компанийн ажилтнууд 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Улсын хэмжээнд дутагдалтай байгаа цус цусан бүтээгдэхүүний нөөцөд бага ч гэсэн хувь нэмэр оруулах зорилгоор цус сэлбэлт судлалын үндэсний төвд хандан, цусаа хандивлаж сайн үйлсийн аянд нэгдлээ.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн цус цуглуулах явуулын баг ирж ажилчдын цусыг цуглуулсан юм. Дашрамд дурьдахад цусны донороос 350-400 грамм цусыг нэг удаа авдаг бөгөөд уг цус нь 3 насанд хүрсэн хүнд буюу 5 хүүхдэд амьдрал бэлэглэдэг байна. Хэрэв та 18-60 настай, өөрийгөө эрүүл гэж бодож байвал донорын эгнээнд нэгдэж цусаа хандивлаад үл таних үхлээс аврагчид болох боломжтой.


“Өвөл, хаврыг өнтэй давъя” аян амжилттай хэрэгжиж байна
2017-12-28

Улсын хэмжээнд дутагдалтай байгаа 51 мянган тонн өвс, тэжээлийг ОХУ-аас импортоор оруулж ирэхэд зориулж нийт 40 тэрбум төгрөг шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Өвөл, хаврыг өнтэй давъя” арга хэмжээг орон нутагт өрнүүлсээр байна. Малчдад өөрсдийн амьдарч байгаа сумаасаа өвс, тэжээлээ хямд үнээр худалдан авч, нөөцөө бүрдүүлэх боломжийг олгож байгаа нь аяны зорилго юм.
2017-12-28

Улсын хэмжээнд дутагдалтай байгаа 51 мянган тонн өвс, тэжээлийг ОХУ-аас импортоор оруулж ирэхэд зориулж нийт 40 тэрбум төгрөг шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Өвөл, хаврыг өнтэй давъя” арга хэмжээг орон нутагт өрнүүлсээр байна. Малчдад өөрсдийн амьдарч байгаа сумаасаа өвс, тэжээлээ хямд үнээр худалдан авч, нөөцөө бүрдүүлэх боломжийг олгож байгаа нь аяны зорилго юм.
ХХААХҮ-ийн яамны МААБХЗГ-ын дарга Л.Чой-Ишээр ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Эрдэнэ суманд ажиллалаа. Ажлын хэсэг аж ахуйн нэгжүүдийн яамтай байгуулсан “бодлогын гэрээ”- ний биелэлт орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаа болон малчдын гар дээр өвс, тэжээл хямд үнээр очиж байгаа эсэхтэй танилцаад ирлээ. Мөн аймгийн ХХААГ болон Мал эмнэлгийн тасагт “малчид ноосны урамшууллын мөнгөөрөө болон мал, махаар тэжээл сольж” авах ажлыг эрчимжүүлэх мэдээлэл өгч ажиллалаа.

Төв аймгийн Эрдэнэ сум нь өвөлжилтийн нөхцөл хүнд, аймгийнхаа зудтай суманд багтаж байна. Таван багийн хэмжээнд 900 гаруй малтай өрхтэй, 186 мянган орчим толгой малтай сум юм. Энэ жил 26 малчин өрхийн 11 мянга гаруй мал 9 аймгийн нутагт оторлож байна. Сумын малчдын төвшинд энэ онд 3700 орчим өвс, тэжээл бэлтгэсэн, Эрдэнэ сумын аюулгүй нөөцөд 100 тонн өвс 50 тонн тэжээл нөөцөлжээ.
Малчид ноосны урамшууллын мөнгөөрөө тэжээлийн нөөцөө бүрдүүлж байна
Малын тэжээл худалдаж авах малчид бэлэн мөнгөнөөс гадна ноосны урамшууллын мөнгө, мал, махаар тэжээл сольж авах боломжтой юм. 2017 оны байдлаар 22,4 тэрбум төгрөгийн урамшуулалтай нийт 20 гаруй мянган кг ноосыг 87 орчим мянган малчин үндэсний үйлдвэрт тушаажээ. Ноосны урамшууллын санхүүжилт нь баталгаажсан малчдын мэдээллийг аймаг, нийслэл, сумуудын мал эмнэлэг, үржлийн тасагт хүргүүлсэн байгаа. Дээрх мэдээллийг үндэслэн МЭҮТ-ийн мэргэжилтнүүд малчдад ноосны урамшууллын мөнгөөрөө тэжээл авах зөвшөөрлийг олгож байна. ХХААХҮ-ийн яамны ажлын хэсэг Төв аймгийн Эрдэнэ суманд ажиллаж ноосны урамшууллын мөнгөндөө малынхаа өвс, тэжээлийг авах хүсэлтээ гаргасан малчны төлөөлөлтэй уулзан, мэдээлэл өглөө.

Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р багийн малчид С.Аскарынх бог,бод нийлсэн 880 гаруй малтай, өнгөрсөн жил 640 кг хонины ноос үндэсний үйлдвэрт тушааж, ноосны урамшуулалдаа 640,000 төгрөг авах эрх нь үүсчээ. Гэрийн эзэгтэй Д.Бакат өөрийн хүсэлтээр ноосны урамшууллын мөнгөнөөсөө 134,400 төгрөгт нь 3 шуудай хорголжин тэжээл, 5 шуудай хивэг авлаа.
Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р багийн малчин Ц.Батболдынх бог бод нийлсэн 500 гаруй малтай, хүү Б.Батжаргалын хамт өвөлжиж байна. Ц.Батболдынх ноосны урамшуулал болох 142,000 төгрөгтөө адууны хүчит тэжээл, хивэг авлаа.
Ноосны урамшуулалдаа тэжээл авахыг хүссэн малчин нь: Сумынхаа мал эмнэлэг, үржлийн тасагт иргэний үнэмлэхтэйгээ очин, ноосны урамшууллын мөнгөөрөө тэжээл солихыг хүссэн хүсэлтийг өөрийн гараар бөглөж, малчны тэмдэг дарж баталгаажуулна. Ингээд тухайн аймаг суманд тэжээл борлуулж байгаа аж ахуйн нэгжийн ажилтанд хүлээлгэж өгснөөр тэжээлээ авах эрхтэй болох юм. Мөн малчид ноосны урамшууллаас гадна мал, махаар сольж тэжээл авах боломжтой.
ХХААХҮ-ийн яамнаас зохион байгуулж байгаа “Өвөл хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд Баян-өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Төв, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий, Булган, Орхон, Ховд аймгуудад тэжээлийн худалдаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 11 аж ахуйн нэгж 3654,8 тонн хивэг, 2389,7 тонн хорголжин тэжээл, 214,2 тонн бусад тэжээл импортолсон байна. Үүнээс 1300 орчим малчин тэжээл авсан, 300 малчин ноосны урамшууллаараа өвс,тэжээлээ авчээ.
Малчдын авдаг гол тэжээлийн нэг болох хивэг Улаанбаатарт нэг килограмм нь 520 төгрөгөөр зарагдаж байсан бол тэжээл импортлон нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн малчдад хамгийн ойр цэг болох сумын төвдарилжаалах үнэ 400-420 төгрөг болж буураад байгаа юм.

Улсын хэмжээний мал тооллогын ажил эхэллээ
2017-12-11

Жил бүрийн 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд мал тооллогын ажлыг эхлүүлж, өмчийн бүх хэвшлийн мал, тэжээвэр амьтдыг бүрэн хамруулан, улсын хэмжээгээр газар дээр нэг бүрчлэн тоолдог. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогод хамрагдана.
2017-12-11

Жил бүрийн 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд мал тооллогын ажлыг эхлүүлж, өмчийн бүх хэвшлийн мал, тэжээвэр амьтдыг бүрэн хамруулан, улсын хэмжээгээр газар дээр нэг бүрчлэн тоолдог. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогод хамрагдана.
Мал, тэжээвэр амьтдын тооллогын бэлтгэл, зохион байгуулалт нь Үндэсний статистикийн хороо, аймаг, нийслэл, дүүргийн статистикийн хэлтэс, газар, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, баг, хорооны засаг дарга гэсэн дарааллаар хийгддэг.
Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогыг явуулахдаа дараах зарчмыг баримтална.
Үүнд:
- Тооллогыг явуулахдаа мал, амьтдыг нэг бүрчлэн нүдээр үзэж, биечлэн тоолж бүртгэнэ.
- Өрх, аж ахуйн нэгж, байгууллагын малыг нэг бүрчлэн, нүд үзэн тоолж, дараа нь маягтыг өгөгдсөн дарааллаар, өрхийн тэргүүлэгч болон аж ахуйн нэгж, байгууллагын захирал, дарга эсвэл тухайн өрх, аж ахуйн нэгж, байгууллагад хамааралтай аль нэг гишүүнээс асууж нөхнө.
- Өрх, аж ахуйн нэгж, байгууллагын малыг байгаа газарт нь тоолж, тухайн оршин сууж байгаа сум, дүүргийн малын данс бүртгэлд оруулна. Харин сум, багаас хэсэг бүлгээрээ өөр аймаг, сумын нутагт отор хийж өвөлжиж байгаа айл өрхийн хүн ам, малыг үндсэн аймаг, сумын тооллогын комисс очиж тоолоод данс бүртгэлдээ авна.
- Баг, сумын нутаг дэвсгэрт ялангуяа адуу, тэмээг газар дээр нь тооллогод бүрэн хамруулан, биечлэн үзэж тоолоход онцгой анхаарна.
- Сум, дүүрэг, баг, хорооны түвшинд нутаг дэвсгэртээ байгаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын мал, тэжээвэр амьтад тооллогод бүрэн хамрагдаж орсон эсэх, данс бүртгэлд орхигдолгүй туссан эсэхийг сайн нягталж шалгана.
- Мал тооллогын явцад зарим аймаг, сум, дүүргийн малтай өрх нь өөр аймаг, сум, дүүргийн нутагт цөөн тоогоор нутаглаж харьяалах сум дүүргээс нь очиж тоолох боломжгүй бол холбогдох, аймаг, сум, дүүргийн статистикийн хэлтэстэй холбогдож, малыг нь тоолуулан, өөрийн данс бүртгэлд оруулна.
- Мал, тэжээвэр амьтдын тооллогын ажилд тавих хяналт, шалгалтыг улс, аймаг, сумаас явуулна. Жилийн эцсийн мал тооллогоор нийт тоологдсон өрхийн 10 хүртэл хувьд хяналтын тооллого явуулна.
Мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллогын маягт нөхөх зааврыг 2014 онд Монгол улсын үндэсний статистикийн хороо баталсан бөгөөд энэ зааврын дагуу мал тооллогын ажил явагддаг.

ХХААХҮ-ийн яам нь Үндэсний статистикийн хороотой хамтран хяналтын тооллого явуулна
ХХААХҮ-ийн яам нь үндэсний статистикийн хороотой хамтран хяналтын тооллого явуулдаг. Энэ жилийн хяналтын тооллогыг ХХААХҮ-ийн яам нь үндэсний статистикийн хороо тус тусдаа бие даан Статистикийн тухай хууль, “Мал тооллогын товыг өөрчлөн тогтоох тухай” Засгийн газрын 2003 оны 224-р тогтоолын хэрэгжилт, мал тооллогын ажлын чанар үр дүнг дээшлүүлэх, үнэн бодит байдлыг хангах, мал тооллогын бэлтгэл зохион байгуулалтыг шалгаж, хяналтын мал тооллогын ажилд биечлэн оролцох, өвөлжилт хүндрэлтэй байгаа аймаг, сумдад очиж нөхцөл байдалтай танилцах зорилгоор тус бүр найман аймагт ажлын хэсэг томилон ажиллуулах бэлтгэл хангаад байна.
ХХААХҮЯ-ны ажлын хэсэг 2017 оны 12 дугаар сарын 13-наас 17-ны өдрийг дуустал 5 хоногийн хугацаатай, Үндэсний статистикийн хорооноос томилогдсон ажлын хэсэг 2017 оны 12 дугаар сарын 07-ноос 17-ны өдөр хүртэл 10 хоног хяналтын тооллогыг явуулахдаа дараах ажлуудыг хэрэгжүүлнэ.
Үүнд:
- Мал тооллогын нэгдсэн зааварт тусгагдсан тооллогын бэлтгэл, зохион байгуулалтыг хэрхэн хангасан байдалтай аймаг болон ажилласан сумын түвшинд танилцах;
- Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 224-р тогтоолын заалтын дагуу мал тооллогын ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд нэг зэрэг эхэлсэн эсэх;
- Мал тооллогын комиссыг шинэчлэн байгуулсан эсэх, нэгдсэн төлөвлөгөө гаргаж, зохион байгуулсан ажил, түүний хэрэгжилтийг шалгах;
- Тооллого явуулах журам, зааварчилгааны талаар семинар сургалт зохион байгуулсан эсэх;
- Отроор өөр аймаг, сумын нутагт байгаа өрхийн бүртгэлийг хийж, мал тооллогод хэрхэн хамруулах талаар төлөвлөсөн байдал, түүний хэрэгжилтийг шалгах;
- Тоологч малыг нэг бүрчлэн нүд үзэн тоолж байгаа эсэхэд хяналт тавих, тооллогын явцад зөрчил илэрсэн тохиолдолд хэрхэн залруулж, данс бүртгэлд тусгаж байгаатай танилцах, шаардлагатай заавар, журмаар хангаж ажиллах;
- Бод мал ялангуяа адуу, тэмээг газар дээр нь тооллогод бүрэн хамруулж, биечлэн тоолох талаар ямар ажил зохион байгуулсантай танилцах, шалгах;
- Цэвэр, эрлийз, нутгийн шилдэг омгийн мал, ХАА-н тэжээвэр амьтад, алдуул, тавиул мал зэргийг тооллогод хэрхэн хамруулж, бүртгэлд тусгаж байгаад хяналт тавих;
- Том малын зүй бус хорогдол (гэнэтийн аюул, өвчнөөр хорогдсон мал, чоно нохойд идүүлсэн мал), хулгайд алдсан мал зэргийг данс бүртгэлд хэрхэн баримтжуулан тусгаж байгаа байдлыг шалгаж, явцын мэдээтэй тулгах;
- Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдаас нэн шаардлагатай байгаа зүйлсийн судалгаа авах, зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ

ХХААХҮ-ийн яам нь Үндэсний статистикийн хороотой хамтран хяналтын тооллого явуулна
ХХААХҮ-ийн яам нь үндэсний статистикийн хороотой хамтран хяналтын тооллого явуулдаг. Энэ жилийн хяналтын тооллогыг ХХААХҮ-ийн яам нь үндэсний статистикийн хороо тус тусдаа бие даан Статистикийн тухай хууль, “Мал тооллогын товыг өөрчлөн тогтоох тухай” Засгийн газрын 2003 оны 224-р тогтоолын хэрэгжилт, мал тооллогын ажлын чанар үр дүнг дээшлүүлэх, үнэн бодит байдлыг хангах, мал тооллогын бэлтгэл зохион байгуулалтыг шалгаж, хяналтын мал тооллогын ажилд биечлэн оролцох, өвөлжилт хүндрэлтэй байгаа аймаг, сумдад очиж нөхцөл байдалтай танилцах зорилгоор тус бүр найман аймагт ажлын хэсэг томилон ажиллуулах бэлтгэл хангаад байна.
ХХААХҮЯ-ны ажлын хэсэг 2017 оны 12 дугаар сарын 13-наас 17-ны өдрийг дуустал 5 хоногийн хугацаатай, Үндэсний статистикийн хорооноос томилогдсон ажлын хэсэг 2017 оны 12 дугаар сарын 07-ноос 17-ны өдөр хүртэл 10 хоног хяналтын тооллогыг явуулахдаа дараах ажлуудыг хэрэгжүүлнэ.
Үүнд:
- Мал тооллогын нэгдсэн зааварт тусгагдсан тооллогын бэлтгэл, зохион байгуулалтыг хэрхэн хангасан байдалтай аймаг болон ажилласан сумын түвшинд танилцах;
- Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 224-р тогтоолын заалтын дагуу мал тооллогын ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд нэг зэрэг эхэлсэн эсэх;
- Мал тооллогын комиссыг шинэчлэн байгуулсан эсэх, нэгдсэн төлөвлөгөө гаргаж, зохион байгуулсан ажил, түүний хэрэгжилтийг шалгах;
- Тооллого явуулах журам, зааварчилгааны талаар семинар сургалт зохион байгуулсан эсэх;
- Отроор өөр аймаг, сумын нутагт байгаа өрхийн бүртгэлийг хийж, мал тооллогод хэрхэн хамруулах талаар төлөвлөсөн байдал, түүний хэрэгжилтийг шалгах;
- Тоологч малыг нэг бүрчлэн нүд үзэн тоолж байгаа эсэхэд хяналт тавих, тооллогын явцад зөрчил илэрсэн тохиолдолд хэрхэн залруулж, данс бүртгэлд тусгаж байгаатай танилцах, шаардлагатай заавар, журмаар хангаж ажиллах;
- Бод мал ялангуяа адуу, тэмээг газар дээр нь тооллогод бүрэн хамруулж, биечлэн тоолох талаар ямар ажил зохион байгуулсантай танилцах, шалгах;
- Цэвэр, эрлийз, нутгийн шилдэг омгийн мал, ХАА-н тэжээвэр амьтад, алдуул, тавиул мал зэргийг тооллогод хэрхэн хамруулж, бүртгэлд тусгаж байгаад хяналт тавих;
- Том малын зүй бус хорогдол (гэнэтийн аюул, өвчнөөр хорогдсон мал, чоно нохойд идүүлсэн мал), хулгайд алдсан мал зэргийг данс бүртгэлд хэрхэн баримтжуулан тусгаж байгаа байдлыг шалгаж, явцын мэдээтэй тулгах;
- Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдаас нэн шаардлагатай байгаа зүйлсийн судалгаа авах, зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ

Цөөн малтай айл банкнаас зээл авахын тулд малын тоогоо нэмдэг тохиолдол гардаг учраас энэ жилийн нэг онцлог бол 200-400 хүртлэх малтай айлд илүү анхаарч хяналт хийж ажиллана гэдгээ албаныхан мэдэгдэж байна.
Монголын төр малынхаа эрүүл мэндийг хяналтандаа авах хууль баталлаа
2017-12-08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, уг хуулийн төслийг баталлаа
2017-12-08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, уг хуулийн төслийг баталлаа.
Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг 1993 онд баталсан, 1995, 1996, 2010, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2001, 2007 онд шинэчлэн найруулсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиар зохицуулж байсан.
Нийтийн эрүүл мэндэд халтай, эдийн засагт хохиролтой өвчнүүдээс мал сүргээ хамгаалж, эрүүлжүүлэх нь нэн чухал асуудал байсан. Улс орнуудын амжилтын үндэс болсон МАЛ ЭМНЭЛГИЙН САЙН ЗАСАГЛАЛ-ыг хөгжүүлж, мэргэжлийн үйлчилгээг тогтвортой санхүүжилтээр, иж бүрэн, хүртээмжтэй, хийдэл, давхардалгүй, үр ашигтай үзүүлэх нөхцөлийг хангасан “эрх зүйн орчин”-ыг бүрдүүлэх шаардлага тулгарсан.
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд батлагдахаас өмнө Монгол оронд байнга болон түр нутагшсан зэрлэг амьтны эрүүл мэндийг хамгаалах асуудал, хүрээлэн буй орчны бохирдол, доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалах халдваргүй өвчинтэй тэмцэх арга хэмжээ, халдварт өвчнөөс эрт сэрэмжлүүлж шуурхай хариу арга хэмжээ авах байнгын бэлэн байдал, мал эмнэлгийн лабораторийн чиг үүрэг, мал, амьтны өвчний бүртгэл, тархвар зүйн /эпидемиологи/ мэдээллийн сан, малын эмчийн ёс зүй, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн эрхлэх үйл ажиллагаа, түүнд ажиллаж байгаа төрийн албан хаагчийн эрх үүрэг, хариуцлага зэрэг асуудлууд огт зохицуулалтгүй байсаар ирсэн.
Хууль, эрх зүйн зохицуулалтгүй байсан дээрх асуудлыг шийдвэрлэх гарц нь өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” юм.
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль
Аливаа улс орны мал эмнэлэг нь мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгтэй тэмцэх, эрүүлжүүлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах замаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, гадаад, дотоод худалдаанд үүссэн хориг саадыг арилгахад чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль нь 7 бүлэг, 37 зүйлтэйгээр боловсруулсан. Үүнд: Нэгдүгээр бүлэг нийтлэг үндэслэл, Хоёрдугаар бүлэг мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, Гуравдугаар бүлэг мал, амьтны өвчинтэй тэмцэх, Дөрөвдүгээр бүлэг нийтийн эрүүл мэндийг хамгаалах, тавдугаар бүлэг Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо, Зургаадугаар бүлэг Мал эмнэлгийн үйлчилгээний санхүүжилт, Долоодугаар бүлэг нь хариуцлага, хууль хэрэгжих хугацаа гэсэн бүтэцтэй.
- Хуулийн Нийтлэг үндэслэл болох 1 дүгээр бүлэгт Хуулийн зорилт, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, Хуулийн үйлчлэх хүрээ, Хуулийн нэр томьёо, Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахад баримтлах зарчим гэсэн 5 зүйлтэй.
- Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх гэсэн 2 дугаар бүлэгт Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ, тархвар зүйн судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, дархлаажуулалтын ажил зохион байгуулах, халдварт өвчин гарсан үед мал, амьтныг нүүлгэн шилжүүлэх гэсэн 5 зүйлтэй.
- Мал, амьтны өвчинтэй тэмцэх гэсэн 3 дугаар бүлэгт Мал, амьтны халдварт өвчний жагсаалт батлах, Халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээ, Бэлэн байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Халдварт өвчний тандах, өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах, Халдварт өвчнийг оношлох, шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлэх, Халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний бүсчлэл, Хорио цээрийн дэглэм тогтоох, цуцлах, Хязгаарлалтын дэглэм тогтоох, цуцлах, Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед ажиллах мэргэжлийн баг, ангийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагаа, Мал, амьтны шимэгчтэх өвчинтэй тэмцэх арга хэмжээ, Мал, амьтны халдваргүй өвчний оношилгоо, эмчилгээ гэсэн 12 зүйлтэй.
- Нийтийн эрүүл мэндийг хамгаалах гэсэн 4 дүгээр бүлэгт Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчинтэй тэмцэх, хяналтад авах арга хэмжээ, Мал, амьтны эмийн зохистой хэрэглээг нэвтрүүлэх, хянах, Мал, амьтны тэжээлийн нэмэлтийн хяналт, Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх эм, пестицидийн үлдэгдлийн хяналт, Мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүнд ариун цэврийн магадлан шинжилгээ хийх, баталгаажуулах гэсэн 5 зүйлтэй.
- Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо гэсэн 5 дугаар бүлэгт Мал эмнэлгийн салбарын байгууллага, Мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаа, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн үйл ажиллагаа, Мал эмнэлгийн хяналт, малын эмч, мал эмнэлгийн ажилтны нийгмийн баталгаа гэсэн 5 зүйлтэй.
- Мал эмнэлгийн үйлчилгээний санхүүжилт гэсэн 6 дугаар бүлэгт Улсын төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ, Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ, Иргэн, хуулийн этгээдээс санхүүжүүлэх арга хэмжээ гэсэн 3 зүйлтэй.
- 7 дугаар бүлэгт Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, Хууль хүчин төгөлдөр болох гэсэн 2 зүйлтэйгээр уг хууль батлагдлаа.
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага, хувийн мал эмнэлэг, мал эмнэлгийн лаборатори, иргэн, хуулийн этгээд тэдгээрийн эрх үүрэг, малын эмчид итгэмжлэл олгох үйл ажиллагаа, мэргэжлийн ёс зүй, мал эмнэлгийн байгууллагын чиг үүргийг илүү нарийвчлан тусгасан.
Мал, амьтны халдварт өвчин гарсан тохиолдолд түүнийг эрт илрүүлэх явдал хамгаас чухал байдаг. Иймээс халдварт өвчингүй тайван байдлыг баталгаажуулах тандалт шинжилгээ хийх, өвчний сэжиг илэрсэн үед шуурхай арга хэмжээ хэрэгжүүлэх, оношийг баталгаажуулан нийтэд мэдээлэх, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бусэд цогц арга хэмжээ хэрэгжүүлэх асуудлыг “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд тусгаж өгсөн. Түүнчлэн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд оролцогчдын үүрэг, хариуцлагын зааг ялгааг уг хуулиар илүү тодорхой болгож өгсөн юм.

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль хэрэгжсэнээр гарах үр дүн
Хууль хэрэгжсэнээр Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тандалт, судалгаанд тулгуурлан хэрэгжүүлдэг болох нөхцөл бүрдсэн. Ингэснээр халдварт өвчний голомтын тоо буурч, улмаар олон улсын худалдааны хорио цээрт гоц халдварт өвчингүй, тайван статустай бүс нутгийн хэмжээ нэмэгдэж, хамгийн гол нь малын гаралтай бүтээгдэхүүн “экспортлох” бизнесийн таатай нөхцөл бүрдэх юм.
Мөн мал эмнэлгийн салбар бодлого, хэрэгжилт, хяналтын нэгдмэл бүтэц бүхий мэргэжлийн босоо тогтолцоотой болж, дотоод, гадаад зах зээлд нийлүүлж байгаа бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнийг хянах, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг баталгаажуулах үйл ажиллагаа олон улсын жишигт хүрнэ.
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль хэрэгжсэнээр Малчид, малын эзний үүрэг хариуцлагыг өндөржүүлж, малын халдварт өвчнийг эрт илрүүлэн шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлж, мал, сүргийнхээ эрүүл мэндийг тогтмол хянаж, өвчингүй, тайван байдлаа хадгалах эрх зүйн орчин бүрдэх юм.
Эх сурвалж: mofa.gov.mn
ЖДБ-ИЙН САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖ ФОРУМ 2017 АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2017-11-24

Монголын Банкны Холбоо (МБХ) нь Европын Холбоо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны Жижиг, Дунд Бизнесийн Зөвлөх үйлчилгээ хөтөлбөртэй хамтран “Жижиг дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүгийн хүртээмж форум 2017” арга хэмжээг “Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хамтын ажиллагаа” сэдэв дор 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00-13:30 цагийн хооронд Бэст Вэстерн Примьер Туушин зочид буудалд амжилттай зохион байгууллаа.
2017-11-24

Монголын Банкны Холбоо (МБХ) нь Европын Холбоо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны Жижиг, Дунд Бизнесийн Зөвлөх үйлчилгээ хөтөлбөртэй хамтран “Жижиг дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүгийн хүртээмж форум 2017” арга хэмжээг “Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хамтын ажиллагаа” сэдэв дор 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00-13:30 цагийн хооронд Бэст Вэстерн Примьер Туушин зочид буудалд амжилттай зохион байгууллаа.
Санхүүгийн хүртээмж нь бизнесийн өргөжилт хөгжилтийн гол асуудал бөгөөд хүрэлцэхүйц хэмжээний санхүүжилтгүйгээр хөрөнгө оруулалт инноваци хийх боломжгүй нь тодорхой. Монголбанкны 2017 онд гаргасан “Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, санхүүжилтийн байдал” судалгаагаар “жижиг дунд бизнесийг арилжааны банкууд хамгийн сайн дэмждэг” гэсэн үр дүн гарсан хэдий ч санхүүжилт авахад гардаг хүндрэл нь бизнесийн ялангуяа жижиг дунд бизнесийн өсөлтийг саатуулдаг үндсэн бэрхшээл юм.



Судалгаанаас үзэхэд манай улсад нийт 60 гаруй мянган бизнесийн байгууллага “жижиг”, “дунд” гэсэн ангилалд багтаж байгаа. Тэдгээр бизнесүүд ДНБ-ний 20 хувийг гаргадаг ч нийт ажиллах хүчний 70 хувийг ажиллуулдаг. Ялангуяа энэ ЖДБ-ийг “бойжуулах” нь уул уурхайгаас хэт хамааралтай манай улсын эдийн засгийг олон чиглэлээр хөгждөг болоход чухал ач холбогдолтой.
Монгол Улсын Засгийн газар олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр жижиг дунд бизнесийн үйл ажиллагааны орчинг сайжруулах, татварыг бууруулах, чадавхийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн боломжийг дээшлүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авч ирсэн. Гэвч жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх ялангуяа санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр оролцогч талуудын хамтын ажиллагааг илүү үр дүнтэй байлгах хэрэгцээ тулгарсаар байна. Энэхүү хэрэгцээг хэлэлцэж тодорхойлох хүрээнд уг форумыг зохион байгуулсан бөгөөд арга хэмжээнд нийт 250 орчим төлөөлөл оролцлоо.

Форумын үеэр ЖДБ-ийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн олон улсын сайн туршлага, факторинг, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт зэрэг шинэ бүтээгдэхүүнийг Монгол Улсад хөгжүүлэх боломжийн талаар олон улсын мэргэжилтнүүд танилцуулга хийлээ.
Тус форумын онцлог нь бэлтгэл ажлын хүрээнд банк, ББСБ-ууд, ЖДБ эрхлэгчид болон сургалт, судалгааны байгууллагуудын төлөөллийг оролцуулсан дугуй ширээний уулзалтуудыг хийж дуусгасан ба энэ арга хэмжээний үеэр урьдчилсан уулзалтуудаар хэлэлцсэн саналыг нэгтгэн танилцуулах, тулгамдаж буй асуудлаа дахин ярих бус тэдгээрийн шийдлийг эрэлхийлж, цаашид авах арга хэмжээг тодорхойлоход оршиж байлаа.

Оролцогчдоос ЖДБ-ийн бодлого, бизнесийн орчныг тодорхой болгох, санхүүжилтийн орчин, нөхцөлийг сайжруулах, энэ хүрээнд шинэ төрлийн зорилтот бүтээгдэхүүнийг бий болгох, мөн түүнчлэн ЖДБ эрхлэгчдийг чадавхжуулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, судалгаа мэдээллийг нарийвчлан гаргах, тогтмолжуулах гэсэн чиглэлүүдээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, цаашид нэгдсэн бодлого, чиглэл дор хамтран ажиллахыг онцолж байв.
Форумын үр дүнд ЖДБ-ийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд тулгарч буй сорилтуудыг даван туулах арга замуудыг тодорхойлсон ажлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг төр ба хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөлтэйгээр байгуулах, хийсэн ажлуудаа дараа дараагийн форум, хэлэлцүүлгийн арга хэмжээнд хэлэлцэж дүгнэдэг, авах арга хэмжээгээ тодорхойлдог байдлаар ажиллахаар боллоо.

Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоодын оролцоотой энэ ажлын хэсэг үр дүнтэй ажиллахад дээр дурдсан байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг мөн онцолж байсан юм.
Монголын Банкны Холбоо
Европын Холбоо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк
Монгол Улсад Даатгалын салбар үүсэж хөгжсөний 83 жилийн ойн байрын мэнд дэвшүүлье!
2017-11-24

2017-11-24

Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 82,1 хувьтай хангасан дүн гарлаа
2017-11-22

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбарынхаа газар, хэлтсийн дарга нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын сахилга, хариуцлагатай холбоотой албан даалгаврын дагуу төрийн албанд өндөр хариуцлагатай, шударга, үр дүн гаргаж ажилдаа эзэн болж ажиллахыг үүрэг болголоо. Энэ үеэр Сайд Б.Батзориг энэ өвлийг өнтэй давах бэлтгэлийг бүрэн базаах, төрийн ажлыг цалгардуулалгүй хийх чиглэлийг салбарынхаа дарга нарт өгсөн.
2017-11-22

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбарынхаа газар, хэлтсийн дарга нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын сахилга, хариуцлагатай холбоотой албан даалгаврын дагуу төрийн албанд өндөр хариуцлагатай, шударга, үр дүн гаргаж ажилдаа эзэн болж ажиллахыг үүрэг болголоо. Энэ үеэр Сайд Б.Батзориг энэ өвлийг өнтэй давах бэлтгэлийг бүрэн базаах, төрийн ажлыг цалгардуулалгүй хийх чиглэлийг салбарынхаа дарга нарт өгсөн.
Б.Батзориг: 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрууд сайн ажиллах хэрэгтэй байна
Энэ жил улсын хэмжээнд нийт 160.9 мянган малчин өрхөд 66.6 сая малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж байна. Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 82.1 хувьтай хангасан дүн гарлаа. Үүнээс Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгууд 80.0-86.0 хувьтай, бусад аймгууд 80.0-аас доош хувьтай байна.
Хадлан тэжээлийн бэлтгэлийн хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 23.0 мянган тонн өвс, 5.3 мянган тонн тэжээл бэлтгэсэн нь аймгийн тfвшинд 88.5 хувийн биелэлттэй байна.
Хатуу өвлийг хамтдаа давахын тулд зөвхөн аймгийн Засаг дарга гэлтгүй засаг захиргаа тэр дундаа 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар сайн ажиллах хэрэгтэйг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг онцлон хэллээ. Сайд, дарга нар очихоор угтан авахаас өөр ажилгүй, төрийн ажлыг цалгардуулдаг дарга нарт хүлээлгэх “хариуцлагыг чангатгах” үүргийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулгад өглөө. Хахир өвлийн дохио хаяанд ирснийг хаа хаанаа онцгой анхаарч ажиллахыг Сайд Б.Батзориг сануулсан юм.
Б.Батзориг: Малын гоц халдварт өвчний вакциныг Монголдоо үйлдвэрлэхэд чиглэж ажиллана
Баруун бүсийн 5 аймагт бог малын төлийг мялзан өвчний вакцинжуулалтад хамруулахаар 5,4 сая тун вакцин хүргэгдэн очсон, гүйцэтгэлийн ажил шуурхай хийгдэж байгаа гэсэн мэдээллийг Мал,эмнэлэг үржлийн газраас өглөө.
Хонины цэцэг өвчин 9 аймгийн 43 суманд оношлогдсоноор нийт 14 аймгийн хэмжээнд 23.6 сая толгой хонь вакцинжуулахаар төлөвлөж өнөөдрийн байдлаар 1,4 сая хонийг вакцинжуулсан бөгөөд вакцинжуулалтын ажил үргэлжилж байна.
Шүлхий өвчин 5 аймгийн 13 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Шүлхий өвчнөөр 8300 толгой мал өвчилж, 7800 толгой малыг зориудын устгалд хамруулсан. Вакцинжуулалтад давхардсан тоогоор 11.0 сая толгой малыг вакцинжуулсан. Вакцинжуулалтын арга хэмжээ үргэлжилж байна.
Тоон мэдээллээс харахад мал амьтны гоц халдварт өвчин нь хөдөө аж ахуйн салбарын өмнө тулгамдаж буй хамгийн ноцтой асуудал болоод байна. “Эрүүл малтай Монгол улс” экспорт ярьж, энэ салбарын эдийн засгийн өсөлт, хөгжил яригдах учиртай хэмээн сайд Б.Батзориг хэлсэн үгэндээ онцолсон. Тэр ч утгаараа мал, амьтны гоц халдварт өвчний вакцинд төрөөс их хэмжээний мөнгө зарцуулж байна. Зүүн болон Баруун, говийн бүсийн зарим аймгуудад хийгдэж байгаа вакцинжуулалтын ажлын “”үр дүн”-д онцгой анхаарахыг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг санууллаа.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг чанартай чанаргүй гэсэн вакциныг тойрсон шүүмжлэлтэй мэдээлэлд цэг тавьж, нэг л улсаас вакцин авдаг зохион байгуулалт хийхийг холбогдох газрын дарга нарт анхаарууллаа. Цаашдаа малын гоц халдварт өвчний вакциныг Монголдоо үйлдвэрлэхэд чиглэж, бодитой ажил хэрэг болгохыг тухайн асуудал хариуцсан газруудад үүрэгдлээ. Мөн ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан ажлын хэсгийг шинээр байгуулж, гоц халдварт өвчин гарсан аймгуудын голомтын бүсэд биечлэн очиж, вакцинжуулалтын ажлыг чанартай, хариуцлагатайгаар цаг агаар эрс хүйтрэхээс өмнө шуурхайлан дуусгах чиглэлийг салбарын сайд өгсөн юм.
Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжинэ
2017-11-15

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн-ийг хүлээн авч уулзлаа.
2017-11-15

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн-ийг хүлээн авч уулзлаа.
Азийн Хөгжлийн Банк манай улсын бүхий л салбарт, түүн дотроо улс орны эдийн засгийн суурь салбар болох хөдөө аж ахуйн салбарыг сэргээн хөгжүүлэхэд зээл, буцалтгүй тусламжаар мөн зудын хүндрэлийг даван туулахад дэмжиж ирсэнд манай малчид, тариаланчид талархалтай байдгийг Сайд Б.Батзориг онцлон хэллээ. Монгол Улс хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар ажлын байр бий болгох, экспортыг нэмэгдүүлэх, усалгаатай газар тариалан, хүлэмжийн аж ахуй болон мал аж ахуйг хөгжүүлэх асуудал дээр онцгой анхаарч, хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийлсэн.
Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн салбарын бодлоготой уялдуулан хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, төслийн үр өгөөжийг илүү сайжруулах тал дээр анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн. Мөн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа мэдэгдсэн юм.
Уулзалтын төгсгөлд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч ажиллах болно гэдгээ ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийлсэн юм.

Экспортыг дэмжих төслийн хүрээнд Олон улсын зөвлөх ноён Андреас Клазен ирж ажиллалаа
2017-11-11

Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн Ассосиацийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Экспортыг дэмжих төсөл”-ийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг “Экспортын даатгалын бүтээгдэхүүн боловсруулах” ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Экспортын даатгалын газар зорилтот ажлуудыг хийж эхлээд байгаа билээ.
2017-11-11

Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн Ассосиацийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Экспортыг дэмжих төсөл”-ийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг “Экспортын даатгалын бүтээгдэхүүн боловсруулах” ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Экспортын даатгалын газар зорилтот ажлуудыг хийж эхлээд байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд экспортын даатгалын зах зээлийг судалж, хэрэглэгчдэд тохирсон шаардлагатай бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх зорилгоор Швейцарийн ATRx компанийн зөвлөх, ХБНГУ-ын Оффенбург их сургуулийн Олон улсын санхүү, эдийн засаг бизнесийн проффесор, Сант-Андрюсийн их сургуулийн Бизнесийн зөвлөлийн гишүүн, Дюрхамын их сургуулийн дэргэдэх Дэлхийн бодлогын хүрээлэнгийн хүндэт ахлах гишүүн, Олон улсын худалдаа аж үйлдвэрийн Германы үндэсний хорооны гишүүн, ноён Андреас Клазен техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.
Экспортын газрын дарга Б.Батбаяр болон газрын мэргэжилтнүүд зөвлөх Андреас Клазентай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 8-11-ний өдрүүдэд Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк болон жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдтэй уулзалт зохион байгуулсан юм. Энэ удаад Монгол улсын зах зээл, бизнесийн орчинг судлан, экспортыгхөгжүүлэх боломж гарцыг эрэлхийлж, судалгаа хийн ажиллалаа.
Өнөөгийн байдлаар Монгол улсын эдийн засаг нь эрдэс баялагийн нөөц дээр хэт төвлөрсөн, экспортын 80 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа бөгөөд эдийн засгийг төрөлжүүлж, үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ дэмжихэд, цаашилбал дотооддоо ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд экспортыг дэмжих төсөл хувь нэмэр оруулах юм. Манай компанийн эрхэлж буй Экспортын даатгалын хувьд гадаад руу бараа бүтээгдэхүүнээ экспортлоход учирч болзошгүй эрсдэл буюу худалдан авагчийн төлбөрийн чадвараа алдах, татан буугдах, хөрөнгө хураалгах, төлбөрөө хугацаандаа төлөхгүй байх, дампуурах гэх мэт шалтгаанаар эдийн засгийн хохирол амсахаас сэргийлэх юм.




“KAZAKHEXPORT” ЭКСПОРТЫН ДААТГАЛЫН КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2017-11-01

Монгол, БНКазУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилго бүхий “Монгол, Казахстаны бизнес уулзалт” өнөөдөр /2017.11.01/ боллоо.
2017-11-01

Монгол, БНКазУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилго бүхий “Монгол, Казахстаны бизнес уулзалт” өнөөдөр /2017.11.01/ боллоо.
МҮХАҮТ, “Казах Инвест” хамтран хоёр дахь жилдээ болж буй энэхүү арга хэмжээнд БНКазУ-ын эрчим хүч, хоол хүнс, газар тариалан болон машин механизм, тоног төхөөрөмж, эрчим хүч, барилга, эм, сав баглаа боодлын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 15 аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан юм.
Монгол Улс Казахстанаас ихэвчлэн газар тариалан, автомашин, тоног төхөөрөмж худалдан авч байгаа бөгөөд энэ онд хоёр улс 29 сая ам.долларын худалдаа хийжээ. Мөн тус улсын 34 компани Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 18 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Өнгөрсөн онд зохион байгуулсан анхдугаар бизнес уулзалтын үед нийт хоёр талын аж ахуйн нэгжүүд 12 сая ам.долларын худалдаа хийх гэрээнд гарын үсэг зурсан байна. Харин энэ жилийн уулзалт худалдааны боломжийг тэлэх, хамтарсан компани байгуулах чиглэлд түлхүү анхаарч байгаа аж. Цаашдаа Казахстаны экспортыг дэмжих байгууллага буюу “Казах Инвест”-тэй хамтран хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг дурьдлаа.
Хоёр орны эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй гол асуудал нь дэд бүтцийн хөгжил юм. Түүнчлэн Монгол, Казахстаны хооронд шууд нислэг үйлддэг болох шаардлагатай байгааг уулзалтад оролцогчид онцолж байв. Ингэснээр хоёр орны аялал жуулчлалын салбар хөгжих төдийгүй бизнес эрхлэгчид уулзах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэнэ хэмээн БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландин уулзалтын үеэр хэллээ.
Бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд ганцаарчилсан уулзалт хийж, хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж байсан бөгөөд манай компанийн зүгээс БНКазУ-ын “KazakhExport” экспортын даатгалын компанийн төлөөлөлтэй уулзаж, компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцон, экспортын даатгалын бүтээгдэхүүний талаар туршлага судлан, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр талууд санал нэгдсэн юм.
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-аас Бернийн холбооны чуулга уулзалтанд оролцлоо
2017-10-07

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь Бернийн холбоонд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ажиглагч гишүүний статустай болж, түүнд дагалдах холбогдох эрхүүдийг олж аваад байгаа билээ. Энэ хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд Серби улсын Белград хотод болсон Бернийн холбооны гишүүн байгууллагуудын уулзалтанд манай компанийн Экспортын даатгалын газрын төлөөлөл оролцон, компани болон Дэлхийн банк, Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төслийн талаар танилцуулга хийлээ.
2017-10-07

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь Бернийн холбоонд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ажиглагч гишүүний статустай болж, түүнд дагалдах холбогдох эрхүүдийг олж аваад байгаа билээ. Энэ хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд Серби улсын Белград хотод болсон Бернийн холбооны гишүүн байгууллагуудын уулзалтанд манай компанийн Экспортын даатгалын газрын төлөөлөл оролцон, компани болон Дэлхийн банк, Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төслийн талаар танилцуулга хийлээ.
Уг чуулга уулзалтын зорилго нь Бернийн холбооны 4 хороодоос гишүүдийн дунд бизнесийн чиг хандлага, гадаад худалдааны санхүүгийн хөгжил, хөрөнгө оруулалт, эдийн засаг, геополитикийн эрсдэлийн талаар асуудлыг хөндөж хэлэлцэхэд оршиж байв. Түүнчлэн холбоо нь чуулга уулзалтандаа олон улсын DFI холбоотой OUTREACH NETWORK-ийг урьж, дэд бүтцийн хөгжлийн төслүүд дээрх ажлууд болон олон улсын худалдааны санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлаар санал бодлоо солилцсон байна.
Бернийн холбоо нь Дэлхийн худалдааны байгууллагын статистикаас харахад нийт олон улсын бараа үйлчилгээний 11 хувь буюу 1,9 триллион ам.долларын төлбөрийн эрсдэлийн хамгаалалтыг банк, экспортлогч, хөрөнгө оруулагчдад санал болгодог бөгөөд дэлхийн 73 орны худалдааны даатгагч, засгийн газрын өмчит худалдааны даатгалын агентлаг, олон талт санхүүгийн институциудийн нэгдэл болсон томоохон холбоо юм.

Экспортын даатгалын газрын ажилтнууд худалдааны санхүүжилтын сургалтанд хамрагдлаа
2017-10-04

МУ-ын Засгийн газар, Дэлхийн банкны хамтын ажиллагаатайгаар хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төслийн хүрээнд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Экспортын даатгалын газрын холбогдох ажилтнууд Банк, Санхүүгийн Академи, БНЧУ-ын Олон улсын худалдааны тэнхимээс хамтран зохион байгуулсан “Төлбөр, төлбөрийн аюулгүй байдал, санхүүжилтийн арга хэрэгслүүд” сэдэвтэй Худалдааны санхүүжилтийн тухай 3 хоногийн сургалтанд амжилттай хамрагдлаа.
2017-10-04

МУ-ын Засгийн газар, Дэлхийн банкны хамтын ажиллагаатайгаар хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төслийн хүрээнд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Экспортын даатгалын газрын холбогдох ажилтнууд Банк, Санхүүгийн Академи, БНЧУ-ын Олон улсын худалдааны тэнхимээс хамтран зохион байгуулсан “Төлбөр, төлбөрийн аюулгүй байдал, санхүүжилтийн арга хэрэгслүүд” сэдэвтэй Худалдааны санхүүжилтийн тухай 3 хоногийн сургалтанд амжилттай хамрагдлаа.
Санхүүгийн салбарын боловсон хүчнийг хөгжүүлэх зорилго бүхий уг сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 02-04-ны өдрүүдэд Банк Санхүүгийн Академи дээр зохион байгуулсан бөгөөд Ачилт хийхээс өмнө болон ачилт хийсний дараах гадаад худалдааны эрсдэл, баримт бичгийн зөрчлийг илрүүлэх, Экспортын даатгалын агентлаг, гадаад худалдаанд мөрдөн хэрэглэдэг ICC дүрэм, URDG 758, зээлийн захидал гэх мэт гадаад худалдаанд экспортлогч болон импортлогч талуудыг эрсдэлээс хамгаалах санхүүгийн арга хэрэгсэлтэй холбоотой олон ойлголтыг хамруулсан байна.


Одоогийн байдлаар малчдын түвшинд 471.0 мянган тн өвс бэлтгэжээ
2017-09-26

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн сайдын 01 албан даалгаврыг гарган орон нутагт хүргүүлснээр аймгууд өөрсдийн онцлогт тохируулан төлөвлөгөө, албан даалгавар гарган нийт сумдад хүргүүлэн хэрэгжүүлж байна.
2017-09-26

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн сайдын 01 албан даалгаврыг гарган орон нутагт хүргүүлснээр аймгууд өөрсдийн онцлогт тохируулан төлөвлөгөө, албан даалгавар гарган нийт сумдад хүргүүлэн хэрэгжүүлж байна. Засгийн газрын тогтоолоор зун, намрын отор зохион байгуулах, мал эмнэлгийн хорио цээрийн дэглэмийг чангатгах, өвс, тэжээл бэлтгэх зэрэг тулгамдсан асуудлуудад нь зориулж 700.0 сая төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас олгуулсан. ХХААХҮ-н сайд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бүх аймгийн Засаг дарга, ХХААГ-ын дарга нартай цахим хурал зохион байгуулж аймгуудын зуншлагын байдлыг хэлэлцэж мал оторлолт, хадлан тэжээл бэлтгэл, малын эрүүл мэндийн урьчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулах, өвчний голомт бүхий газруудад вакцинжуулалт хийх, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах талаар үүрэг даалгавар өгсөн.
Улсын онцгой комиссын гангийн зэрэглэл тогтоох ажлын хэсгийн дүгнэлтээр 15 аймгийн 94 сум гантай, 21 аймгийн 153 сум гандуу байна гэсэн дүгнэлт гарсан.
Энэ жил улсын хэмжээнд нийт 1629 багийн 164.0 мянган малчин өрхөд дотоодын хэрэгцээнд хэрэглэх болон экспортонд гаргах махаа тооцон 66.0 сая толгой мал өвөлжих, үүнээс 9.2 сая мал отроор өвөлжих урьдчилсан тооцоо гарч орон нутагт мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.
2017 онд шаардагдах тэжээлийг тэжээлийн нэгжид шилжүүлснээр 700,6 мянган тэжээлийн нэгж бүхий өвс, сүрэл, ногоон тэжээл, үйлдвэрийн тэжээл, гар тэжээл, дарш, давс, хужир шүү хэрэгтэй байна.
Манай улс жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг байсан бол энэ жилийн хувьд 850.0 мянга орчим тонныг бэлтгэж 400-аад мянган тонн өвс дутагдах төлөвтэй байна. Дутагдаж буй өвсийг тэжээлд шилжсэн үр тариа, хаягдал буудай, ногоон тэжээл, рапсын шахдас болон гар тэжээлээр нөхөх боломжтой.
Энэ жил тэжээлийн ургамлаас 47.0 мянган тн ногоон тэжээл, улаан буудайнаас 14.7 мянган тн буудай тэжээлд, үтрэмийн цэвэрлэгээнээс 20.7 мянган тн буудай тэжээлд, шилжих төлөвтэй байна. Ингэснээр энэ жил 150.0 мянган тн хүчит тэжээл, 100.0 мянган тн гар тэжээл, 100.0 мянган тн эрдэст тэжээл бэлтгэгдэнэ.
Одоогийн байдлаар малчдын түвшинд 471.0 мянган тн өвс, 525 тн сүрэл, 1622.7 тн ногоон тэжээл, 5413.6 тн үйлдвэрийн тэжээл, 6374.0 тн гар тэжээл, 47.7 тн дарш, 13.2 мянган тн давс, хужир бэлтгэж өвс, тэжээлийн бэлтгэл 31.7 хувьтай байна. Баян-Өлгий, Увс, Ховд аймгууд 50.0-иас дээш хувьтай байна.
Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тн өвс, 11.7 мянган тн тэжээл бэлтгэх үүрэг өгсөн. Одоогийн байдлаар 6836.4 тн өвс буюу 22.2 хувьтай, 1431.5 тн тэжээл буюу 12.2 хувьтай бэлтгэж байна.
2017 онд тэжээлийн нэгжид шилжүүлснээр 649.6 мянган тэжээлийн нэгж бүхий өвс, үр тариа, хаягдал буудай, хивэг, ногоон тэжээл, рапсын шахдас, гар тэжээл, эрдэст тэжээл үйлдвэрлэх боломжтой байна.
2017 онд бэлтгэх өвс, тэжээлийн балансаас үзэхэд 2017-2018 оны малын өвөлжилт, хаваржилтад 51.0 мянган тэжээлийн нэгж тэжээл буюу 50.0 гаруй мянган тн хүчит тэжээл эсвэл 110.0 мянган тн өвс дутагдалтай байна.
Харин гурилын дотоодын хэрэглээг хангах 200.0 мянган тн улаан буудайг импортолвол нэмж 50.0 мянга орчим хивэг болон багсармал тэжээл үйлдвэрлэгдэнэ. Мөн сүүлийн жилүүдэд дунджаар 15.0 мянга орчим тн хивэг импортлогдож байна. Өмнөх оны хуучин өвс Сүхбаатар, Дорнод аймгуудад байгааг судалж тооцоо гаргахаар ажиллаж байна.
Хивэгний дотоодын хэрэглээ нь малын тооны өсөлт, цаг агаарын нөхцөл байдал, эрчимжсэн мал аж ахуйн өсөлтөөс шууд хамааралтай байна.
Хадлан бэлтгэлд зориулж ОХУ-аас техникийн зээлийн хүрээнд хаман боогч 40 ширхэг, бага оврын трактор, хадуур тармуур тус бүр 20 ширхэг орж ирснийг ТЭДС-аас 30 хувийн урьдчилгаа аван 5 жилийн хугацаатай лизингийн хэлбэрээр олголоо.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолсон дүнгээс харахад нийт нутгийн 25 хувь нь хүрэлцээтэй, 30 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 10 хувь нь 3-5 дахин хэтэрсэн, 30 хувь олон дахин хэтэрсэн гаргав. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 3 дахин муу дүнтэй байна.
Өөрөөр хэлбэл нутгийн 25 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 75 хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг зохицуулах шаардлагатайг харуулж байна.
Аймгийн дүнгээр авч үзвэл Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Төвийн ихэнх, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудын зарим сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна. Одоогийн байдлаар сум дундын болон аймаг дундын отрын бүс нутгууд, хилийн зурвас газар, байгалийн тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирох ажил хэлэлцээрийн шатанд байна.
Аймаг бүр малчдын өвөлжилтийн бэлтгэл хангуулах албан даалгаврыг гарган, Гар тэжээл бэлтгэх уралдаан, төсвийн байгууллагуудын дунд гар тэжээл бэлтгэн нийлүүлэх уриалга гарган ажиллаж байна. ХХААХҮЯ-ны зүгээс НҮБ-ын ХХААБ-ын санхүүжилтээр Гар тэжээл бэлтгэх зөвлөмжийг 20000 ширхэгийг хэвлүүлэн говь, өндөр уулын бүсийн аймгуудад хүргүүллээ. Мөн Гар тэжээл бэлтгэх, Хашаа хороогоо дулаалах, ариутгах, Эрдэс тэжээл бэлтгэх дараахь санамж, уриалгыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гаргаж байна.
“Намрын ногоон өдрүүд -2017” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 19-25-ны өдрүүдэд болно
2017-09-15

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 19-25-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна.
2017-09-15

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 19-25-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2017” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Мөн нийслэлд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм.
“Намрын ногоон өдрүүд-2017” нэгдсэн арга хэмжээний үеэр:
- 9 дүгээр сарын 21-нд “Органик хөдөө аж ахуйг дэмжье”
- 9 дүгээр сарын 22-нд “Амтат балны ашиг тус”
- 9 дүгээр сарын 23-нд “Эх орны сүү- Эрүүл хүнс”
- 9 дүгээр сарын 24-нд “Ногоон хүнс-эрүүл амьдрал” өдөрлөгүүдийг тус тус зохион байгуулна
ЖДҮ-ийн бодлого, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэхээр Азийн 9 орны төлөөлөл оролцсон семинар эхэллээ
2017-09-14

ХХААХҮЯ, Азийн Хөгжлийн Банкны Институт хамтран “ЖДҮ-ийг дэлхийн үнэ цэнийн сүлжээ болгон нэгтгэх: Эрсдэл, сорилт ба боломжууд” сэдэвт олон улсын семинарыг өнөөдөр/2017.09.14/ зохион байгуулж байна. Семинарыг зохион байгуулснаар Азийн эдийн засгийн хөгжилд ЖДҮ-ийн салбарын Дэлхийн өртгийн сүлжээ болон бүсийн үйлдвэрлэлийн сүлжээний өнөөгийн чиг хандлага, ЖДҮ-ийн бодлого тулгамдаж буй асуудлын талаар (жишээлбэл, ур чадвар эзэмшүүлэх, технологийн дэвшил, шинэчлэл, чадавхийг бэхжүүлэх гэх мэт) асуудлыг хэлэлцүүлэх юм.
2017-09-14

ХХААХҮЯ, Азийн Хөгжлийн Банкны Институт хамтран “ЖДҮ-ийг дэлхийн үнэ цэнийн сүлжээ болгон нэгтгэх: Эрсдэл, сорилт ба боломжууд” сэдэвт олон улсын семинарыг өнөөдөр/2017.09.14/ зохион байгуулж байна. Семинарыг зохион байгуулснаар Азийн эдийн засгийн хөгжилд ЖДҮ-ийн салбарын Дэлхийн өртгийн сүлжээ болон бүсийн үйлдвэрлэлийн сүлжээний өнөөгийн чиг хандлага, ЖДҮ-ийн бодлого тулгамдаж буй асуудлын талаар (жишээлбэл, ур чадвар эзэмшүүлэх, технологийн дэвшил, шинэчлэл, чадавхийг бэхжүүлэх гэх мэт) асуудлыг хэлэлцүүлэх юм.
Семинарт Монгол Улс, Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Казахстан, Малайз, Филиппин, Шри Ланка, Вьетнамын зэрэг 9 орны Засгийн газрын 24 дунд түвшний төрийн албан хаагчид, ЖДҮ-ийн салбарын хөгжил, худалдаа, бүс нутгийн эдийн засгийн интеграцид оролцож буй олон талт банк, академи, хувийн хэвшлийн төлөөлөгчид, олон улсын мэргэжилтнүүд оролцож байна.
Семинарын үйл ажиллагааг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга үг хэллээ. Тэрээр “Тухайн улс орны хөгжлөөс хамаарч эдийн засагт ЖДҮ-ийн гүйцэтгэх үүрэг нь харилцан адилгүй байдаг. ЖДҮ-д хөгжингүй орны хувьд экспортлогчид, дунд болон өндөр орлоготой улс орнуудад аль ч хүрээнд үйл ажиллагааг явуулдаг, бага орлоготой буурай улс орнуудад голдуу албан бус эдийн засагт төвлөрч, дэлхийн үнэ цэнийн сүлжээнд ихэнхдээ гар ажиллагаа их шаарддаг, нэмүү өртөг багатай бүтээгдэхүүн үйлчилгээгээр оролцдог. Харин өдгөө ЖДҮ-үүд дэлхийн өртгийн сүлжээнд тавигддаг шаардлагуудыг хангах, тэдгээрт нийцэж ажиллахын тулд удирдлагын болон ажиллах хүчний ур чадвараа дээшлүүлэх, технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлэх, зохистой үнийг тогтоох, бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах шаардлагатай байна. ЖДҮ-үүдийг дэлхийн өртгийн сүлжээнд оруулж, өрсөлдөхүйц хэмжээнд аваачихын тулд шаардлагатай бизнесийн орчинг бүрдүүлэх, зах зээлд нэвтрэхэд хялбар аргыг олох, хүмүүсийн боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, судалгаа, хөгжүүлэлт, брэндийг бий болгох, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг бодлогууд хэрэгтэй байна” гэдгийг онцлон тэмдэглэв.
Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.




Нэгжээс хураан авах ургацын хэмжээ эрс буурах магадлалтай байна
2017-08-09

Улсын онцгой комисс өнөөдөр /2017.08.03/ өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хуралдлаа. Энэхүү хуралдааны эхэнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн зуншлаг, ургацын байдал, отор нүүдэл, өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар мэдээлэлэл хийв.
2017-08-09

Улсын онцгой комисс өнөөдөр /2017.08.03/ өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хуралдлаа. Энэхүү хуралдааны эхэнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн зуншлаг, ургацын байдал, отор нүүдэл, өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар мэдээлэлэл хийв.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Манай орны нийт нутгаар зуншлага оройтож байгаатай холбогдуулан “Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаар тогтоол гарган аймаг, нийслэлийн ХХААГ-т хүргүүлж биелэлтийг ханган ажиллаж байна. 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бүх аймгийн Засаг дарга, ХХААГ-ын дарга нарыг оролцуулсан цахим хурал зохион байгуулж мал оторлолт, хадлан тэжээл бэлтгэл, мал сүргийг эрүүл мэндийн урьчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулах, өвчний голомт бүхий газруудад вакцинжуулалт хийх, ургацын урьдчилсан балансыг 8 дугаар сарын 18-ны дотор гаргах, өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах талаар үүрэг даалгавар өглөө. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 7 дугаар сарын 20-ны байдлаар Ховд, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим нутгаар буюу нийт 150 орчим сумдын нутгаар гантай, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Хэнтийн зарим нутгаар буюу нийт 50 гаруй суманд гандуу байна гэсэн гангийн үнэлгээ хийгээд байна. Үүнтэй холбогдуулан манай яам бүх аймгийн ХХААГазраас зуншлагын байдал, ургацын төлөв байдал, мал өвөлжилтийн бэлтгэл ажлын урьдчилсан дүн мэдээг авч нэгтгэн дүгнэлт хийж төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Аймгуудаас авсан мэдээгээр нийт нутгийн 23 хувь нь зуншлага хэвийн, 43 хувь нь гандуу, 34 хувь нь гантай байна. Энэ жил улсын хэмжээнд нийт 1629 багийн 177,5 мянган малчин өрх бэлтгэлд нийлүүлэх мал махаа тооцон 66,0 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гарч орон нутагт мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна. Өөр аймгийн нутагт өвөлжих магадлалтай 2921 өрхийн 1,1 сая, бусад сумдын нутагт өвөлжих магадлалтай 9225 өрхийн 3,6 сая, сум дундын отрын бүс нутагт 490 өрхийн 369 мянган, аймаг дундын отрын бүс нутагт 1151 өрхийн 843.0 мянга, хилийн зурвас газарт 3104 өрхийн 1.2 сая, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 4502 өрхийн 2.1 сая, нийт 21393 өрхийн 9.2 сая мал отроор өвөлжүүлж, хаваржуулна гэсэн тооцоог аймгууд хийсэн байна.
2017 оны хавар 517.4 мянган га-д тариалалт хийснээс үр тариа 391.6 мянган га-д, үүнээс улаанбуудай 367.2 мянган га-д, төмс 14.6 мянган га-д, хүнсний ногоо 7.2 мянган га-д, тосны ургамал 75.9 мянган га-д, тэжээлийн ургамал 25.7 мянган га-д, эмийн ургамал 1.9 мянган га-д, жимс, жимсгэнэ 287.1 га-д тус тус тариалсан. Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг 6 дугаар сарын 15-20-ны хооронд зохион байгуулж 13 аймгийн 84 сумын 1198 аж ахуйн нэгж, иргэдийн 366.9 мянган га улаанбуудайн талбайг хамруулснаар нийт тариалсан талбайн 75.5 % нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй байсан боловч буудайн өсөлт хөгжилтийн чийгэнд хамгийн эмзэг үе буюу бутлалтаас гол хатгалтын шатанд / 6 дугаар сарын 2,3 дугаар арав хоног, 7 дугаар сарын эхний 10 хоногт/ тариалангийн ихэнх бүс нутгийг хамарч хур тундас багатай, зарим бүс нутгуудад огт хур тундасгүй, 3-4 удаагийн 6-10 орчим хоног үргэлжилсэн нарны хэт их халалт явагдсан нь ургацын байдалд сөргөөр нөлөөллөө. Энэхүү байгалийн гамшигт үзэгдэл нь нэг аймгийн, нэг сумын нутагт харилцан адилгүй явагдаж, улмаар хур тундас нь зурваслан аадар хэлбэрээр орж байсан бол нарны хэт халалт нь бүс нутгийн ялгаваргүйгээр бүхэлдээ өндөр буюу 32-41 хэм хүрч халсан. Нарны хэт их халалт, хур тундасны дутагдлын улмаас бүх бүс нутгуудад тариалагдсан таримлын өсөлт хөгжилт саарч удааширснаар үр тариа, улаанбуудайн бутлалт байхгүй, намхан давжаа, жижиг товчин түрүү гарч улмаар нэгжээс хураан авах ургацын хэмжээ эрс буурах магадлалтай байна.

Төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын ургац ч мөн ганд өртөж хураан авах ургацын хэмжээ төлөвлөснөөс 20 орчим хувиар буурахаар байна.Энэхүү төлөвөөр Сэлэнгэ, Булган аймгийн хойд талын бүс нутаг, Дархан-Уул, Орхон, Увс, Хөвсгөл, Архангай аймгийн зарим сумдын ургацын байдал харьцангуй дээр буюу нэгжээс 9.0-12.0 цн ургац авахаар байгаа бол Төв аймагт 30.5 мянган га, Сэлэнгэ аймагт 18.7 мянган га, Булган аймагт 8.5 мянган га, Дорнод аймагт 6.7 мянган га, Хэнтий аймагт 4.8 мянган га, Өвөрхангай аймагт 3.9 мянган га, нийтдээ 74.6 мянган га улаанбуудайн талбайгаас ургац авах боломжгүй буюу тэжээлд шилжүүлэн хураах магадлалтай байна.Түүнчлэн гангийн улмаас бэлчээрийн ургамал хатаж гандсанаар царцаа, оготоно болон бусад хортон шавьж тариалангийн талбайд нүүдлэн орж таримлын ургацад сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд эрсдлийг бууруулах зорилгоор ургамал хамгааллын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Цаашдаа 8 дугаар сард тариалангийн бүс нутгаар хур тундас хэвийн, нарны хэт халалтын эрчим буурах магадлалтай байгаа тул ургац хураалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
- Ургацын урьдчилсан балансыг 8 дугаар сарын 18-ны дотор таримлын төрөл тус бүрээр нарийвчлан гаргах, хураах арга технологийг боловсруулах,
- Ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах, намхан тачир, алаг цоог болцтой тариаг хаягдалгүй хураахад зориулсан техник тоног төхөөрөмжийг тоноглож бэлтгэх,
- Ургац хураалтад ажиллах хүн хүчний тооцоог гаргаж захиалгаа өгөх, техник, тоног төхөөрөмж, зоорь, агуулах, үтрэмийн засвар үйлчилгээг шуурхайлж бэлэн байдлыг хангах,
- Тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн бүр дотоодын ургацаасаа боловсруулж бэлтгэсэн уриншиндаа хүрэлцэхүйц хэмжээний үрийн буудайн нөөц бүрдүүлэх,
- ОХУ-ын Хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж ургац хураалт эхлэхээс өмнө нийлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах,
Засгийн газрын 186 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 30,8 мян тн өвс, 11.7 мян тн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгсөн. Энэ жилийн хадлан бэлтгэлд 7101 дугуйт трактор, 5806 бага оврын тракторууд дагалдах хэрэгслийн хамт, 621 хаман боогч, 1000 морин хадуур, 5000 гар болон хөдөлгөөнт хадуур, тармуур ажиллахад бэлэн болсон. Малчдын түвшинд 1.2 сая тн өвс, 36.0 мянган тн сүрэл, 23.0 мянган тн ногоон тэжээл, 48.9 мянган тн үйлдвэрийн тэжээл, 71.0 мянган тн гар тэжээл, 9.0 мянган тн дарш, 141.9 мянган тн давс, хужир бэлтгэнэ.
2017 оны төсвийн нэмэлт тодотголоор бэлчээрийн усан хангамжийг сайжруулах шинээр худаг гаргах ажилд хөрөнгө оруулалт батлан нийт 17 аймаг тус бүрт 2-оос 12 хүртэлх нийт 96 инженерийн хийцтэй худаг гаргах ажлыг зохион байгуулж ажилд нь орууллаа. Бэлчээрт нийт 45,3 мянган худаг уст цэг байгаагаас 40,1 мянган нь ашиглахад бэлэн байгаа бөгөөд мал аж ахуй эрхэлж байгаа өрхүүдийн 92,1 хувь усаар хангагдсан байна. Үлдсэн усаар хангагдаагүй өрхийг усжуулахын тулд 2017 онд 295 худаг уст цэгийг шинээр барьж байгуулах, 340 энгийн уурхайн болон гар худгуудыг засварлах боломжтой. Мөн энэ онд бэлчээрт шинээр гаргах боломжтой худаг уст цэгүүдийг улсын төсвийн хөрөнгө болон гадаадын төсөл хөтөлбөр, орон нутаг өөрийн хөрөнгө, малчдын санаачилгаар гаргаж байна.
Энэ онд бодын 355, богийн 575 хашааг шинээр барьж, улсын хэмжээнд бодын 68313 хашаа, богийн 135332 хашаа байгаа нь хашааны хангамж 98 хувьтай байна.
Бэлчээрийн ургамал хамгаалах арга хэмжээний хүрээнд царцаатай тэмцэх ажлыг 3 аймагт 89.8 мянган га талбайд, үлийн цагаан оготнотой микробиологийн аргаар тэмцэх ажлыг 2 аймгийн 100.0 мянган га бэлчээрийн талбайд зохион байгуулж байна.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2018 оны өвөл хаврын бэлчээрийн даацын судалгааг 08 дугаар сарын 20-нд гаргана. Иймд манай яам 8-р сарын 10-наас эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжилтнүүдийг орон нутагт томилож бэлчээрийн болон хадлангийн ургацыг тогтоох, мэргэжлийн зөвлөгөө өгөх, ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Ургац хураалт, мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар ХХААХҮ-ийн сайдын албан даалгаварыг гаргаад байна. Мөн хөдөө аж ахуйн салбарын 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг зохион байгуулах төлөвлөгөө боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтийг зохион байгуулж байна. ХХААХҮ-ийн Яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан шуурхай штаб ажиллаж байна” гэж мэдээлэв.
Эх сурвалж: ХХААХҮЯам
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үүрэг даалгавар өглөө
2017-07-29

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас 2017 оны хаврын тариалалтыг 5-р сарын 03-наас эхлүүлж, нийтдээ 517,4 мянган га-д тариалалт хийгээд байна. Үүнээс үр тариа 391,6 мянган га-д, улаан буудай 366,9 мянган га-д, төмс 14,6 мянган га-д, хүнсний ногоо 7,2 мянган га-д, тосны ургамал 75,9 мянган га-д, тэжээлийн ургамал 25,7 мянган га-д, эмийн ургамал 1,9 мянган га-д, жимс жимсгэнэ 287,1 га-д тус тус тариалсан байна.
2017-07-29

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас 2017 оны хаврын тариалалтыг 5-р сарын 03-наас эхлүүлж, нийтдээ 517,4 мянган га-д тариалалт хийгээд байна. Үүнээс үр тариа 391,6 мянган га-д, улаан буудай 366,9 мянган га-д, төмс 14,6 мянган га-д, хүнсний ногоо 7,2 мянган га-д, тосны ургамал 75,9 мянган га-д, тэжээлийн ургамал 25,7 мянган га-д, эмийн ургамал 1,9 мянган га-д, жимс жимсгэнэ 287,1 га-д тус тус тариалсан байна.
Тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг багасгах, тариалалтын технологийг хугацаанд нь чанартай зохион байгуулах зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан дутагдах үрийн буудайг 40 хувь, шатахууныг 50 хувь, бордоо ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатайгаар тус тус 1300 гаруй аж ахуй нэгж иргэнд зээл олгосон байна. Нийт 16.2 тэрбум төгрөгийн үр, шатахуун, ургамал хамгааллын бодис бордоог гэрээ хийж тариаланчдад олгожээ.
Мөн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн мэргэжлийн баг бэлчээрийн төлөв байдлын судалгааг хийж эргэж танилцуулахыг /2017.07.26/ үүрэг болголоо. Эрүүл бүсээс мал мах бэлтгэж, экспортлох ажлыг дэмжиж ажиллах чиглэлийг Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт үүрэг болгосон байна. Өнөөдөр /2017.07.27/ 21 аймгийн Засаг дарга нар, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нартай видео хурал хийж, энэ хурлаар зуншлага, өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдэл, цаг үеийн мэдээллийг сонсож, тодорхой арга хэмжээг авч үүрэг чиглэл өгөх юм.
Улаанбуудайн даатгалын борлуулалтыг дэмжихээр хөдөө орон нутагт томилолтоор ажиллалаа
2017-07-06

Улаан буудайн тариалалт эхэлсэнтэй холбогдуулан “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн холбогдох ажилтангууд 2017 оны 07 дугаар сарын 02- 06-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан хот, Хонгор сум, Төв аймгийн Жаргалант сумдад томилолтоор ажиллаад ирлээ.
2017-07-06

Улаан буудайн тариалалт эхэлсэнтэй холбогдуулан “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн холбогдох ажилтангууд 2017 оны 07 дугаар сарын 02- 06-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан хот, Хонгор сум, Төв аймгийн Жаргалант сумдад томилолтоор ажиллаад ирлээ.
Томилолтын зорилго нь 2017 оны улаан буудайн даатгалын борлуулалтыг дэмжих, бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөх, үр тариалсан талбайг даатгахаар улаан буудайн элит үр тариалах тусгай зөвшөөрөл бүхий зарим аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийж, үр тариалсан талбай дээр ажиллаж, үрийн соёололт, бутлалтын байдалтай танилцаж, га талбайд тарьсан үрд хэмжилт хийж, улаан буудайн даатгалын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн даатгалын гэрээний баталгааны маягт өгч танилцуулан гарын үсэг зуруулах, даатгалын хураамжийн тооцооллыг танилцуулахад оршиж байв.
Даатгуулагчид бусад талбай нэмэлтээр даатгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлээд холбогдох журмын дагуу хамтран ажиллаж байна.
Хяналт шалгалтын үед үр тариалсан талбайн байдлыг тодорхойлж, соёололт технологийн дагуу явагдаж байгаа эсэхийг тодорхойллоо. Мөн ургамлын нягтаршлыг хэмжихдээ талбайн дотор тодорхой хэсгийг санамсаргүй байдлаар сонгон авч хэмжиж байсан юм.

/Соёололт тоолсон цэгүүдийн нэг/

/Буудай тариалсан талбайн ерөнхий байдал/

/Буудайн үр суусан гүний хэмжээ/
Улаанбуудайн даатгалын борлуулалтыг дэмжихээр хөдөө орон нутагт ажилласан тухай
2017-06-28

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн холбогдох ажилтнууд улаан буудайн даатгалын борлуулалтыг дэмжих, бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөх, үр тариалсан талбайг даатгах зорилгоор 2017 оны 06 дугаар сарын 16-аас 26-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хот, Дархан-Уул аймгийн Дархан хот, Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнбүрэн, Цагааннуур, Хушаат, Орхонтуул, Булган аймгийн Хутаг-Өндөр, Төв аймгийн Жаргалант, Угтаал, Эрдэнэсант зэрэг сумдад томилолтоор ажиллалаа.
2017-06-28

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн холбогдох ажилтнууд улаан буудайн даатгалын борлуулалтыг дэмжих, бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөх, үр тариалсан талбайг даатгах зорилгоор 2017 оны 06 дугаар сарын 16-аас 26-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хот, Дархан-Уул аймгийн Дархан хот, Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнбүрэн, Цагааннуур, Хушаат, Орхонтуул, Булган аймгийн Хутаг-Өндөр, Төв аймгийн Жаргалант, Угтаал, Эрдэнэсант зэрэг сумдад томилолтоор ажиллалаа.
Ажлын хүрээнд улаан буудайн элит үр тариалах тусгай зөвшөөрөл бүхий 11 аж ахуйн нэгжтэй уулзалт хийж, үр тариалсан талбай дээр ажиллан, үрийн соёололт, бутлалтын байдалтай танилцаж, га талбай дахь тарьсан үрд хэмжилт хийж, улаан буудайн даатгалын гэрээ байгуулан хамтарч ажиллахаар болов.
Үрийн талбайд тарьсан улаан буудайн ихэнх нь “Дархан 34, 144” сортынх байв.
Томилолтын үеэр тариалангийн талбайн ургацыг даатгах эсэх талаар эцсийн шийдвэр гаргахын тулд улаан буудайн талбайд эхний хяналт, шалгалтыг соёололт жигдэрсний дараа буудайн соёололт, бутлалтын хөгжлийн үе шатанд 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хийж гүйцэтгэв. Хяналт шалгалтын үед үр тариалсан талбайн байдлыг тодорхойлж, соёололт технологийн дагуу явагдаж байгаа эсэхийг тодорхойллоо. Мөн ургамлын нягтаршлыг хэмжихдээ талбайн дотор тодорхой хэсгийг санамсаргүй байдлаар сонгон авч хэмжсэн болно.
Үр үржүүлэх улаан буудайг нутагшсан сортын элит үрээр технологийн дагуу тариалсан, нэг метр квадрат газарт 200-иас дээш ургамалтай талбайг даатгана гэсэн шалгуур үзүүлэлтийг аж ахуй нэгжүүд хангаж байв.

“Монгол улсын үр тариа, улаанбуудай, тэжээлийн ургамлын нутагшсан элит болон сортын үр үржүүлэх тусгай зөвшөөрөл олгох” арга хэмжээнд оролцлоо
2017-06-18

Хүнс, хөдөө аж ахуйн яам, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хамтран Дархан-Уул аймгийн Дархан хотод “Ургамал Газар Тариалангийн Хүрээлэн”-д 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр эрх бүхий газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд зохион байгуулсан “Монгол улсын үр тариа, улаанбуудай, тэжээлийн ургамлын нутагшсан элит болон сортын үр үржүүлэх тусгай зөвшөөрөл олгох” арга хэмжээнд...
2017-06-18

Хүнс, хөдөө аж ахуйн яам, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хамтран Дархан-Уул аймгийн Дархан хотод “Ургамал Газар Тариалангийн Хүрээлэн”-д 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр эрх бүхий газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд зохион байгуулсан “Монгол улсын үр тариа, улаанбуудай, тэжээлийн ургамлын нутагшсан элит болон сортын үр үржүүлэх тусгай зөвшөөрөл олгох” арга хэмжээнд Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК-ийн холбогдох ажилтнууд оролцлоо. Энэ үеэр Андеррайтингийн газрын дарга Т.Оюунбат улаан буудайн даатгалын талаар танилцуулга хийж, даатгуулагчдын сонирхсон асуултанд хариулж санал солилцсон юм. Мөн тус арга хэмжээний үеэр ажилтнууд компанийн тухай болон тариалангийн даатгалын брошур, тайлан сэтгүүл, сонин зэрэг тараах материалуудыг даатгуулагчдад тарааж, үйл ажиллагааны талаар танилцуулж, даатгалын гэрээ байгуулах эхний шатыг амжилттай биелүүллээ.




“ХӨДӨӨ АЖ АХУЙН ДАВХАР ДААТГАЛ” ХК-ААС “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-Т ОРОЛЦЛОО
2017-06-08

Сангийн яам, Төрийн банк, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газраас Сүхбаатарын талбай дээр 2017 оны 6 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн холбогдох ажилтнууд оролцлоо.
2017-06-08

Сангийн яам, Төрийн банк, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газраас Сүхбаатарын талбай дээр 2017 оны 6 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн холбогдох ажилтнууд оролцлоо.

Энэхүү “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр Монголын төсөв, сангийн бодлого, татвар, гаалийн үйл ажиллагааг эрхэлдэг гол байгууллагууд иргэдэд хэрэгцээтэй мэдээ, мэдээлэл олгон, зарим нэг үйлчилгээг үзүүлж, олны хөл хөдөлгөөн дүүрэн байсан юм.

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн хувьд компанийн үндсэн даатгалын бүтээгдэхүүн болох “Малын индексжүүлсэн даатгал”, “Улаан буудайн даатгал” болон Монгол улсын Засгийн газар, “Дэлхийн банк”-ны Олон улсын хөгжлийн ассосиацийн хамтын ажиллагаатайгаар зохион байгуулагдаж буй “Экспортыг дэмжих төсөл”-д давхар даатгалын компанийн хувьд худалдааны даатгалын тал дээр ажиллаж байгаа бөгөөд холбогдох мэдээ мэдээллийг иргэдэд өгч, брошур, сонин, танилцуулга гэх мэт материалыг сонирхсон хүмүүст тарааж байв.

ЭКСПОРТЫН ДААТГАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ ЗОРИЛГООР ЗОРИЛТОТ АЖЛУУДЫГ ХИЙЖ БАЙНА
2017-05-31

Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн Ассосиацийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Экспортыг дэмжих төсөл”-ийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг “Экспортын даатгалын бүтээгдэхүүн боловсруулах” ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Экспортын даатгалын газар зорилтот ажлуудыг хийж эхлээд байгаа билээ.
2017-05-31

Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн Ассосиацийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Экспортыг дэмжих төсөл”-ийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг “Экспортын даатгалын бүтээгдэхүүн боловсруулах” ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Экспортын даатгалын газар зорилтот ажлуудыг хийж эхлээд байгаа билээ.
Өнөөгийн байдлаар Монгол улсын эдийн засаг нь эрдэс баялагийн нөөц дээр хэт төвлөрсөн, экспортын 80 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа бөгөөд эдийн засгийг төрөлжүүлж, үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ дэмжихэд, цаашилбал дотооддоо ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд экспортыг дэмжих төсөл хувь нэмэр оруулна. Манай компанийн эрхэлж буй Экспортын даатгалын хувьд гадаад руу бараа бүтээгдэхүүнээ экспортлоход учирч болзошгүй эрсдэл буюу худалдан авагчийн төлбөрийн чадвараа алдах, татан буугдах, хөрөнгө хураалгах, төлбөрөө хугацаандаа төлөхгүй байх, дампуурах гэх мэт шалтгаанаар эдийн засгийн хохирол амсахаас сэргийлэх юм.

Уг ажлын хүрээнд экспортын даатгалын зах зээлийг судалж, хэрэглэгчдэд тохирсон шаардлагатай бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх зорилгоор Нидерланд улсын тэтгэвэртээ гарсан ахмад, туршлагатай ажилтнуудыг хөгжиж буй улс орнуудад өөрсдийн салбарт нь зохих хугацаанд илгээж, мэдлэг, туршлагаасаа хуваалцахад зуучлах үүрэгтэй байгууллага болох тус улсын Засгийн газрын PUM-ын шугамаар даатгалын салбарт 35 жил ажиллаж (Худалдааны даатгалын Атрадиус корпорацид толдорхой хугацаанд ажилласан) байсан Jaap Schuitemaker хэмээх эрхэмийг урьж, туршлага судлав.

Энэ үеэр Монгол улсад жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй уул уурхайн бус буюу хүнс, ноос ноолуур, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ, мах, мод модон эдлэл, гоо сайхан, арьс ширний салбарт ажиллаж буй аж ахуй нэгжүүдийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтыг Улаанбаатар хот, Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын аж ахуй нэгжүүдтэй 2017 оны 5 сарын 21-31 өдрүүдэд хийсэн ба компани, түүний экспортын тухай, экспорт хийхэд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл гэх мэт шаардлагатай зүйлсийн талаар лавлаж, мэдээ мэдээлэл авлаа.
Ажлын төгсгөлд ноён Jaap Schuitemaker уулзалтын тухай товч тайлан болон дүгнэлт хийж, холбогдох ажилтнуудад шаардлагатай сургалт зохион байгуулсан болно.

“ХӨДӨӨ АЖ АХУЙН ДАВХАР ДААТГАЛ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ МАЛЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО
2017-05-27

ХХААХҮЯ-наас 2017 оны тавдугаар сарын 26, 27-нд Төрийн ордонд зохион байгуулсан Малчдын улсын зөвлөгөөнд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийг төлөөлж компанийн гүйцэтгэх захирал Г.Энхтайван “Малын индексжүүлсэн даатгал” сэдвээр илтгэл тавьлаа. Зөвлөгөөнд 800 гаруй малчин, фермерүүдийн төлөөлөл оролцсон юм.
2017-05-27
ХХААХҮЯ-наас 2017 оны тавдугаар сарын 26, 27-нд Төрийн ордонд зохион байгуулсан Малчдын улсын зөвлөгөөнд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийг төлөөлж компанийн гүйцэтгэх захирал Г.Энхтайван “Малын индексжүүлсэн даатгал” сэдвээр илтгэл тавьлаа. Зөвлөгөөнд 800 гаруй малчин, фермерүүдийн төлөөлөл оролцсон юм.
Зөвлөгөөнөөр:
- Төрөөс малчдын талаар баримтлах бодлого,
- Монгол мал үндэсний хөтөлбөр,
- Малын эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр,
- Эрчимжсэн мал аж ахуйн үндэсний хөтөлбөр,
- Мал, амьтны эрүүл мэнд тухай,
- Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл,
- Өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал,
- Мал төллөлтийн явц, төл бойжилт,
- 2017 оны хадлан тэжээл бэлтгэл ажлын талаар малчдын санаа бодлыг сонсож, санал солилцсон юм.

Мөн “Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал цаашдын зорилт”, “Малчин өрхийн төлөв байдал цаашид анхаарах асуудал”, “Малын чанар, үржлийн ажлыг сайжруулах боломж” зэрэг сэдвүүдээр холбогдох байгууллагуудын төлөөлөл илтгэл тавьсан байна.

“Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
2017-05-12

Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Монгол Улсын гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Монгол Улс дэлхий нийтэд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримталж буй чиг хандлага, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилт-2030, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ” зэрэг хөтөлбөрт нийцүүлэн олон талын оролцоотойгоор “Гамшгаас хамгаалах тухай хууль”-аа шинэчлэн баталсан.
2017-05-12

Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Монгол Улсын гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Монгол Улс дэлхий нийтэд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримталж буй чиг хандлага, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилт-2030, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ” зэрэг хөтөлбөрт нийцүүлэн олон талын оролцоотойгоор “Гамшгаас хамгаалах тухай хууль”-аа шинэчлэн баталсан.
Ингэснээр манай улс “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг батлагдсаны дараа гамшгаас хамгаалах эрх зүйн орчноо шинэчилсэн анхны орнуудын нэг болоод байгаа юм. Цаашид Монгол Улсын гамшгаас хамгаалах тогтолцоог шинэчлэх хүрээнд гамшгийн эрсдэлийг эрт тодорхойлох, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийг байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах санхүүжилтийн механизмыг шинэчлэн сайжруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэний нийгэм, нутгийн иргэд, сайн дурын оролцоог хангах, хүмүүнлэгийн үйл ажиллагааны удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг бодлогын олон чиглэлээр тогтолцооны шинэчлэл хийгдэх юм.
Хэлэлцүүлгийн үеэр “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, уг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоонд хийгдэх шинэчлэлийн асуудлыг хөндсөн үндсэн илтгэлүүдийг тавилаа.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдвээр, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга” сэдвээр илтгэл тавилаа. Мөн НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч хатагтай Беати Транкманн “Тогтвортой хөгжлийн зорилтууд, цаг уурын өөрчлөлттэй дасан зохицох болон Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны зорилтуудын хэрэгжилтийн уялдаа холбоог хангах олон улсын чиг хандлага” сэдвээр, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Монгол Улсын цаг уурын өөрчлөлтийн дасан зохицох үндэсний хөтөлбөр”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг “Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн Монгол Улсын явц”, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Төр-Улаан загалмайн хамтын ажиллагаа: хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тавьсан илтгэлдээ, “НҮБ-аас баримталж буй бодлогын зорилтуудыг Монгол Улс төрийн бодлого, хөтөлбөрт тусган эрх зүйн орчинг шинэчлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Шадар сайдаас санаачлан Улсын Их Хуралд өргөн барьж “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 2 дугаар сард баталж, Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэлийг орчин үеийн нөхцөл байдалтай уялдуулан хийх эхлэлийг тавьсан” гэж онцлон тэмдэглэсэн юм.
Түүнчлэн Байгаль орчны сайд Д.Оюунхорол өөрийн илтгэлдээ “Дасан зохицоход уур амьсгалын өөрчлөлтөд эрсдэл багатай эдийн засгийг дэмжих, түүнд шаардагдах ажиллах хүчнийг бэлтгэх, ганд тэсвэртэй үр тариа гаргах мэтээр шинэ технологи, инновацийг хөгжүүлэх, ус, эрчим хүч зэрэг нөөцийг бүх шатанд арвилан хэмнэх, гамшгийн эрсдлийг бууруулах зэргээр салбар бүрийн оролцоо, тухайн асуудлын талаарх нэгдмэл ойлголттой байх нь маш чухал юм. Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн зорилтын хүрээнд хийгдэж байгаа байгальд ээлтэй хөгжлийн төлөвлөлт, арвилан хэмнэлт, технологийн шинэчлэл, гамшгийн эрсдлийг бууруулах зэрэг дасан зохицох чиглэлийн үйл ажиллагаанд олон салбар, ялангуяа гамшгаас сэргийлэх төрийн төв байгууллагын үүрэг оролцоо ихээхэн чухал байна. Гамшгийн эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд Ус цаг уурын салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж энэ хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт цаг уурын радарын улсын сүлжээг бий болгох зорилтыг тавин ажиллаж байна” гэж дурьдлаа.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс гамшгийн даатгалыг хэрхэн хэрэгжүүлэх, шинэ хуулинд тусгасан байгаа эсэхийг тодруулахад, одоогоор Гамшгийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулан холбогдох газруудаас санал авахаар хүргүүлээд байгаа талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал хариулж, гамшгийн эрсдэлийг даатгалаар хамгаалах нь олон улсын жишиг юм гэж дурдаж байсан. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа гамшгийн эрсдэлийг бууруулах удирдлагын тогтолцоонд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” компанийн үүрэг оролцоог чухал гэдгийг онцолж байсан юм.
Хаврын тариалалт- 2017
2017-04-17

2017 онд улсын хэмжээгээр 381.6 мянган га-д үр тариа, үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай тариалалт хийж, 498.5 мянган тонн үр тариа, үүнээс 477.6 мянган тоныг хураан авах зорилтыг дэвшүүлэн 14 аймгийн 1360 гаруй аж ахуйн нэгж, иргэн тариалахаар тариаланчид бэлтгэлээ хангаж байна.
2017-04-17

2017 онд улсын хэмжээгээр 381.6 мянган га-д үр тариа, үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай тариалалт хийж, 498.5 мянган тонн үр тариа, үүнээс 477.6 мянган тоныг хураан авах зорилтыг дэвшүүлэн 14 аймгийн 1360 гаруй аж ахуйн нэгж, иргэн тариалахаар тариаланчид бэлтгэлээ хангаж байна.
Хаврын тариалалтад нийтдээ 54.3 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 2016 оны ургацаас 39.8 мянган тонныг нөөцөлж, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 4.6 мянган тонн, Онцгой байдлын ерөнхий газрын Улсын үрийн нөөцийн салбарт 5.8 мянган тонн, нийтдээ 50.2 мянган тонн үрийн нөөц бүрдүүлээ.
Тариалалтад зүтгэх хүчний трактор 2980, үр тарианы үрлүүр 2017, хөрс боловсруулах техник 5787 ажиллах бөгөөд техникийн засвар, үйлчилгээний ажил амжилттай эхлээд байгаа юм.
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 24.5 сая ам.долларын хөрөнгөөр хөдөө аж ахуйн техник, усалгааны тоног төхөөрөмжийг худалдан авах ажлыг зохион байгуулж байна.
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн төлөөлөл 2017 оны тариаланчдын улсын зөвлөгөөнд оролцлоо
2017-04-17

Тариаланчдын улсын зөвлөгөөн 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр Шангрила зочид буудлын хурлын танхимд боллоо.
Тус зөвлөгөөнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж, 21 аймаг, нийслэлийн 500 гаруй тариаланч оролцож, 2017 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, технологийн талаар санал солилцсон юм.
2017-04-17

Тариаланчдын улсын зөвлөгөөн 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр Шангрила зочид буудлын хурлын танхимд боллоо.
Тус зөвлөгөөнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж, 21 аймаг, нийслэлийн 500 гаруй тариаланч оролцож, 2017 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, технологийн талаар санал солилцсон юм.
Зөвлөгөөнд “Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн”-ийн эрдэмтэд технологи, үр сортын сонголт, хөрс боловсруулалт, таримлын сэлгээний талаарх зөвлөмжийг өглөө. Мөн “Цаг уур эрдэм шинжилгээний хүрээлэн”-ээс 2017 оны зуны цаг агаарын мэдээ болох дулаан, хур тунадас, салхины мэдээллийг тариалангийн бүс нутгаар урьдчилсан байдлаар танилцуулав.
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Энхтайван “Тариалангийн даатгалын хэрэгжилт, цаашдын чиг хандлага, Тариалангийн даатгалын тухай хуулийн төсөл”-ийн талаар танилцуулж, тариалан эрхлэгчдээс хуулийн төсөлд санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-2017 ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2017-04-10

"Хөдөө аж ахуйн давхар даатгал" ХК-аас "Төрийн өмчийн менежмент, нийгмийн хариуцлага -2017 өдөрлөгт оролцлоо. Энэхүү өдөрлөг нь Тэнгэр Плаза -д 2017 оны 4 сарын 7, 8-д болсон бөгөөд төрийн өмчийн байгууллагууд болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зарим нэг төлөөлөл оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулсан юм.
2017-04-10

"Хөдөө аж ахуйн давхар даатгал" ХК-аас "Төрийн өмчийн менежмент, нийгмийн хариуцлага -2017 өдөрлөгт оролцлоо. Энэхүү өдөрлөг нь Тэнгэр Плаза -д 2017 оны 4 сарын 7, 8-д болсон бөгөөд төрийн өмчийн байгууллагууд болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зарим нэг төлөөлөл оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулсан юм.


Төрийн Өмчийн Менежмент Нийгмийн Хариуцлага - 2017
2017-04-05

2017-04-05

Улсын хэмжээнд мал төллөлт 7.3 хувьтай байна
2017-03-29

Мал төллөлт үргэлжилж байна. Тодруулбал гуравдугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд мал төллөлт 7.3 хувьтай буюу 1.8 сая хээлтэгч төллөжээ. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 968.0 мянгаар нэмэгдсэн гэсэн үг юм. Мөн 1.7 сая төл буюу гарсан төлийн 93.0 хувь нь бойжиж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯам
2017-03-29

Мал төллөлт үргэлжилж байна. Тодруулбал гуравдугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд мал төллөлт 7.3 хувьтай буюу 1.8 сая хээлтэгч төллөжээ. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 968.0 мянгаар нэмэгдсэн гэсэн үг юм. Мөн 1.7 сая төл буюу гарсан төлийн 93.0 хувь нь бойжиж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯам
Уул уурхайн бус салбарын ЖДҮ эрхлэгчдэд 20 сая долларын санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
2017-03-25

Засгийн газар, Дэлхийн банктай хамтран “Экспортыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж эхлүүллээ. Энэхүү төсөл нь Монгол Улсын экспортын нэр төрлийг өргөжүүлэх, эдийн засгийг солонгоруулахад чиглэж буй. Ингэхдээ уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Жижиг дунд үйлдвэр /ЖДҮ/ эрхлэгчдийн экспортыг дэмжих, бүтээгдэхүүнийх нь өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн олон ажил хийгдэнэ.
2017-03-25

Засгийн газар, Дэлхийн банктай хамтран “Экспортыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж эхлүүллээ. Энэхүү төсөл нь Монгол Улсын экспортын нэр төрлийг өргөжүүлэх, эдийн засгийг солонгоруулахад чиглэж буй. Ингэхдээ уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Жижиг дунд үйлдвэр /ЖДҮ/ эрхлэгчдийн экспортыг дэмжих, бүтээгдэхүүнийх нь өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн олон ажил хийгдэнэ. Экспортыг дэмжих төсөл нь 18 сарын хугацаатай хэрэгжих бөгөөд 20 сая ам.долларын буцалтгүй санхүүгийн дэмжлэгээр энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Экспортыг дэмжих төсөл нь гурван үндсэн чиглэлтэй хэрэгжинэ. Нэгд, ЖДҮ эрхлэгчдийг сургалтад хамруулан, зах зээлийн эрэлт хэрэгцээнд суурилсан бүтээгдэхүүн гаргаж байгаа эсэхийг тодорхойлох, цаашлаад бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд хэрхэн гаргах талаар үе шаттай сургалтууд зохион байгуулахаар төлөвлөжээ. Хоёрт, ЖДҮ эрхлэгчдийн экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлд ажиллана. Гуравт, худалдан авагч болон худалдагч талын аль алиных нь сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн гаргахад ЖДҮ эрхлэгчдийг санхүүгийн хувьд дэмжин ажиллах юм байна. Хамгийн гол нь ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд суурилсан, дээр нь уян хатан, экспортын хэтийн төвлөгөөгөө гаргасан байх шаардлагыг үйлдвэрлэгчдэд тавьж байгаа юм байна.

-Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Жэймс Андерсон: “Нийт экспортод уул уурхайн бүтээгдэхүүн давамгайлсан Монгол орны хувьд, экспортыг төрөлжүүлэх нь эдийн засгийн бүтээмж, шинэ санаачилга, ажлын байрыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм. Энэхүү төсөл нь амьжиргааг дэмжиж, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бий болгох чиглэлээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй бусад хүчин чармайлтуудтай ч мөн нийцэж байна”гэлээ.

-Сангийн сайд Б.Чойжилсүрэн: “Төслийн хүрээнд, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй одоо байгаа болон шинээр бий болох жижиг дунд үйлдвэрүүд нь экспортын зээлийн даатгалд илүү хялбар, өргөн хүрээнд хамрагдах боломжтой болох төдийгүй практик мэдлэг болон бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх санхүүгийн дэмжлэгийг авна. Хөдөө аж ахуйн давхар даатгалын хувьцаат компани, даатгалын хувийн компаниуд болон санхүүгийн бусад байгууллагууд мөн Монголын ЖДҮ эрхлэгчдэд зориулсан экспортыг чиглэлээрх санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхэд суралцана” гэв.
Удахгүй ЖДҮ эрхлэгчдийн экспортыг дэмжих цахим сайт нээгдэх бөгөөд түүгээр дамжуулан төсөлд хамрагдах үйлдвэр эрхлэгчдийг бүртгэх юм байна. Мөн ЖДҮ эрхлэгчид бэлэн төсөл байгаа бол түүнийгээ Сангийн яаманд өгч болох юм байна
Эх сурвалж: http://www.itoim.mn
"Экспортыг дэмжих төсөл"-ийн нээлт болно
2017-03-23

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх “ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ”-ийн нээлтийн арга хэмжээг Сангийн яам, Дэлхийн банктай хамтран 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 15:00 цагаас “Шангрила” зочид буудлын хүндэтгэлийн танхимд зохион байгуулах гэж байна.
2017-03-23

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх “ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ”-ийн нээлтийн арга хэмжээг Сангийн яам, Дэлхийн банктай хамтран 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 15:00 цагаас “Шангрила” зочид буудлын хүндэтгэлийн танхимд зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жэймс Андерсон, мөн төрийн, олон улсын, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид оролцоно.
Засгийн газрын Олон улсын хөгжлийн ассоциацитай байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу Монгол улс 20,0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг уул уурхайн бус салбарын ЖДҮ эрхлэгчдийн экспортыг дэмжиж, экспортын шинэ санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, экспортын даатгалыг хэрэгжүүлэх болон экспортын өрсөлдөөнийг дэмжих санхүүгийн дэмжлэг олгох юм.
Төсөл нь үндсэн 2 бүрэлдэхүүн хэсэгтэй ба төслийн 1 дүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд экспортын шинэ санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлж уул уурхайн бус салбарын ЖДҮ эрхлэгчдийг экспортын даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах зорилготой харин экспортын өрсөлдөөнийг сайжруулах 2 дугаар бүрэлдэхүүн нь гадаад худалдааны чиглэлээр сургалт, судалгаа хийх болон өрсөлдөөнийг дэмжих санхүүгийн дэмжлэг олгох юм.
ЖДҮ эрхлэгчид тодорхой шалгуур хангасан байхын сацуу “Экспортын хөгжлийн төлөвлөгөө” боловсруулах, мэдлэг олгох сургалтад хамрагдах, ноу-хау суралцах, туршлага судалснаар экспортын шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэ зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлнэ. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээс ирүүлсэн Санхүүгийн дэмжлэгийн хүсэлтийг үнэлэх Үнэлгээний хороог төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцуулан байгуулна.
Улсын хэмжээнд нийт 26.2 сая мал төллөнө
2017-03-14

Мал төллөлт болоод өвөлжилт, хаваржилтийн нөхцөл байдлын талаар /2017.03.10/ ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын дарга Л.Чой-Иш мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд нийт 26.2 сая эх мал тоологдсон. Тодруулбал, ингэ 122.6 мянга, гүү 1.1 сая, үнээ 2.7 сая, эм хонь 12.4 сая, эм ямаа 10.9 сая байна. Мал төллөлт эхэлж одоогийн байдлаар нийт хээлтэгчийн 1.0 хувь буюу 257.9 мянган хээлтэгч төллөж 256.5 мянган төл буюу гарсан төлийн 98.4 хувь нь бойжиж байна.
2017-03-14

Мал төллөлт болоод өвөлжилт, хаваржилтийн нөхцөл байдлын талаар /2017.03.10/ ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын дарга Л.Чой-Иш мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд нийт 26.2 сая эх мал тоологдсон. Тодруулбал, ингэ 122.6 мянга, гүү 1.1 сая, үнээ 2.7 сая, эм хонь 12.4 сая, эм ямаа 10.9 сая байна. Мал төллөлт эхэлж одоогийн байдлаар нийт хээлтэгчийн 1.0 хувь буюу 257.9 мянган хээлтэгч төллөж 256.5 мянган төл буюу гарсан төлийн 98.4 хувь нь бойжиж байна.
Мөн одоогийн байдлаар нийт нутгийн 50 гаруй хувь буюу нутгийн хойд хагаст болон Алтайн цаад сумдад 10-53 см зузаан, нягтарч хатуурсан цастай нийт 13 аймгийн 54 сум зудын, 16 аймгийн 74 сум зудархуу байдалтай байна. Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр цаашид цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуур ах төлөвтэй байгаа тул мал төллөлт, малын хариулга маллагаанд тааламжгүй байхыг анхаарч, цаг агаарын дунд болон богино хугацааны мэдээг тухай бүр авч ашиглаж байхыг малчид ард иргэдэд зөвлөж байна.

ХБНГУ болон Швейцарийн холбооны улсад томилолтоор ажиллалаа
2017-03-07

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Бизнес хөгжил, төслийн газрын дарга Б.Батбаяр, Андеррайтингийн газрын дарга Т.Оюунбат нар Швейцарийн Холбооны улсын Цюрих хотод байрлах Целсиус Про цаг агаарын даатгалын зуучлагч компани болон СКОР, Катар Ре олон улсын давхар даатгалын компаниуд, ХБНГУ-д байрлах Ханновер Ре олон улсын давхар даатгалын компанид 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд албан томилолтоор ажиллалаа.
Томилолтын үеэр дээрх компаниудын удирдлагуудтай уулзаж, зорилтот талбарууд дээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, туршлага судалж, газар тариалангийн даатгалын бүтээгдэхүүний бүтцийг хэлэлцсэн юм.
2017-03-07

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Бизнес хөгжил, төслийн газрын дарга Б.Батбаяр, Андеррайтингийн газрын дарга Т.Оюунбат нар Швейцарийн Холбооны улсын Цюрих хотод байрлах Целсиус Про цаг агаарын даатгалын зуучлагч компани болон СКОР, Катар Ре олон улсын давхар даатгалын компаниуд, ХБНГУ-д байрлах Ханновер Ре олон улсын давхар даатгалын компанид 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд албан томилолтоор ажиллалаа.
Томилолтын үеэр дээрх компаниудын удирдлагуудтай уулзаж, зорилтот талбарууд дээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, туршлага судалж, газар тариалангийн даатгалын бүтээгдэхүүний бүтцийг хэлэлцсэн юм.
Сар шинийн мэндчилгээ
2017-02-27

2017-02-27

Малын индексжүүлсэн даатгалын борлуулалт эхэллээ
2017-02-13

Малын индексжүүлсэн даатгалын 2017 оны борлуулалт 2 дугаар сарын 01-нээс даатгалын зуучлагч банкууд буюу ХААН БАНК, Төрийн банкны салбаруудаар хийгдэж эхэллээ.
2017-02-13

Малын индексжүүлсэн даатгалын 2017 оны борлуулалт 2 дугаар сарын 01-нээс даатгалын зуучлагч банкууд буюу ХААН БАНК, Төрийн банкны салбаруудаар хийгдэж эхэллээ.
Борлуулалт эхэлснээс хойш малчид маань даатгалдаа идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд 03 дугаар сарын 01-ний өдрөөс “Ард даатгал” ХХК, “Бодь даатгал” ХХК, “МИГ даатгал” ХХК, “Монгол даатгал” ХХК, “Монре даатгал” ХХК, “Номин даатгал” ХХК-ийн төлөөлөгчид, “Практикал даатгал” ХХК, “Тэнгэр даатгал” ХХК, “Хаан даатгал” ХХК -ийн төлөөлөгчид малчдад даатгалын борлуулалт хийж эхлэх юм.
Даатгалын борлуулалт 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд малчид мал сүргээ амжиж даатгуулан эрсдэлээс өөрсдийн эрдэнэт сүргээ хамгаалах боломжтой.
Малын индексжүүлсэн даатгалын зорилго нь Монгол улсын эдийн засгийн нэгэн хөдөлгөгч хүч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч малчин түмнийг зуд турхан, хаврын хавсарга гэх мэт байгалийн аливаа үзэгдэл, чоно малын хулгай зэргээс болж мал сүргээ алдан, эдийн засгийн хохирол амсахаас хамгаалах, амьжиргааг нь дэмжих зорилготой юм. Та малын даатгалын тухай дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл дараах холбоосоор орно уу.
Холбоос

“ХӨДӨӨ АЖ АХУЙН ДАВХАР ДААТГАЛ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2017-02-13

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал 2017 оны 01-р сарын 27-ны өдөр боллоо. Энэхүү хурлаар Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороодыг байгуулж, холбогдох гишүүдийг томилон, компанийн Алдагдлаас хамгаалах сангийн хөрөнгийг нэмэгдүүлэхийг зөвшөөрч, 2017 оны бизнес төлөвлөгөөг батлахын зэрэгцээ Малын индексжүүлсэн даатгалын гэрээний загварыг баталлаа.
Мөн хуралдаанаар “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Энхтайван компанийн цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа үйл ажиллагааны талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулав.
2017-02-13

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал 2017 оны 01-р сарын 27-ны өдөр боллоо. Энэхүү хурлаар Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороодыг байгуулж, холбогдох гишүүдийг томилон, компанийн Алдагдлаас хамгаалах сангийн хөрөнгийг нэмэгдүүлэхийг зөвшөөрч, 2017 оны бизнес төлөвлөгөөг батлахын зэрэгцээ Малын индексжүүлсэн даатгалын гэрээний загварыг баталлаа.
Мөн хуралдаанаар “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Энхтайван компанийн цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа үйл ажиллагааны талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулав.
Даатгалын хуулиудыг шинэчлэх асуудлаар ажлын хэсэгт зөвлөмж хүргүүлнэ
2017-02-07

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам болон Монголын даатгагчдын холбоо хамтран “Даатгалын салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, даатгалын зах зээлийг хөгжүүлэх” сэдэвт хоёр өдрийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2017-02-07


Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам болон Монголын даатгагчдын холбоо хамтран “Даатгалын салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, даатгалын зах зээлийг хөгжүүлэх” сэдэвт хоёр өдрийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Монголын даатгагчдын холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо болон “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн төлөөлөл оролцож, Даатгалын тухай, Жолоочийн даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд оруулах шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийн талаар холбогдох саналуудыг хэлэлцэж, зөвлөмж гаргалаа.
Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 76 дугаар захирамжаар батлагдсан банк, санхүү, даатгалын салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, холбогдох бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах, зах зээлийг хөгжүүлэх санал дүгнэлт гаргах үүрэг бүхий aжлын хэсэгт хүргүүлэхээр болов.
МУ-ын сангийн сайд Б.Чойжилсүрэн “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК –ийн үйл ажиллагаатай танилцлаа
2017-01-16

Сангийн сайд Б.Чойжилсүрэн харъяа байгууллагуудынхаа ажил байдлын явцтай танилцах төлөвлөгөөт ажлынхаа хүрээнд 01 дүгээр сарын 16-ны өдөр “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай уулзалт хийлээ.
2017-01-16

Сангийн сайд Б.Чойжилсүрэн харъяа байгууллагуудынхаа ажил байдлын явцтай танилцах төлөвлөгөөт ажлынхаа хүрээнд 01 дүгээр сарын 16-ны өдөр “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлууд, сүүлийн үеийн ажлын үйл явц, ирээдүйн төлөвлөгөөгөө сайд, түүний ажлын багийн гишүүдэд танилцуулж, цаашдын стратеги чиглэлийн талаар санал солилцсон юм.
Уулзалтын төгсгөлд сайдын зүгээс компанийн удирдлагуудад хандаж компанийн зорилт, төлөвлөгөө, хийгдэх ажлуудыг нийгэмд шаардлагатай, зөв зүйтэй хэмээн дэмжиж буйгаа мэдэгдээд, холбогдох ажлуудаа улам эрчимжүүлж, МИД, газар тариалангийн даатгал болон бусад даатгал, давхар даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр даатгалын компаниуд, иргэдийг бүрэн хангаж ажиллахыг зөвлөмж болгож, амжилт хүссэн юм.
СКОР олон улсын давхар даатгалын компанитай давхар даатгалын гэрээ байгууллаа
2016-09-10

Хөдөө аж ахуйн давхар даатгалын компани дэлхийд алдартай олон улсын давхар даатгалын компани СКОР-той давхар даатгалын гэрээ байгууллаа. Энэхүү гэрээгээр улаан буудайн даатгалын нийт эрсдэлийн 80%-ийг СКОР хариуцаж, 20%-ийг дотооддоо хариуцахаар болж байгаа юм. Энэхүү гэрээ нь газар тариалангийн бүтээгдэхүүн тэр дундаа улаан буудайг давхар даатгах анхны гэрээ болж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах чухал ач холбогдолтой гэрээ юм.
2016-09-10

Хөдөө аж ахуйн давхар даатгалын компани дэлхийд алдартай олон улсын давхар даатгалын компани СКОР-той давхар даатгалын гэрээ байгууллаа. Энэхүү гэрээгээр улаан буудайн даатгалын нийт эрсдэлийн 80%-ийг СКОР хариуцаж, 20%-ийг дотооддоо хариуцахаар болж байгаа юм. Энэхүү гэрээ нь газар тариалангийн бүтээгдэхүүн тэр дундаа улаан буудайг давхар даатгах анхны гэрээ болж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах чухал ач холбогдолтой гэрээ юм.
Улаан буудайн урьдчилсан ургац тогтоолт хийлээ
2016-09-06
2016 оны 8-р сарын 25-ны өдөр улаан буудайн урьдчилсан ургац тогтоолтыг хохирол үнэлгээний зааврын дагуу “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК даатгалын компанитай хамтран хийлээ.
2016-09-06
2016 оны 8-р сарын 25-ны өдөр улаан буудайн урьдчилсан ургац тогтоолтыг хохирол үнэлгээний зааврын дагуу “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК даатгалын компанитай хамтран хийлээ.
Сэлэнгэ аймгийн даатгуулагчийн 212 га талбайн мөндөр цохисон талбайд 4 удаа, мөндөр цохиогүй талбайд 7 удаа, нийт 11 тооллого, 37 га талбайд нийт 2 удаа тооллого хийлээ. Тооллогыг санамсаргүй байдлаар сонгон авч, 1 метр кв талбайн улаан буудайн түрүүг тооллоо. Үүний дараа түрүүг тасдан авч, жигнэж, жигнэсэн түрүүгээ гар аргаар цайруулан чийг хэмжигч багажаар чийгийн хэмжээг тооцоолж гаргалаа. Чийгийн хэмжээнээс хохирлыг хасаж, хохирол үнэлгээний зааварт тусгасны дагуу урьдчилсан ургац тогтоолтыг хийлээ.
Урьдчилсан ургац тогтоолт хийж байгаа нь


“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн төлөөлөл Л.Лойдс-ийн Сингапур дахь суурин төлөөлөгчийн газарт айлчиллаа
2016-08-05
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Бизнес хөгжил, төслийн газрын дарга Б.Батбаяр, Андеррайтингийн газрын дарга Т.Оюунбат, Төслийн менежер Ц.Батмөнх нар 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд Сингапур улсад байрлах Л.Лойдс-ын суурин төлөөлөгийн газар очиж, холбогдох хүмүүстэй уулзаж, компанийн үйл ажиллагааг сурталчлан, цаашид хамтарч ажиллах асуудлаар санал бодлоо солилцлоо.
2016-08-05
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Бизнес хөгжил, төслийн газрын дарга Б.Батбаяр, Андеррайтингийн газрын дарга Т.Оюунбат, Төслийн менежер Ц.Батмөнх нар 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд Сингапур улсад байрлах Л.Лойдс-ын суурин төлөөлөгийн газар очиж, холбогдох хүмүүстэй уулзаж, компанийн үйл ажиллагааг сурталчлан, цаашид хамтарч ажиллах асуудлаар санал бодлоо солилцлоо.
Улаан буудайн даатгалын анхны гэрээг байгууллаа
2016-07-09
2016 оны 06-р сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын даатгуулагчийн улаан буудай тариалсан 250 га орчим талбайг даатгалд хамруулж, улаан буудайн даатгалын анхны гэрээг байгууллаа. Энэ нь хөдөө аж ахуйн салбарыг даатгалд хамруулах анхны алхам болж, цаашдын тариалангийн даатгалын бүтээгдэхүүн гаргахад ач холбогдолтой юм.
2016-07-09
2016 оны 06-р сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын даатгуулагчийн улаан буудай тариалсан 250 га орчим талбайг даатгалд хамруулж, улаан буудайн даатгалын анхны гэрээг байгууллаа. Энэ нь хөдөө аж ахуйн салбарыг даатгалд хамруулах анхны алхам болж, цаашдын тариалангийн даатгалын бүтээгдэхүүн гаргахад ач холбогдолтой юм.
МИД болон компанийн үйл ажиллагааг малчдад танилцууллаа
2016-07-06
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Б.Даажамба тэргүүтэй холбогдох ажилтнууд 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 27-ны өдрүүдэд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдад ажиллалаа.
Томилолтын үеэр орон нутгийн удирдлагууд болон малчин иргэдэд компанийн үйл ажиллагааг сурталчилан таниулж, аймгуудаарх МИД-ын борлуулалтын үйл ажиллагаатай танилцан борлуулалтын үйл ажиллагааг идэвхжүүлж, оролцогч даатгалын компанийн салбар нэгжийн удирдлагууд болон даатгалын төлөөлөгчид, малчидтай санал бодлоо солилцож, зөвлөгөө өгч ажиллав.
2016-07-06
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Б.Даажамба тэргүүтэй холбогдох ажилтнууд 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 27-ны өдрүүдэд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдад ажиллалаа.
Томилолтын үеэр орон нутгийн удирдлагууд болон малчин иргэдэд компанийн үйл ажиллагааг сурталчилан таниулж, аймгуудаарх МИД-ын борлуулалтын үйл ажиллагаатай танилцан борлуулалтын үйл ажиллагааг идэвхжүүлж, оролцогч даатгалын компанийн салбар нэгжийн удирдлагууд болон даатгалын төлөөлөгчид, малчидтай санал бодлоо солилцож, зөвлөгөө өгч ажиллав.
Улаан буудайн соёололтын байдалтай танилцлаа
2016-06-20
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК, борлуулалт хийх эрх авсан даатгалын компаниудийн холбогдох мэргэжилтнүүд болон агрономч нар Сэлэнгэ аймаг, Төв аймгийн зарим сумдын даатгуулахаар хүссэн тариалан эрхлэгчдийн улаан буудай тариалсан тариан талбай дээр очиж, даатгах эсэх шийдвэр гаргах зорилгоор соёололттой танилцлаа.
2016-06-20
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК, борлуулалт хийх эрх авсан даатгалын компаниудийн холбогдох мэргэжилтнүүд болон агрономч нар Сэлэнгэ аймаг, Төв аймгийн зарим сумдын даатгуулахаар хүссэн тариалан эрхлэгчдийн улаан буудай тариалсан тариан талбай дээр очиж, даатгах эсэх шийдвэр гаргах зорилгоор соёололттой танилцлаа.
Хяналт шалгалтын гол зорилго нь талбайн байдлыг тодорхойлж, соёололт технологийн дагуу явагдаж байгаа эсэхийг тодорхойлоход оршиж байдаг.
Ургамлын нягтаршлыг хэмжихдээ талбайн дотор тодорхой хэсгийг санамсаргүй байдлаар сонгон авч хэмжсэн. Талбайн захын хэсгээс хэмжилт хийж болохгүй учир талбайн гүн рүү 30-50 метр орж, 1кв.м-т буй улаан буудайн соёололтыг дараах аргаар тоолов. (Зураг 1)
Ургамлын нягтаршлыг тогтоох соёололт тоолох ажлыг талбайн хэмжээнээс хамаарч 20 га-д 1, 100 га-д 5, 200 га-д 10, 300 га-д 15 цэгт хийж, цэг тус бүрийн координатыг GPS-ээр тодорхойлж тэмдэглэсэн.
Зураг 1.

Дээрх сумдын тариаланчдийн улаан буудай тариалсан талбайн олонхийн ургамлын нягтаршил буюу соёололт жигд хэвийн явагдаж байсан. Үүнээс үзэхэд улаан буудайг нутагшсан сортоор технологийн дагуу тариалсан, соёололт жигд явагдаж байгаа тул даатгах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа.
Буудайн соёололттой танилцаж байгаа нь

Малын индексжүүлсэн даатгалын борлуулалт үргэлжилж байна
2016-04-27
Малчдыг 12-6 дугаар сарын хооронд зуд турхан, хаврын хавсарга гэх мэт байгалийн аливаа үзэгдэл, чоно малын хулгай зэргээс болж мал сүргээ алдан, эдийн засгийн хохирол амсахаас хамгаалах даатгал бол та бидний сайн мэдэх малын даатгал буюу “Малын индексжүүлсэн даатгал” билээ.
2016-04-27
Малчдыг 12-6 дугаар сарын хооронд зуд турхан, хаврын хавсарга гэх мэт байгалийн аливаа үзэгдэл, чоно малын хулгай зэргээс болж мал сүргээ алдан, эдийн засгийн хохирол амсахаас хамгаалах даатгал бол та бидний сайн мэдэх малын даатгал буюу “Малын индексжүүлсэн даатгал” билээ.
2005 оноос хойш Монгол улсын засгийн газар малчдын амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалж, ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор МИД–ыг Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. 2012 оноос эхлэн Монгол улсын 21 аймгийн 330 сумдад хэрэгжих болсон энэ даатгал өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 90000 малчин өрхийг даатгалд хамруулж, 3,2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгоод байна. Нөхөн төлбөрийг бэлэн мөнгөөр олгож байгаа учраас аймаг сумдын мөнгөний эргэлтийг нэмэгдүүлж, малчдын ажил эрхлэлтийг тогтворжуулан эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлж, даатгалын үйлчилгээг малчдад улам ойртуулж байгаа нь уг даатгалын нэгэн сайн тал болно
Энэ жилийн малын индексжүүлсэн даатгал 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хуваарийн дагуу эхлээд байгаа бөгөөд 6 дугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлэх юм. Даатгалын борлуулалтыг “Ард даатгал” ХХК, “Бодь даатгал” ХХК, “МИГ даатгал” ХХК, “Монгол даатгал” ХХК, “Монре даатгал” ХХК, “Практикал даатгал” ХХК болон “Хаан даатгал” ХХК-ийн даатгалын төлөөлөгчид болон “Төрийн банк”, “ХААН БАНК”-ны салбаруудаар хийж байна.
Улаан буудайн даатгалд хамруулах боломжтой эсэхийг талбайн урьдчилсан үзлэг шалгалтаар тогтоолоо
2016-04-27
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Давхар даатгалын газар, Бизнес хөгжил төслийн газрын ажилтнууд Цээл сумын газар тариалангийн үйл ажиллагааг газар дээр нь очиж үзэж талбайн үзлэг шалгалт хийх зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын 23-24-ны өдөр даатгуулагчдын улаан буудай тариалах талбай дээр очиж, үзлэг шалгалт хийлээ.
Энэ үеэр компаниуд үрсэлгээ хийж байсан тул сортын үрээр тарьж байгаа эсэх, үрийн чийг стандартад нийцэж байгаа эсэх, тариалах талбайд уринш хийсэн эсэхийг шалгахад үр сортын дагуу, талбайд бүрэн уринш хийсэн, талбай хангалттай сайн гэж дүгнэлээ.
2016-04-27
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Давхар даатгалын газар, Бизнес хөгжил төслийн газрын ажилтнууд Цээл сумын газар тариалангийн үйл ажиллагааг газар дээр нь очиж үзэж талбайн үзлэг шалгалт хийх зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын 23-24-ны өдөр даатгуулагчдын улаан буудай тариалах талбай дээр очиж, үзлэг шалгалт хийлээ.
Энэ үеэр компаниуд үрсэлгээ хийж байсан тул сортын үрээр тарьж байгаа эсэх, үрийн чийг стандартад нийцэж байгаа эсэх, тариалах талбайд уринш хийсэн эсэхийг шалгахад үр сортын дагуу, талбайд бүрэн уринш хийсэн, талбай хангалттай сайн гэж дүгнэлээ.
Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад тариалангийн даатгалын бүтээгдэхүүнээ танилцуулав
2016-04-18
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Бизнес хөгжил, төслийн газар, Давхар даатгалын газрын ажилтнууд 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 4 дүгээр сарын 17-ны өдрүүдэд томилолтоор ажиллалаа.
Хөтөлбөрийн дагуу Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Ерөө, Баруунбүрэн сумдаар ажиллахдаа Дархан хотод зохион байгуулагдсан Тариаланчдын улсын зөвлөгөөнд компанийн бүтээгдэхүүнийг танилцуулж тариаланчидтай биечлэн уулзаж, тариалангийн даатгалын давуу талыг таниулан мэдээлэл өгч ажиллав
2016-04-18
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Бизнес хөгжил, төслийн газар, Давхар даатгалын газрын ажилтнууд 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 4 дүгээр сарын 17-ны өдрүүдэд томилолтоор ажиллалаа.
Хөтөлбөрийн дагуу Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Ерөө, Баруунбүрэн сумдаар ажиллахдаа Дархан хотод зохион байгуулагдсан Тариаланчдын улсын зөвлөгөөнд компанийн бүтээгдэхүүнийг танилцуулж тариаланчидтай биечлэн уулзаж, тариалангийн даатгалын давуу талыг таниулан мэдээлэл өгч ажиллав
“2016 оны Тариаланчдын Улсын Зөвлөгөөн”-д оролцлоо
2016-04-14
Газар тариаланг амжилттай эрхлэхэд цаг уур, байгаль орчин, эдийн засаг зэрэг салбарын мэргэжилтэн, судлаач, туршлагатай ахмад тариаланчдын зөвлөгөө, мэдээллийг авах, тухайн бүс нутгийн хөрс, байгаль цаг уурын онцлог, үйлдвэрлэлийн цар хэмжээнд тохирсон дэвшилтэт техник, технологийг цаг алдалгүй нэвтрүүлэх нь ихээхэн чухал юм.
Тэгвэл Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Тариаланчдын улсын зөвлөгөөн”-ийг Дархан–Уул аймагт зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Дарханы ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, туршлагатай тэргүүний тариаланчид оролцож судалгаа шинжилгээний үр дүн, энэ жилийн тариалалттай холбоотой асуудлаар илтгэл тавилаа. Зөвлөгөөнд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК- Бизнес хөгжил төслийн газрын дарга Б.Батбаяр газар тариалангийн салбарт тохиолдож буй эрсдэл, нэрлэсэн эрсдэлт улаан буудайн даатгалын бүтээгдэхүүний талаар тус зөвлөгөөнд танилцуулга илтгэл тавьсан юм.
2016-04-14
Газар тариаланг амжилттай эрхлэхэд цаг уур, байгаль орчин, эдийн засаг зэрэг салбарын мэргэжилтэн, судлаач, туршлагатай ахмад тариаланчдын зөвлөгөө, мэдээллийг авах, тухайн бүс нутгийн хөрс, байгаль цаг уурын онцлог, үйлдвэрлэлийн цар хэмжээнд тохирсон дэвшилтэт техник, технологийг цаг алдалгүй нэвтрүүлэх нь ихээхэн чухал юм.
Тэгвэл Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Тариаланчдын улсын зөвлөгөөн”-ийг Дархан–Уул аймагт зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Дарханы ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, туршлагатай тэргүүний тариаланчид оролцож судалгаа шинжилгээний үр дүн, энэ жилийн тариалалттай холбоотой асуудлаар илтгэл тавилаа. Зөвлөгөөнд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК- Бизнес хөгжил төслийн газрын дарга Б.Батбаяр газар тариалангийн салбарт тохиолдож буй эрсдэл, нэрлэсэн эрсдэлт улаан буудайн даатгалын бүтээгдэхүүний талаар тус зөвлөгөөнд танилцуулга илтгэл тавьсан юм.
Зөвлөгөөнд тавьсан зарим илтгэл дээр энэ жил түрүү жилийн адил хуурай, халуун байх прогноз байгаа тул тариаланчид тариалалт хийхдээ энэ бүхнийг бодолцож, эрсдэлээс өөрсдийгөө хамгаалан, урьдчилсан арга хэмжээ авахыг анхааруулж байлаа.
Зөвлөгөөний үеэр болсон үзэсгэлэнд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-тай 2016 оны улаан буудайн даатгалд хамтран ажиллах даатгалын компаниудаас гадна хөдөө аж ахуйн техник, сэлбэг, тоног төхөөрөмж, үр, бордоо ургамал хамгааллын бодисын худалдаа эрхэлдэг, энэ чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг 20 гаруй аж ахуйн нэгж оролцож, зорин ирсэн тариалан эрхлэгчид үзэсгэлэнд тавигдсан бүтээгдэхүүн үйлчилгээ, техник хэрэгсэлтэй танилцаж, сонирхсон бүтээгдэхүүнийхээ талаар холбогдох мэдээллийг оролцогч аж ахуй нэгж, байгууллагуудаас нь шууд авч байв.
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн зүгээс Бизнес хөгжил, төслийн газар, Давхар даатгалын газрын дарга, холбогдох ажилтнууд компаниа төлөөлөн оролцож, тариалан эрхлэгчдэд улаан буудайн даатгалын шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж, сонирхсон хүмүүсээр өргөдлийн маягт, судалгааны хуудсыг бөглүүлж авч байв. Тус зөвлөгөөнд оролцсон тариалан эрхлэгчид улаан буудайн даатгалыг тун сонирхож байсан бөгөөд зөв зүйтэй ажил эхлүүлж байгаад талархлаа илэрхийлж, цаашид тогтвортой хэрэгжүүлэхийг зөвлөж байлаа. 2016 онд Сэлэнгэ, Төв аймагт туршилтын журмаар хэрэгжиж, цаашид цар хүрээгээ өрөгжүүлэх зорилготой байгаа энэхүү улаан буудайн даатгал нь ган, цочир хүйтрэл, мөндөр, үер, талбайд мал орох, гал зэрэг газар тариаланд хамгийн элбэг тохиолддог эрсдэлүүдээс хамгаалах юм.
Тариалангийн даатгалыг сурталчилан таниуллаа
2016-04-11
Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК-ийн холбогдох мэргэжилтнүүд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 03-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт албан томилолтоор ажиллалаа.
Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газраас зохион байгуулж байгаа сумдуудын газар тариалан хариуцсан мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалтад оролцож, компани болон улаан буудайн даатгалын бүтээгдэхүүний танилцуулга хийж, санал бодлоо солилцов.
2016-04-11
Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК-ийн холбогдох мэргэжилтнүүд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 03-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт албан томилолтоор ажиллалаа.
Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газраас зохион байгуулж байгаа сумдуудын газар тариалан хариуцсан мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалтад оролцож, компани болон улаан буудайн даатгалын бүтээгдэхүүний танилцуулга хийж, санал бодлоо солилцов.
Хөдөө орон нутагт даатгалын бүтээгдэхүүнийхээ талаар танилцууллаа
2016-04-08
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Б.Даажамба тэргүүтэй холбогдох ажилтнууд Сэлэнгэ аймагт 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 7-ны өдрүүдэд томилолтоор ажиллалаа. Хөтөлбөрийн дагуу Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум, Цагааннуур сум, Ерөө сум, Хүдэр сумдаар ажиллахдаа Малын индексжүүлсэн даатгалын 2016 оны борлуулалтын талаар болон Тариалангийн даатгалын давуу талыг таниулан мэдээлэл өгч байв.
2016-04-08
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Б.Даажамба тэргүүтэй холбогдох ажилтнууд Сэлэнгэ аймагт 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 7-ны өдрүүдэд томилолтоор ажиллалаа. Хөтөлбөрийн дагуу Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум, Цагааннуур сум, Ерөө сум, Хүдэр сумдаар ажиллахдаа Малын индексжүүлсэн даатгалын 2016 оны борлуулалтын талаар болон Тариалангийн даатгалын давуу талыг таниулан мэдээлэл өгч байв.
Тариаланчдын зөвлөлдөх уулзалт боллоо
2016-03-10

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь энэ жилээс хэрэгжүүлэх улаан буудайн даатгалын бүтээгдэхүүнийг танилцуулах, даатгалын бүтээгдэхүүний оролцогч талуудтай мэдээлэл, туршлага солилцох зорилгоор 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тариалангийн даатгалын зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
2016-03-10

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь энэ жилээс хэрэгжүүлэх улаан буудайн даатгалын бүтээгдэхүүнийг танилцуулах, даатгалын бүтээгдэхүүний оролцогч талуудтай мэдээлэл, туршлага солилцох зорилгоор 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тариалангийн даатгалын зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
Зөвлөлдөх уулзалтад газар тариалан эрхлэгч аж ахуй нэгжүүдийн төлөөлөл, Газар тариалангийн холбоод, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Арилжааны даатгалын компаниуд, Банкны төлөөллүүд оролцсон юм.
Энэхүү уулзалтаар оролцогч талууд нэрлэсэн эрсдэлт улаан буудайн даатгалын бүтээгдэхүүний талаар нэгдсэн ойлголттой болсон ба улс орны газар тариалангийн салбарыг хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай болсон өнөө үед уг даатгал нь нүдээ олсон, ач холбогдол өндөртэй бүтээгдэхүүн учраас амжилттай үргэлжлэхийг хүсээд тууштай дэмжихээ илэрхийлсэн юм.
Фокус групийн уулзалтын мэдээ
2016-01-14

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн үйл ажиллагааны зорилтын дагуу “Олон эрсдэлт тариалангийн даатгал”-ыг зах зээлд гаргахтай холбогдуулж шаардагдах ажлуудыг хийж эхлээд байгаа билээ.
2016-01-14

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн үйл ажиллагааны зорилтын дагуу “Олон эрсдэлт тариалангийн даатгал”-ыг зах зээлд гаргахтай холбогдуулж шаардагдах ажлуудыг хийж эхлээд байгаа билээ.
Энэ хүрээнд 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улс дахь тариалан эрхлэгчдийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулж, одоогийн газар тариалангийн салбарт даатгалын үйлчилгээ шаардлагатай эсэх талаар ярилцан санал бодлоо солилцлоо. Уулзалтанд Булган, Сэлэнгэ, Төв аймгийн тариаланчдын төлөөлөл, Монголын тариаланчдын холбоо, Монголын тариалан, гурил үйлвэрлэгчдийн холбоо, Монголын үр тариа эрхлэгчид, газар тариалангийн холбооны төлөөлөл болон “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн ажилтнууд оролцсон юм.
Тариалан эрхлэгчдийн зүгээс тус даатгал нь цаг агаарын эрс тэс, хуурай сэрүүн уур амьсгалтай манайх шиг оронд ихээхэн эрэлт хэрэгцээтэй байдаг тул ийнхүү тариалангийн даатгалын үйл ажиллагааг эхлүүлэх гэж буйд баяртай байгаагаа илэрхийлэн, дэмжиж хамтран ажиллахаа мэдэгдэв.
Тус даатгалын үйлчилгээ нь Монголын нийт хөдөлмөр эрхлэгчдийн 13%-ийг бүрдүүлж буй тариалан эрхлэгчдэд байгалийн давагдашгүй хүчин зүйлээс өөрсдийгөө хамгаалах боломжийг санал болгож, цаашдаа үйл ажиллагаагаа явуулахад учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг бууруулах зорилготой. Эхний ээлжинд хүнсний аюулгүй байдал, стратегийн бодлогын хэрэгжилтийг хангах үүднээс улаан буудайг тариалангийн даатгалд хамруулах төлөвлөгөөтэй байна.
МИД-н 2015 оны борлуулалтын урьдчилсан дүн гарлаа
2015-10-15
МИД-ын арав дах борлуулалт, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн анхны борлуулалтын улирал 2015 оны 4-р сарын 01-нд 21 аймгийн нийт 330 сум, Улаанбаатар хотын 9 дүүрэгт эхэлснээс хойш 2015 оны 7-р сарын 15 хүртэлх хугацаанд оролцогч Бодь, Монгол, Монре, МИГ, Практикал, Тэнгэр даатгалын компаниудын 1805 даатгалын төлөөлөгч нар 10,346 малчинтай Малын индексжүүлсэн даатгал /МИД/-ын гэрээг байгуулж, 1 тэрбум 317 сая төгрөгийн хураамж төвлөрүүлсэн байна. Даатгуулсан малчин өрх нь нийт малчин өрхийн 6,9%-ийг эзэлж байна.
2015-10-15
МИД-ын арав дах борлуулалт, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн анхны борлуулалтын улирал 2015 оны 4-р сарын 01-нд 21 аймгийн нийт 330 сум, Улаанбаатар хотын 9 дүүрэгт эхэлснээс хойш 2015 оны 7-р сарын 15 хүртэлх хугацаанд оролцогч Бодь, Монгол, Монре, МИГ, Практикал, Тэнгэр даатгалын компаниудын 1805 даатгалын төлөөлөгч нар 10,346 малчинтай Малын индексжүүлсэн даатгал /МИД/-ын гэрээг байгуулж, 1 тэрбум 317 сая төгрөгийн хураамж төвлөрүүлсэн байна. Даатгуулсан малчин өрх нь нийт малчин өрхийн 6,9%-ийг эзэлж байна.
2015 онд нийт 2,663,418 толгой мал МИД-д хамрагдсан нь манай улсын нийт 51.98 сая малын 5.1 хувийг эзэлж байна. Даатгалд хамрагдсан малын 42.77 хувийг хонин сүрэг, 47.6 хувийг ямаан сүрэг, 6.7 хувийг үхэр сүрэг, 2.7 хувийг адуун сүрэг, 0.23 хувийг тэмээн сүрэг эзэлж байна. Даатгалд хамрагдаж байгаа малын төрлийг харахад эрсдэлд өртөмтгий байдал болон малын тоогоо харгалзан хонь, ямааг ихэвчлэн даатгалд хамруулж,даатгуулж байгаа тухайн төрөл малынхаа үнэлгээг харьцангуй бага үнэлгээгээр сонгон даатгуулж байна.
МИД-д 2014 онд даатгуулсан малчид нөхөн төлбөрөө авлаа
2015-09-10
2014 онд малаа даатгуулсан 14,331 малчин өрхөөс Архангай, Баянхонгор, Булган, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгуудын 12 сумын 1,291 малчин нийт 62,8 сая төгрөгийн нөхөн төлбөрийг хүлээн авлаа. Өнгөрсөн жил өвөл цаг агаар тогтуун сайхан өвөлжсөн боловч Баянхонгор аймгийн Жинст, Баян-Овоо суманд хаваржилт хүндэрч ямааны хорогдол их гарсан байна.
2015-09-10
2014 онд малаа даатгуулсан 14,331 малчин өрхөөс Архангай, Баянхонгор, Булган, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгуудын 12 сумын 1,291 малчин нийт 62,8 сая төгрөгийн нөхөн төлбөрийг хүлээн авлаа. Өнгөрсөн жил өвөл цаг агаар тогтуун сайхан өвөлжсөн боловч Баянхонгор аймгийн Жинст, Баян-Овоо суманд хаваржилт хүндэрч ямааны хорогдол их гарсан байна.
Мөн Булган аймгийн Гурванбулаг, Хишиг-Өндөр суманд хавар их хэмжээний цас унаснаас болж мал ихээр хорогдсон юм. Малын индексжүүлсэн даатгал 12-р сарын жилийн эцсийн мал тооллогоос 6-р сарын хагас жилийн мал тооллого хооронд гарсан малын хорогдолд нөхөн төлбөр олгодог даатгалын бүтээгдэхүүн юм.
Аймгуудаар зуншлага хэр байна вэ?
2015-07-07
Өвөл нь өвөл шиг, зун нь зун шиг байхаа больсон цаг үед бид амьдарч байна гэлцэх. Үнэндээ ид тариалалтын үед буюу зургаадугаар сар хүртэл цас орж, хасах хэмийн хүйтэн бөөвөгнүүлж байснаа хур тунадас ид хайрладаг долдугаар сард говийн ганц айлын зовлонг нийслэлчүүд төдийгүй улс даяараа мэдэрч сууна.
2015-07-07
Өвөл нь өвөл шиг, зун нь зун шиг байхаа больсон цаг үед бид амьдарч байна гэлцэх. Үнэндээ ид тариалалтын үед буюу зургаадугаар сар хүртэл цас орж, хасах хэмийн хүйтэн бөөвөгнүүлж байснаа хур тунадас ид хайрладаг долдугаар сард говийн ганц айлын зовлонг нийслэлчүүд төдийгүй улс даяараа мэдэрч сууна.
Учир нь ихэнх аймгуудад хур тунадас олон жилийн дундажтай харьцуулахад бага орж, өвс, ногооны гарц муу, мал сүрэг тарга тэвээрэг сайн аваагүй, зарим гол, горхи ширгэснээс ихэнх айлууд өвөлжөө, хаваржаандаа зусч буй талаар онцгой байдлынхан онцолж байна. Нийт нутгаар хөрсөн дээр 40 хэм давж халан, гандуу байгаагаас өвс, ногоо бага гарч хадлан, тэжээл бэлтгэх өвөлжилтийн бэлтгэл ажил хүндэрч, төлөвлөсөн ургацын 50-60 хувийг алдах эрсдэл үүсчээ.
Хэдийгээр Засгийн газраас нийслэл, аймгуудад үүл буудаж автоматаар хур тунадас оруулах тоног төхөөрөмж, пуужин, сумны мөнгийг шийдэн бэлэн байдалд байлгаж буй ч буудаад бороо оруулах үүл нь хүртэл гарахгүй байгаа гэнэ. Мөн малчид ногооны гарц сайтай отрын нутаг болон зэргэлдээх аймгуудруу оторлоё гэсэн ч хаа хаанаа өвч ногоо ургаагүй хувхай байгаа учраас өвөлжөө, хаваржаандаа зусч буй аж.
Нийт нутгийн 50 орчим хувь нь гантай байна
2015-07-01
Бэлчээрийн малын гол онцлог нь өвөл, хавар алдсан энергийн нөөцөө зун, намарт бэлчээрээс нөхөн авч, хуримтлуулан дараагийн өвөл хаврын хахир хатууг даван туулж, амьд тэсэн үлддэг явдал юм. Гэтэл энэ жил зуны дунд сар дундаа орох дөхөж байхад нийт нутгийн 50 орчим хувь нь гангийн байдалтай, мал сүрэг тарга тэвээргээ авч, тэнхэрч гүйцээгүй байгааг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт Н.Батсуурь онцолоо.
2015-07-01
Бэлчээрийн малын гол онцлог нь өвөл, хавар алдсан энергийн нөөцөө зун, намарт бэлчээрээс нөхөн авч, хуримтлуулан дараагийн өвөл хаврын хахир хатууг даван туулж, амьд тэсэн үлддэг явдал юм. Гэтэл энэ жил зуны дунд сар дундаа орох дөхөж байхад нийт нутгийн 50 орчим хувь нь гангийн байдалтай, мал сүрэг тарга тэвээргээ авч, тэнхэрч гүйцээгүй байгааг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт Н.Батсуурь онцолоо.
Ган гэдэг нь усны дутагдал, гидрологийн тэнцвэрийг их хэмжээгээр алдагдуулахаар удаан хугацаанд үргэлжилсэн гаж хуурай цаг агаартай үе тогтоход хүргэх хур тундасны тогтвортой дутагдал юм. Өөрөөр хэлбэл, энэ нь ургамлын ургалтын хугацаанд хөрсний гадаргын болон ургамлын амьсгалын явцад алдагдах ууршилтаас хөрсөн дэх чийгийн нөөц шавхагдаж, бэлчээрийн болон таримлын ургалтад тохиромжгүй нөлөө үзүүлэхээр удаан хугацаагаар хур тундас орохгүй, агаарын температур өндөр байх цаг уур, биологийн иж бүрэн үзэгдэл юм. Ган, зуд хавсран үргэлжилсэн нөхцөлд хөдөө аж ахуйд, түүний дотор мал аж ахуйд маш хүнд хохирол үзүүлдэг байна.
Төлийн бойжилт 98 хувьтай байна
2015-05-11
Улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 70.8 хувь буюу 15.2 сая эх мал төллөж, 14.9 сая төл хүлээж авчээ. Үүнээс 36.6 мянган ботго , 206.8 мянган унага, 528.3 мянган тугал, 7519.7 мянган хурга, 6586.0 мянган ишиг бойжиж байна. Төлийн тоо өмнөх долоо хоногоос хоёр саяар нэмэгдэж, (5 сарын 5-ны байдлаар) бойжилт 98 хувьтай байна. Мал төллөлтөөр Баян-Өлгий, Дундговь, Ховд аймгууд 80- аас дээш, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймгууд 70- аас дээш хувьтай байгаа аж. Газар тариалангийн хувьд улсын хэмжээнд 370 гаруй аж ахуй нэгж, 35 мянган өрх тариалалт хийх бэлтгэл ажлаа хангажээ.
2015-05-11
Улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 70.8 хувь буюу 15.2 сая эх мал төллөж, 14.9 сая төл хүлээж авчээ. Үүнээс 36.6 мянган ботго , 206.8 мянган унага, 528.3 мянган тугал, 7519.7 мянган хурга, 6586.0 мянган ишиг бойжиж байна. Төлийн тоо өмнөх долоо хоногоос хоёр саяар нэмэгдэж, (5 сарын 5-ны байдлаар) бойжилт 98 хувьтай байна. Мал төллөлтөөр Баян-Өлгий, Дундговь, Ховд аймгууд 80- аас дээш, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймгууд 70- аас дээш хувьтай байгаа аж. Газар тариалангийн хувьд улсын хэмжээнд 370 гаруй аж ахуй нэгж, 35 мянган өрх тариалалт хийх бэлтгэл ажлаа хангажээ.
Олон улсын давхар даатгалын “Swiss Re” групптэй туршлага солилцож байна
2015-05-08

"Хөдөө аж ахуйн давхар даатгал" Хувьцаат Компанийн орлогч захирал Б.Даажамба Сингапурт салбартай олон улсын давхар даатгалын "SWISS RE" группт албан томилолтоор ажиллаад ирлээ. Томилолтын зорилго нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой асуудлаар удирдлагуудтай нь уулзан, давхар даатгалын үйл ажиллагааны чиглэлээр туршлага судлах, компани хоорондын харилцааг түншлэлийн шинэ шатанд авчрах юм. "SWISS RE" групп нь давхар даатгал, даатгал, эрсдэл шилжүүлэх даатгалд суурилсан бусад үйлчилгээг үзүүлэгч үндэстэн дамнасан шилдэг компаниудын нэг бөгөөд брокеруудтай шууд харилцан, даатгалын компани, дундаас том хэмжээний корпорациуд, улсын үйлдвэрүүдтэй хамтран ажилладаг. Уг групп нь стандарт бүтээгдэхүүнээс үйлдвэрийн даатгал гэх мэт бизнесийн бүх шатны даатгалыг хийдэг. Сонирхуулахад энэхүү групп нь 2013 онд 150 жилийн ойгоо тэмдэглэсэн аж.
2015-05-08

"Хөдөө аж ахуйн давхар даатгал" Хувьцаат Компанийн орлогч захирал Б.Даажамба Сингапурт салбартай олон улсын давхар даатгалын "SWISS RE" группт албан томилолтоор ажиллаад ирлээ. Томилолтын зорилго нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой асуудлаар удирдлагуудтай нь уулзан, давхар даатгалын үйл ажиллагааны чиглэлээр туршлага судлах, компани хоорондын харилцааг түншлэлийн шинэ шатанд авчрах юм. "SWISS RE" групп нь давхар даатгал, даатгал, эрсдэл шилжүүлэх даатгалд суурилсан бусад үйлчилгээг үзүүлэгч үндэстэн дамнасан шилдэг компаниудын нэг бөгөөд брокеруудтай шууд харилцан, даатгалын компани, дундаас том хэмжээний корпорациуд, улсын үйлдвэрүүдтэй хамтран ажилладаг. Уг групп нь стандарт бүтээгдэхүүнээс үйлдвэрийн даатгал гэх мэт бизнесийн бүх шатны даатгалыг хийдэг. Сонирхуулахад энэхүү групп нь 2013 онд 150 жилийн ойгоо тэмдэглэсэн аж.
Засгийн газраас “Малын Индексжүүлсэн Даатгал”-ын босго үзүүлэлтийг тогтоолоо.
2015-04-13
Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК байгуулагдаж “Малын индексжүүлсэн даатгал”-ын борлуулалтыг зохион байгуулан хийхтэй холбогдож Засгийн Засгийн газраас МИД-ын босго үзүүлэлтийг тогтоолоо. Уг босго үзүүлэлтээр малчдын хариуцах эрсдэлийг тодорхойлох юм. Босго үзүүлэлт нь тухайн аймгийн малын хорогдлын түүхээс хамааран 5% болон 6% байх бөгөөд хэрэв сумын малын хорогдол тухайн босго үзүүлэлтээс давбал даатгуулсан малчин нөхөн төлбөр авах юм. Монгол Улсын Засгийн Газрын тогтоолыг ЭНД дарж үзнэ үү.
2015-04-13
Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК байгуулагдаж “Малын индексжүүлсэн даатгал”-ын борлуулалтыг зохион байгуулан хийхтэй холбогдож Засгийн Засгийн газраас МИД-ын босго үзүүлэлтийг тогтоолоо. Уг босго үзүүлэлтээр малчдын хариуцах эрсдэлийг тодорхойлох юм. Босго үзүүлэлт нь тухайн аймгийн малын хорогдлын түүхээс хамааран 5% болон 6% байх бөгөөд хэрэв сумын малын хорогдол тухайн босго үзүүлэлтээс давбал даатгуулсан малчин нөхөн төлбөр авах юм. Монгол Улсын Засгийн Газрын тогтоолыг ЭНД дарж үзнэ үү.
“Хөдөө аж ахуйн давхар даатгал”ХК-ийн ТУЗ-ийн хурал/№4/ болов.
2015-02-12
ТУЗ-ийн 2015.02.11-ны өдрийн хурлаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйл, 21 дүгээр зүйлийн 21.2.6 дахь заалтыг тус тус үндэслэн 2015 оны борлуулалтын жилд ашиглах малын индексжүүлсэн даатгалын гэрээний загварыг баталлаа. Мөн Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг үндэслэн хувь нийлүүлэгчийн ээлжит хурлыг 2015 оны 03 дугаар сарын 26 –ны өдөр хуралдуулах шийдвэр гарав.
2015-02-12
ТУЗ-ийн 2015.02.11-ны өдрийн хурлаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйл, 21 дүгээр зүйлийн 21.2.6 дахь заалтыг тус тус үндэслэн 2015 оны борлуулалтын жилд ашиглах малын индексжүүлсэн даатгалын гэрээний загварыг баталлаа. Мөн Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг үндэслэн хувь нийлүүлэгчийн ээлжит хурлыг 2015 оны 03 дугаар сарын 26 –ны өдөр хуралдуулах шийдвэр гарав.
Оролцогч даатгалын компанийн удирдлагуудтай уулзалт хийв
2015-01-16
Оролцогч даатгалын компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзан энэ жилийн борлуулалтанд гарах өөрчлөлтийн талаар хэлэлцэн цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.
2015-01-16
Оролцогч даатгалын компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзан энэ жилийн борлуулалтанд гарах өөрчлөлтийн талаар хэлэлцэн цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.
“Хөдөө аж ахуйн давхар даатгал”ХК-ийн ТУЗ-ийн хурал/№3/ болов.
2015-01-08
2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ТУЗ-ийн хурлаар хувьцаат компанийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөгөө болон худалдан авалтын төлөвлөгөөг тус тус хэлэлцэн батлав. Түүнчлэн СЗХ-ны 2008 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан “Давхар даатгагчийн алдагдлаас хамгаалах санг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу алдагдлаас хамгаалах сангийн хөрөнгийн 1/3 хэсэг буюу 5 тэрбум төгрөгийг тараан байршуулах арилжааны банкуудыг сонголоо.
2015-01-08
2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ТУЗ-ийн хурлаар хувьцаат компанийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөгөө болон худалдан авалтын төлөвлөгөөг тус тус хэлэлцэн батлав. Түүнчлэн СЗХ-ны 2008 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан “Давхар даатгагчийн алдагдлаас хамгаалах санг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу алдагдлаас хамгаалах сангийн хөрөнгийн 1/3 хэсэг буюу 5 тэрбум төгрөгийг тараан байршуулах арилжааны банкуудыг сонголоо.
Компанийн засаглалын сургалтанд хамрагдав.
2014-12-03
Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт 2014 оны 11 дүгээр сарын 28, 29-ны өдрүүдэд Компанийн засаглалын хөгжлийн төвд явагдсан бөгөөд уг сургалтад ТУЗ-ийн нэр дэвшүүлэх хорооноос ТУЗ-ийн зарим гишүүн, удирдах ажилтан, эрх бүхий албан тушаалтан оролцох боломж олголоо.
2014-12-03
Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт 2014 оны 11 дүгээр сарын 28, 29-ны өдрүүдэд Компанийн засаглалын хөгжлийн төвд явагдсан бөгөөд уг сургалтад ТУЗ-ийн нэр дэвшүүлэх хорооноос ТУЗ-ийн зарим гишүүн, удирдах ажилтан, эрх бүхий албан тушаалтан оролцох боломж олголоо.
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн ТУЗ-ийн удаах хурал /№2/ болов.
2014-11-28
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн ТУЗ-ийн удаах хурал 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 14 цагт Сангийн Яамны 9 давхарт боллоо. Хурлын ирц нийт 9 гишүүнээс 7 гишүүн биеэр оролцож, 2 гишүүн хуралд биеэр оролцох боломжгүй учир хэлэлцэх асуудалд урьдчилсан байдлаар саналаа ирүүлсэн. Хурлаар “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн бизнес төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Түүнчлэн ТУЗ-аас нэр дэвшүүлэх хороонд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захиралд тавигдах шаардлага, шалгуурыг тогтоох, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, ТУЗ-ийн дараагийн хуралд санал, дүгнэлтээ танилцуулах үүргийг өглөө.
2014-11-28
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн ТУЗ-ийн удаах хурал 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 14 цагт Сангийн Яамны 9 давхарт боллоо. Хурлын ирц нийт 9 гишүүнээс 7 гишүүн биеэр оролцож, 2 гишүүн хуралд биеэр оролцох боломжгүй учир хэлэлцэх асуудалд урьдчилсан байдлаар саналаа ирүүлсэн. Хурлаар “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн бизнес төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Түүнчлэн ТУЗ-аас нэр дэвшүүлэх хороонд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захиралд тавигдах шаардлага, шалгуурыг тогтоох, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, ТУЗ-ийн дараагийн хуралд санал, дүгнэлтээ танилцуулах үүргийг өглөө.
“Даатгагчдын төгөл”-д давхар даатгалын компани хувь нэмрээ орууллаа.
2014-10-16
Улсын төсвөөс Алдагдал хамгаалах сангийн 5 тэрбум төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр, өөрийн хөрөнгийн 15 тэрбум төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус тус санхүүжүүллээ.
2014-10-16
Улсын төсвөөс Алдагдал хамгаалах сангийн 5 тэрбум төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр, өөрийн хөрөнгийн 15 тэрбум төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус тус санхүүжүүллээ.
Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст бүртгэгдлээ.
2014-10-06
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийг 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст бүртгүүлэв.
2014-10-06
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийг 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст бүртгүүлэв.
ҮЦТТТХТ-д материал хүргүүллээ.
2014-10-02
Өнөөдөр компанийн дүрэмд заасан хувьцааг бүртгүүлэхээр Санхүүгийн Зохицуулах Хорооны 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 160 тоот тогтоолоор батлагдсан “Хаалттай ХК-ийн хувьцааг бүртгэх, хадгалах, өмчлөх эрх шилжүүлэх үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт заасан материалуудыг бүрдүүлж Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/-д хүргүүлэв.
2014-10-02
Өнөөдөр компанийн дүрэмд заасан хувьцааг бүртгүүлэхээр Санхүүгийн Зохицуулах Хорооны 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 160 тоот тогтоолоор батлагдсан “Хаалттай ХК-ийн хувьцааг бүртгэх, хадгалах, өмчлөх эрх шилжүүлэх үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт заасан материалуудыг бүрдүүлж Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/-д хүргүүлэв.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгэгдлээ.
2014-09-29
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийг 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, байгууллагын 5885612 тоот регистерийн дугаар бүхий гэрчилгээ авлаа.
2014-09-29
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийг 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, байгууллагын 5885612 тоот регистерийн дугаар бүхий гэрчилгээ авлаа.
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” Хаалттай хувьцаат компанийн дүрэм батлагдлаа.
2014-09-08
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн дүрмийг Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 192 тоот тушаалаар батлав. Дүрмээр төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүнтэй үүнээс хараат бус 3 гишүүн байхаар тогтсон бөгөөд компани нь Монголын компанийн засаглалын кодексийн зарчмыг үйл ажиллагаандаа удирдлага болгохоор дүрэмд тусгасан болно.
2014-09-08
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн дүрмийг Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 192 тоот тушаалаар батлав. Дүрмээр төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүнтэй үүнээс хараат бус 3 гишүүн байхаар тогтсон бөгөөд компани нь Монголын компанийн засаглалын кодексийн зарчмыг үйл ажиллагаандаа удирдлага болгохоор дүрэмд тусгасан болно.