Шилэн данс      Ажлын цаг : Даваа - Баасан 8.30 - 17.30
Бидний тухай

Компаний тухай

Үндэсний давхар даатгал ХК нь Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн дагуу Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 280 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК нэртэйгээр байгуулагдсан ба байгалийн болзошгүй болон гэнэтийн эрсдэлээс малчид, тариаланчдыг хамгаалан олон улсын жишигт нийцсэн давхар даатгалын үйлчилгээ үзүүлж, дотоодын даатгалын компаниудыг давхар даатган ажиллалаа.

Гадаад валютын гадагшлах урсгалыг бууруулах, давхар даатгалын зардлыг багасгах зорилгоор Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 303 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК-ийн нэрийг Үндэсний давхар даатгал ХК болгон үйл ажиллагааг нь өргөтгөсөн.

Бид Монгол Улсын даатгалын зах зээлийг олон улсын жишигт нийцсэн давхар даатгалын үйлчилгээгээр хангаж, даатгалын салбарын эдийн засгийн хөгжилд үзүүлэх үр нөлөөг дэмжинэ.

Бид үйлчлүүлэгчдийнхээ хөрөнгө, санхүүгийн эрсдэлгүй найдвартай байдлыг ханган давхар даатгалын үйлчилгээ үзүүлж, даатгалын салбарын өсөлт хөгжлийг дэмжинэ.

 

 

 

 

 

 

Бидний тухай

Бүтэц, зохион байгуулалт

              Компанийн бүтэц, орон тоо ажлын байраар

Андеррайтингийн газар

Андеррайтингийн газар нь дараах чиг үүрэгтэй:

  1. Компанийн давхар даатгалын үйл ажиллагааг зохион байгуулж, давхар даатгалын гэрээ байгуулан, даатгагч нарын давхар даатгуулах эрсдэлийн үнэлгээг /андеррайтинг/ хийх;
  2. Даатгалын бүтээгдэхүүний эрсдэлийн үнэлгээ, давхар даатгалын хураамж болон оролцогчийн хураамжийн тооцооллыг хийх;
  3. Орон нутаг дахь даатгалын төлөөлөгчид, мэргэжилтнүүдтэй харилцаж ажиллах;
  4. Давхар даатгалын бүтээгдэхүүнтэй холбоотой андеррайтингийн тооцооллыг хийх;
  5. МИД болон бусад давхар даатгалын бүтээгдэхүүний бүртгэл, эрсдэл тооцооллын программ хангамжийг боловсруулах;
  6. Оролцогч даатгалын компаниуд болон зуучлагч банкуудтай хамтарч ажиллах;

 

Бизнес хөгжил, төслийн газар

Бизнес хөгжил, төслийн газар нь дараах чиг үүрэгтэй:

  1. Даатгалын шинэ бүтээгдэхүүний загварыг гаргах;
  2. Зах зээлийн болон эрсдэлийн судалгаа хийж шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж турших ажлыг хийж хэрэгжүүлэх;
  3. Туршигдсан бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах ажлыг зохион байгуулах, давхар даатгалын бүтээгдэхүүний судалгаа шинжилгээ хийж, мэдээлэл боловсруулах;
  4. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шаардлагатай судалгаа хийх, төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тооцоолол хийх, батлуулах, зарцуулалтад хяналт тавих;
  5. Олон улсын болон дотоодын төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  6. Компанийн сургалт сурталчилгаа, гадаад харилцаа болон хамтын ажиллагааг бэхжүүлэх;
  7. Компанийн бизнесийн стратеги, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах;

 

Экспортын даатгалын газар

Экспортын даатгалын газар нь дараах чиг үүрэгтэй:
  1. Экспортын даатгалын зах зээл дэх жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд буюу даатгуулагчдад чиглэсэн дэлгэрэнгүй судалгааг боловсруулах;
  2. Экспортын зах зээлд тулгарч буй үндсэн эрсдэлүүдэд дэлгэрэнгүй шинжилгээ хийх;
  3. Даатгуулагчдын шаардлага, хэрэгцээнд нийцсэн экспортын зээлийн даатгалын бүтээгдэхүүнийг боловсруулах;
  4. Бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд шаардлагатай андеррайтингийн журам, эрсдэлийн удирдлагын зарчим, үнэлгээний аргачлал, актуар тооцоолол, нөхөн төлбөрийг олгох явц, даатгалын өргөдлийн маягт, загварууд, даатгалтай холбоотой бусад баримт бичгийг боловсруулах;
  5. Шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлэх үүднээс олон улсын нэр хүнд бүхий байгууллага, зөвлөх, мэргэжилтний сургалтад хамрагдаж туршлага, ур чадвар эзэмших;
  6. Олон улсын болон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх;

Комплаенс, нөхөн төлбөрийн газар

Комплаенс, нөхөн төлбөрийн газар нь дараах чиг үүрэгтэй:
Комплаенсийн чиглэлээр:
  1. Компанид тулгарч буй комплаенс эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, хянах, тайлагнах, комплаенсын эрсдэлд хяналт тавих асуудлаар дээд удирдлагад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх;
  2. Компанийн ажилтнуудад комплаенс эрсдэлийг удирдах, хэрэгжилтийг ханган биелүүлэх үйл ажиллагаанд нь заавар, чиглэл, зөвлөгөө өгөх;
  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, гүйцэтгэх захирлын шийдвэрийн төслийн эрх зүйн үндэслэлийг хянах, зөвтгүүлэх, боловсруулах ажлыг гүйцэтгэнэ.
  4. Компанийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах, шинэчлэх, шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд хяналт тавина.
  5. Компанийн бусад этгээдтэй байгуулах гэрээ, хэлцэл, санамж бичгийн төсөл боловсруулах, эрх зүйн үндэслэлийг хянах, зөвтгүүлэх, хууль тогтоомжид нийцүүлэх ажлыг гүйцэтгэнэ.
  6. Компанийн үйл ажиллагаатай холбоотой аливаа хэрэг маргаантай асуудлаар хуулийн байгууллагад төлөөлнө.
  7. Компанийн нэр бүхий албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг хуулийн хугацаанд бүртгэх, хянах, хадгалах, АТГ-т тайлагнах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхтэй холбоотой ажлыг зохион байгуулна.

Нөхөн төлбөрийн чиглэлээр:

  1. Давхар даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийн тохиолдол бий болоход хохирол үнэлгээний аргачлалд зааснаар хохирлыг үнэлэх, нөхөн төлбөрийг тооцоолох
  2. Нөхөн төлбөрийг давхар даатгалын бүтээгдэхүүний нөөц сан, олон улсын давхар даатгагчийн хариуцлага зэрэг холбогдох эх үүсвэрээс санхүүжүүлэх, давхар даатгуулагчид олгох


Эрсдэлийн менежмент, хөрөнгийн удирдлагын газар

Эрсдэлийн менежмент, хөрөнгийн удирдлагын газар нь дараах чиг үүрэгтэй:

  1. Компанийн дүрмийн сангийн хөрөнгийг холбогдох зохицуулалтын хүрээнд удирдах;
  2. Эрсдэлийн сангууд болох алдагдлаас хамгаалах сан, хамтын эрсдэлийн сан, дээд болон дунд түвшний эрсдэлийн сангуудыг бүрдүүлэх, удирдан зохион байгуулах;
  3. Компанийн хөрөнгө оруулалтын орлогыг бүрдүүлэх, шийдвэрлэх;
  4. Эдийн засаг, бизнесийн орчин болон хөрөнгө оруулалтын сувгийн судалгаа хийх;
  5. Эрсдэлийн удирдлагын зохистой бодлогыг хэрэгжүүлэх;
  6. Компанийн даатгалын үйл ажиллагаанд шаардагдах актуар тооцооллыг хийх;

Захиргаа, удирдлагын газар

Захиргаа, удирдлагын газар нь дараах чиг үүрэгтэй:
  1. Хүний нөөцийн бодлого, ажилтнуудын эрүүл мэнд, нийгмийн асуудал, хөдөлмөрийн гэрээтэй холбоотой аливаа асуудлыг хариуцан зохион байгуулах;
  2. Компанийн жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төслийг боловсруулах, батлуулах, нягтлан бодох бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг ханган ажиллах;
  3. Компанийн худалдан авалтын үйл ажиллагаа, ажлын байр, техник хэрэгсэл, эд зүйлийн хангамж, бүртгэл, хадгалалт, хамгаалалтыг хариуцан зохион байгуулах;
  4. Компанийн үйл ажиллагааны тайлан гаргах, нэгтгэх;
  5. Компанийн дотоод нэгжийн үйл ажиллагааг уялдуулах, бичиг хэргийн хөтлөлт, удирдлагад туслах ажил үүргийг гүйцэтгэх;


МЕНЕЖМЕНТИЙН БАГ

Гүйцэтгэх захирал:

Компанийн дүрэм болон ТУЗ-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдана.

  • Компанийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах, үйл ажиллагааг төлөвлөх, удирдах, зохицуулах, хянах замаар компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж ажиллана.
  • Компанийн зорилт, стратеги, бодлого, хөтөлбөрийг тодорхойлох, ерөнхий удирдлага, чиглэлээр хангана.
  • Компанийн төсөв боловсруулах, батлуулах, удирдах, зардлыг хянах, хүний нөөцийн болон санхүүгийн нөөцийн үр ашигтай зарцуулалтыг хангана.
  • Компанийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг хянах, үнэлэх, зөвлөмж, тайланг судлах, гадна талд байгууллагаа төлөөлнө.


Дэд захирал:

Компанийн тодорхой чиг үүргийг удирдан зохион байгуулна.

  • Компанийн зорилт, стратеги, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллана.
  • Гүйцэтгэх захирлын эзгүйд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар ханган ажиллана.
  • Давхар даатгалын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангана.
  • Сургалт сурталчилгааны ажлыг хариуцна.


Андеррайтингийн газрын дарга:

Давхар даатгалын эрсдэлийн үнэлгээ хийж, туршигдсан бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах ажлыгзохион байгуулна.

  • Андеррайтингийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
  • Компанийн давхар даатгалын үйл ажиллагааг зохион байгуулж, даатгагч нарын давхар даатгуулах эрсдэлийн үнэлгээг /андеррайтинг/ хийнэ.
  • Туршигдсан бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах ажлыг зохион байгуулна.
  • ОУДД-ын байгууллагуудтай хамтран ажиллах ажлыг зохион байгуулна.


Бизнес хөгжил, төслийн газрын дарга:

Зах зээлийн судалгаа хийж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж турших, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шаардлагатай судалгаа хийх, сургалт зохион байгуулах, сурталчлан таниулах зэрэг ажлыг удирдан зохион байгуулна.

  • Бизнес хөгжил, төслийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
  • Зах зээлийн судалгаа хийж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж турших ажлыг зохион байгуулна.
  • Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шаардлагатай судалгаа хийх, сургалт зохион байгуулах, сурталчлан таниулах зэрэг ажлыг удирдан зохион байгуулна.
  • Компанийн бизнесийн стратеги, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.


Экспортын даатгалын газрын дарга:

Экспортын даатгалын бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, хөгжүүлэхтэй холбоотойгоор шаардлагатай судалгаа шинжилгээ хийх, сургалт зохион байгуулах, ажилтнуудын ур
чадварыг сайжруулах зэрэг ажлыг удирдан зохион байгуулна.

  • Экспортын даатгалын газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
  • Шаардлагатай судалгаа, шинжилгээг хийж гүйцэтгэнэ.
  • Сургалт зохион байгуулах, сурталчлан таниулах, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, экспортын даатгалын чиглэлээр мэргэшүүлэх зэрэг ажлыг удирдан зохион байгуулна.
  • Гэрээ, хэлэлцээр, батлагдсан төсөв, төлөвлөгөөний дагуу төслийн хэрэгжилтийг хангуулан, хэрэгжилтийн үр дүнг хариуцаж, хяналт-шинжилгээ, үнэлгээгээр өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлнэ.


Комплаенс, нөхөн төлбөрийн газрын дарга:

Компанийн ажилтнуудыг хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах, хууль тогтоомж, дүрэм, журмын төсөл боловсруулах, шийдвэр албан бичгийн төслийг хянах, компанийг хууль хяналтын байгууллагад төлөөлөх зэргээр компанийн үйл ажиллагааны эрх зүйн үндэслэлийг хангах чиглэлээр дараах ажлыг гүйцэтгэнэ.

  • Комплаенс, нөхөн төлбөрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
  • Компанийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах, шинэчлэх, шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд хяналт тавина.
  • Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэрийн төслийн эрх зүйн үндэслэлийг хянах, зөвтгүүлэх, боловсруулах ажлыг гүйцэтгэнэ.
  • Компанийн бусад этгээдтэй байгуулах гэрээ, хэлцэл, санамж бичгийн төсөл боловсруулах, эрх зүйн үндэслэлийг хянах, зөвтгүүлэх, хууль тогтоомжид нийцүүлэх ажлыг гүйцэтгэнэ.
  • Бүх албан бичгийн төслийг хянах, боловсруулах, зөвтгүүлэх, компанийн хэмжээнд эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
  • Нөхөн төлбөрийн тооцоолол хийх, даатгуулагчдад нөхөн төлбөр олгох асуудлыг хариуцах


Эрсдэлийн менежмент, хөрөнгийн удирдлагын газрын дарга:

Компанийн хөрөнгө оруулалтын орлогыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна.

  • Эрсдэлийн менежмент, хөрөнгийн удирдлагын газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
  • Компанийн сангийн хөрөнгийг холбогдох зохицуулалтын хүрээнд удирдана.
  • Компанийн хөрөнгө оруулалтын орлогыг бүрдүүлж, эрсдэлийн шинжилгээ, судалгааны ажил хийх үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
  • Эрсдэлийн удирдлагын бодлогыг хэрэгжүүлж, удирдан зохион байгуулна.
  • Компанийн даатгалын үйл ажиллагаанд шаардагдах актуар тооцооллын ажлыг удирдан зохион байгуулна.


Захиргаа, удирдлагын газрын дарга:

Компанийн тайлан бэлтгэх, нэгтгэх, хүний нөөц, худалдан авалтын асуудлыгхариуцах замаар компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явагдах нөхцлийг ханган ажиллана.

  • Захиргаа, удирдлагын газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
  • Хүний нөөцийн бодлого, ажилтнуудын эрүүл мэнд, нийгмийн асуудал, хөдөлмөрийн гэрээтэй холбоотой аливаа асуудлыг хариуцна.
  • Компанийн ажлын байр, техник хэрэгсэл, эд зүйлийн хангамж, бүртгэл, хадгалалт, хамгаалалтыг хариуцан ажиллана.
  • Санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, удирдах, хяналт тавих, санхүүгийн болон үйл
    ажиллагааны тайлан гаргах, нэгтгэх, тайлагнах ажлыг хариуцана.


Дотоод хяналтын ажилтан:

Компанийн төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, дүрэм журам, стандарт гэрээг мөрдөж, байгаа байдалд болон хөрөнгө, өр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалт зэрэгт дотоод аудит хийнэ.

  • Компанийн төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, гэрээг мөрдөж байгаа байдалд дотоод аудит хийнэ.
  • Хөрөнгө, орлого, зарлага, өр, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалт зэрэгт дотоод аудитыг явуулна.
  • Компанийн онцлогийг тусгасан дотоод аудиттай холбоотой журам, заавар, гарын авлага боловсруулж, батлуулна.

Бидний тухай

Төлөөлөн удирдах зөвлөл

Итгэл дүүрэн ирээдүй