“ҮНДЭСНИЙ ДАВХАР ДААТГАЛ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 22.2, Компанийн тухай хуулийн 81.5, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20.2-т заасныг тус тус үндэслэн “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирлын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
НЭГ. ТАВИГДАХ ШААРДЛАГА
-
Эдийн засаг, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
-
Эдийн засаг, санхүүгийн салбарт 8-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
-
Төрийн болон төрийн өмчит байгууллагад 15-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, үүнээс удирдах албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
-
Бизнесийн болон ёс зүйн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх;
-
Ял шийтгэлгүй байх;
-
Даатгалын компанийн хувьцаа эзэмшигч болон бусад холбогдох этгээд бус байх;
-
Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон тохиромжтой этгээдийг тодорхойлох журмын шалгуурыг хангасан байх.
ХОЁР. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
-
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
-
-
Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1);
-
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
-
Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичиг (компанийн засаглалын гэрчилгээний хуулбар болон бусад);
-
Иргэний үнэмлэхийн хуулбар (иргэний үнэмлэхийн лавлагааг давхар хавсаргах);
-
Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, тодорхойлолт; (Ажилласан жилийг тооцох холбогдох баримт бичиг, ажилд томилогдсон, чөлөөлсөн тушаал, шийдвэрийг нотариатаар баталгаажуулж ирүүлэх, нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолтыг хавсргах)
-
Цээж зураг, 2 хувь (4х3-ийн хэмжээтэй бөгөөд нэг ширхэг нь анкет дээр наагдсан байх);
-
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа (иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт, иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт);
-
Даатгалын компанийн хувьцаа эзэмшигч болон бусад холбогдох этгээд бус байх лавлагаа (улсын бүртгэлийн байгууллагаас холбогдох лавлагаа, тодорхойлолт авч ирүүлэх);
-
Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа (Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт, Шүүхийн тусгай архивын лавлагаа);
-
Холбогдох хууль тогтоомж, энэ зард заасан шаардлагыг хангаж байгаагаа илэрхийлсэн нэр дэвшигчийн баталгааны хуудас ( Энд дарж pdf файлаар татаж авах) болон тавигдах шаардлагуудыг хангасан талаарх нотлох баримт (Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв зэрэг холбогдох байгууллагын лавлагаа, тодорхойлолт гэх мэт).
ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ
Монгол Улс, Улаанбаатар хот-142518, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, 5-р хороолол, 10Б байр, Бизнес тауэр, 6 давхар. “Үндэсний давхар даатгал” ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Ангар
ДӨРӨВ. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 14:00 цаг хүртэл ажлын цагаар хүлээн авна. Материалыг битүүмжлэн ирүүлэх шаардлагатай.
Анхаарах зүйлс:
- Ирүүлсэн материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй.
- Хугацаа хэтрүүлсэн, дутуу материал ирүүлсэн, эсхүл хувийн мэдээлэл ашиглах зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.
- Тавигдах шаардлагыг хангасан нэр дэвшигчтэй холбоо барина.
- Асууж тодруулах зүйл байвал ТУЗ-ийн нарийн бичгийн даргын 88115252 дугаарын утсаар холбогдох боломжтой.
“ҮНДЭСНИЙ ДАВХАР ДААТГАЛ” ХК-ИЙН
ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО |